Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2017/ШЦТ/268

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

 

нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

 

улсын яллагч Ж.Энхжаргал,

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О, түүний өмгөөлөгч Б.Б, шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Д.Т нарыг оролцуулан тус

 

шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.От холбогдох 201524001214 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Х аймаг Х суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Х аймаг Х сум 4 дүгээр баг С Х 0-0 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Б дүүрэг 00 дугаар хороо Ч 0-000 тоотод түр оршин суудаг, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар 000000000,Т овогт Д.О.

 

/Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Д.О нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 9 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Жуков” худалдааны төвийн урд автобусны буудлын замд “40-12 ХЭҮ” улсын дугаартай “Toyota Succeed” маркийн автомашиныг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт заасан “…явган хүний зохицуулдаггүй гарч руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зочигч уг замаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Б.Түмэннастыг мөргөж унагаасны улмаас түүний тэвэрч явсан 1 нас 8 сартай О.Түвшинтөрийг газарт унагааж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…”Би 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хөдөө аж ахуйн яамнаас офицер руу чиглэж явах замдаа Б.Түмэннастын мөргөсөн нь үнэн. Би энэ хэргийг санаатай үйлдээгүй. Санамсаргүй байдлаасаа болоод энэ хэрэгт орсон. Маш их харамсалтай байна. О.Түвшинтөрийн эмчилгээний зардал, хохирлыг яаж ийгээд төлнө” гэв.

 

2

 

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…”Би өмнөх шүүх хуралдаанд 19.714.746 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Мөрдөн байцаалтад Д.Ооос хохиролд 3.380.000 төгрөгийг өгсөн. Одоо 16.334.746 төгрөгийг нэхэмжилж байна. Миний хүү О.Түвшинтөр одоо эмчилгээгээ хийлгээд явж байгаа. Мөнгө төгрөгийн боломжоос шалтгаалан хүүгийнхээ эмчилгээг энд хийлгэж байгаа. Эм тариа үнэтэй учраас нэхэмжилж байгаа мөнгийг гаргуулан авч хүүдээ эмчилгээ хийлгэмээр байна” гэв.

 

Мөн хавтаст хэргээс осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1хх-4/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-6/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-7/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-17-22/, гэрч Ж.Түмэннастын өгсөн мэдүүлэг /1хх-36-37/, гэрч С.Дуламсүрэнгийн өгсөн мэдүүлэг /1хх-47-48/, гэрч Э.Ганжаргалын өгсөн мэдүүлэг /1хх-49-50/, гэрч А.Чинцэцэгийн өгсөн мэдүүлэг /1хх-151-152/, хохирогчийн гаргасан хохирол барагдуулах тухай хүсэлт болон баримтууд /1хх-172-250, 2хх-1-12/, хохирогч О.Түвшинтөрийн өвчний түүх /1хх-127-137/, шүүгдэгч Д.Оын ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /1хх-107/, гэрч Б.Уртнасангийн өгсөн мэдүүлэг /1хх-144-145/, хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй дахин шинжилгээ 431 дугаартай шинжээчийн дүгнэлт /3хх-12-14/, гэмтэл согог судлалын үндэсний төвийн компьютер томографи /2хх-38/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.О нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 9 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Жуков” худалдааны төвийн урд автобусны буудлын замд “40-12 ХЭҮ” улсын дугаартай “Toyota Succeed” маркийн автомашиныг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт заасан “…явган хүний зохицуулдаггүй гарч руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зочигч уг замаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Б.Түмэннастыг мөргөж унагаасны улмаас түүний тэвэрч явсан 1 нас 8 сартай О.Түвшинтөрийг газарт унагааж бие махбодид нь хүн дэргийн гэмтэл учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Тайваны өгсөн:…”2015 оны 11 дүгээр сарын 23-ны орой хүү О.Түвшинтөрийг цэцэрлэгээс нь авахад багш нь “танай хүү өнөөдөр хөөстэй ногоон өнгийн зүйлээр өтгөнөө гаргаад байна. Толгой тархи нь хөдөлсөн юм биш биз” гэсэн. Би гэртээ очоод хүүгийхээ толгойг бариад үзэхэд баруун чихний дээд талд нь тархи дотогшоо хонхойж орсон байсан. Тэр шөнөөсөө эхлээд хүү маань уйлаад шөнөжин өдрийх шигээ шингэн алдаад хоносон…2015 оны 11 дүгээр сарын 28-нд зургийг нь авахуулсан чинь эмч нь зургийг нь үзээд “шууд эмнэлэгт хэвт” гээд яаралтай хэвтсэн...Баруун тархины ясанд даралттай цөмөрсөн хугарал гэсэн онош гарсан…Манай дүү Б.Түмэннаст танай хүүг цэцэрлэгт нь хүргэж өгөх гэж байгаад “Жуков”-ын урд талын явган хүний гарцан дээр урдаасаа хойшоо гарч байгаад цагаан өнгийн машинд дайруулсан гэхээр нь манай нөхөр 2015 оны 11 дүгээр сарын 30-нд цагдаад өргөдөл өгсөн…Манай хүү гэртээ болон өөр газарт энэ гэмтлийг авсан байх боломжгүй ба тэр ослын л болоод энэ хүнд гэмтлийг авсан. Миний хувьд маш их гомдолтой байна”…/1хх-33-34/ гэх мэдүүлэг,

