| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0210/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/211 |
| Огноо | 2019-07-22 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Болорзул |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2019/ШЦТ/211
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж
Улсын яллагч: С.Болорзул
Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Доржготов нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлин 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 1914003040281 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, худалдагч мэргэжилтэй, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт оршин суудаг,******* овогт*******ын*******, /Регистрийн дугаар:
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь хамтран амьдрагч Б.Чимэдцэрэнг 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн геологийн 1-18 тоотод намайг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн, Мөн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх Дэлгэрэх захын дотор үйл ажиллагаа 2 явуулдаг “Гоймондоо” цайны газраас иргэн Б.Сумьяагийн эзэмшлийн Самсунг жи-2 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Үүнд:
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг ... Тэгээд хоол идэж байх үед цайны газрын хөргөгчийн хажуу талын ширээн дээр нэг гар утас байсан бөгөөд уг утсыг хэн нэгэн авахгүй байхаар нь би хоол идчихээд гарахдаа аваад гарсан. 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хөдөөнөөс ирээд гар утасны кодыг тайлуулж өөрийн дугаарын сим картыг хийж ашиглаж байсан. Бусдын гар утсыг нууцаар авсан. ... 2018 оны 11 дүгээр сард хамтран амьдрагч Э.Чимэдцэрэн нь архи уусан хоёулаа байх үедээ хоорондоо маргалдсан. Үүнээс 7 хоногийн өмнө би Э.Чимэдцэрэнтэй маргалдаж ноцолдож байх үедээ гэрийн угаалтуурын төмөрөнд санаандгүй байдлаас болж өөрийн зүүн талын шуу хэсгээ зүссэн байсан бөгөөд үүнээс хойш 7 хоногийн дараа дахин архи ууж ирээд хэл амаар доромжлоод маргалдаад байхаар уур хүрсэндээ болоод цагдаад Чимэдцэрэнг хутгаар намайг зүссэн гэж өргөдөл гаргаж өгсөн. Тухай үед ямар нэгэн хутга гаргаж намайг санаатай зүсэж байгаагүй би Э.Чимэдцэрэн архи уугаад намайг дарамтлаад байхаар нь хаширах болов уу гэж бодоод цагдаад өргөдөл гаргаж өгсөн, худлаа мэдүүлэг өгсөнд гэмшиж байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 109-110 /
Хохирогч*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг ... Тухайн өдрөөс 3-4 хоногийн өмнө бид хоёр бас маргалдсан бөгөөд тэр үед ******* гэрээсээ явах гээд гарахаар нь би хойноос нь тэвэрч авсан юм. Тэр үед ******* гараа татаж авахдаа ариун цэврийн булангийн өнцгийн төмөрт гараа зүсчихсэн юм. Тэгээд надад уурласан уурандаа намайг зодсон, гар луу хутгалсан гэж хэлсэн гэдгээ хүлээсэн. Бид хоёр одоо эвтэй найртай, хамтран амьдарч байгаа болохоор надад энэ хэрэг дээр ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй .... гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 /
Хохирогч*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг ... 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх Дэлгэрэх захын дотор үйл ажиллагаа явуулдаг “Гоймондоо” цайны газраас самсунг жи-2 маркийн гар утсаа алдсан, тухайн үед хүн ихтэй байсан учир үйлчилгээг хурдан хийх шаардлага гараад хөргөгчийн хажуу талд тавиад орхисон байсан чинь алга болсон байсан, ...Намайг гар утсаа алдах үед П.Хишгээ гээд эгч хамт ажиллаж байсан. Тухайн үед манай цайны газраар олон хүн 3 үйлчлүүлж байсан бөгөөд би гар утсаа цайны газрын хүмүүс суудаг ширээнүүдийн хажууд байдаг хөргөгчийн хажуугийн гурван тасалгаатай тавиурын хамгийн дээд талд нь гар утсаа тавьчихсан байсан юм. Тэгээд би хажуугийн дэлгүүр ороод төмс аваад ойролцоогоор 2-3 минутын дараа ороод ирсэн чинь гар утас алга болчихсон байсан юм. Би П.Хишгээ эгчээс хөргөгчийн хажуугийн гурван тасалгаатай тавиур дээр тавьчихсан байсан гар утас алга болчихсон байна , та харсан уу гэхэд хараагүй гэж хэлсэн.Миний гар утас асаалттай байсан Би П.Хишгээгийн гар утаснаас залгасан чинь холбогдох боломжгүй болсон байсан. Би өөрийн гар утсыг бүрэн бүтнээр нь хүлээн авсан болохоор одоо надад ямар нэгэн гомдол нэхэмжлэх зүйл байхгүй ... /ххийн 152-157 /
Гэрч П.Хишгээгийн мөрдөн байцаалтад өгсөн ... Б.Сумьяа нь цайны газарт ажиллаж байхдаа гар утсаа алдсан би түүнийг гар утсаа хаана тавьсан байсныг нь мэдээгүй. Тэрээр гар утсаа хүмүүс суудаг ширээний хажууд байх хөргөгчийн хажуугийн тавиур дээр тавьчихсан байж байгаад гарч дэлгүүр орчихоод ороод ирсэн чинь алга болчихсон байсан гэсэн. Тухайн үед манай цайны газраар хүмүүс ихээр үйлчлүүлж байсан. Тэгээд миний утсаар өөрийнхөө утас руу залгасан чинь холбогдох боломжгүй болсон байсан ... /хх-ийн 158-159 /
