| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2017/01063/и |
| Дугаар | 184/ШШ2017/01308 |
| Огноо | 2017-06-05 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 184/ШШ2017/01308
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Бын хариуцагч Э.Эд холбогдох эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1 664 221 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Э нь 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 300 000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 300 000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 300 000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 300 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 462 221 төгрөгийг тус тус төлөхийг зөвшөөрсөн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41 580 төгрөгийн 50 хувь болох 20 790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 20 790 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас, 20 790 төгрөгийг хариуцагч Э.Эаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Бод олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