| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2016/00468/и |
| Дугаар | 184/ШШ2017/00729 |
| Огноо | 2017-03-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 184/ШШ2017/00729
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхбаяр, Г.Энхгэрэл нар нь хариуцагч О.Э, Ж.Б нарт холбогдох зээлийн болон орон сууц худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 70 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 53 500 000 төгрөгөөс татгалзаж, 16 500 000 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч О.Э, Ж.Б нар нь төлөхийг зөвшөөрч зохигчийн эвлэрснийг, хариуцагч О.Э нь нэхэмжлэгч Э.Хд холбогдох 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг тус тус баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхбаяраас урьдчилан төлсөн 507 950 төгрөгийг болон хариуцагч О.Эаас урьдчилан төлсөн 257 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Э, Ж.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 240 450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Х, Э.С нарт олгосугай.
3.Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