Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2020/ШЦТ/211

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймгийн прокурорын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1914005570370 тоот хэргийг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч, Монгол Улсын иргэн,  эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.******* овогт************** 

Үйлдсэн хэргийн талаар

 Шүүгдэгч ******* нь 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр, 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр буюу 2 удаагийн үйлдлээр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Өвгөнжаргалант 3 дугаар багийн нутагт байх*******ийн гэрийн гадаа түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн, Мөн ******* нь 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Өвгөнжаргалант 3 дугаар багийн нутагт байх*******ийн гэрийн гадаа түүнийг хүч хэрэглэн хүчиндэх явцдаа шүдийг нь модонд цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1.Шүүгдэгч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2019 оны 04 дүгээр сарын 28-ний өдөр би манай эхнэр Эрдэнэцогт сум руу явсан байсан, тэгээд би үдээс хойш хонь хариулж байгаад, хонио эргүүлчхээд Алтанчимэгийн гэрт нь очсон чинь Алтанчимэг нь гэрийнхээ гадаа байх малынхаа хашаан дотор хонины ноос малтаад байж байсан, тэгээд Алтанчимэг нь намайг усанд яваад өгөөч гэж гуйхаар нь би мотоциклоороо усанд явж өгсөн, тэгээд ирээд гэрийнх нь гадаа нь малын хашаан дотор нь шонгийн мод түшүүлж тонгойлгож байгаад араас нь нэг удаа бэлгийн харьцаанд орсон, тэгээд би хонь руугаа яваад өгсөн. Дараа 2019 оны 05 дугаар сарын 30-ний өдөр би эхнэр Буянхишигийгээ Эрдэнэцогт сумын төв дээр хүргэж өгчхөөд 12:00 цагийн үед буцаж яваад замдаа Алтанчимэгтэй тааралдсан, тэгээд өвөлжөө рүү юманд яваадахъя гэж хэлсэн, тэгээд бид хоёр өвөлжөө рүү нь явж ирээд эргэж Алтанчимэгийн гэрт нь ирээд гэрт нь орж байж байгаад Алтанчимэг бид хоёр нэг удаа бэлгийн харьцаанд орсон...Би Алтанчимэгтэй гэрийнх нь гадаа нь бол Би 2019 оны 04 дүгээр сарын 28-ний өдөр би манай эхнэр Эрдэнэцогт сум руу явсан байсан, тэгээд би үдээс хойш хонь хариулж байгаад, хонио эргүүлчхээд Алтанчимэгийн гэрт нь очсон чинь Алтанчимэг нь гэрийнхээ гадаа байх малынхаа хашаан дотор хонины ноос малтаад байж байсан, тэгээд Алтанчимэг нь намайг усанд яваад өгөөч гэж гуйхаар нь би мотоциклоороо усанд явж өгсөн, тэгээд ирээд гэрийнх нь гадаа нь малын хашаан дотор нь шонгийн мод түшүүлж тонгойлгож байгаад араас нь нэг удаа бэлгийн харьцаанд орсон, тэгээд би хонь руугаа яваад өгсөн. Дараа 2019 оны 05 дугаар сарын 30-ний өдөр би эхнэр Буянхишигийгээ Эрдэнэцогт сумын төв дээр хүргэж өгчхөөд 12:00 цагийн үед буцаж яваад замдаа Алтанчимэгтэй тааралдсан, тэгээд өвөлжөө рүү юманд яваадахъя гэж хэлсэн, тэгээд бид хоёр өвөлжөө рүү нь явж ирээд эргэж Алтанчимэгийн гэрт нь ирээд гэрт нь орж байж байгаад Алтанчимэг бид хоёр нэг удаа бэлгийн харьцаанд орсон...Би Алтанчимэгтэй гэрийнх нь гадаа нь бол 2019.04.28-ний өдөр л малын хашаан дотор нь бэлгийн харьцаанд орсон. 2019 оны 05 дугаар сарын 30-ний өдөр би Алтанчимэгтэй бэлгийн харьцаанд орохдоо гэрийнх нь гадаа нь малынх нь хашаан дотор бэлгийн харьцаанд орсон нь үнэн...гэх мэдүүлэг /хх-ийн 73-75/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Өмнөх ярьсан зүйл дээрээ нэмж ярих зүйлгүй гэв.

