| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2020/0002/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/02 |
| Огноо | 2019-12-24 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2020/ШЦТ/02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч ******* овогт гийн Шүүгдэгч овогт *******ын *******, овогт*******ийн *******, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.*******, Д.******* нарт холбогдох 1923001510100 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1994 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Завхан аймгийн сумын багт оршин суудаг, урьд Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ын *******, Регистрийн дугаар: *******
Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, баяд, боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эх, дүүгийн хамт Увс аймгийн сумын дугаар багт оршин суудаг, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 175 дугаар зүйлийн 175.2, 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсгүүдэд зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/26 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2, 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсгүүдэд зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, овогт*******ийн *******, Регистрийн дугаар: *******.
Э.*******, Д.******* нар нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 24-ний өд орчимд Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Жаргалант багийн нутаг “” гэх газраас иргэн А.*******ын өмчлөлийн 24 тооны адууг авсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.*******, Д.******* нар нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн орчим Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Жаргалант багийн нутаг “” гэх газраас иргэн А.*******ын 24 тооны адууг хулгайлсан хэргийн үйл баримт нь адуугаа алдсан талаар мэдүүлсэн хохирогч А.*******ын “...Манайх адуугаа 2018 оны 10 дугаар сарын 24-нөөс хойш хайгаад олоогүй. ...Манай адуу нийт 24 тооны, 1 хээр азрагатай, 10 морьтой, 2 шүдлэн үрээтэй, 2 эр даагатай, 2 шүдлэн байдастай, 5 гүүтэй, 2 унагатай, “МА” үсгэн болон дугуй онгин тамгатай, хар бор гүүтэй, нэг хул морьтой бусад нь дан бараан зүсмийн адуу байсан...” гэсэн мэдүүлгээр, Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Ж.ийн “...2018 оны 10 дугаар сарын 20-ноос эхлээд манай хүү ******* адуугаа хайсан. Олдохгүй сураг ажиг гараагүй. Би 2018 оны 10 сарын 25-нд эмнэлгээс гараад адуугаа хайж эхэлсэн. Ямар ч сураг ажиг гараагүй хаа гэх зүг чиггүй болсон. ...Эм байхгүй “Ма болон онгин” тамгатай, хоёр морь ширээтэй дормон тамгатай байгаа” гэсэн мэдүүлгээр, Гэрч Ж.ийн “...2018 оны 10 дугаар сарын сүүлээр манай төрсөн ах Д.******* буюу манайхыг Увс аймгийн сумын Олон нуур гэх газар байхад ...23 тооны адуу тууж ирээд намайг хоёр хоног харж бай гэж хэлсэн. ...би ахын зааж өгсөн хээр морийг нь барьж өгсөн. ...23 тооны адуу хээр азаргатай, нэг бор гүүтэй, хоёр бараан унагатай, нэг хул морьтой бусад нь хээр, хүрэн зүсмийн адуунууд байсан, задгай тамгатай түүний бас саргар тамгатай адуунууд байсан, имийг нь сайн ажиглаагүй. ... Тухайн адуунууд манай нутгийн адуунууд биш холоос тууж ирсэн бололтой их хөлөрсөн байсан.” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Д.*******ас охин даага худалдан авсан талаараа мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Д.гийн “...*******тай /тэй/ дахин тааралдахад надад мөнгө хэрэг болчихлоо. Чи 230.000-даа охин даага авчих гэж хэлсэн. Тэгээд би бэлэн 230.000 төгрөг тоолж өгчихөөд би нэг морь унаад адуун дээрээ очиж хээр зүсмийн, зөв талын гуяндаа дугуй онги тамгатай охин даага барьж өгсөн. ...Манай адуунд байгаа, би дугуй тамганых нь урд “Аагт олом” гэдэг өөрийнхөө тамгыг дарсан байгаа...” гэсэн мэдүүлэг Шүүгдэгч Д.*******ас улаан хээр зүсмийн, зөв талын гуяндаа “О” үсэгтэй саргар дөрвөлжин тамгатай морь худалдан авсан талаараа мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Б.ийн “...би буюу *******ын гэрт нь очоод улаан хээр зүсмийн, зөв талын гуяндаа “О”, саргар дөрвөлжин тамгатай залуу морь байхаар нь энэ чинь хулгайн мал биш үү гэхэд үгүй ээ, би хүнээс авсан юм гэж надад хэлсэн. ... би 2018 оны 11 дүгээр сарын эхээр манайд хүрч ирээд хүрэн зүсмийн, монголын дөнөн шар үхэр барьж өгөөд тэрийг туугаад явсан. ...