Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 101

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах

Улсын яллагч А.Оргилбаяр

Шүүгдэгч Л.С-ийнөмгөөлөгч М.Энхзаяа

Шүүгдэгч Д.М-ийнөмгөөлөгч Ж.Мөнхнасан

Шүүгдэгч Л.С, Д.Мнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Оргилбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.С, Д.Мнарт холбогдох 2016000000093 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 1987 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Жаргалан сумд төрсөн, 33 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, ажилгүй, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багт оршин суух хаягтай, төрөөс авсан гавьяа шагналгүй, урьд Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 73 дугаартай шийтгэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэг зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялд 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг багтааж, биечлэн 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан , ДЮ00000 регистрийн дугаартай, Б овгийн Лын С.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 1980 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Говь-Алтай аймгийн Жаргалан сумд төрсөн, 40 настай, эрэгтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багт оршин суух хаягтай, төрөөс авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ДЖ000000 регистрийн дугаартай, Б овгийн Дийн М.

Шүүгдэгч Л.С  нь согтуурсан үедээ 2020 оны 09 дүгээр сарын                    11-ний өдөр 15 цагийн орчим Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн 1-р багийн нутаг Шаврын гол гэх нэртэй газар баз хүргэн болох Д.М-гэхнэрийн чинь мал сайн уу хэмээн доромжилж, улмаар хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь 11, 12 дугаар шүдний булгарал, 21, 41, 31 дүгээр шүдний сулрал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун, зүүн дээд зовхины цус хуралт, дээд уруулд зулгаралт, дээд уруулын дотор салстад цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, 

Шүүгдэгч Д.Мнь 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 15 цагийн орчим Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн 1-р багийн нутаг Шаврын гол гэх нэртэй газарт баз хүргэн болох Л.Сыг эхнэрийн чинь мал сайн уу хэмээн өөрийг нь доромжилж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж, хөлөөрөө өшиглөлөө хэмээн харилцан зодолдож, нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь 13-р шүдний булгарал, дээд уруулд зулгаралт, уруулын дотор салстад шарх, зүүн зулайд гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч                        Л.С, Д.Мнарын 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 15 цагийн орчим Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн 1-р багийн нутаг Шаврын гол гэх нэртэй газарт үл ялих зүйлээр шалтаглан харилцан зодолдож, шүүгдэгч Л.С нь  Д.М-ийннүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь 11, 12 дугаар шүдний булгарал, 21, 41, 31 дүгээр шүдний сулрал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун, зүүн дээд зовхины цус хуралт, дээд уруулд зулгаралт, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл, шүүгдэгч Д.Мнь Л.С-ийннүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь 13-р шүдний булгарал, дээд уруулд зулгаралт, уруулын дотор салстад шарх, зүүн зулайд гэмтэл тус тус санаатай учруулсан үйлдлүүд нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Л.С, Д.Мнар гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Л.С-ийншүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “... Би 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хажуу айлыг Ганзориг гэх залуутай машины сэлбэг авах гээд сумын төв явсан. Сум ороод архи уусан. Тэгээд буцаж явж байгаад Д.Махтай таарсан. Буугаад мэнд мэдээд М эгчийн мал нь сайн уу? гэж асуусан. Тэрнээс болоод Д.Махтай муудалцаад хоорондоо зодолдсон. Би согтуу байсан. Д.Мах эрүүл байсан. Маргалдаж сууж байгаад Д.Мах намайг цохисон. Би сууж байхдаа буцаагаад цохисон. Тэгээд бид 2 босож ирээд Мэндээ ах газраас чулуу аваад миний толгойн ар хэсэгт цохисон. Тэгээд бид 2 нэгийгээ боосон. Буцаагаад тавилцаад суусан. Тэгээд бид 2 тэнд юм яриад байсан. Би согтуу байсан болохоор сайн санахгүй байгаа юм. Тэгээд буцаж босоод хоорондоо зодолдоод байсан. Д.Махын мотоциклын бензин нь дууссан. Манай гэр рүү явах замд байдаг болохоор нь би аваад явж байтал Мөнхмаа эгч ирсэн. Тэгээд Мэндээ ахыг аваад явсан. Бид хэд цаашаа явсан  ... Миний үүдний хоёр шүдний нэг нь хиймэл байсан. Нөгөөх нь бол зүгээр байсан. Тухайн хэрэг болох үед би их согтуу байсан. Ганзориг ахын машинд сууж яваад гэртээ очиж унтаад орой болж байхад сэрсэн. Намайг сэрэхэд гар цус болсон толгой хөндүүртэй байсан. Тэгээд манай эхнэр ам чинь яагаад цус болчихсон юм бэ? гэж асуугаад би мэдсэн. Тухайн үед бол шүд унасан гэдгээ мэдээгүй юм. Тэгээд толгой хатгаад болохгүй болохоор нь эхнэртээ хэлээд сумын төв орж эмчид үзүүлэх гээд явж байхад манай сумын захиргааны машин ирж байсан. Тэгээд захиргааны машинтай уулзаад сумын төв орсон ... Би Д.Махаас нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Д.Мах надаас мөнгө нэхэмжилнэ гэсэн. Гэхдээ яг хохирлын хэмжээг нь надад хэлээгүй байгаа. Өмгөөлөгч нь гаргаж өгнө гэсэн. Одоогийн байдлаар гаргаж өгөөгүй байна ... Шүд унасан. Тэгээд өмнө нь миний толгой өвдөггүй байсан. Одоо болохоор шанаа руу халаад өвдөөд байдаг болсон ... Д.Мах бид хоёр нэг нэгнийхээ амьдралыг мэднэ. Бүл, зав муутай ганцаараа байдаг. Мэндээ ах байхгүй байхад малыг нь харах хүн байхгүй. Намайг гэрээс гараад явахаар ард 2 нялх хүүхэд эхнэр үлддэг. Тийм болохоор би эхнэртэйгээ ярилцаад шүд унасан гэж хэлэхгүй. Д.Махтай учраа олъё гэж ярилцсан ... гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Шүүгдэгч Д.М-ийншүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “... Би 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүүхдүүдээ авах гээд сумын төв рүү явж байсан чинь Л.С гарч ирээд бид 2 муудалцсан. Л.Сыг би өөрөө бол цохиогүй. Намайг сууж байхад Л.С: “Мийн мал сайн уу?” гэж асуусан. Би хариуд нь: “Чи юу яриад байгаа юм бэ?” гэж асуусан. Тэгээд намайг сууж байхад баруун нүд рүү цохисон. Тэгээд ид 2 босоод барилцаж авсан. Намайг боож унагаад 2-3 удаа цохисон. Намайг боож унагаад би жоохон зуур ухаан алдсан байсан. Би босож ирээд чулуу аваад Л.С-ийнбаруун чихний дээд талд цохисон. Өөрөөр би нүүр рүү нь цохиогүй. Би шүдийг нь унагаагүй. Энэ хүний нүүр, ам нь хавдаад байсан зүйл байхгүй. Түүнийг нь манай эхнэр, хүүхэд мэдэж байгаа. Энэ маргааш нь ирээд уучлалт гуйсан. Уг нь ирэхдээ бид 2 тохироод ирсэн. Энд ирсэн чинь заавал шүүхээр шийдэх ёстой болсон байсан ...   ... гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэл/,

Гэрч Л.Гийн мөрдөн байцаалтад өгсөн “... С машинаас буугаад базтайгаа архи хувааж ууна гэж хэлээд архиа задлаад архи хийгээд өгсөн чинь Мэндээ ах би архи ууж чадахгүй гэсэн чинь С М эгчийн мал сайн уу гэсэн чинь Мэндээ би малгүй юм уу гэж хэлээд хэрэлдсэн юм. Тэгээд Мэндээ Сүхээгийн уруул хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон чинь зөрүүлээд Сүхээ 1 удаа гараараа нүүр хацар хэсэг рүү нь цохисон юм. Тэгсэн чинь Мэндээгийн нүд шанаа нь хавдчихсан улайчихсан хамраас нь цус гарчихсан байсан. Тэгээд Мэндээ тонгойгоод газраас чулуу аваад Сүхээгийн толгойных нь зүүн тал хэсэг рүү нь цохисон юм. Тэгэхээр нь очоод салгах гээд Мэндээг очоод татаад 2 тал руу нь түлхсэн юм. Тэгсэн чинь миний хамраас цус гараад би суугаад цусаа арчиж тогтоох гээд байж байтал манай бага охин Дөлгөөнөө нойтон салфетка авч ирж өгсөн юм. Тэр хооронд Сүхээ, Мэндээ хоёр суучихсан хэрэлдэж байгаад нэг харсан чинь босоод ирчихсэн цохилцоод байж байсан. Сүхээ Мэндээгийн араас нь 1 удаа өшиглөж байж харагдсан. Сүхээ Мэндээг хавирч аваад гараараа цохиод яваад байгаа харагдсан юм. Тэгээд Мэдээ миний 1 шүд уначихлаа гээд хэлсэн. Харсан чинь уруул амнаас нь цус гарчихсан байсан. Тэгээд удаагүй Мэндээг суулгаад явж байтал Мэндээгийн эхнэр Мөнхмаа машинаа уначихсан хүүхдээ дагуулаад ирсэн юм. Тэгээд машинаасаа Мөнхмаа бууж, Мэндээг аваад та нар зүгээр байсан хүнийг яагаад зодож ийм болгосон юм бэ гэж хэлээд машиндаа суулгаад сумын төв чигтэй явсан. Би машинаа унаас цааш гэр лүүгээ явсан. Машин дотор явж байхад Сүхээ миний бас шүд уначихлаа гэж хэлсэн юм. Тэгээд гэртээ хариад Сүхээг гэрийнх нь гадаа буулгах гэж байтал эхнэр Батдарь гарч ирээд яасан юу болоо вэ гэж асуугаад цусыг нь угаалгаад гар лүүгээ орсон юм. Тэгээд удалгүй байж байгаад Сүхээгийн толгой өвдөөд байна. Сум явж үзүүлье гэж хэлэхээр нь гэр нь ортол Сүхээ толгойгоо бариад хэвтэж байсан юм...  Сүхээ Мэндээг  2 удаа нүүр лүү нь цохиод байж байхыг харсан юм. Мөн 1 удаа мөрний хэсэг рүү нь өшиглөж байхыг харсан. Мэндээгийн нүд хэсэг нь улайчихсан харагдсан. Мөн хамар амнаас нь цус гарчихсан байсан ... М Сын эхлээд 1 удаа нүүр хэсэг уруул орчимд гараараа цохисон юм. Толгой дагз хэсэг рүү нь чулуугаар цохисон ... Мэндээ шүд уначихлаа гээ байсан. Харсан чинь урд шүд нь онгорхой болчихсон байсан. Тэгээд уруул амнаас нь цус гарчихсан байсан. Дээд уруул нь хавдчихсан байсан... С ямар ч байсан шүд уначихсан гээд л байсан. Нэг шүд нь хиймэл шүд, нөгөө нь өөрийнх нь шүд л гэсэн юм...” гэсэн мэдүүлэг /ХХ25-26/,

Гэрч Б.Бийн мөрдөн байцаалтад өгсөн “... 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр манай нөхөр С нь Г ахын хамтаар сум руу машиныхаа нумыг шинээр авч, бензин тос авахаар явсан юм ... 17-18 цагийн үед би гэртээ 2 хүүхдээ хараад ойр зуурын юм хийж байсан чинь Сүхээ ороод ирсэн юм. Орж ирэхээр нь харсан чинь нүүр нь жоохон цус болчихсон, подволк, өмд нь цус болчихсон, цээж нь шалбарчихсан байдалтай орж ирээд орон дээрээ хэвтээд өгсөн юм... 20-30 минутын дараа толгой өвдөөд байна гээд орилоод байхаар нь би очоод үзсэн чинь толгойных нь зүүн талын дээд хэсэгт бомбойгоод хавдчихсан байсан ... Гэртээ орж ирэхдээ архи уучихсан нь илт мэдэгдэж байсан. Зүүн талын чихнийх нь дэлбээ хэсэг нь цус болоод шалбарчихсан, толгойных нь зүүн дээд хэсэгт бомбойгоод хавдчихсан, цээжнийх нь дээд ил харагдаж байгаа хэсэг нь урагдаад шалбарсан байсан. Мөн амнаас нь бус гарчихсан бололтой уруул орчмоор нь цус болчихсон байсан. Тэгээд хиймэл шүд нь байхгүй, түүнийх нь хажууд байсан шүд нь уначихсан байсан юм. Өөр зүйл харагдаагүй, ажиглагдаагүй юм ... Амнаас нь цус гарчихсан байсан болохоор нь амыг нь арчиж, цэвэрлэж байгаад хараад мэдсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ27-28/

