Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/272

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Д.Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2014000000260 тоот хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. +

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******, / Регистрийн дугаар: ******* /-тай. 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* овогт *******ын ******* РД /******* / нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг 3-08-08 тоотод байрлах *******ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох гэрт 2020 оны 06 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 1170000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / 2 яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Үүнд: 1. Шүүгдэгч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ..2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос гараад замдаа *******т гэр буудалд хоноод 06 сарын 13-ны өдөр Баянхонгор аймагт орой 09 цагийн үед ирээд буудалд хоноод өглөө 07 цагийн үед би буудлаасаа гараад явган гэр хороолол руу ороод эзэнгүй хашаан дотор байсан монгол гэрийн модон амбаарын хаалгыг татсан чинь онгойчихсон. Гэрийн хаалга цоожгүй байсан. би гэрт ороод ил байсан шилэн савтай шар тос авдар дотор байсан хурган дотортой дээл, зэс аяга, хөөрөг зэргийг гадаа байсан шуудайнд хийгээд хулгай хийж авсан. Би Улаанбаатар хотоос багш Баян-Өлгий аймаг руу 2 зээгээ авна гээд явахаар нь би хөдөө салхинд гарах гээд дайгдаж явсан. Энэ хүмүүс натай ямар ч холбоо байхгүй. Би ганцаараа хулгай хийсэн. Улаанбаатар хотоос цуг гарсан хүмүүс үүнд хамаагүй, намайг хулгай хийснийг мэдээгүй, би амбаар, гэрийн хаалганы цоожийг эвдлээгүй, татсан чинь онгойсон. нь надад хэлэхдээ ******* миний нэрээр мэдүүлэг өгсөн. Би гийн нэрээр мэдүүлэг өгсөн гэж надад хэлсэн. Тэр үедээ ******* нь мэдүүлэг өгчхөөд гарч ирээд д би чиний нэрээр мэдүүлэг өгсөн шүү гэж хэлсэн гэсэн нь би тэгээд яах юм бэ гэсэн чинь өөр нэг нэр бодоод хэлчих гэж хэлсэн гэж надад хэлсэн. Тэр үед мэдүүлэг өгөхдөө байцаагч нь яасан бэ гээд асуухаар нь би амыг нь дагуулаад тэгсэн ингэсэн гээд мэдүүлэг өгсөн...” мэдүүлэг / 1-р хх-ийн 15-16, 39-42, 3-р хх-ийн 56-57, 143-144 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, хийсэн хэргээ зөвшөөрч байна гэв. 

3. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гэрээсээ гараад 06 сарын 14-ний өдөр гэртээ ирсэн чинь манай гэрийн үүдний амбаарын хаалга онгорхой хаалга цоож эвдэлсэн зүйлгүй, цоожны даруулгыг татаж онгойлгосон байдалтай байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Манай гэрээс эмэгтэй хурган дээл 1 ширхэг, сүүлийн үеийн манан хөөрөг 1 ширхэг, дунд гарын зэс аяга 1 ширхэг, 3-5 литрийн савтай шар тос 2 ширхэг, 0.5 граммын шилэн савтай шар тос 3 ширхэг тус тус алдагдсан. Хүрэн өнгөтэй дугуй жижиг хээтэй үйтэн хуаран хурган дээлээ 1.300.000 төгрөг, хүрэн халтар манан хөөрөг 400.000, дунд гарын зэс аяга 100.000 төгрөг, шар тоснуудаа 40.000 төгрөгөөр үнэлж байна. ... Би тухайн өдөр гэрээсээ гарч явахдаа хашааныхаа хаалгыг төмрөөр цүүлээд, гэрийн үүдний амбаарыг цагаан өнгийн цоожоор цоожлоод дотогшоо буюу гэрлүү дамжин орох хаалганд цоож хийгээгүй юм. Тухайн үед ашиглаж байсан цоож, цүү зэргийг сольсон. Одоо уг цоож цүү байхгүй. Тухайн үед цоож цүүг хүчээр мушгиж эргүүлээд татаж хаясан байсан...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 10-12, 43-44, 2-р хх-ийн 84-85 /,