Би хулгайн адуу гэж мэдээгүй. өөр нутгийн адуу юм шиг байхаар нь хулгайнх байж магадгүй гэж бодоод ямар нэгэн им, тамга хийлгүй адуундаа байлгаж унаж, эдэлж байсан. ...д орных нь үхрийг 600.000-д бодоод өгчихсөн болохоор миний хохирлыг барагдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг, Адуу худалдан авсан талаараа мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Д.ийн “...2018 оны 10 дугаар сарын 25-наас 26-ны үеэр ******* буюу над руу залгаад нөгөө 500.000 төгрөгийн оронд нэг адуу авчихаач гэхээр нь би зөвшөөрөөд, ...*******ын дүү малаа тууж явж байхаар нь очиж уулзаад нэг адуу ав гэж хэлсэн гэсэн чинь хээр зүсмийн биеэр жижиг бондгор дугуй тамгатай, хээр морь барьж өгсөн. ...Хээр морийг аваад удаагүй тэй утсаар холбогдоод энэ морь чинь манай нутгийн морь биш байна. Халх зүгийн адуу байна гэж хэлэхэд зүгээрээ ах, наад хээр морь чинь миний адуу, ямар нэгэн буруу гарын морь биш унаж эдлэхэд ямар нэгэн асуудал байхгүй гэж хэлсэн. ...Би энэ адууг 500.000 төгрөгөөр авсан...” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Э.*******, Д.******* нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч А.*******ын 24 тооны адууг хулгайлсан болохоо мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр давхар нотлогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчүүдээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, гэрч, хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй хэрэгт хамааралтай, хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогч үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч А.*******д 36.400.000 төгрөгийн хохирол учирсан, мөн иргэний нэхэмжлэгч Д.д 250.000 төгрөгийн, Б.эд 600.000 төгрөгийн, Д.т 600.000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна. Шүүгдэгч Э.*******, Д.******* нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр давхар нотлогдож байх тул Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний мэдүүлгийг өөрийг нь яллах үндэслэл болголоо. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч нар хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж А.*******ын өмчлөлийн 24 тооны адууг хулгайлсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Э.*******, Д.******* нарыг хохирогч А.*******ын өмчлөлийн 24 тооны адууг хулгайлсан үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Шүүгдэгч Э.*******, Д.******* нар нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд түүнийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Э.*******, Д.******* нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч Э.*******, Д.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд хохирогч нарт хохирол төлбөр нэхэмжлээгүй түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Э.*******, Д.******* нар нь гэм буруугийн талаар маргаагүй, хохирлоо нөхөн төлсөн, хохирогч иргэний нэхэмжлэгч нарт шүүгдэгч нараас хохирол төлбөр нэхэмжлээгүй, улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хүлээн зөвшөөрч байгааг дурдах нь зүйтэй гэж үзээд Шүүгдэгч Э.*******, Д.******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.6, 1.8-д заасныг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******, Д.******* нарыг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******, Д.******* нарыг тус бүр 1/ нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******, Д.******* нарт оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 4.Шүүгдэгч Э.*******, Д.******* нарт 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг 2019 оны 12 дугаар сарын 24-ны өдрөөс эхлэн тоолсугай. 5.Шүүгдэгч Д.*******ын 5.000.000 төгрөгийн үнэ бүхий хүрээтэй хас тамгатай, хүрэн халзан азаргыг, шүүгдэгч Э.*******гийн 5.000.000 төгрөгийн үнэ бүхий загасан тамгатай, имгүй, саарал зүсмийн азарга 1 тооны, ширээтэй дормон тамгатай, бор зүсмийн соёолог 1 тооны адууг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар бусдад хохирол төлбөрийг нөхөн төлсөн, шүүгдэгч нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, цахим үнэмлэхний хуулбар хэрэгт авагдсан болохыг тус тус дурдсугай. 7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч болон түүний дээд шатны прокурор, шүүгдэгч , хохирогч тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА