| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2017/00407/и |
| Дугаар | 184/ШШ2017/00846 |
| Огноо | 2017-04-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 184/ШШ2017/00846
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Тэнгэр Аз инвест ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхзул, Д.Золзаяа нар нь хариуцагч Б.О, Б.А нарт холбогдох 18 455 114.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 5 465 111.16 төгрөгөөс татгалзаж, 13 000 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Б.О, Б.А нар нь 2017 оны 06 дугаар сарын 15-ны дотор дотор төлөх, дурдсан хугацаанд сайн дураар төлөөгүй тохиолдолд хариуцагч Б.Оийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, АОС 3 дугаар гудамжны 29 тоот /Ү-22010012573/-д бүртгэлтэй, 144 м.кв хувийн сууц, Г-2201004702 хаягт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний 700 м.кв газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрсөн зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Тэнгэр Аз инвест ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 250 276 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О, Б.А нараас улсын тэмдэгтийн хураамжид 225 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Тэнгэр Аз инвест ББСБ” ХХК-д олгосугай.
3.Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