Гэрч М.Оийн мөрдөн байцаалтад өгсөн “... 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 11 цаг өнгөрч байхад манай нөхөр Г Стай хамт сумаас сургуулийн хүүхдүүдээ авахаар явсан юм ... Ирэхдээ манай нөхөр өөрийнхөө 3 хүүхдийг аваад  хүрээд сан юм. Тэгээд сумаас буцаад ирж байсан чинь замд Мэндээтэй таарсан. Тэгээд Мэндээ, Сүхээ 2 хоорондоо зодолдлоо гэж хэлсэн. Сүхээгийн 1 шүд нь хугарчихсан, толгой руу нь чулуугаар цохисон гэж хэлсэн. Сүхээ Мэндээг яаж зодсон талаар тодорхой зүйл хэлээгүй юм. Тэгээд удалгүй орой харанхуй бүрэнхий болж байхад Батдарь нь Сүхээгийн толгой өвдөөд байна эмнэлэгт үзүүлье гэж хэлээд сум руу явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ29/,

Гэрч М.Мийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “ ...  Манай охин Бын гар утас руу манай бэргэн эгч С ярьсан юм... С эгч аавыг тань хүн зодоод байна гэж байна гэлээ гэхээр нь би охиноо дагуулаад нялх хүүхдээ аваад машинаар сумын төв чигтэй явсан юм. Явж байтал зам дээр саарал өнгийн машин замын хажуу талд зогсчихсон байсан харагдсан юм ... Уг машин дээр дөхөж очтол манай нөхөр М, Сүхээ нар машины гадаа машин түрж байсан юм ... Яг намайг яваад очтол Сүхээ машин руу яваад орсон. Манай нөхөр машины хамрын хажууд зогсож байсан. Тэгээд би нөхрөө харсан чинь нүд нь хавдаад аймар болчихсон, цус нөжтэйгөө холилдоод дээл, хувцас нь цус болчихсон, үүдэн хэсгийн дээд 2 шүд нь уначихсан байдалтай байсан ... 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өглөөгүүр ямаагаа сааж байхад Сүхээ эхнэр, 2 хүүхэдтэйгээ ирээд бид нартай уулзаад миний буруу эмнэлгээр явж үзүүлж харуулаад эмчилгээний зардлыг нь өгөөд хохиролгүй болгож өгье цагдаа шүүхээр шийдүүлэлгүй энэ хавиараа зохицоод өнгөрье гэж хэлж ирсэн ...” гэсэн мэдүүлэг /ХХ30-31/,

Гэрч Ж.Жын мөрдөн байцаалтад өгсөн “... 17 цаг өнгөрч байхад М нь хүнд зодуулсан гэсэн яриа өгүүлэлтэй эмнэлэгт эхнэртэйгээ орж ирсэн. Тэгээд би Мнд ерөнхий үзлэг хийсэн юм. Мны биед ил харагдах гэмтэл нь дээд 2 үүдэн шүд унасан, доод 3 үүдэн шүд хөдөлсөн, хамраас нь цус гоожсон, нүүрэн хэсэг нь нилэнхүүдээ хавдсан байдалтай байсан. Биеийн байдал ерөнхийдөө дунд байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ33/,

Гэрч М.Бын мөрдөн байцаалтад өгсөн “... манай бэргэн эгч С залгаж орж ирээд автал аав чинь сумын хойд талын тал дээр хүнд зодуулж байна гэнээ гэж надад хэлсэн юм... гэрээс гараад сум чиглээд явтал замд саарал өнгийн машин, машины хажууд мотоцикл зогсож байхыг хараад чиглээд явж байтал машиныг хүмүүс түрээд үерийн хувилнаас гаргаж байсан... Сүхээ бид нарыг ирж байхыг харчихаад машиндаа ороод суусан юм. Тэгээд манай ээж Сүхээд хандаж чи зүв зүгээр байсан хүнийг яагаад зодоод ийм болгож байгаа юм бэ цагдаад мэгдэнэ гэж хэлээд машиндаа аавыг суулгаад Бүрэн багийн дарга Батзориг ах руу манай ээж залгаж хэсгийн төлөөлөгчийн дугаарыг аваад ярьсан юм... аавын хамар, амнаас нь цус гарчихсан, өмссөн дээл болон гар нь цус болчихсон байсан. Сүхээ машин түрж байсан. Сүхээгээс цус гарч ажиглагдаагүй, Улаанаа ах зүгээр байсан... Намайг ээжтэй анх очиход нүүр, нүд нь хавдчихсан байсан. Ам, хамар, уруулаас нь цус гарчихсан байсан юм. Гар, дээлийн энгэр нь цус болчихсон, мөн дээд талын үүдэн 2 шүд нь уначихсан байсан. Мөн сумын их эмч Жд үзүүлэхэд доод талын 3 шүд хөдөлчихсөн, дээд талын 1 шүд хөдөлчихсөн байсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ34-35/,

Гэрч Г.Аийн мөрдөн байцаалтад өгсөн “... Сумаас гараад Шавриагийн тал өнгөрөөд явж байсан чинь урдаас Мэндээ ах мотоциклтой ганцаараа гараад ирсэн. Тэгээд зогсоод аав, Сүхээ ах 2 машинаас буугаад тэр 3 юм яриад сууж байсан. Тэгсэн чинь Мэндээ ах, Сүхээ 2 зодолдоод унасан юм. Тэгээд аав дундуур нь ороод болиулах гэсэн чинь аавын хамар луу нэг нь цохичихсон бололтой хамраас нь цус гараад сууж байсан... Тэгээд харсан чинь Сүхээ ах Мэндээ ахын нүүр хэсэг рүү нь 1-2 удаа өшиглөж байсан. Мөн Мэндээ ах чулуу барьчихсан чулуугаараа толгой руу нь цохисон юм...Тэгээд аав машинаа унаад би урд хажууд нь суугаад явсан юм. Тэгээд аав Мэндээгээс яасан зүгээр үү гэж асуусан чинь Мэндээ ах миний 1 шүд уначихлаа гээд 1 шүд барьчихсан байсан. Сүхээ ах миний бас шүд уначихлаа гээд хэлээд явж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ38-39/,

Шинжээч Т.Алтайбаатарын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 307 дугаартай “... 1. Д.М-ийнбиед гэмтэл учирсан байна.

2. Д.М-ийнбиед 11, 12-р шүдний булгарал, 21, 41, 31-р шүдний сулрал, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун зүүн дээд, доод зовхины цус хуралт, дээд уруулд зулгаралт, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Уг гэмтэл нь шинэ гэмтэл байна. 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

5.6. Баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун зүүн дээд, доод зовхины цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 11, 12-р шүдний булгарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 52.2-д зааснаар хөдөлмөрийн чадварыг 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /ХХ41-42/,

Шинжээч Т.Алтайбаатарын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 308 дугаартай “ ... 1. Л.С-ийнбиед гэмтэл үүссэн байна.

2. Л.С-ийнбиед 13-р шүдний булгарал, дээд уруулд зулгаралт, уруулын дотор салстад шарх, зүүн зулайд гэмтэл тогтоогдлоо.

3. Уг гэмтэл нь шинэ гэмтэл байна. 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр үүссэн байх боломжтой.

