| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогооборын Бямбажав |
| Хэргийн индекс | 169/2017/0107/Э |
| Дугаар | 04 |
| Огноо | 2019-02-27 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.1.2.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 04
.
Н.Аод холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, Ерөнхий шүүгч Т.Бямбажав, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд
Прокурор Т.Төмөртулга
Шүүгдэгч Н.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам
Нарийн бичгийн дарга Г.Алдармаа нарыг оролцуулан хийж,
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр Н.Аод холбогдох эрүүгийн 1822000250111 тоот хэргийг 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Т.Бямбажавын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Энержи” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, таван настай хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 4 дүгээр баг, Шинэ хотхоны 211 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх /регистрийн дугаар КЕ93012713/ Охин овогт Нгийн А
Шүүгдэгч Н.А нь 2018 оны 1 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг Бийн өргөн чөлөө 18 дугаар байрны 2 тоотод оршин суух иргэн Х.Буянгийн гэрт хууль бусаар нэвтрэн орж монгол гутал, түрийтэй хээтэй арьсан гутал зэрэг эд зүйл хулгайлж, 180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 120 дугаар дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Охин овогт Нгийн Аыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Н.Аод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н.Аод шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Н.Аод тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлаж,
Шүүгдэгч Н.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Аод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хяналтын прокурор Т.Төмөртулга шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн эсэргүүцэлдээ: Н.А нь 2018 оны 1 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг Бийн өргөн чөлөө 18 дугаар байрны 2 тоотод оршин суух иргэн Х.Буянгийн гэрт хууль бусаар нэвтрэн, монгол гутал, түрийтэй хээтэй арьсан гутал зэргийг хулгайлж, 180000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд прокурорын газраас Н.Аыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Анхан шатны шүүхээс Н.Аыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаатай тэнсэж шийдвэрлэжээ.
Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд багтсан байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс Н.Аод ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан заалтыг журамлаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хууль буруу тайлбарлаж, хэрэглэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Н.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам: Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ шударгаар хүлээн мэдүүлдэг. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэнийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Прокурор Т.Төмөртулга давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Н.Аод холбогдох хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн ажиллагааг хянаж үзэхэд шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Н.А нь 2018 оны 1 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг, 18 дугаар байрны 2 тоотын цонхоор нэвтэрч монгол гутал болон арьсан гутал хулгайлж, 180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд ирүүлжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Аыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн байна.
Шүүгдэгч Н.Аод ял оногдуулсан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд багтаж байхад анхан шатны шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.
Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ Ш.ТӨМӨРБААТАР
ШҮҮГЧИД Ц.ОТГОНЦЭЦЭГ
Т.БЯМБАЖАВ