Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2017/ШЦТ/311

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

улсын яллагч С.Энхтуул,

өсвөр насны шүүгдэгч С.Т, түүний хууль ёсны төлөөлөгч О.С,

өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч М.Жаргалсайхан,

хохирогч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт С.Тд холбогдох 0000 0000 0000 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол улсын иргэн, 2000 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн 39 дүгээр сургуулийн 11а ангид суралцдаг, ам бүл 6, эцэг, эх, эгч дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороо Дэнжийн 00 дугаар гудамжны 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт С.Т /РД:............................................................/.

 

           Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч С.Т нь 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороо 00 дугаар гудамжинд Д.Бийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч С.Т мэдүүлэхдээ: “Тухайн өдөр миний төрсөн өдөр байсан. Би найзуудтайгаа интернэт тоглоомын газар хонох гээд явж байсан. Манай хуурай ах Э намайг ундаа авчихаа гэхэд нь би мөнгө өгөөд явуулсан. Би О гэдэг найзтайгаа ойрхон гудамж руу бие захаар явсан. Бид хоёр өдрийн тоглож байсан тоглоомныхоо талаар яриад чанга инээлдсэн. Тэгтэл Агэдэг эгч хашаанаасаа гарч ирээд муухай хараад, үглээд байсан. Тэгэхээр нь би юугаа хараад байгаа авгай вэ гэж хэлсэн. Тэр хүн та нар намайг хэл амаар доромжиллоо, одооны хүүхдүүд ийм золбин гээд байсан. Бид нар насанд хүрээгүй хүүхдүүд та одоо юу яриад байгаа юм бэ? гэхэд Агэдэг эгч та нар миний хүүхэд шиг хүүхдүүд байна над шиг эхээс төрөөгүй юу гэхэд нь уучлаарай эгчээ бид нарын буруу гээд явсан. Тэгээд цаашаа явж байхад манай найз тоглоомын газар хонож болохгүй ах уурлана, эртхэн харилаа гээд яваад өгсөн. М гээд манай найз Оыг буцаагаад аваад ирье чи суугаад хүлээж бай гээд явсан. Найз нарыгаа суугаад хүлээж байхад Агэдэг эгчийн хашаанаас хохирогч Б гэдэг ах цуг гарч ирээд чи эмэгтэй хүн ямар их хэл амаар доромжилдог юм бэ гээд намайг шууд цохисон. Цаашаа зугтаах гэтэл Агэдэг эгч чи жоохон хүүхэд байж яасан их хэл амтай юм бэ гээд хоёулаа нийлээд намайг цуг цохисон. Би аргагүй ирхэнд өөрийгөө хамгаалсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Б мэдүүлэхдээ: “Би тухай өдөр найз Нынд очоод 2 шил архи уусан. Уучихаад байж байтал Н найзын маань эхнэр А тамхигүй болчихлоо гээд тамхинд гарсан. Гараад удалгүй сонин царайлаад ороод ирсэн. Намайг гадаа хүүхдүүд доромжилоод байна гэж хэлсэн. Чи айж эмээгээд байгаа бол хоёулаа цуг гаръя гээд би гарсан. Хашаанаас гарахад зүүн талын хашааны тэнд 3 залуу зогсож байсан. Би очоод та нар яагаад эмэгтэй хүн доромжлоод байгаа юм бэ гэхэд миний хоёр гараас барихгээд байхаар нь цаашаа түлхэхийн оронд намайг толгойгоороо мөргөсөн. Би доошоо сөхөрөөд унахад тал талаас өшиглөөд цугтаагаад явсан. Би Ааар түшүүлээд гэр рүү нь орсон цус ерөөсөө тогтохгүй байсан. Би хохирлоо авмаар байна.  Хэрэг болсоноос хойш надтай нэг ч удаа уулзаагүй. Би Сонгдо гэдэг эмнэлэгт очоод үзүүлэхэд надад ийм үнэлгээ хэлсэн. Би хамраа янзлуулчихвал надад гомдол байхгүй” гэв.

Хохирогч Д.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “…би 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх найз Наранбатын гэрт түүний эхнэр А бид гурав 2 шил /нэрийг нь санахгүй/ архи хувааж уугаад байж байсан. Тэгэхэд 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг орчим болж байсан бөгөөд Наранбатын эхнэр А тамхинд яваад ирье гээд гарсан ба нэг их удалгүй орж ирээд гадаа хэдэн хүүхдүүд намайг гичий нохой гээд хараагаад байна тамхиндаа явж чадсангүй гээд ороод ирсэн. Тэгэхээр нь за за хоёулаа хамт гаръя би цуг гарсан чинь тэдний хашааны гадна талд гудамжинд 3 залуу зогсож байсан ба би тэр гурав дээр очоод яагаад эмэгтэй хүн доромжлоод байгаа юм бэ яасан гэж ингээд байгаа юм бэ гэсэн чинь нэг өндөр одоо нэрийг нь мэдэх болсон Т гэдэг хүүхэд чамд ямар хамаатай юм бэ гэлүү яалаа нэг үг хэлээд намайг 2 мөрнөөс баглаад бариад авсан. Тэгэхээр нь би цаашаа бай гээд түлхсэн чинь намайг татаж ирээд 1 удаа мөргөсөн юм. Тэгээд би сөхөрч унаад хамраас цус алдаад байсан …” гэх мэдүүлэг /хх-20-21х/,

Гэрч Э.Аын мөрдөн байцаалтад өгсөн: “…Б та нар яахаараа эмэгтэй хүнийг доромжилдог юм бэ гэсэн чинь тэр гуравын хамгийн өндөр эрэгтэй нь буюу одоо нэрийг нь мэдэх болсон Т гэж хүүхэд нь Бийг 2 мөрнөөс нь гараараа барьж аваад татаад мөргөөд унагаачихсан юм. Тэгээд Б унаад хамраас нь цус гараад доошоо суусан чинь дээрээс нь тухайн үед цээж нүцгэлчихсэн орилоод байсан эрэгтэй хүүхэд зүүн мөр хэсэг рүү нь нэг удаа гутлынхаа улаар жийсэн ба би тэр залууг түлхэж холдуулсан …” гэх мэдүүлэг /хх-23-24х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 4538 тоот дүгнэлтэд:

“1. Д.Бийн биед хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний зовхи хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна” гэжээ /хх-39х/,

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-54х/,  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-80х/, түр оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-53х/, өргөмжлөлийн хуулбарууд /хх-55-75х/ зэрэг болно.

 

Хэргийн талаар шүүхээс хийсэн дүгнэлт:

Өсвөр насны шүүгдэгч С.Т нь 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороо 00 дугаар гудамжинд Д.Бийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч С.Тгийн өгсөн: “Тухайн өдөр миний төрсөн өдөр байсан. Би найзуудтайгаа интернэт тоглоомын газар хонох гээд явж байсан. Манай хуурай ах Э намайг ундаа авчихаа гэхэд нь би мөнгө өгөөд явуулсан. Би О гэдэг найзтайгаа ойрхон гудамж руу бие захаар явсан. Бид хоёр өдрийн тоглож байсан тоглоомныхоо талаар яриад чанга инээлдсэн. Тэгтэл Агэдэг эгч хашаанаасаа гарч ирээд муухай хараад, үглээд байсан. Тэгэхээр нь би юугаа хараад байгаа авгай вэ гэж хэлсэн. Тэр хүн та нар намайг хэл амаар доромжиллоо, одооны хүүхдүүд ийм золбин гээд байсан. Бид нар насанд хүрээгүй хүүхдүүд та одоо юу яриад байгаа юм бэ? гэхэд Агэдэг эгч та нар миний хүүхэд шиг хүүхдүүд байна над шиг эхээс төрөөгүй юу гэхэд нь уучлаарай эгчээ бид нарын буруу гээд явсан. Тэгээд цаашаа явж байхад манай найз тоглоомын газар хонож болохгүй ах уурлана, эртхэн харилаа гээд яваад өгсөн. М гээд манай найз Оыг буцаагаад аваад ирье чи суугаад хүлээж бай гээд явсан. Найз нарыгаа суугаад хүлээж байхад Агэдэг эгчийн хашаанаас хохирогч Б гэдэг ах цуг гарч ирээд чи эмэгтэй хүн ямар их хэл амаар доромжилдог юм бэ гээд намайг шууд цохисон. Цаашаа зугтаах гэтэл Агэдэг эгч чи жоохон хүүхэд байж яасан их хэл амтай юм бэ гээд хоёулаа нийлээд намайг цуг цохисон. Би аргагүй ирхэнд өөрийгөө хамгаалсан” гэх мэдүүлэг,