4.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

5.6. 13-р шүдний булгарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 52.2-д зааснаар хөдөлмөрийн чадварыг 5% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /ХХ46-47/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.М-ийнөмгөөлөгч Ж.Мөнхнасан “...гэрчүүдийн мэдүүлгээр Л.С нь Д.М-гзодоод байсан учраас Д.Мнь өөрийн эрүүл мэнд, амь насаа хамгаалаад хууль бус тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл буюу миний үйлчлүүлэгч аргагүй хамгаалалт хийсэн байгаа юм...” гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь хэрэг учрал болох үед хамт байж нүдээр харсан гэрч Л.Гийн “ ... Мэндээ Сүхээгийн уруул хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон чинь зөрүүлээд Сүхээ 1 удаа гараараа нүүр хацар хэсэг рүү нь цохисон юм. Тэгсэн чинь Мэндээгийн нүд шанаа нь хавдчихсан улайчихсан хамраас нь цус гарчихсан байсан. Тэгээд Мэндээ тонгойгоод газраас чулуу аваад Сүхээгийн толгойных нь зүүн тал хэсэг рүү нь цохисон юм...” гэсэн, гэрч Г.Аийн “...Мэндээ ах, Сүхээ 2 зодолдоод унасан юм. Тэгээд аав дундуур нь ороод болиулах гэсэн чинь аавын хамар луу нэг нь цохичихсон бололтой хамраас нь цус гараад сууж байсан... Тэгээд харсан чинь Сүхээ ах Мэндээ ахын нүүр хэсэг рүү нь 1-2 удаа өшиглөж байсан. Мөн Мэндээ ах чулуу барьчихсан чулуугаараа толгой руу нь цохисон юм...” гэсэн мэдүүлгүүдээр шүүгдэгч Л.С, Д.Мнар нь харилцан зодолдсон болох нь тогтоогдож байгаа бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагчийн “Зодолдож байгаад салаад дараа нь чи очиж чулуугаар цохиод байгаа биз дээ?” гэсэн асуултад шүүгдэгч Д.М“тийм” гэж хариулсан зэргээр шүүгдэгч Л.С-ийнД.М-ийнэсрэг чиглэсэн довтолгоон дууссаны дараа шүүгдэгч Д.Мнь чулуугаар Л.Сыг цохисон  болох нь тогтоогдож байна.

Мөн гэрч Л.Гийн мэдүүлгээс гэрч М.М, Б.Б нарын мэдүүлэг зөрж байгаа гэх өмгөөлөгчийн дүгнэлт нь гэрт орсон, ороогүй гэх асуудал дээр зөрүүтэй байх бөгөөд энэ байдал нь шүд унасан, унаагүй гэх асуудалд хамааралгүй байна. Шүүгдэгч Л.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... эмнэлэгт үзүүлэхдээ мориноос унасан ..” гэж мэдүүлсэн байх бөгөөд хавтаст хэрэгт  тухайн хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч Л.С морь унасан асуудал тогтоогдоогүй бөгөөд  шүүгдэгч Д.Мнь шүүгдэгч Л.Сыг уучилсан, Л.С нь Д.Маас уучлал гуйсан, тогтоогдсон хохирлыг төлнө гэж байгааг шүүх шүүгдэгч нар харилцан зодолдож, бие биедээ хохирол учруулснаа хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Л.С, Д.Мнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Л.С  нь уг хэргийг согтуугаар үйлдсэн ба Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй болно.

Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч Л.С, Д.Мнарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч нарын хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 150.000 төгрөгөөр 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Л.С, Д.Мнарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч Д.М-ийнгэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой гаргаж өгсөн нотлох баримтаар нотлогдож байгаа 1.095.550  төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгч Л.Саас гаргуулж,  хохирогч Д.Мэндсайханд олгож, шүүгдэгч  Д.Мхойшид гарах эмчилгээний зардлаа,шүүгдэгч Л.С учирсан хохирлоо тус тус иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй байна.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарын хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч  Д.Мхойшид гарах эмчилгээний зардлаа, шүүгдэгч Л.С учирсан хохирлоо тус тус иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй  зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Лын Сүхбаатар, Б овгийн  Дийн М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С, Д.Мнарыг тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч                Л.С, Д.Мнарт тус бүр оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 150.000 төгрөгөөр 3 сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

4.  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.С, Д.Мнарт танилцуулсугай.

5. Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Л.Саас 1.095.550 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Мд олгосугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.С, Д.Мнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарын хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч  Д.Мхойшид гарах эмчилгээний зардлаа, шүүгдэгч Л.С учирсан хохирлоо тус тус иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй зэргийг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.С, Д.Мнарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.САРАНТУЯА