Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 137

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Р.Очирсүрэн,

хохирогч Б.Нармандах,

шүүгдэгч Ч.Амартүвшин,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 0165/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шангуучин овгийн Чинбатын Амартүвшинд холбогдох эрүүгийн 2016 2601 1354 дугаартай, 1 хавтаст хэргийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр тус шүүхийн А-1 танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Шангуучин овгийн Чинбатын Амартүвшин Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто машины засвар ашиглалтын мэргэжилтэй, Ухаа шүрт ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, эмэг эхийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хуучин цэргийн хотхоны 4 дүгээр гудамжны 32 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, НБ92093014 дугаарын регистртэй.

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Ч.Амартүвшин нь 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үерийн далангийн ойролцоо хохирогч Б.Нармандахыг  үл ялих зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн зодож, бие махбодид нь баруун хацар яс, баруун нүдний ухархайн дээд ирмэг дайрсан цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун нүдний зовхи, духны баруун хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Амартүвшин: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Нармандах мэдүүлэхдээ: Би 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ажлаа тараад цайны газар орох гээд ажлынхаа Ж.Мөнхдалай гэдэг залуутай хамт явж байхад Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, зоорины хашааны хажууд 3 залуу архи уугаад сууж байсан. Тэгээд хажуугаар нь өнгөрөөд явж байтал нэг залуу Ж.Мөнхдалай бид хоёрын араас ирээд намайг цохиж, толгой эргээд, нүүр цус болсон. Мөнхдалай намайг үлдээгээд зугтсан байсан. Ч.Амартүвшинд зодуулснаас хойш болсон зүйлийг санахгүй байна. Архи ууж байсан гурван залуутай юм яриагүй, бид зүгээр л хажуугаар нь өнгөрсөн юм. Яагаад цохисоныг мэдэхгүй. Хохирлын төлбөрт 600,000 төгрөг хүлээн авсан. Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

Мөн эрүүгийн 2016 2601 1354 дугаартай хэргээс хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Нармандахын 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 13 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Цэргийн хотхоны ойролцоо хамт ажилладаг Мөнхдалайгийн хамт хоёулаа цайны цагаараа ажлаасаа гараад юм олж идэх гээд явж байтал гурван залуу үерийн далалнгийн ёроолд архи уугаад сууж байгаад бид хоёрын араас  хөөе гээд дуудахаар нь бид хоёр тоогоогүй цаашаа яваад өгсөн. Тэгсэн чинь араас нэг залуу гүйж ирээд Мөнхдалайг бариад зуураад автал Мөнхдалай цаашаа зугтаад дэлгүүр рүү орсон. Гэтэл Мөнхдалайг зуурч авсан залуу буцаж ирээд намайг баруун хацар, нүдний ухархай, хамар руу 2-3 удаа гараараа цохисон. Би газар унасан, тухайн үед ухаан алдсан. Босоод иртэл нүүр нил цус болчихсон тогтохгүй байсан. Тэгтэл Мөнхдалай цаанаас буцаад цагдаа дуудаад гараад ирсэн. Бид хоёрыг цохисон залуу анх сууж байсан далан дээрээ очоод суучихсан. Хамт явсан хоёр залуу нь намайг цохиж зодоогүй. Ямар ч шалтгаан байхгүй. Эхлээд бид хоёрыг дуудсан тоогоогүй юм. Дугараагүй өнгөрөөд явсан чинь араас гүйж ирээд Мөнхдалайг бариад авсан. Тэгтэл буцаж эргээд миний нүүр, толгой руу гараараа цохиод цаашаа очоод далан дээрээ суусан. Дараа нь цагдаа ирэхээр нь зааж өгөөд бариулсан. Тухайн үед намайг зодсон залуу унтаж байсан, нэг нь хажууд нь суугаад байж байсан. Нэг нь босоод явчихсан байсан. Мөнхдалай юм дугараагүй, танихгүй зүгээр л хүрч ирээд шалтгаангүй намайг цохиж зодсон. Мөнхдалай бид хоёрыг нэг л залуу хөөж байгаад тэр нь намайг ирээд цохиж зодсон. Бид архи уугаагүй, хаягдал хуванцарын үйлдвэрт ялгагч хийдэг юм. Тэр өдөр цай уух санаатай гарч яваад тэр залуутай тааралдсан. Эрүүлжүүлэгдсэн залуу нь намайг гар хөлөөрөө цохисон. Намайг нэг хүн зодсон. Тэр хүүхдийг Амартүвшин гэдэг гэсэн, цагдаа дээр ирээд мэдсэн. Би биедээ авч явсан сонсголын аппаратаа гээсэн үнэ 250,000 төгрөг, томографикийн төлсөн 80,000 төгрөг, мөн ажилдаа явж чадаагүй 14 хоносон ажлын хөлс 370,000 төгрөг, нийт 600,000 төгрөг нэхэмжилж байна. Би шүүх хуралд биеэр оролцохгүй хохирол барагдуулсан тохиолдолд гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг[1],

 

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Мөнхдалайгийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 13 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо цэргийн хотхоны ойролцоо байрлах Ганган анд хуванцрын үйлдвэрт хамт ажилладаг Нармандах ахын хамт өдрийн цай олж уух гээд далан дээгүүр явж байтал 3 залуу архи уугаад сууж байсан. Тэгтэл нэг залуу нь хөөе гээд дуудаад байхаар нь бид хоёр тоогоогүй өнгөрсөн. Тэгтэл хойноос тэр залуу гүйж ирээд намайг бариад авахаар нь цаашаа зугтаасан. Ард Нармандах ах үлдсэн, би цаашаа гүйж байгаад эргээд далан дээр иртэл намайг барьж авах гэсэн залуу цаашаа анх архи ууж байсан газраа очоод буцаад суучихаар нь Нармандах ах дээр иртэл цус нөж болчихсон зодуулчихсан үерийн далан дотор сууж байхаар нь асуусан чинь чамайг анх хөөсөн залуу хүрч ирээд намайг зодчихлоо гэж хэлж байсан. Би яагаад таныг зодсон юм гэхэд мэдэхгүй, цохиж унагаагаад дээрээс гар хөлөөрөө цохичихлоо гэж байсан. Би мэдэхгүй намайг дуудахаар нь зугтаасан эргээд ирэхэд Нармандах ахыг зодчихсон байсан. ...Надад хэлэхдээ намайг хөөсөн эхний залуу Амартүвшин нь л зодсон нөгөө хоёр нь цаана сууж байсан гэж хэлж байсан. Ойр хавьд ямар нэг хүн байгаагүй. Намайг хөөсөн тэр залууг сүүлд нь цагдаа дуудаад тэр сууж байсан газраас нь бариулж эрүүлжүүлсэн. Бид хоёр архи уугаагүй эрүүл байсан. Намайг хөөгөөд Нармандах ахыг зодсон залуу нилээн согтуу байсан. Хамт явсан хоёр залуу нь бас согтуу байсан. Цагдаа ойролцоогоор цагийн дараа ирсэн байх. Бид хоёр далангийн нөгөө талаас мэдэгдэхгүйгээр харж зогсож байгаад цагдаа ирэхээр нь зааж өгсөн. ... гэх мэдүүлэг [2],

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Гандуулгын 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр машинт эргүүлийн офицерын үүрэг гүйцэтгэж байхдаа жижүүрээс 15 цаг 30 минутанд Сонгинохайрхан дүүргийн  20 дугаар хорооны нутаг дэвсгэрт зодуулсан хүн байна гэх дуудлагын дагуу 16 цагийн орчим очиж шалгахад Нармандах гэгч хүнд нүүр рүүгээ өшиглүүлсэн гэж хэлсний дагуу зодсон гэх хүнийг нь заалгаж очиход далан дотор хоёр залуу унтаж байсан. Тэгээд сэрээгээд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн саатуулах байранд Амартүвшин гэх залууг нь саатуулсан. ...Дуудлага өгсөн хүн Амартүвшин гэх залуу нь нүүр рүү өшиглөж зодсон гэж хэлж байсан. Тухайн үед энэ хоёр залуу Амартүвшин, Азжаргал нар их согтуу байсан. ... гэх мэдүүлэг [3],

Мөрдөн байцаалтад гэрч Н.Баянбатын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн: ...Би 2016 оны 05 дугаар сарын 15-ны өглөө 10 цаг өнгөрч байхад гэртээ байж байтал Амартүвшин, Азжаргал хоёр намайг дуудаад уулзсан. Дэлгүүр ороод 2 шил архи нэг шил архи 0.5, 0.75 аваад гурвуулаа далангийн наад талд архи уух гээд нэг нэгнийгээ пизда минь гээд тоглоод хоорондоо чанга, чанга яриад сууж байсан чинь цаанаас хоёр  шуудай үүрсэн ах явж байгаад та нар бид нарыг пизда гэж хэллээ гээд хүрээд ирэхээр нь өө үгүй үгүй бид нар хоорондоо бие биенээ хэлж байгаа юм аа гэж би  хэлээд явцгаа гэсэн чинь тэр хоёр ах явах шиг болсон. Тэгтэл тэр хоёр та нар бид хоёрыг хэлээд байгаа юм биш үү гээд маргаан өдөх гээд байсан чинь Амартүвшин гүйж очоод нэг ахыг тонгойгоод чулуу авах гэж байна гээд өшиглөсөн. Тэгэхээр нь би өө больцгоо, больцгоо гэсэн чинь тэр өшиглүүлсэн хүн гүйгээд яваад өгсөн. ...Бид гурав тэр хоёр хүнийг явсаны дараа хоёр шил архиа уугаад дууссан. Тэгээд би яваад өгсөн. Азжаргал бид хоёр хүн зодож цохиж зодоогүй, ерөөсөө ойртоогүй. ... гэх мэдүүлэг [4] ,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Азжаргалын 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 12 цагийн үед найз Амартүвшинтэй байрныхаа ойролцоо уулзаад Баянбатыг дуудаад гурвуулаа хоёр шил 0.75 литрийн архи аваад далангийн ойролцоо уугаад сууж байтал 13 цаг өнгөрч байхад далан дээр хоёр ах хүү хоорондоо юм яриад орилоод явж байсан. Тэр хоёр ах хажуугаар гарахдаа өөрсөд дээрээ тусгаж ойлгоод Мөнхдалай гэдэг нь бид нарыг хэнийг хэлээд байгаа юм та нар гээд бид гурав руу уурлаад далан дээр зогсож байснаа туранхай ах нь архийг чинь хагална шүү гэж хэлээд цаашаа явсан. Тэгтэл Амартүвшин босч очоод бариад авсан чинь зугтсан. Тэгэхээр нь Нармандах гэдэг ахыг доошоо тогойхоор нь газраас чулуу авах гэж байна гэж бодоод өшиглөсөн. Баянбат тэр үед Амартүвшинийг салгаж аваад буцаж ирээд суусан. ...Амартүвшин далан дээр Нармандахыг нь зодсон. Би жалганд зогсож байсан. ... гэх мэдүүлэг [5],

 

 

Мөрдөн байцаалтад Ч.Амартүвшингийн 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн: ...Би Азжаргалтай 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 13 цагийн үед цэргийн хотхонд уулзаад жаахан юм ярьж сууж байгаад Баянбатын гэрт очиж дуудаад гурвуулаа дэлгүүр орж 2 шил архи аваад далан даваад хойшоо гарсан. Тэр үед цаг 13 цаг 30 минут болж байсан. Авсан архиа задлаад ганц, ганц татсан байсан. Тэгсэн цаанаас хоёр эрэгтэй хүн ирэх нь ирж явсан зүгээр л харж байсан. Тэр хоёр хүн жаахан уусан байсан, хоорондоо түр тар гээд маргалдаад бид гуравын дээгүүр далан дээгүүр явж өнгөрсөн. Тэр үед бид гурав хоорондоо чанга, чанга пизда гэх мэтээр бие биеээ хэлээд байж байтал хоёр хүн юу гэнээ чичаганууд гэсэн. Баянбат тэр хоёрт хандаж та хоёрыг хэлээгүй, зүгээр явцгаа ахаа, бид нар хоорондоо ярьж байгаа юм аа гэсэн чинь тэр хоёр архийг нь хага шаачихаач пизданууд гээд хоорондоо тэгж хэлж байгаад явсан. Тэгэхээр нь эргэж хараад зайлаач гэж хэлсэн. Өөдөөс цэнхэр малгайтай арай залуу нь салаавч өгч маргалдсан. Тэгэхээр нь би тэр үед тэр ахын нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Нэг нь цаашаа гүйгээд явсан. Баянбат боль боль гэхээр нь болиод анх сууж байсан газраа суугаад үлдсэн архиа ууж дуусгасан. Архи дуусахаас өмнө Баянбат яваад өгсөн Азжаргал бид хоёр үлдсэн архийг нь уугаад дуусгасан. Тэгээд байсан газраа тасраад унтсан байсан. ...Би Нармандахын нүүр рүү нь нэг л удаа өшиглөсөн. ... гэх мэдүүлэг [6],

 

Мөн түүний 2016 оны 07 дугаар сарын 28-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн: ...Би 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр найз Баянбат, Азжаргал нартай уулзаад 13 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах далангийн ар талд 2 шил 0.75 авч ууж эхэлсэн. Тэгээд хоорондоо чанга, чанга яриад хараалынг үг тоглоомоор бие биедээ хэлээд ярилцаж байтал хажуугаар хоёр хүн явж өнгөрөхдөө өөрсөд дээрээ буруугаар тусгаж авсан. Арай залуухан нь та нар юу гэнээ гээд маргаан өдөөд байсан чинь Баянбат ахаа та нарыг хэлээгүй чаашаа зүгээр явцгаа гэж хэлтэл цаашаа хэл амаар доромжлоод явсан. Тэгэхээр нь хойноос нь гүйж очоод тэр ахыг зуураад автал цаашаа зугтаасан. Тэгэхээр нь хамт явсан ах дээр нь дөхөөд очтол газраас чулуу авах гэхээр нь чулуугаар цохиж магадгүй гэж бодоод нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэр хүн \Мөнхдалай\-ийг цохиж зодсон гэмтэл учруулаагүй... гэх мэдүүлэг [7],

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 6742  дугаартай актын:

 ...1.Б.Нармандахын биед баруун хацар яс, баруун нүдний ухархайн дээд ирмэг дайрсан цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, духны баруун хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2,3,4,5,6.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

7.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

8.Дээрх гэмтэл хохирогчийн амь насанд аюул учруулахгүй.

9.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна /шинжээч Т.Чимэд-Очир/ ... гэсэн дүгнэлт... [8]

-Хохирол нэхэмжилсэн баримтууд[9],

-Шүүгдэгч Ч.Амартүвшингийн иргэний үнэмлэхийн лавлагаа[10], урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [11] болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл:

Нэг. Шүүгдэгч Ч.Амартүвшин нь 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үерийн далангийн ойролцоо иргэн Б.Нармандахыг  үл ялих зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн зодож, бие махбодид нь баруун хацар яс, баруун нүдний ухархайн дээд ирмэг дайрсан цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун нүдний зовхи, духны баруун хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-хохирогч Б.Нармандахын 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 13 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Цэргийн хотхоны ойролцоо хамт ажилладаг Мөнхдалайгийн хамт ...явж байтал гурван залуу үерийн далангийн ёроолд архи уугаад сууж байгаад бид хоёрын араас  хөөе гээд дуудахаар нь бид хоёр тоогоогүй цаашаа яваад өгсөн. Тэгсэн чинь араас нэг залуу гүйж ирээд Мөнхдалайг бариад зуураад автал Мөнхдалай цаашаа зугтаад дэлгүүр рүү орсон. Гэтэл Мөнхдалайг зуурч авсан залуу буцаж ирээд намайг баруун хацар, нүдний ухархай, хамар руу 2-3 удаа гараараа цохисон. Би газар унасан тухайн үед ухаан алдсан. Босоод иртэл нүүр нил цус болчихсон тогтохгүй байсан... гэх мэдүүлэг[12],

-гэрч Ж.Мөнхдалайгийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 13 цаг 30 минутын үед ...Нармандах ахын хамт ...далан дээгүүр явж байтал 3 залуу архи уугаад сууж байсан. Тэгтэл нэг залуу нь хөөе гээд дуудаад байхаар нь бид хоёр тоогоогүй өнгөртөл хойноос тэр залуу гүйж ирээд намайг бариад авахаар нь цаашаа зугтаасан. Ард Нармандах ах үлдсэн, би цаашаа гүйж байгаад эргээд далан дээрээ иртэл ...Нармандах ах цус нөж болчихсон зодуулчихсан үерийн далан дотор сууж байхаар нь асуусан чинь чамайг анх хөөсөн залуу хүрч ирээд намайг зодчихлоо гэж хэлж байсан... гэх мэдүүлэг [13],

-гэрч Э.Гандуулгын 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр эргүүлийн офицерын үүрэг гүйцэтгэж байхдаа жижүүрээс 15 цаг 30 минутанд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт зодуулсан хүн байна гэх дуудлагын дагуу 16 цагийн орчим очиж шалгахад Нармандах гэгч хүн нүүр рүүгээ өшиглүүлсэн гэж хэлсний дагуу зодсон гэх хүнийг нь заалгаж очсон. ...Дуудлага өгсөн хүн Амартүвшин гэх залуу нь нүүр рүү өшиглөж зодсон гэж хэлж байсан... гэх мэдүүлэг [14],

-гэрч Н.Баянбатын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн: ...Би 2016 оны 05 дугаар сарын 15-нд ...гурвуулаа далангийн наад талд архи уух гээд нэг нэгнийгээ тоглоод пизда минь гээд хоорондоо чанга чанга яриад сууж байсан чинь цаанаас хоёр шуудай үүрсэн ах явж байгаад ...та нар бид хоёрыг хэлээд байгаа юм биш үү гээд маргаан өдөх гээд байсан  чинь Амартүвшин гүйж очоод нэг ахыг тонгойгоод чулуу авах гэж байна гээд өшиглөсөн. ... Амартүвшин ямар нэг зүйлээр цохиж зодоогүй намайг харж байхад тэр хоёр хүний  залууг нь өшиглөсөн... гэх мэдүүлэг [15] ,

-гэрч Н.Азжаргалын 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн: ...гурвуулаа 2 шил 0.75 архи аваад далангийн ойролцоо уугаад сууж байтал 13 цаг өнгөрч байхад ...далан дээр хоёр ах хүү хоорондоо юм яриад орилоод явж байсан,  ...Мөнхдалай гэдэг нь ...хэнийг хэлээд байгаа юм та нар гээд бид гурав руу уурлаад далан дээр зогсож байснаа туранхай ах нь архийг чинь хагална шүү гэж хэлээд цаашаа явсан. Тэгтэл Амартүвшин босч очоод бариад авсан чинь зугтсан. Тэгэхээр нь Нармандах гэдэг ахыг доошоо тонгойхоор нь газраас чулуу авах гэж байна гэж бодоод өшиглөсөн.... гэх мэдүүлэг [16],

Мөрдөн байцаалтад Ч.Амартүвшингийн 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн: ...бид гурав хоорондоо чанга, чанга пизда гэх мэтээр бие биеээ хэлээд байж байтал хоёр хүн юу гэнээ чичаганууд гэсэн. Баянбат тэр хоёрт хандаж та хоёрыг хэлээгүй зүгээр явцгаа ахаа, бид нар хоорондоо ярьж байгаа юм аа гэсэн чинь тэр хоёр архийг нь хага шаачихаач пизданууд гээд хоорондоо тэгж хэлж байгаад явсан. ...цэнхэр малгайтай арай залуу нь салаавч өгч маргалдсан, тэгэхээр нь би тэр үед тэр ахын нүүр рүү нэг удаа өшиглөсөн.... гэх мэдүүлэг [17], түүний 2016 оны 07 дугаар сарын 28-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн: ...Би 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр найз Баянбат, Азжаргал нартай уулзаад ...далангийн ар талд 2 шил 0.75 литрийн авч ууж эхэлсэн.  тэгээд хоорондоо чанга, чанга яриад хараалынг үг тоглоомоор бие биедээ хэлээд ярилцаж байтал хажуугаар 2 хүн явж өнгөрөхдөө ...арай залуухан нь та нар юу гэнээ гээд маргаан өдөөд ...хэл амаар доромжлоод явсан. Тэгэхээр нь хойноос нь гүйж очоод тэр ахыг зуураад автал цаашаа зугтаасан, тэгэхээр нь хамт явсан ах дээр нь дөхөөд очтол газраас чулуу авах гэхээр нь чулуугаар цохиж магадгүй гэж бодоод нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн. ... гэх мэдүүлэг [18], шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 6742 тоот акт, дүгнэлт... [19] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Танхайрах гэмт хэрэг нь нийгмийн амгалан тайван байдлыг алдагдуулах, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчих, урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн, үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсам тавих, элдвээр доромжлох, айлган сүрдүүлэх, басамжлах, дарамтлах, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэх зэргээр үйлдэгддэг.

Тухайн өдөр хохирогч Б.Нармандах, шүүгдэгч Ч.Амартүвшин нар нь бие биенээ таньдаггүй байсан байх бөгөөд үл ойлголцолоос болж маргалдан шүүгдэгч Ч.Амартүвшин нь үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийн халдашгүй чөлөөтэй байх эрхийг нь зөрчиж, үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдэж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Амартүвшинд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх ба шүүгдэгч Ч.Амартүвшинийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

Шинжээчийн дүгнэлтээс үзвэл хохирогч Б.Нармандахын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан байхад мөрдөн байцаалтад шүүгдэгч Ч.Амартүвшинд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар татах тогтоол үйлдэхдээ хохирогч Б.Нармандахад хөнгөн гэмтэл учруулж танхайрсан гэсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын яллах дүгнэлтэд Ч.Амартүвшинг хохирогч Б.Нармандахад хүндэвтэр гэмтэл учруулж танхайрсан гэж ялалжээ.

Шүүгдэгч Ч.Амартүвшинг яллагдагчаар татах тогтоолд хохирогчид учирсан  гэмтлийн зэргийг буруу бичиж ял сонсгосон байгаа боловч Ч.Амартүвшинд холбогдох хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй буюу Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг өөрчлөгдөхгүй тул шүүх тус зөрчлийг тэмдэглэн дурьдаж, хэргийг эцэслэн шийдвэрллээ.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар.

            Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.Нармандахын бие махбодид хүндэвтэр гэмтэл учирч, мөрдөн байцаалтад хохирогч Б.Нармандах нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд сонсголын аппарат 250,000 төгрөг, томографикийн зураг авахуулсаны төлбөр  80,000 төгрөг, 14 хоногийн ажлын хөлс 370,000 төгрөг, нийт 600,000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Энэ талаар хэрэгт компьютер томографикийн зураг авахуулсан төлбөр 80,000 төгрөгийн баримт [20] -ыг ирүүлсэн, өөр баримтгүй байна.

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ч.Амартүвшин нь хохирогч Б.Нармандахад  гэм хорын хохирлын төлбөрт 600,000 төгрөг нөхөн төлсөн талаар шүүх хуралдаанд хохирогч, шүүгдэгч нараас мэдүүлж, хохирогч Б.Нармандах нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн.

Иймд шүүгдэгч Ч.Амартүвшинг хохирогч Б.Нармандахад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Гурав. Шүүгдэгчийн хувийн байдал болон бусад асуудлын талаар.

  Шүүгдэгч Ч.Амартүвшин нь 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын МСТТ-ын санд бүртгэгдээгүй буюу ялгүй байна.

Иймд шүүгдэгч Ч.Амартүвшинд ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорын хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийг хэрэглэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Ч.Амартүвшин цагдан хоригдсон хоноггүй, түүнийг бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297.1.1-297.1.4, 298, 299 дүгээр зүйлийн 299.3-р зүйлүүдийг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

1.Шүүгдэгч Шангуучин овгийн Чинбатын Амартүвшинг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Чинбатын Амартүвшинг 3 (гурав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

 3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Амартүвшинд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

 4.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.Амартүвшин цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.Нармандахад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

 5.Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг баримтлан шүүгдэгч Ч.Амартүвшинд оногдуулсан 3 (гурав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 (нэг) жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ч.Амартүвшинд урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.Амартүвшинд авсан бусдын батлан даалтад өгсөн  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                              

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.АЛТАНТУЯА

 


[1] Хавтаст хэргийн 10-11 дүгээр тал.

[2] Хавтаст хэргийн 12 дугаар тал.

[3] Хавтаст хэргийн 13 дугаар тал.

[4] Хавтаст хэргийн 14-15 дугаар тал.

[5] Хавтаст хэргийн 16 дугаар тал.

[6] Хавтаст хэргийн 30-31 дүгээр тал.

[7] Хавтаст хэргийн 33 дугаар тал.

[8] Хавтаст хэргийн 22 дугаар тал.

[9] Хавтаст хэргийн 54 дүгээр тал.

[10] Хавтаст хэргийн 35 дугаар тал.

[11] Хавтаст хэргийн 36 дүгээр тал.

[12] Хавтаст хэргийн 10-11 дүгээр тал.

[13] Хавтаст хэргийн 12 дугаар тал.

[14] Хавтаст хэргийн 13 дугаар тал.

[15] Хавтаст хэргийн 14-15 дугаар тал.

[16] Хавтаст хэргийн 16 дугаар тал.

[17] Хавтаст хэргийн 30-31 дүгээр тал.

[18] Хавтаст хэргийн 33 дугаар тал.

[19] Хавтаст хэргийн 22 дугаар тал.

[20] Хавтаст хэргийн 54 дүгээр тал.