3. Хохирогч*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...******* нь 2 удаа намайг хүчиндэхдээ хоёуланд нь манай малын хашаанд дотор намайг мод түшүүлж байгаад араас хүчиндсэн, тэгж гэрт надтай 3 бэлгийн харьцаанд орж байсан зүйл байхгүй ээ. Өмнө нь би*******тай бэлгийн харьцаанд орж байсан зүйл байхгүй ээ, үерхэж найзалж байсан зүйл ч байхгүй, би өмнө нь нэг ч удаа түүнтэй бэлгийн харьцаанд орж байгаагүй ээ. Би тэр үед*******тай бэлгийн харьцаанд орохыг зөвшөөрөөгүй ээ,******* надтай тэр үед хүчээр бэлгийн харьцаанд орсон...Батсайхан нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ний өдөр намайг хүчиндэхдээ араас шонгийн мод түшүүлж байгаад намайг хүчиндэхэд араас түлхээд намайг урагш нь шонгийн манайхтай айл саахалт ойрхон айл байгаагүй,*******ых нь 3 км орчим зайтай л байсан, өөр айл байгаагүй ээ. гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/ ... Би хохирогчийн эрх үүргийг уншиж танилцлаа, надад ямар нэгэн санал хүсэлт алга, би монгол хэл, бичиг үсэг мэднэ. Би Д.Мэндээ өмгөөлөгчийг сонгон авсан байгаа, манай өмгөөлөгч одоо ажилтай гэсэн болохоор би одоо өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнөө.******* нь 2 удаа намайг хүчиндэхдээ хоёуланд нь манай малын хашаанд дотор намайг мод түшүүлж байгаад араас хүчиндсэн, тэгж гэрт надтай бэлгийн харьцаанд орж байсан зүйл байхгүй ээ. Өмнө нь би*******тай бэлгийн харьцаанд орж байсан зүйл байхгүй ээ, үерхэж найзалж байсан зүйл ч байхгүй, би өмнө нь нэг ч удаа түүнтэй бэлгийн харьцаанд орж байгаагүй ээ. Би тэр үед*******тай бэлгийн харьцаанд орохыг зөвшөөрөөгүй ээ******* надтай тэр үед хүчээр бэлгийн харьцаанд орсон. Өмнө нь би*******тай бэлгийн харьцаанд орж байсан зүйл ерөөсөө байхгүй ээ.******* надад 1,000,000 төгрөгийг өгсөн байгаа. Би одоо ингэж цагдаагийн газарт ирж мэдүүлэг өгөх гээд нэлээд хэдэн удаа хөдөөгөөс Баянхонгор аймагт ирсэн байгаа тэгж зуны сааль саах цагаар саалиа сааж зарж борлуулж чадаагүй тэгэхээр нь би сааль, сүүний төлбөрт 600.000 төгрөг нэхэмжилж байна. Би зун малаа сааж сүү, цагаад идээгээ зардаг юм, тэгж л би 2 хүүхдээ тэжээдэг юм, би энэ зун сүү саалиа сааж зарж чадаагүй учраас энэ сүү сааль зарж борлуулах байсан мөнгийг би нэхэмжилж байгаа юм. Би 20 үнээ сааж сүү цагаан идээг нь борлуулдаг юм, надад 600,000 төгрөгийн орлого олдог гэх баримт алгаа. Энэ мөнгийг төлөөд өгчихвөл надад одоо ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй болно. Би энэ 600,000 төгрөгийг нэхэмжилж байгаа талаараа хэлэхэд******* нь надад уг мөнгийг төлж өгнөө гэж хэлсэн юм. Би*******тай бэлгийн харьцаанд орохыг ерөөсөө зөвшөөрөөгүй ээ, натай хүчээр бэлгийн харьцаанд орсон, хэрэв би түүнтэй зөвшөөрч бэлгийн харьцаанд орсон бол юу гэж өргөдөл өгч байх вэ дээ.Батсайхан нь 2019.04.28-ны өдөр намайг хүчиндэхдээ араас шонгийн мод түшүүлж байгаад намайг хүчиндэхэд араас түлхээд намайг урагш нь шонгийн мод мөргүүлээд миний шүдийг гэмтээчихсэн юм.гэх мэдүүлэг /хх-ийн 44- 45/

4. Гэрч Д.Буянхишигийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2019 оны 06 дугаар сард би хувийн асуудлаар Алтанчимэгтэй маргалдсан юм, тэгээд маргалдаж байхад л Алтанчимэг нь танай нөхрийг хаана явж байгаа газарт нь толгойг нь хагална гэхээр нь би яасан гэж манай нөхрийн толгойг хагалах гэж байгаа юм бэ гэсэн чинь танай нөхөр чамайг байхгүй хойгуур гөлөг царайлчхаад над дээр гүйгээд ирдэг ш дээ гэж хэлэхээр би манай нөхөр чамайг тоохгүй ээ шалдан байсан ч тоохгүй гээд хэлчихсэн юм, тэгсэн чинь Алтанчимэг дугарахгүй байсан, тэгээд үүний дараа нь Эрдэнэцогт сумын олон нийтийн цагдаа Дэнсмаа нь над руу утсаар яриад Алтанчимэг гэх хүнийг танай нөхөр хүчиндсэн гэж хэлж байна гэж хэлсэн, тэгэхээр нь******* бид хоёр Алтанчимэгийн гэрт нь очиж Алтанчимэгтэй уулзаад юу яриад яваад байгаа юм бэ гэсэн чинь Алтанчимэг нь*******д чи авгайгаа байхгүй хойгуур над дээр ирээ биз дээ гээд байсан, тэр үед******* бол хүчиндээгүй ээ гэж хэлээд байсан.Би Эрдэнэцогт сумын төвд 2019 оны 05 дугаар 4 сарын 30, 31-ний өдрүүдэд сургалтад суусан, 2019.05.30-ний өдөр нь Эрдэнэцогт сумын төвд ирсэн юм...” гэх мэдүүлэг / хх- ийн 49-50/

5. Шүүгдэгч *******ы мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: ....2019 оны 05 дугаар сарын 30-ны үед байх би мотоциклтой Алтанчимэг гэж хүний гэрт нь очсон юмаа. Тэгэхэд Алтанчимэг гэртэй хүүхэдтэй хоёулаа байсан. Би Алтанчимэг гэх хүнтэй өмнө бэлгийн харилцаанд орж байсан юмаа. Тийм болохоор бид хоёр тохироо гэр дотор нь бэлгийн харилцаанд орсон өөр зүйл болоогүй. 2019 оны 05 дугаар сарын 30-ны үед байх бид хоёр хамгийн сүүлд бэлгийн харилцаанд орсон гэхдээ хүч хэрэглэж бэлгийн харилцаанд ороогүй өөрөө зөвшөөрч байсан бид хоёр нууцаар өмнө бэлгийн харилцаанд ордог байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/

6. Гэрч П.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Эрдэнэцогт сумын 3 угаар багийн иргэн Д.Буянхишиг нь 2019 оны 05 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Эрүүл мэндийн идэвхтнүүдэд хийсэн амилуулах суурь тусламж болон гэмтлийн суурь тусламж, яаралтай тусламжийн цогц менежмент сэдэвт сургалтад хамрагдсан... гэх мэдүүлэг / хх-ийн 51/

7. Гэрч Д.Хүрэлчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...******* нь зан байдлын хувьд тайван дөлгөөн зантай, хүнтэй нийцэрхэг, зан ааш сайтай, өөрт оногдсон ажлаа хийчхээд л байж байдаг, ямар нэгэн муу зан ааш, муу зуршил байхгүй, ажилсаг, малд сайн, хамаатан садны дунд нэр хүнд сайтай, өмнө нь хэрэг төвөгт холбогдож байгаагүй, хүнд тусархуу зантай, найрсаг, архи дарс, тамхи хэрэглэдэггүй хүн байгаа юм. Би хэргийнх нь талаар бол мэдэхгүй байна, уг нь хэрэг төвөгт холбогдохооргүй л хүн байгаа юм...гэх мэдүүлэг / хх-ийн 47/

8. Гэрч Д.Алтансолонгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би монгол хэл, бичиг үсэг мэднэ, ******* нь миний төрсөн дүү байгаюм.******* нь миний төрсөн дүү бөгөөд өмнө нь ямар нэгэн хэрэг төвөгт холбогдож байгаагүй, үг дуу цөөтэй, даруухан зантай, хүний үгнээс гардаггүй, ажилсаг, хичээнгүй, архи тамхи хэрэглэдэггүй, мал сайн малладаг, хамаатан садны дунд нэр хүнд сайтай хүн байгаа юм. Гэр бүлдээ анхаарал халамж сайн тавьдаг, хүнд муу юм хийхээргүй л хүн байгаа юм. Би хэргийнх нь талаар мэдэхгүй байна, уг нь хэрэг төвөгт холбогдохооргүй л хүн байгаа юм...гэх мэдүүлэг / хх-ийн 48/

9. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 21 -ны өдрийн 508 дугаартай шинжээчийн 1.******* нь бэлгийн бойжилт олсон. Хурьцал үйлдэх боломжтой. 2. Иргэн******* бусдад хүчиндүүлсэн гэх 2019.04.29-ны өдөр хурьцаүйлдсэн эсэхийг тогтоох боломжгүй байна. 3.*******ийн бэлэг эрхтэн голомтот гэмтэл, эмгэг өөрчлөлтгүй байна. 4.******* нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. 5.*******ийн биед зүүн доод 2-р шүдний хүзүүвчийн хугарал гэмтэтогтоогдлоо. 6. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 7. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно. 8. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги 5 % нөлөөлнө. 9. Дээрх гэмтлийн үүссэн шалтгаан, цаг хугацааг тогтоох боломжгү 5 байна...гэх дүгнэлт / хх-ийн 54/

10. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 21 -ны өдрийн 510 дугаартай шинжээчийн 1. ******* нь бэлгийн бойжилт олсон байна. Хурьцал үйлдэх чадамжтай. 2.******* нь урьд өмнө хурьцал үйлдэж байсан эсэхийг тогтооболомжгүй байна. 3. *******ы биед болон бэлэг эрхтэнд гэмтэл үгүй байна. 4. ******* нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. гэх дүгнэлт / ххийн 60/

11. Баянхонгор аймгийн Нарийн мэргэжлийн эмч нарын 2018 оны 10 дугаар сарын 01 -ны өдрийн 59 дугаартай шинжээчийн 1. Хохирогч******* 2019 оны 04-р сарын 29ний өдрөөс өмнө нь сэтгэл мэдрэлийн өвчтэй байсныг тодорхойлох өвчний карт болон өөрийн өгүүлэмж байхгүй байна. 2.******* нь урьд нь сэтгэл мэдрэлийн өвчнөөр өвчилж байгаагүй туболсон байдлыг зөв тусган ойлгож үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 3.******* нь одоо сэтгэл мэдрэлийн хувьд эрүүл.одоо болсон байдлыг зөв тусган ойлгож үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 4. Энэ нь: Өөртөө тавих хяналт сайн, Өөрийгөө илэрхийлэх чадвартай, Болсон байдлыг дэс дараатай,цаг,хугацаа орон зайн баримжаатай тодорхой ярьж байгаагаар тодорхойлогдож байна. гэх дүгнэлт / хх-ийн 64/ болон хавтаст хэргийн 4 дүгээр хуудсанд авагдсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хавтаст хэргийн 14-16 дүгээр хуудсанд авагдсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 28-31 дүгээр хуудсанд авагдсан эрүүл мэндийн төвийн эмч ажилчид болон эрүүл мэндийн идэвхтнүүдэд хийсэн яаралтай тусламжийн цогц менежмент амилуулах суурь тусламж болон гэмтлийн суурь тусламж сэдэвт сургалтын бүртгэл, хавтаст хэргийн 37 дугаар хуудсанд авагдсан серологи шинжилгээ, хавтаст хэргийн 119 дүгээр хуудсанд авагдсан эвлэрсэн талаарх хүсэлт зэргийг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ:Үйлчлүүлэгчийн үйлдсэн хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялаас чөлөөлж тэнсэж өгнө үү гэв.

Шүүхээс шүүгдэгч ******* нь 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр, 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр буюу 2 удаагийн үйлдлээр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын “Өвгөнжаргалант” 3 дугаар багийн нутагт нутаглах эмэгтэй*******ийг гэрийн гадаа түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэж хүчээр бэлгийн харьцаанд орсон Мөн ******* нь 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын “Өвгөнжаргалант” 3 дугаар багийн нутагт нутаглах эмэгтэй*******ийг гэрийн гадаа түүнийг хүч хэрэглэн хүчиндэх явцдаа шүдийг нь модонд цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тус тус болсон нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч*******ийн мэдүүлэг, гэрч Д.Буянхишиг, П.Цэцэгмаа нарын мэдүүлэг, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 508, 510 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэж хүчээр бэлгийн харьцаад орсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх дүгнэж, шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг хор уршгийн шинж чанар, хувийн байдал, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг харгалзан Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанаас бага хугацаагаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Харин шүүгдэгч *******ы хохирогч*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл буюу хүчиндэх явцад шүдийг нь унагасан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Уг үйлдэл нь дангаараа гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна гэж дүгнэлээ. Учир нь хохирогч******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ “..Батсайхан нь 2019.04.28-ний өдөр намайг хүчиндэхдээ араас шонгийн мод түшүүлж байгаад намайг хүчиндэхэд араас түлхээд намайг урагш нь шонгийн мод мөргүүлээд миний шүдийг гэмтээчихсэн юм...” гэх мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч ******* нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулаагүй харин хүчиндэх явцад хохирогч нь шонгийн мод түшиж байх явцдаа шүдээ гэмтээсэн болох нь нотлогдож байх бөгөөд энэ нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан шинжийг агуулаагүй байна гэж дүгнэлээ. Мөн хэрэг учрал 2019 оны 04 дүгээр сарын 28-нд гарснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан зэргийг анхаарах нь зүйтэй гэж үзлээ. Харин “Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2-д гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж 2020 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр өөрчлөлт оруулсан бөгөөд шүүх Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан “..гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэсэн зарчмыг харгалзах нь зүйтэй гэж үзсэн болно..

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь нэг сая зургаан зуун мянган төгрөгийг шүүгдэгч *******аас авсан талаар мэдүүлсэн, энэ талаар бичгээр хүсэлт гаргасан тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 7 Шүүгдэгч ******* нь уг хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.

Шүүгдэгч *******ы эзэмшлийн таван толгой хонийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, таван толгой хонийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******д хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв. Шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч******* овогт**************ыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1–д заасныг журамлан шүүгдэгч******* овогт**************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг / 01 / жилийн хугацаагаар тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******д зургаан / 06 / сарын хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж уг шийдвэрийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

7. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч *******ы эзэмшлийн таван тооны хонийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг хонийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******д хэрэгцээний дагуу буцаан олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