Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 154/2020/00058

 

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг

Шүүгдэгч Р.Иманбек нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1937000000072 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1993 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн. бүрэн дунд боловсролтой, мужаан мэргзжилтэй ам бүл-3. эхнэр, хүүхдийн хамт Ховд аймгийн Булган сумын Баянсудал багт оршин суух,******* овогт*******ын******* /РП:*******/ нь Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдөр согтуурсан үедээ А.Бауржантай маргалдаж түүний нүүрэн тус газарт гараараа цохиж. баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун хацарт 1 2Х 0.3 см, хүзүүнд 0.2X0.1 см, 1,0X0.1 см, 1.5X0.2 см зулгаралтууд доод уруулын дотор салстад 2 ширхэг мэс заслын оёдол бүхий шарх, үүдэн 1 шүдний хугарал зэрэг хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судаллаа. Үүнд: Яллагдагч Р.Иманбекийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ...2020 оны 07 сарын 18-ны орой Бауржан над руу залгаад пиво ууж байна гэхээр нь би очсон. Бид хоёр маргаад хоорондоо зодолдоод А.Бауржан эхэлж намайг цохьсон. Би найз байхаа болилоо гэж гар бариад түүнийг газарт унагааж нүүр лүү нь 2-3 удаа гараараа

 

цохисон.Энэ хооронд Э.Жанат бид хоёрыг салгасан.Би Бауржаны шүдийг хийлгэж өгнө. Нэг шүд хийлгэхэд 800.000 төгрөг гэж байсан гэх мэдүүлэг,

Хохирогч А.Бауржаны мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн..." Надад Р.Иманбекийн талаар санал хүсэлт алга. бид нар найзууд архи ууснаас болоод ийм асуудал болчихлоо. Би шүүх хуралд оролцсхгүй, Тэгээд ч би одоо том ачааны автомашинаар нүүрс тээвэрлэлтэнд явах учраас тусгаарлагдана.Ийм учраас шүүх хуралд оролцож чадахгүй гэх мэдүүлэг,

А.Бауржаны гэрчээр өгсөн “ Би найз Э.Жанатын хамт 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 18 цагийн орчимд 2 ширхэг 2.5 литрийн пиво аваад Баянсудал багт уугаад сууж байхад Р.Иманбек ирсэн. Бид авсан пиво ууж дуусаад дахин 3 пиво ууж байхад Р.Иманбек чи их яриад байна, дуугүй бай гээд байсан. Тэгээд бид хоёр маргалдахад Жанат салгасан. Нэг мэдэхэд би газарт уначихсан, амнаас цус гарч байсан. Р******* нэг удаа ам руу цохисоныг мэдэж байна түүнээс цааш хэдэн удаа цохисоныг би мэдэхгүй байна. Зодуулсаны улмаас миний үүдэн шүд хугарсан, уруул сэтэрсэн. баруун талын нүд хөхөрсөн” гэх мэдүүлэг,

Э.Жанатын гэрчээр өгсөн “ 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагийн орчимд 5 ширхэг 2.5 литрийн пиво аваад Баянсудал багт А.Бауржаны гэрийн ойролцоо ярьж хөөрөөд ууцгаасан. Нэг мэдэхэд А.Бауржан, Р.Иманбек нар хсорондоо маргалдаад зодолдож эхэлсэн. Би зодоонд оролцоогүй. Р.Иманбек нь гараараа зодсон. Хэдэн удаа цохисоныг мэдэхгүй байна" гэх мэдүүлэг,

2020 оны 07 сарын 22-ны өдрийн 611 дугаартай ....А.Бауржаны биед баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун хацарт 1.2х0.3см, хүзүүнд 0.2x0.1 см, 1.5x0.2 см зулгаралтууд, доод уруулын дотор салстад 2 ш мэс заслын оёдол бүхий шарх үүдэн 1 шүдний хугарал зэрэг гэмтлүүд тогтоогдлоо.Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой. А.Бауржаны биед үүссэн дээрхи гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт

Ховд аймаг Булган сумын Баянсудал багийн Засаг даргын тодорхойлолт

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэрэг болно.

Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх ба энэ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүхээс үнэллээ.

Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Р.Иманбек нь Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдөр

 

согтуурсан үедээ А.Бауржантай маргалдаж түүний нүүрэн тус газарт гараараа цохиж. түүний эрүүл мэндэд нь баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун хацарт 1 2Х 0.3 см хүзүүнд 0.2X0.1 см, 1,0X0.1 см, 1.5X0.2 см зулгаралтууд доод уруулын дотор салстад 2 ширхэг мэс заслын оёдол бүхий шарх, үүдэн 1 шүдний хугарал зэрэг хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа байдал, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчээс гаргуулах хэрэгхянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхэд эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.******* овогт*******ын*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Иманбекийг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /Дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Иманбекээс 460.000 төгрөгний торгох ялыг 4 /Дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Р.Иманбекд тайлбарласугай.

б.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдсугай.

 

б.Шүүгдэгч Р.Иманбекээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.

7.ШИЙТГЭХ тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний

 

хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8.Эрүүгийн хэрэгхянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй