Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 52/ШЦТ/2017

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

-улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбат,

- шүүгдэгч И.М нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн И.Мрт холбогдох Эрүүгийн 201719000042 тоот хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 

 

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч И.М нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Лүн сумын 3-р баг, ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийн сурагч У.Энхбаярыг зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч И.М нь шүүхийн хэлэцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй. гэв.

 

  Хохирогч У.Энхбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...2016 оны 12 сарын 20-ны өдрийн 12 цагийн үед биеийн тамирын багш Магван-Очир нь миний урд ирээд зогсож байгаад гэдэс рүү цохихоор нь багшаа та яагаад намайг цохиж байгаа юм бэ гэхэд дахиад нүүр лүү цохиод авсан. Тэгээд хамраас цус гараад хивсэн дээр сууж байхад багш ирээд чи намайг барах уу намайг зодож чадах уу гээд хашгираад байсан. Би гараад явсан. Тэндээс бие засах газрын үүдэнд захиралтай таараад болсон асуудлыг хэлсэн ... /хх-7-8 тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Ш.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн : ...2016 оны 12 сарын 20-нд хичээл дээр 6 цаг дээр биеийн тамирын хичээл орсон. Бүгд жагсаад номхон каманд аваад зогсож байтал миний хажууд зогсож байсан Энхбаяр гэдэг хүүхэд дээр ирээд чи юу гэж ярьдаг гэнэ гээд элэг рүү нь цохисон. Тэгсэн чинь Энхбаяр ухраад би юу гэж ярьсан юм бэ гээд хэлтэл тамирын багш нүүр лүү нь цохисон. Тэндээс бид нар салгаад Энхбаярыг цааш нь суулгасан. Хамраас нь цус гарсан. Энхбаярын цус нь тогтохгүй угаалгын өрөө орохоор явсан. Тэгээд байж байтал захирал орж ирээд багштай уулзаад гарсан ... /хх-12-13 тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч М.Пүрэв-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ...2016 оны 12 сарын 20-нд хичээл дээр 6 цаг дээр биеийн тамирын хичээл орсон. Бүгд жагсаад номхон каманд аваад зогсож байтал миний хажууд зогсож байсан Энхбаяр гэдэг хүүхэд дээр ирээд чи юу гэж ярьдаг гэнэ гээд элэг рүү нь цохисон. Тэгсэн чинь Энхбаяр ухраад би юу гэж ярьсан юм бэ гээд хэлтэл тамирын багш нүүр лүү нь цохисон. Тэндээс бид нар салгаад Энхбаярыг цааш нь суулгасан. Хамраас нь цус гарсан. Энхбаярын цус нь тогтохгүй угаалгын өрөө орохоор явсан. Тэгээд бид нар номхон командаар зогсож байтал захирал орж ирээд багштай уулзаад гарсан. Тэгээд Энхбаяр хувцасаа аваад гарсан... /хх-14-15 тал/ гэх мэдүүлэг,

 

Төв аймгийн  Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ?530 дугаар дүгнэлтэнд

- Энхбаярын биед хамар ясны хугарал, тархи доргилт, хамар, зүүн дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт  гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

- Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-17 тал/,

 

- Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн компьютерт томографи  /хх-20 тал/,

- Өвчтний түүх /хх-24-29 тал/,

- Булган аймгийн Орхон сумын засаг даргын тамгын газрын 2017 оны 01 сарын 23-ны өдрийн 03/32 тоот албан бичиг /хх-41 тал/,

- И.Мын зан байдлын тодорхойлолт, дипломны хуулбар /хх-42-46 тал/,

- Лүн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 5/09 тоот тушаал /хх-47 тал/,

- Багшлах эрхийн гэрчилгээ /хх-48 тал/,

- Хөдөлмөрийн гэрээ /хх-49-52 тал/,

- И.М багшийн талаар уулзсан хурлын протокол /хх-53-58 тал/,

- шүүгдэгч И.Мыг 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-33 тал/, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-37- тал/ зэргийг шинжлэн судлав.

     

Шүүгдэгч И.М нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Лүн сумын 3-р баг, ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийн сурагч У.Энхбаярыг зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч У.Энхбаярын  2016 оны 12 сарын 20-ны өдрийн 12 цагийн үед биеийн тамирын багш Магван-Очир нь миний урд ирээд зогсож байгаад гэдэс рүү цохихоор нь багшаа та яагаад намайг цохиж байгаа юм бэ гэхэд дахиад нүүр лүү цохиод авсан. Тэгээд хамраас цус гараад хивсэн дээр сууж байхад багш ирээд чи намайг барах уу намайг зодож чадах уу гээд хашгираад байсан. Би гараад явсан. Тэндээс бие засах газрын үүдэнд захиралтай таараад болсон асуудлыг хэлсэн гэх мэдүүлэг, шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ?530 дугаар дүгнэлтэнд: Энхбаярын биед хамар ясны хугарал, тархи доргилт, хамар, зүүн дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт, гэрч Ш.Бямбасүрэн, М.Пүрэв-Эрдэнэ нарын мэдүүлэг болон шүүгдэгч И.Мын мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч И.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсний заасны дагуу шүүхийн шатанд хохирогч У.Энхбаяр нь шүүгдэгч И.Мтой сайн дураараа эвлэрсэн, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

Шүүгдэгч И.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

 

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294, 295, 296, 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И.Мрыг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар хохирогч У.Энхбаяр нь шүүгдэгч И.Мтой сайн дураараа эвлэрсэн байх тул И.Мт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

3. И.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтаар болон эд  мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

4. И.Мт авсан оршин суугаа газраасаа гадагш явахгүй баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, И.Мт авсан оршин суугаа газраасаа гадагш явахгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                

 

 

 

 

              

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ю.ЭНХМАА