Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 154/2020/00059

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

 



Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж,

 

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг Нарийн бичгийн дарга Н.Алтантуяа

Шүүгдэгч Ж.Оюунбаатар шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Нямдорж /2770/ нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Хар ******* овогт*******гийн*******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1937000000065 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1974 оны 03 сарын 10-ны өдөр Ховд аймгийн Аптай - суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 7 /эхнэр 5 хүүхдийн хамт/ Ховд аймгийн Алтай сумын Бодонч багт оршин суух, эрхэлсэн ажилгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай Хар ******* овогт*******гийн*******. /РД:ПА 74031016/

Холбогдсон хэргийн талаар: / яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Ж.Оюунбаатар нь 2020 оны 06 сарын 24-ны өдрийн 16 цагийн орчим Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн нутаг дэвсгэр Улаан-Эрэг гэх газарт Тоуо1а ргоЬох маркийн 83-95 ХОҮ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож Г.Тогтохдаваагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Ц.Хоролсүрэнгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыгтал бүрээс нь бүрэн бодитой шинжпэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Оюунбаатарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...2020 оны 6 сарын 24-ны өдөр сонгууль өгчихөөд буцаж гэр

 

лүүгээ явж байгаад осол гаргасан. Урд явж байгаа машиныг гүйцэж түрүүлээд цаана нь

огцом эргэлттэй зам байсныг анзаарахгүйгээр явснаас болж машин цаана нь байсан төмөр

мөргөөд унасан. Машинд 5 хүн явж байсан. Миний буруу би замын хөдөлгөөний дүрэм

зөрчсөн буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг

Хохирогч Г.Тогтохдаваагийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүүлсэн...Миний

биеийн баруун гар бугуйны ар талаар шуу хугарсан. Өөр гэмтэл учраагүй. Гараа

гипсдүүлээд сойлттой явж байгаа. Одоо гэртээ байгаа бөгөөд бид нар садан төрөл хүмүүс

учраас Ж.Оюунбаатараас нэхэмжлэх зүйл байхгүй.Надад гаргаж өгөх хохиролын тооцоо

баримт байхгүй гэх мэдүүлэг &

Хохирогч Ц.Хоролсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн....Эхлээд осол гарсны дараа Алтай сумын эмнэлэгт, тэндээсээ Ховд аймгийн эмнэлэгт, дараа нь гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн Халиун гэх нүдний хувийн эмнэлэгт үзүүлсэн. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Одоогийн байдлаар эмчилгээ болон бусад зардлын мөнгийг өөрөөсөө гаргаж явж байгаа Ж.Оюунбаатар 500.000 төгрөг өгсөн.Надад баримтууд нь байгаа нийт хохиролоо бодож гаргаагүй. Хохиролын баримтаа шуудангаар явуулна. Одоо гаргаж өгөх баримт байхгүй: Шуудангаар мөрдөгчийн нэр дээр гаргаж өгч явуулна. Эмчилгээ болон энэ ослын улмаас цаашид гарах зардлаа нэхэмжилнэ. Миний хохиролыг түргэн хугацаанд барагдуулж өгмөөр байна. Дараа дараагийн эмчилгээ, эм тариагаа авч хэрэглэмээр байна гэх мэдүүлэг

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,

Хэрэг осол гарсан гэх газрыг харуулсан гэрэл зураг 46 ширхэг

Гэрч Идэшийн Мөнхцоожийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн....2020 оны 6 сарын 24-ны өдөр 16 цагийн үед сонгуулиа өгчихөөд Улаан эрэг гэх газар явж байтал хажуугаар машин гүйцэж түрүүлэх үйлдэл хийж байгаад тэнцвэрээ алдаад миний машины зүүн талын дугуйг шүргээд замаас гараад буцаад зам руу орж ирээд замын хажууд байсан тэмдэг мөргөөд замын хажуу тийш гарсан. Тухайн үед би 60 км цагийн хурдтай явж байсан нөгөө машин гүйцэж түрүүлэх гэж явж байсан болохоор нэлээн хурдтай явж байсан байх. Би багийн эмч цагдаа нарт мэдэгдсэн. Тухайн үед ямар нэгэн байгалийн үзэгдэл байхгүй, зам нь тууш цаад талдаа эргэлттэй зам байсан гэх мэдүүлэг Цус авсан тэмдэглэл /Ж.Оюунбаатараас/

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдлын тэмдэглэл 2020 оны 07 сарын 08-ны өдрийн 555 дугаартай....Б.Анхбилэгийн биед гэмтэл тогтоогдлоо.Б.Анхбилэгийн тархи доргилт, духны зүүн дээд хэсэгтшархны сорви, духны дунд хэсэгт зулгаралтын сорвинууд, духны хэсэгт олон тооны жижиг зулгаралтууд, сорвинууд гэмтэлт тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Тухайн хэрэг учралын үүсэх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт

2020 оны 07 сарын 09-ны өдрийн 558 дугаартай .................. Л.Нарандуламын биед баруун

тохой хэсэгт зулгаралтын сорвинууд гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Л.Нарандуламын биед үүссэн гэмтэл нь хэрэг учрал болох үед үүсэх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт

2020 оны 07 сарын 16-ны өдрийн............ жолооч Ж.Оюунбаатар нь Монгол улсын Замын

хөдөлгөөний дүрмийн гүйцэж түрүүлэх ба гүйцэх, 13.1 жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэдэлийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байх. 13.2 дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно. ж/ замын өгсүүр, хэсгийн төгсгөл, огцом эргэлт,дээр болон үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт гэх замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна гэх шинжээчийн дүгнэлт

2020 оны 07 сарын 03-ны өдрийн 536 дугаартай....Г.Тогтохдаваагийн биед баруун гарын шуу ясны доод хэсгийн зөрүүтэй ил хугарал, баруун гарын бугуйнд ил шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын бугуйнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Г.Тогтохдаваагийн биед үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь тухайн хэрэг учрал болох үед үүссэн байх '■“^оломжтой ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт

2020 оны 07 сарын 03-ны өдрийн....Ж.Оюунбаатарын биенээс авсан гэх 3 мл шингэн цус шинжилгээнд тэнцэхгүй. Этилийн спирт илрүүлэх шинжилгээнд 4 мл буюу түүнээс дээш хэмжээний цус шинжилгээнд тэнцэнэ гэх шинжээчийн дүгнэлт,

2020 оны 07 сарын 03-ны өдрийн 106 дугаартай...Ж.Оюунбаатарын биенээс авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ, Ж.Оюунбаатарын биенээс авсан гэх цус нь моноклон оношлуураар В/Ш/ бүлгийн цустай байна гэх биологийн шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт

2020 оны 07 сарын 17-ны өдрийн 600 дугаартай....Ж.Оюунбаатарын биед баруун талын П3 болон 4 хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо, уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, Ж.Оюунбаатарын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт,

2020 оны 07 сарын 09-ны өдрийн 554 дугаартай....Ц.Хоролсүрэнгийн биед баруун талын уушгины шингэн, баруун талын II, III, IV, V,VI хавиргануудын хугарал, XI, XII

хавиргануудын хугарал, баруун эгэмний хугарал, баруун нүдний ухархайн цөмөрсөн хугарал, дээд уруулын зүүн хэсэгт шархны сорви, зулайн баруун хэсэгт зулгаралтын сорви, духны баруун хэсэгт зулгаралтын сорви, баруун нүдний дээд доод зовхинд бүдэг цус хуралт, баруун хацар хэсэгт зулгаралтын сорви, баруун хацар хэсэгт цус хуралт, баруун гарны шууны гадна дээд хэсэгт цус хуралт, баруун гарын шууны гадна доод хэсэгт цус хуралтууд гэмтэл тогтоогдлоо.

Ц.Хоролсүрэнгийн биед үүссэн гэмтлүүд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Ц.Хоролсүрэнгийн биед үүссэн гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт

Хохирогч Г.Тогтохдаваагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн...Миний биед баруун гар бугуйны ар талаар шуу хугарсан. Өөр гэмтэл учраагүй.Би гараа гипсдүүлээд сойлттой явж байна. Одоо надад өвдөх зүйл байхгүй. Ж.Оюунбаатараас нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал хүсэлт байхгүй гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Б.Анхбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн . Бид нар сонгууль өгчихөөд буцаж яваад Улаан эрэг гэх газар явж байгаад гүйцэж түрүүлэх гэж байгаад онхолдсон. Машиныг манай нөхөр барьж явж байсан. Одоо надад нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх мэдүүлэг,

Гэрч Л.Нарандуламын гэрчээр мэдүүлсэн...Жолооч Ж.Оюунбаатар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Урд явж байсан машиныг гүйцэж түрүүлэх гэж байгаад Онхолдсон. Ж.Оюунбаатар ахын хавирга хугарсан, Г.Тогтохдаваагийн гар хугарсан, Ц.Хоролсүрэн эмээгийн хавирга цээж гэмтэлтэй гэсэн гэх мэдүүлэг

Эмчилгээ хийлгэсэн эм тарианы худалдан авалтын НӨАТ-ын баримтууд

Н.Баасанжавын нэрэмжит бүсийн оношилгоо эмчилгээний төвд үзүүлсэн Г.Тогтохдаваагийн эмнэлгийн амбулаторийн карт

Ж.Оюунбаатарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас

83-95 ХОҮ Тоуо1а ргоЬох маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар,

Хохирогч Ц.Хоролсүрэнгийн цагдаагийн хэлтэст гаргасан охин Булганцэцэгийг өөрийгөө төлөөлүүлж хэргийн материалтай танилцуулах, шүүх хуралд оролцуулах тухай хүсэлт

Хүсэлтийн хангасан мөрдөгчийн тогтоол зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд

Ж.Оюунбаатарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Ж.Оюунбаатар нь 2020 оны 06 сарын 24-ны өдөр 16 цагийн орчим Ховд аймгийн Алтай сумын нутаг дэвсгэр Улаан Эрэг гэх газар урд яваа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийх явцдаа авто осол гаргаж иргэн Г.Тогтохбаатарт хүндэвтэр гэмтэл, Ц.Хоролсүрэнд хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Гэм буруугийн үйлдэл нь тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл болон зам таэврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, тээж яваа ачааны онцлог, цаг агаарын нөхцөл байдал, замын байдал, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг мэдсэн байх, үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт түрүүлэхийг хориглоно гэх заалтыг зөрчсөнөөс үүссэн байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийн улмаас хохирогч Г.Тогтохдаваагийн биед баруун гарын шуу ясны доод хэсгийн зөрүүтэй ил хугарал, баруун гарын бугуйнд ил шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын бугуйнд зулгаралт зэрэг хүндэвтэр гэмтэл учирсан, Ц.Хоролсүрэнгийн биед баруун талын уушгины шингэн, баруун талын II, III, IV, У,У1 хавиргануудын хугарал, XI, XII хавиргануудын хугарал, баруун эгэмний хугарал, баруун нүдний ухархайн цөмөрсөн хугарал, дээд уруулын зүүн хэсэгт шархны сорви, зулайн Оаруун хэсэгт зулгаралтын сорви, духны баруун хэсэгт зулгаралтын сорви, баруун нүдний дээд доод зовхинд бүдэг цус хуралт, баруун хацар хэсэгт зулгаралтын сорви, баруун хацар хэсэгт цус хуралт, баруун гарны шууны гадна дээд хэсэгт цус хуралт, баруун гарын шууны гадна доод хэсэгт цус хуралт зэрэг хүнд гэмтэл учирсан нь 2020 оны 07 сарын 03-.ны өдрийн 536 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2020 оны 07 сарын 09-ны өдрийн 554 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоосон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Тухайн гэмтлийн улмаас хохирогч Г.Тогтохдаваад учруулсан хохиролыг төлж барагдуулсан мөн хохирогч Г.Тогтохдаваа нь надад санал хүсэлт байхгүй. Нэхэмжпэх хохирол төлбөр байхгүй гэх мэдүүлгээр хохиролыг төлсөн гэж үзлээ.

Харин хохирогч Ц.Хоролсүрэнд учруулсан хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлж байгаа,хохиролоос 2.000.000 төгрөгний хохиролыг төлж барагдуулсан байна. Хэргийн улмаас шүүгдэгчид хөнгөн зэргийн гэмтэл учирсаныг дурьдаж шүүгдэгчийн хувьд гэм буруугийн хувьд маргахгүй гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа нь хэргийг хөнгөрүүлэн үзэх үндэслэл болно. Хэрэгт хүндрүүлэн үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэргийг мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Ж.Оюунбаатарыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчин Г.Тогтохдаваагийн биед хүндэвтэр, Ц.Хоролсүрэнгийн биед хүнд гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Хар ******* овогт*******гийн*******ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчин тээврийн хэрэгсэл жолоодон хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар

шүүгдэгч Ж.Оюунбаатарыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/Хоёр/ жилийн

хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар тэнсэж шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Оюунбаатарт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассаныг тэнссэн үеэс эхлэн тоолсугай.
  2. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Оюунбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс ~ гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.Хоролсүрэнд

2.000.000 төгрөгний хохирол төлснийг дурьдсугай.

б.Хохирогч Ц.Хоролсүрэн нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шүүхэд эд мөриин баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчид хувийн баталгаа даргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны

 

дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.