4. Гэрч Л.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...******* эгчийн охин гийн хүү манай ангид сурдаг байсан. Би 3 2020 оны 06 сарын 12-нд Дархан зах дээр ******* эгчтэй таараад Баян-Өлгий аймаг руу явж ач, зээ хоёроо авчрахаар явна гээд ярьсан чинь ******* эгч ямар машинтай явах юм бэ би бензиний мөнгөний талыг нь хийгээд зам зуураа Говь-Алтай аймгаар дайрч төрсөн нутагтаа очиж уул усандаа өргөл өргөчхөөд ирье гээд гуйхаар нь би дагуулж явсан. Баянхонгор аймагт ирээд миний даралт ихсээд бие өвдөөд дугуй буудаад засварын газар очсон чинь Баян-Өлгий аймаг 1750 км гэхээр нь бидний бие дийлэхгүй байхаар нь би буцахаар болсон. Би Өвөрхангай аймгийн цагдаа дээр ирээд ******* эгчийг хулгай хийснийг мэдсэн...” гэх мэдүүлэг / хх-ийн 13-14/,

... Би , ******* гэх хүмүүсийг танихгүй. Би 2020 оны 06 сард Өвөрхангай, Баянхонгор аймгийн нутгаар яваагүй. Сүүлийн 3 жилд Дархан-Уул аймгаас гараагүй...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 234/ ...Сүүлийн Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт өгсөн мэдүүлэг миний анхны мэдүүлэг байсан 3 жил Дарханы нутаг дэвсгэрээс гараагүй одоо л Өвөрхангай, Баянхонгор аймагт ирж байна. Анхны мэдүүлэг бол миний өөрийн биеэр өгсөн мэдүүлэг бол биш мэдүүлэг өгсөн миний гарын үсгийг харахад миний эгч болох Л.ын миний нэрийг барьж өгсөн мэдүүлэг байна. Манай эгч Л. эмээ өвөө дээр Завхан аймагт өсөөд 1 дүгээр ангид орохдоо Дарханд манай гэрт ирж аав ээж дээр 10 жилээ төгсөн. Би хамт байсан учраас бичгийн хэвийн сайн мэдэж байна. Би өмнө Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлэг өгөхөд надаас . ******* гэдэг хүмүүсийг таних уу гэж асууж мэдүүлэг авахад нь төрсөн эгч болох ыг хэрэгт холбогдсон байна гэж бодоогүй, мэдээгүй учраас танихгүй гэж хэлсэн яаж ч бодсон 50 гарсан авгайг ийм зүйл хийж байна гэж санаанд ороогүй. Тэгээд 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр надад Дарханы цагдаагаас Баянхонгор аймгийн прокурорын газрын 2021 оны 03 дугаар сарын 31- ний өдрийн дуудах хуудсыг аваад гардуулсан, гардуулсан хүнээс 88309045 дугаарыг тэмдэглэж авч үлдээд ярихад өмнө нь Баянхонгор, Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт ирж мэдүүлэг өгчихөөд одоо болохоор ирээгүй мэтээр мэдүүлэг өгч байна гэхээр нь би очоогүй мэдүүлэг өгөөгүй гэж хэлсэн. Тэгээд *******, нарын дугаарыг аваад дугаараар нь эхлээд *******ы 99956242 дугаарт залгаад би байна ямар учиртай Баянхонгор аймгийн цагдаагийн газраас намайг дуудах болов гэж асуутал би эгчтэй чин= явж байгаад асуудалд орсон чиний нэрийг бариад нөгөөдүүл асуудал гаргасан чамд хамааралгүй байцаагчтай нь би холбогдоод хэлчихье гэж хэлсэн. Тэгэхээр нь эгчтэй гэсэн утас руу нь холбогдоход ийм хэрэг болсон юм эгч нь харин дүүгийнхээ нэрээр цагдаад мэдүүлэг өгсөн машин хөлсөлж яваад асуудалд орсон эгч нь ямар ч хамааралгүй намайг хөлсөлж явсан хүн энд зогс, тэнд оч, одоо тийшээ яв гэж байсан би машинаасаа буугаагүй энэ асуудлыг мэдээгүй байсан юм гээд яг ямар хэрэгт орооцолдсоноо надад хэлээгүй санаа зоволтгүй эгч нь залруулчихна гэж хэлсэн. Би эгчийгээ дугаартай байхыг мэдэхгүй өмнө над руу ярихдаа 88376762 гэсэн дугаартай байсан тэгтэл сүүлд гэсэн дугаарыг авсан байсан. Тэгээд сая байж байтал 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 12 цагийн орчимд Дарханы цагдаагаас 2 байцаагч ирээд та Баянхонгор аймгийн асуудлаар байцаалт өгөөдөх гээд цагдаагийн газар руу авч явсан тэгээд тэнд хүлээж байтал Дарханы цагдаагийн газраас надад Баянхонгор аймгийн шүүхийн албадан ирүүлэх захирамжийг танилцуулсан тэгээд байж байтал Баянхонгор аймгийн цагдаагаас хүмүүс ирээд намайг авч яваад би Баянхонгор аймагт ирсэн. Ирэхэд манай эгч нөгөө ******* нар аймагт ирээд тусгаарлах байранд орсон байсан тэгээд би эгчтэйгээ яриад юу болсон талаар яг яасан гэхэд эгч тухайн үедээ би яагаад чиний нэрийг ашигласан гэхээр хамт Батсүхийн ОюунУндраа гэж хүүхэн явсан. Тэгээд Өвөрхангайн цагдаа дээр баригдаад надад хэлэхдээ эгч 4 нь өмнө хэрэгтэй давтан хэрэгтэй болох гээд байна чи санаа зоволтгүй энэ асуудлаар 450.000 төгрөгөөр торгуулаад болоо би тэр мөнгийг нь төлчихнө хэрвээ чи регистрийн дугаараа өгөхгүй бол унаж яваа машин чинь улсын орлого болно гэж хэлсэн юм байна лээ тэгээд хүний машин энд хураалгачихаад өөрөө төлөх мөнгөгүй гээд өөрийн регистрийн дугаараа тэр Оюун- Ундраа гэх хүнд өгсөн юм байна лээ. Тэгээд мэддэгээрээ миний регистрийн дугаараар би болж мэдүүлэг өгөөд явсан юм байна лээ. Тухайн үед хүний Приус- 20 маркийн машин түрээслээд явсан юм байна лээ. Уг нь бол эгч БаянӨлгий явж 2 ачийгаа авч ирэх гэж хотоос гарсан юм байна лээ хэзээ нь энэ улсуудтайгаа яаж таараад явах болсныг би мэдэхгүй тухайн үед бол дарханд байгаагүй хотод байсан Дарханд ирлээ гэж надад лав мэдэгдээгүй. 99398036 дугаарыг манай нөхөр барьж байгаад хүүдээ өгсөн одоогоор хүү маань идэвхтэй хэрэглээгүй байгаа тэгэхдээ устаагүй хүүгийн маань нэр дээр байгаа одоо идэвхтэй байгаа дугаар нь 88728036 гэсэн дугаар байгаа би харин дугаарыг хүү маань барьж байгаад одоо барихаа больсон юм гэж мэдүүлээгүй тухайн үед байцаагч солиод биччихсэн юм болов уу гэж бодож байна тухайн үед мэдүүлэг өгөхөд дугаарыг мэдэхгүй байсан одоо бол эгч барьж байгаа гэдгээр нь мэднэ...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 30-32/ 5. Гэрч Б.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:“ Би Л., ******* гэх эдгээр хүмүүстэй хамт Өвөрхангай, Баянхонгор аймаг руу Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан бөгөөд өөрөө жолоогоо бариад явсан. Би Өвөрхангай аймагт байх үедээ бусдын түрүүвчтэй эд зүйлийг хулгайлж авсан. Тухайн үед *******ы хажууд хулгайлсан түрүүвчээ гаргаж ирээд миний түрүүвч хуучирсан байна одоо хаяхаас даа гэж хэлсэн чинь ******* би одоо нойл орох гэж байна замаараа хаячихъя гээд аваад явсан. ******* уг түрүүвчийг хулгайн түрүүвч гэж мэдээгүй байсан. Хэрэгт авагдсан хүмүүсийн зургийг харлаа би эдгээр хүмүүсийг танина 1 дугаартай нь *******, 3 дугаартай нь , 2 дугаартай би байна 4 дугаартайг нь мэдэхгүй. Би хэзээ авхуулсан гэдгийг санахгүй байна 2020 оны сонгуулийн үеэр авхуулсан байх. Өвөрхангайн хулгайн хэрэгт ******* оролцоогүй би ганцаараа үйлдсэн. Би хохирол төлж барагдуулна. Би тухайн үед айсандаа өөр хүний нэрээр мэдүүлэг өгсөн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би тэр үед гэдэг нэрээр мэдүүлэг өгсөн. Намайг Батсүхийн ОюунУндраа гэдэг миний РД:ТЕ66053001 би Н.Хасбаатарыг хаана байгааг мэдэхгүй...” гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 182-185/,

6. Энх нахиа ХХК-ны 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 344 дугаартай шинжээчийн: “... хохирогч *******ийн хулгайд алдсан гэх эд зүйлүүдийн зах зээлийн үнэ нь нийт 1.170.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...” дүгнэлт /1-р хх-ийн 45-47 /, болон Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 / Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 4-7, 17-20/ Эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэл /хх-ийн 21-26/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 27-30 /, Эрүүгийн хэрэг нэгтгэх тухай тогтоол /хх-ийн 162/, 2-р хх-ийн 3 /, Шүүгдэгч *******ы иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 61/, Багын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 63 /,Банкны тодорхойлолт /хх-ийн 68-69/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Шүүхээс шүүгдэгч ******* нь 2020 оны 06 дугаар сарын 13-14-нд шилжих 5 шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг 3-08-08 тоотод байрлах *******ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар .нэвтэрч эд зүйл хулгайлж 1170000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч *******ийн мэдүүлэг, гэрч Л., Б.******* нарын мэдүүлэг, Б Энх-Нахиа ХХК-ийн шинжээчийн 344 дүгээр дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ы гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ. Иймд шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д “2021 оны 06 дугаар сарын 24- ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ний өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээд хамаарна” гэж заасан бөгөөд шүүгдэгч ******* нь 2020 оны 06 дугаар сард гэмт хэрэг үйлдсэн тул уг хуулийн үйлчлэлд багтах этгээд мөн гэж шүүх дүгнэлээ. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д 2015 оны 12 дугаар сарын 03- ний өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан хулгайлах / Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт / гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан.....бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж хуульчилсан, мөн хохирлыг нөхөн төлсөн тул шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, уг оногдуулсан уг хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч *******д зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахдаа түүний байнга оршин сууж амьдарч байгаа Улаанбаатар хот Баянгол дүүрэг 7 дугаар хороо 30 дугаар байр 04 тоотод байх гэрээс Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож зорчих үүргийг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаатай адил хугацаагаар хүлээлгэж, уг үүргийг техникийн хяналт тавьж хэрэгжүүлэхийг Нийслэл дэх Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир 10 хоног цагдан хоригдсон хугацааг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас нь хасаж шийдвэрлэв. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч *******ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Мөн хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч *******ы гэх 1 хос ботинкийг хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг 1 хос ботинкийг устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв. Энэ хэргийн учир шүүгдэгчийн гар утсыг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 хэрэгцээний дагуу эзэмшигч *******д буцаан олгож шийдвэрлэв. Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялыг нэг / 01 / жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж техникийн хяналт тавихыг Нийслэл дэх Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ыг Улаанбаатар хотод оршин суух Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******ы энэ хэргийн учир цагдан хоригдсон арав хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хассугай.

7. Шүүгдэгч ******* нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураан авсан 1 хос ботинкийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******ы эзэмшлийн гар утас битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч *******д буцаан олгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр 7 үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