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Бийн өгсөн: “Би тухай өдөр найз Нынд очоод 2 шил архи уусан. Уучихаад байж байтал Н найзын маань эхнэр А тамхигүй болчихлоо гээд тамхинд гарсан. Гараад удалгүй сонин царайлаад ороод ирсэн. Намайг гадаа хүүхдүүд доромжилоод байна гэж хэлсэн. Чи айж эмээгээд байгаа бол хоёулаа цуг гаръя гээд би гарсан. Хашаанаас гарахад зүүн талын хашааны тэнд 3 залуу зогсож байсан. Би очоод та нар яагаад эмэгтэй хүн доромжлоод байгаа юм бэ гэхэд миний хоёр гараас барихгээд байхаар нь цаашаа түлхэхийн оронд намайг толгойгоороо мөргөсөн. Би доошоо сөхөрөөд унахад тал талаас өшиглөөд цугтаагаад явсан. Би Ааар түшүүлээд гэр рүү нь орсон цус ерөөсөө тогтохгүй байсан. Би хохирлоо авмаар байна.  Хэрэг болсоноос хойш надтай нэг ч удаа уулзаагүй. Би Сонгдо гэдэг эмнэлэгт очоод үзүүлэхэд надад ийм үнэлгээ хэлсэн. Би хамраа янзлуулчихвал надад гомдол байхгүй” гэх мэдүүлэг,

Гэрч Э.Аын мөрдөн байцаалтад өгсөн: “…Б та нар яахаараа эмэгтэй хүнийг доромжилдог юм бэ гэсэн чинь тэр гуравын хамгийн өндөр эрэгтэй нь буюу одоо нэрийг нь мэдэх болсон Т гэж хүүхэд нь Бийг 2 мөрнөөс нь гараараа барьж аваад татаад мөргөөд унагаачихсан юм. Тэгээд Б унаад хамраас нь цус гараад доошоо суусан чинь дээрээс нь тухайн үед цээж нүцгэлчихсэн орилоод байсан эрэгтэй хүүхэд зүүн мөр хэсэг рүү нь нэг удаа гутлынхаа улаар жийсэн ба би тэр залууг түлхэж холдуулсан …” гэх мэдүүлэг /хх-23-24х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 4538 тоот дүгнэлтэд: “1. Д.Бийн биед хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний зовхи хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна” гэжээ /хх-39х/, өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болох Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-54х/,  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-80х/, түр оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-53х/, өргөмжлөлийн хуулбарууд /хх-55-75х/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд өсвөр насны шүүгдэгч С.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх өсвөр насны шүүгдэгч С.Тд ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршигийн шинж чанар зэргийг харгалзан түүнд тохирох ял шийтгэлийг оногдуулахаар шийдвэрлэв.

Хохирогч Д.Б нь 4.408.000 төгрөгийг өсвөр насны шүүгдэгч С.Тгээс нэхэмжилсэн боловч гэм хорын хохиролын талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй байх тул холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй ба харин хохирогчид өсвөр насны шүүгдэгч С.Тгээс хохирлын 108.000 төгрөгийг гаргуулан олгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

       ТОГТООХ нь:   

            1. Шүүгдэгч Боржигон овогт С.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Тг 120 (нэг зуун хорин) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Тгээс 108.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Бид олгосугай.

            4. Хохирогч Д.Б нь гэм хорын хохиролын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

            5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

            7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч С.Тд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ё.ЦОГТЗАНДАН