 

3

 

 

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Түмэннастын өгсөн:…”2015 оны 1 дүгээр сарын 16-ны өглөө 9:15 цагийн үед төрсөн эгч Ж.Тайваны бага хүү О.Түвшинтөрийг цэцэрлэгт хүргэж өгөх гээд “Жуков”-ын автобусны буудлын урд талын явган хүний гарцаар урдаасаа хойшоо гарах гээд баруун зүүнийг чиглэсэн урсгалд явж байгаад 3 дугаар эгнээнд алхаж явсан чинь цагаан өнгийн Т.Соксид маркийн улсын дугаар тодорхойгүй машин миний зүүн хавирга, бөгсөн бие хэсэг рүү мөргөсөн…Мөргүүлэх үед дүүгээ чанх хойш нь алдаж өөрөө машины хамарт мөргүүлж газарт унасан. Дүүг харсан чинь хамраас нь цус их гарсан. Машинаас эрэгтэй эмэгтэй 2 хүн гарч ирээд “зүгээр үү” гээд шууд бид хоёрыг машиндаа суулгаад дүүгийн хамрын цусыг нойтон сальфиткаар арчиж…Цэцэрлэгт хүргэж өгөөд явсан. Нэлээн хэд хоногийн дараанаас дүү маань толгой нь гэмтсэн гэхээр нь болсон ослын талаар эгч Ж.Тайванд хэлсэн. Манай дүү гэртээ болон өөр газарт энэ гэмтлийг авсан байх боломжгүй тэр ослын улмаас л болж энэ хүнд гэмтлийг авсан”... /1хх-36-37/ Мөрдөн байцаалтад,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Ганжаргалын өгсөн:…”Д.О машинаа жолоодоод явж байсан чинь 2 дугаар эгнээнд явж байсан оршуулгын цуваан дундаас гэнэт хүүхэд тэвэрсэн залуу гарч ирсэн. Тэр үед Д.О машинаа зогсоох арга хэмжээ аваад тоормозоо гишгэсэн боловч ойртсон учраас машины урд гүперийн зүүн талын хэсгээр шүргэхэд тэвэрсэн хүүхэд газар унаагүй байсан. Бид 2 буугаад “яасан зүгээр үү” гэж ялангуяа хүүхдийг нь анхаарч дахин дахин асуухад тэр залуу “зүгээр миний бие яагаачгүй, би цэцэрлэг рүү явмаар байна, хоцорлоо хүргээд өгөөч” гэхээр нь цэцэрлэгт нь хүргэж өгөөд дахин “зүгээр үү эмнэлэг явах уу” гэж асуухад “зүгээр зүгээр” гэж хэлсэн. Бид 2 явсан. Ингээд нэлээн хэд хоногийн дараа амралтын өдөр цагдаагаас Д.Оыг асууж дуудсан…Би Д.Оыг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж бодохгүй байна…Уг ослын улмаас хүүхдийн биед гэмтэл учраагүй гэж үзэж байна. Учир нь хүүхдийн толгой доргиж гэмтэл авсан үед маш хурдан мэдэгддэг. Гэтэл энэ хүүхдийн гэмтэл нь бүхэл бүтэн 10 гаран хоногийн дараа илэрч манай нөхөрт гомдол гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ гэмтлийг энэ олон хоногийн хугацаанд өөр газарт авсан байх гэж бодож байна”… /1хх-50/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад шинжээч М.Отгонбаатарын өгсөн:…”О.Түвшинтөрийн биед учирсан баруун зулайн ясанд үүссэн 3.2 см өргөн хэсэгт гавлын хөндий рүү 1 см цөмөрсөн хугаралтын улмаас тархины дарагдалттай, няцралттай гэж оношилж эмчилгээ хийгдсэн. Иймээс уг гэмтэл нь 2015 ны 11 дүгээр сарын 16-ны өдөр үүсэх боломжтой…О.Түвшинтөрийн биед учирсан гэмтэл нь зам тээврийн осол хэргийн үед болон бусад мохоо зүйлүүдийн үйлчлэлээр үүсэх боломжтой” /1хх-53/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад шинжээч эмч А.Амгаланболдын өгсөн: …”Ер нь бол 1 нас 8 сартай хүүхэд ийм гэмтэл авсан бол ямар нэгэн байдлаар мэдэгдэнэ. Харин хүүхэд өөрөө тэр зовиурыг илэрхийлэх нь тухайн хүүхдийн онцлогоос хамаарч янз бүр байна. Ар гэрийхэн нь мэдэх асуудал нь хүүхдийн биеийн онцлог болон өөрийгөө илэрхийлэх байдлаас хамаарч мэдэж болно, мэдэхгүй ч байж болно…Хүүхдэд өөрт нь ямар нэг байдлаар зовиур мэдрэгдэнэ…Харин илрэхийлж байгаа үйлдлийг ар гэр, асран хамгаалагч, багш нар нь анзаарахгүй байх боломжтой. О.Түвшинтөрийн баруун зулай яс цөмөрсөн хугарал тархины эдийг

 

4

 

 

дарсан гэмтэл нь гэмтэл авсаны дараа тодорхой хугацаанд эмнэлгийн тусламж авахгүй явах боломжтой. Аажмаар тархи дарагдал нь тархийг хавагнуулж хүүхдийг өөрөөс нь үл шалтгаалж гавал тархины шинжүүд болох бөөлжих, суулгах, гүйлгэх, ухаан алдах, татах гэх мэт шинж тэмдэгүүд илэрсэнээр зайлшгүй эмнэлгийн тусламж авна. Хүүхдийн зулайн яс нимгэн хөнгөн байдаг учраас тархи даралтын шинжүүд болон тархи хавагнах үйл явц нь насанд хүрсэн хүнийг бодвол удаан хугацаагаар явах боломжтой. яг хэд хоног эмнэлэгийн тусламж авахгүй явах боломжтойг тогтоох боломжгүй”…/2хх-29-30/ гэх мэдүүлэг,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 17178 дугаар актад:

 

  1. О.Түвшинтөрийн биед баруун зулай ясны цөмөрсөн далд хугарал, тархины эдийн дарагдал, няцрал гэмтэл тогтоогдлоо.

 

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 

  1. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

 

  1. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл, эмчилгээнээс хамаарна” /1хх-55/ гэсэн дүгнэлт,

 

Техникийн шинжээчийн 49 дугаартай дүгнэлтэд:

 

  1. Явган зорчигч Ж.Түмэннаст нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

 

  1. “40-12 ХЭҮ” улсын дугаартай “Т.Соксид” маркийн автомашины жолооч Д.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна” /1хх-77/ гэсэн дүгнэлт,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 329 дугаартай актад:

 

  1. Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн актын 17178 дугаартай тоотод дүгнэлт үндэслэлтэй байна.

 

  1. О.Түвшинтөрийн биед учирсан баруун зулайн ясны цөмөрсөн далд хугарал, тархины эдийн дарагдал, няцрал гэмтэл нь 2015 оны 11 дүгээр сарын 16-нд үүсгэгдэх боломжгүй ба уг гэмтлийг авсан даруйдаа буюу гэмтэл авсан үеээс эхлээд гавал тархины гэмтлийн үед дараах шинж тэмдэгүүд гарна. Үүнд: толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, унтаарах, ухаангүй болох амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа доголдох зэрэг шинжүүд илэрнэ. Дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд түүний ар гэр, асран хамгаалагч болон цэцэрлэгийн багш нар нь мэдэх боломжтой.

 

  1. О.Түвшинтөрийн биед учирсан дээрх гэмтлийг авсанаас хойш эмнэлгийн тусламж авахгүй явах боломжгүй” /1хх-165/ гэсэн дүгнэлт,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 570 дугаартай актад:

 

  1. Урьд өмнө нь 2015 оны 12 дугаар сарын 6-ны өдөр шинжээч эмч М.Отгонбаатарын гаргасан 17178 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн шинжээч эмч Н.Туяа, М.Энхтайван, Б.Долгормаа нарын гаргасан 329 дугаартай дүгнэлтийн 2.3 дугаар хариулттай санал нийлэхгүй байна.

 

  1. Тархиндаа хүнд гэмтэл авсан хүүхэд толгой өвдөх, бөөлжих, дотор муухай
 

5

 

 

оргих гэх мэт тархи дарагдалтын шинжүүд илрэх ба дээрх шинж тэмдэгүүд нь хүүхдэд зовиур багатайгаар илэрсэн тохиолдолд түүний ар гэр, асран хамгаалагч болон цэцэрлэгийн багш нар нь мэдээгүй байх боломжтой.

 

  1. Гавлын ясны цөмөрсөн хугарал нь гавлын хөндий рүү цөмөрч орсон тохиолдолд толгой өвдөх, бөөлжих, дотор муухай оргих гэх мэт тархи дарагдалтын шинжүүд илэрдэг. Гэхдээ зарим ховор тохиолдолд хүүхдийн тархины анатомийн бүтцийн онцлогоос хамаарч шинж тэмдэг зовиур багатайгаар илрэх боломжтой.

 

  1. Тархины эдийн няцрал буурах нь гэдэг КТГ болон MRI шинжилгээгээр илэрч байгаа тархины хавангийн шинж юм. Тархи хавагнах нь гавал тархины гэмтэл авсны дараагаас эхлэн хэдэн цагаас ч хэдэн хоногийн дараа үүсэх боломжтой.

 

  1. Хүүхдийн гавлын яс цөмөрсөн хэсэгтээ тархи дарагдал үүсгэжээ. Дарагдлыг чөлөөлсөн тохиолдолд тархины эдэд гэмтэл үүсгэхгүй байх боломжтой “гэсэн дүгнэлт /2хх-21-22/,

 

Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй дахин шинжилгээ 431 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

 

  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн Г-17178 дугаартай дүгнэлтийн 1-д тархины эдийн няцрал гэснээс бусад нь үндэслэлтэй байна. 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 329 дугаартай дүгнэлтийн 2, 3 дугаар хариулт үндэслэл муутай байна. 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 570 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

 

  1. О.Түвшинтөрийн биед учирсан баруун зулай ясны цөмөрсөн далд хугарал гэмтэл учирсан байх бөгөөд энэ гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Уг заалтад гавлын хүнхрээ ба суурь ясны хугарал гэсэн байх ба О.Түвшинтөрийн биед учирсан баруун зулай ясны цөмөрсөн далд хугарал гэмтэл нь энэ заалтад хамаарагдаж байгаа болно.

 

  1. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хүүхдийн гавлын яс нимгэн, уян байдагтай холбоотойгоор уг гэмтэл нь хавтгай гадаргуутай газар унах үед үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлийг авснаас хойш 7-10 хоног зовиур багатайгаар түүний ар гэр, асран хамгаалагч болон цэцэрлэгийн багш нар нь мэдэхгүйгээр, мөн эмнэлгийн тусламж авахгүйгээр явах боломжтой….гэх дүгнэлт /3хх-12-14/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Д.Оын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 9 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Жуков” худалдааны төвийн урд автобусны буудлын замд 40-12 ХЭҮ улсын дугаартай “Toyota Succeed” маркийн автомашиныг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт заасан “…явган хүний зохицуулдаггүй гарч руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зочигч уг замаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Б.Түмэннастыг мөргөж унагаасны улмаас түүний тэвэрч явсан 1 нас 8 сартай О.Түвшинтөрийг газарт унагааж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт

 

6

 

 

хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Д.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, түүнд торгуулийн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Д.Ооос хохиролд 3.380.000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн дансанд тушаасан болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 116 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн гэм хорын хохирол хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Ооос гэм хорын хохиролд 16.334.746 /арван зургаа сая гурван зуун гучин дөрвөн мянга долоон зуун дөчин зургаа/ төгрөгийг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.От олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О нь өөрт учирсан бусад гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 201524001214 дугаартай хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 587636 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, 1 ширхэг сидиг уг хэргийн хугацаа дуустал хадгалах, О.Түвшинтөрийн томографын зураг, өвчний карт зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид буцаан олгохоор тогтов.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Т овогт Д.Оийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Д.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар Д.О нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-д зааснаар Д.От оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

 

  1. Эрүүгийн 201524001214 дугаартай хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.О цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
 

7

 

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 501 дүгээр зүйлийн 501.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ооос 16.334.746 /арван зургаа сая гурван зуун гучин дөрвөн мянга долоон зуун дөчин зургаа/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.От олгосугай.

 

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 587636 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, 1 ширхэг Сиди-г уг хэргийн хугацаа дуустал үлдээж, хохирогч О.Түвшинтөрийн томографын зураг, өвчний карт зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид буцаан олгосугай.

 

  1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О нь өөрт учирсан бусад гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Д.От авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.От урьд авсан бусдын батлан даалтад өгөх сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

 

ШҮҮГЧ                           Э.ЧИНГИС