Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/08

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн, улсын яллагч ******* овогт *******ын *******, шүүгдэгч ******* овогт *******ийн *******, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.*******д холбогдох 1923001810121 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн сумын багт оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай ******* овогт *******ийн ******* РД:******* Шүүгдэгч О.******* нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны үдэш 23 цагийн орчим Завхан аймгийн сумын багийн нутаг тоот хашаанд иргэн Д.*******тай хэрүүл маргаан хийж улмаар дагзны зүүн талын хуйханд 1 удаа, нурууны гол хэсэгт 1 удаа, зүүн далны доод хэсэгт 1 удаа, баруун мөрний ар хэсэгт 1 удаа, баруун суганы доор 1 удаа тус тус хайчаар хатгаж биед нь хүнд гэмтэл учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *******ийн ******* нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны үдэш 23 цагийн орчим Завхан аймгийн Улиастай сумын сумын багийн нутаг тоот хашаанд “хэл амаар доромжиллоо” гэсэн шалтгаанаар түүний дагзны хуйх, нурууны гол, зүүн далны доод, баруун мөрний ар хэсэг, баруун суганы доор хэсэгт тус тус хайчаар хатгасан хэргийн үйл баримт нь энэ талаар мэдүүлсэн хохирогч Д.*******гийн “ ...2019 оны 10 дугаар сарын 23-ны орой 23 цаг өнгөрч байхад би ******* гэдэг айлд ороход ширээн дээр нь задалчихсан 0.75 л-ийн хэмжээтэй ерөөл нэртэй архи байсан. Тэр архинаас ******* надад нэг удаа хийж өгөхөөр нь уусан. ******* нар хоорондоо маргалдаж барьцалдаж аваад ******* г нэг удаа цохихоор нь би босоод боль гарцгаа гээд бид 3 зууралдаад *******ын гэрээс гарсан... Миний нуруу руу 2 удаа хүчтэй цохих шиг болсон. тэгээд хүйт оргиод байхаар нь үзэхэд цус гарчихсан байсан. Тэгэхээр нь би оо энэ намайг хутгалчихлаа гээд орилсон. ирээд *******аас хутгыг нь булааж авах гээд ноцолдож байх үед 3 удаа хутгалсан... Миний биеийн шилэн хүзүүний хонхорт нэг, гол нуруунд 1, зүүн талын далны доод хэсэгт 1, баруун мөрний доод далан дээр нэг баруун суганы доор нэг удаа нийт 5 удаа хутгалсан. Намайг юугаар хутгалсныг нь тухайн үед мэдээгүй эмнэлэг рүү ын хамт явж байхад оос асууж байхад хайч байна лээ би тэр хайчыг шидсэн гэж ярьсан...”гэсэн мэдүүлэг, Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч С.ийн “... , ******* 2 муудалцаад байгаа ч юм шиг байснаа босч ирээд гэрийн үүдний тэнд барьцалдаад авсан. ******* ах бид 2 тэр 2-ыг салгасан. Тэгсэн ******* ******* ахтай муудалцаад зодолцоод цохилцоод байх шиг байсан гадаа тас харанхуй байсан болохоор харагдахгүй байсан. Тэгээд би очиж салгасан чинь ******* гартаа юм барьчихсан байсан. Тухайн үед биеийнх нь цээж хэсгээр хатгачихсан байх шиг байсан. Би *******ын гарнаас хайч булааж авч шидсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч М.гийн “ ...Бид 3 манай үүдэнд гараад ирсэн тамхи татаж байсан чинь , *******ынд нэг тал юм бардаггүй гэхээр нь би хувцасаа өмсөөд гараад ирсэн чинь *******, 2 *******ынх руу явчихсан байсан би араас нь очсон. ...******* босож ирээд намайг тэр 2 заамдаж авсан тэгэхээр нь би тэднийхээс гараад гэрлүүгээ явсан...” гэсэн мэдүүлэг Шүүгдэгч О.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Би юм ярьж байгаад *******г Магнай та хоёр Баян-Айрагт их том гэсэн гэж хэлсэн чинь ******* намайг ахын дүү чи бол ахыгаа амжихгүй шүү, ахдаа жижигдэнэ гэхээр би хүүхдээ орон дээрээ тавиад босоод ирсэн чинь намайг барьж авахаар нь би г нэг цохисон чинь намайг түлхэж түлээний хайрцаг руу унагаасан.