Гэрч Э.Чимэдцэрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн ... Бид хоёр дунд зах дээр цайны газарт орж хоол идчихээд гарсан *******ыг тэндээс гар утас авсныг нь мэдээгүй. Тэгээд түүнээс 1-2 хоногийн дараа ******* өөрөө надад хэлсэн. Би тухайн гар утсыг хаана байсныг хараагүй. ******* нь надад ярихдаа хоол идэж байсан ширээний хажуугийн ширээн дээр байсан, тэгээд хүмүүс авахгүй байхаар нь нэг нь хаячихаад явчихаж гэж бодоод авсан гэж ярьж байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 162-163 /
Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 159 дугаартай шинжээчийн “...хулгайд алдсан самсунг Жи-2 маркийн гар утасны зах зээлийн ханш нь 420.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон ... гэх дүгнэлт /хх-ийн 172-173 /, -Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн 105-106, 122-123/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 143-144/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 146-149/, шүүгдэгч Т.Бүжинлахмын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 186 193/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 187/, эд хөрөнгөтэй эсэх хураагуй лавлагаа /хх-ийн 189, 192/, депозит дансны хуулгууд /хх-ийн 196-200/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 201/, Ж-мобайл ХХК-ны 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 02/3630 дугаартай лавлагаа /хх-ийн 140-141/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт 4 хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Шүүгдэгч ******* нь хамтран амьдрагч Б.Чимэдцэрэнг 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн геологийн 1-18 тоотод намайг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн, Мөн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх Дэлгэрэх захын дотор үйл ажиллагаа явуулдаг “Гоймондоо” цайны газраас иргэн Б.Сумьяагийн эзэмшлийн Самсунг жи-2 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүй, нууцаар хууль бусаар хулгайлж 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох Шүүгдэгч *******ын ... Бусдын гар утсыг нууцаар авсан миний буруу, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ... би Э.Чимэдцэрэнтэй маргалдаж ноцолдож байх үедээ гэрийн угаалтуурын төмөрөнд санаандгүй байдлаас болж өөрийн зүүн талын шуу хэсгээ зүссэн, үүнээс хойш 7 хоногийн дараа дахин архи ууж ирээд хэл амаар доромжлоод маргалдаад байхаар уур хүрсэндээ болоод цагдаад Э.Чимэдцэрэнг хутгаар намайг зүссэн гэж өргөдөл гаргаж өгсөн ... гэх мэдүүлэг /ххийн 109-110 /
Хохирогч*******ийн ... ******* гараа татаж авахдаа ариун цэврийн булангийн өнцгийн төмөрт гараа зүсчихсэн,... намайг зодсон, гар луу хутгалсан гэж хэлсэн гэдгээ хүлээсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 /
Хохирогч*******гийн ... “Гоймондоо” цайны газраас самсунг жи-2 маркийн гар утсаа алдсан ... /хх-ийн 152-157 / Гэрч П.Хишгээгийн ... Б.Сумьяа нь цайны газарт ажиллаж байхдаа гар утсаа алдсан би түүнийг гар утсаа хаана тавьсан байсныг нь мэдээгүй ... миний утсаар өөрийнхөө утас руу залгасан чинь холбогдох боломжгүй байсан ... /хх-ийн 158-159 /
Гэрч Э.Чимэдцэрэнгийн ... ******* өөрөө надад хэлсэн...,би тухайн гар утсыг хаана байсныг хараагүй. ******* нь надад ярихдаа хоол идэж байсан ширээний хажуугийн ширээн дээр байсан гэсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 162-163 / Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 159 дугаартай шинжээчийн “...хулгайд алдсан самсунг Жи-2 маркийн гар утасны зах зээлийн ханш нь 420.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон ... гэх дүгнэлт /хх-ийн 172-173 /зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ыг Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үндэслэлтэй байх тул шүүхээс бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Шүүгдэгч *******ыг ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч*******гийн самсунг Жи-2 маркийн гар утсыг буцааж өгсөн / хх-ийн 156-157/, хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ. Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй. Шүүгдэгч *******д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд, хохирогч гомдол саналгүй талаар илэрхийлсэн бичгийн хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 6 Шүүгдэгч ******* нь 4 сартай жирэмсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн жирэмсэн эмэгтэй хяналтын карт, эмчийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул түүний эрүүл мэнд, хэвлийн дэх ургийн хэвийн нөхцөлд өсөж торних боломжийг бүрдүүлэхийн тулд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч *******ын ... самсунг маркийн гар утас ...-ыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******д буцаан олгож шийдвэрлэлээ. Уг хэргийн улмаас шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч******* овогт*******ын*******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч 7 ******* нь шүүхээс оногдуулсан 450 нэгтжэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаанд хойшлуулж, энэ хугацаанд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн “... самсунг маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эд зүйлсийг эзэмшигч *******д буцаан олгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА