Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2017/00946

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Мөнх үзэсгэлэнт гэрэл” ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяа нь 7 746 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 2 976 900 төгрөгийг татгалзаж, 4 500 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Д.Ц нь төлөхийг зөвшөөрсөн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Цээс улсын тэмдэгтийн хураамжид 86 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Мөнх үзэсгэлэнт  гэрэл” ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Н.БАТЧИМЭГ