Тэгээд би босож ирээд г заамдаж авсан чинь ******* хоёр салгасан чинь манай гэрээс гараад явсан. Араас нь ******* манай гэрээс гараад явахаар нь би , ******* хоёр намайг нийлж зодох гэж ирсэн юм байна гэж бодоод тогооны саван дээр байсан хайчийг авч тэр хоёрын араас гарсан чинь хашаан дотор тэр хоёр байхаар нь г би барьж авсан чинь хажуу талаас ******* намайг барьж авахаар нь энэ хоёр нийлж намайг зодох гэж байна гэж бодоод г тавиад *******гийн нуруу руу гартаа барьж байсан хайчаараа хатгасан. Тэгтэл хаанаас юм мэдэхгүй намайг ирж салгах хооронд би дахиад *******г хайчаараа хоёр гурав удаа хатгасан. Тэр үед явчихсан байсан байна лээ. Тэгээд намайг салгаад гэрт оруулаад эргээд гарсан... Би өөрийн буруугаа хүлээж байна, хүний биед санаатай гэмтэл учруулъя гэж бодоогүй юм, өөрийн болгоомжгүй байдлаас болж ийм асуудалд орлоо. ******* бид хоёр сайн дураараа эвлэрсэн, бүх хохирлыг барагдуулсан мөн би хууль зүйн учир холбогдлыг сайн ойлгосон...” гэсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Түүнчлэн шүүгдэгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан мэдүүлэгтэйгээ ижил агуулгатай мэдүүлэг өгч хэргээ хүлээн, гэм буруугийн талаар маргахгүй байх тул түүний мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болголоо. Шүүгдэгч О.*******ын үйлдлийн улмаас хохирогчиийн бие махбодид хүнд гэмтэл учирсан нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 000000201 дугаартай шинжээчийн “ ...иргэн Д.*******гийн цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, дагзны хуйх, нурууны гол хэсэг зүүн далны доод хэсэг, баруун мөрний ар хэсэг, баруун суганы доор шарх, баруун дух, баруун хацрын хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дагзны хуйх, нурууны гол хэсэг, зүүн далны доод хэсэг, баруун мөрний ар хэсэг, баруун суганы доор шарх гэмтлүүд нь хурц ирмэгтэй зүйлийн 5 удаагийн үйлчлэлээр, бусад баруун хацрын хэсэгт зулгаралт гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна. Дээрх үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай байдал үүсгэсэн тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Гэрч, хохирогч нар мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан, тэдний мэдүүлгүүд шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан гэмтэл зэрэг хэргийн нөхцөл байдлыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болголоо. Шүүгдэгч О.*******ыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлгээр давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үнэллээ. Шүүгдэгч О.******* нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан “хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүүл мэндийн халдашгүй байдлыг зөрчиж түүнийг хайчаар хатгасан үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн шинжтэй. Иймд шүүгдэгч О.*******ыг Монгол Улсын Эрүүгийн ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй. Шүүгдэгч О.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаангүй байна. Хохирогч Д.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд “шүүгдэгчээс хохирол төлбөрт 900000 төгрөг авсан бөгөөд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч О.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр улсын яллагчийн саналын хүрээнд түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.5,1.6,1.7,1.8-д заасныг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ийн *******ыг 10000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан О.*******д оногдуулсан 10000/арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойшх 03 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15/арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15000/арван таван мянган/ төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай. 5. Шүүгдэгч О.*******д өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Шүүгдэгч О.******* нь хохирогч Д.*******д гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон эмчилгээний зардалд 900.000 төгрөгийг төлж барагдуулсан ба хохирогч нь өөр хохирол нэхэмжлээгүй болохыг дурдсугай. 7. Шүүгдэгч О.*******аас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, цахим үнэмлэхний хуулбар хэрэгт авагдсан болохыг тус тус дурдсугай. 8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 23.5 см урттай цэнхэр өнгийн бариултай төмөр хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 9. Шүүгдэгч О.*******ын хувьд ногдох эд хөрөнгө болох нас гүйцсэн 1 тооны үхэр битүүмжилсэн тогтоолыг торгох ялыг биелэгдтэл хэвээр үргэлжлүүлсүгэй. 10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 11.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний шатны покурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА