| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2020/0007/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/09 |
| Огноо | 2020-01-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Баасанжав |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2020/ШЦТ/09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Боржигон овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч ******* овогт *******н Шүүгдэгч ******* овогт *******ы******* Хохирогч ******* овогт *******ы******* /Хохирогч онлайнаар оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.*******д холбогдох 1923001480110 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг Завхан аймгийн сумын багийн тоотод оршин суух хаягтай, Сум дундын 12 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 17- ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ын ******* /Регистрийн дугаар:*******/ Шүүгдэгч Ш.******* нь 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 16-17 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн сумын багийн нутаг ын эрэг дээр М.*******ын толгойн тус газарт 3-4 удаа цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогч М.******* нь гэрч М.тай сумын багийн нутаг ын эрэг дээр архи ууж байхад шүүгдэгч Ш.******* ирж М.*******ыг “ чи яасан хүний урдаас хутга гаргаж эргүүлдэг пизда вэ одоо алаадах “ гэж хэлэн толгойн тус газар нь өшиглөж, “чи манай ээжийн дүүтэй хамт амьдарч байхдаа их дээрлэхдэг байсан биз дээ” гэж маргалдан түүний толгой тус газар гараараа 2-3 удаа цохиж зодсон хэргийн үйл баримт нь хохирогч М.*******ын “...тай адуу яриад сумын төвөөс өөр тийшээ дурандаад хэвтэж байсан чинь Ш.******* гол гараад миний хэвтэж байсан газарт хүрээд ирсэн. Тэгээд эргээд харсан чинь Ш.******* миний нүүрэн хэсгийн зүүн талын нүд рүү өшиглөчихсөн тэгэхээр нь би чи яаж байна гэсэн чинь намайг сохор гөлөг минь гээд зодчихсон. Тэгээд миний нүд харж чадахгүй байсан...Ш.******* намайг голын ус руу шидэхээр нь би хөлнөөс нь хоёр гараараа бариад авчихсан чинь миний бөгсөн биеийг ус руу хийчихсэн. Тэгээд би голын уснаас гараад ирсэн чинь миний нүүр рүү юугаар цохисон гэдгийг нь мэдэхгүй тухайн үед цохиулсаны улмаас миний зүүн нүд харахаа больчихсон болохоор юу ч харагдахгүй намайг хаашаа л харна миний нүүр лүү цохиод байсан. Тэгээд би нүүрээ гараараа барьсан чинь цус гоожоод байх шиг байсан нүүр халуу шатаад байсан. Тэр үед би ухаангүй болоод унаад өгсөн...” гэсэн мэдүүлгээр, Ш.*******, М.*******ыг өшиглөж зодсоныг харсан, тухайн үед хамт байсан гэрч М.ын “...Ш.******* голоор явган туулаад гарч ирээд М.******* гэдэг хүн рүү “чи яасан хүний урдаас хутга гаргаж эргүүлдэг пизда вэ одоо алаадах” гээд М.******* гэдэг хүнийг өшиглөөд унагаасан юм. Тэгээд гараараа нэг удаа цохихоор нь би салгах гэсэн чинь чи цаанаа байж бай гээд байсан. Тэгээд тэр хоёр жаахан тайвшраад юм ярьж байгаад Ш.******* М.******* ахыг чи манай ээжийн дүүтэй хамт амьдарч байхдаа их дээрлэхдэг байсан биз дээ гээд тэр 2 дахиад маргалдаж байгаад бие биентэйгээ зууралдаад Ш.*******ын зүүн талын хөлийг нь М.******* ах тэвэрцэн голын эрэг рүү орсон...Ш.******* миний урдаас хутга гаргасан, мөн манай эгчийг зодож дарамталдаг байсан гээд дайраад байсан...М.*******ын нүүрэн тус...хөлөөрөө нэг удаа өшиглөсөн...мөн гараараа нүүрэн тус газар нь...2-3 удаа цохисон юм...” гэсэн мэдүүлгээр, Голын эрэг дээр ирэхэд ах М.*******ыг нь Ш.******* зодсон гэж хэлсэн талаар мэдүүлсэн гэрч А.ийн “...манай ах М.******* уруугаа хараад газар хэвтчихсэн байсан. Энэ хүн яасан юм бэ? гэж тэднээс асуухад Ш.******* би зодсон юм гэж хэлэхээр нь яаж байгаа юм бэ гэхэд яадаг юм бэ би алах гэж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд тэндээс М.******* ахыг машинд суулгаад гэртээ авчираад байж байхад хойноос Ш.*******, манай ахын эхнэр цэцэг нар ирсэн...гэрт ирчихээд Ш.******* мөн дайрч давшлаад байсан...уруугаа хараад хэвтчихсэн, хувцас нь норчихсон, шанаа нь цус болчихсон харагдаж байсан. Явж очоод дээш нь өргөөд босгоод ирэхэд хоёр нүд нь хавдаад тагларчихсан цус нь гоожоод нөжирсөн байж байсан...“ гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч Ш.*******ын үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №10859 дугаартай “...М.*******ын биед баруун хөмсөг, зүүн дээд зовхинд сорви тогтоогдлоо...Дээрх сорви нь хэрэг болсон гэх хугацаанд, мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт болон хохирогч М.*******ын эмнэлгийн бичиг баримтуудыг үндэслэн гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №1265 дугаартай нэмэлт шинжилгээгээр “...М.*******ын биед нэмэлт шинжилгээгээр зүүн ухархайн дотор хананд цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн дээд зовхи, баруун хөмсөгний сорви нь 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр үүссэн байх боломжтой байна. Улсын 3 дугаар төв эмнэлгийн тархины судасны ангиографийн оношлогооны дүгнэлтийн хариунд тусгагдсан өөрчлөлтүүд нь архаг өөрчлөлтүүд ба гэмтэлтэй шалтгаант холбоогүй байна... М.*******ын биед учирсан зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн дээд зовхи, баруун хөмсөгний сорви нь нийлээд болон тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргажээ. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч Ш.******* нь хохирогчийг цохиж зодсон үйлдэлдээ шууд санаатай хандсан байна. Ш.******* нь шууд санаатай үйлдлээрээ хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ. Шүүгдэгч Ш.******* иргэн М.*******ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх” ийг зөрчиж түүнийг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд Ш.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Хохирогч шүүгдэгчээс эмчилгээний зардалд нийт 3524226 төгрөг нэхэмжилж зардлын баримтуудыг хэрэгт хавсарган ирүүлсэн боловч дараах зардлуудыг шүүгдэгч нөхөн төлөх үндэслэлгүй гэж үзлээ. Тухайлбал: 1. 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 16200, 100200 төгрөг төлсөн шинжилгээний зардлууд нь эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн байх тул шүүгдэгчээр нөхөн төлүүлэх үндэслэлгүй. 2. Хэргийн 153 дугаар хуудсанд авагдсан 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 3 дугаар эмнэлэгт 41900 төгрөг төлсөн зардлын баримт давхацсан, хэргийн 154 дүгээр хуудсанд авагдсан 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр эмнэлгийн үйлчилгээнд төлсөн 82445 төгрөгийн зардлын баримт нь хэргийн 157 дугаар хуудасны ард авагдсан баримттай утга ижил давхацсан, хэргийн 153 дугаар хуудсанд авагдсан MED TRAUMA эмнэлэгт 2019 оны 08 дугаар сарын 29-нд 320000 төгрөг төлсөн зардлын баримт хэргийн 157 дугаар хуудсанд авагдсан баримттай давхардсан байх тул шүүгдэгчээс гаргуулах боломжгүй. 3. 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр жирэмсний тест болон полдан миг эм худалдан авсан зардал 1050 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 20000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр бинт, эм худалдан авсан 4500 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 83000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн, 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 4520 төгрөгийн дикарб эм, 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 500 төгрөгийн цитрамон эм, 2019 оны 09 дүгээр сарын 04-ий өдөр повидон худалдан авсан 3000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр улсын 3 дугаар эмнэлэгт 90000 төгрөг төлсөн, 2019 оны 09 дүгээр сарын 12- ны өдөр 3500 төгрөгний сальфетка худалдан авсан, 2019 оны 09 дүгээр сарын 12- ны өдөр церебролизин эм 2 ширхэгийг 44000 төгрөгөөр худалдан авсан, 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Ариун наалт, бинт, алчуур, нойтон сальфетка, саван том тор худалдан авсан 15500 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр бинт, памперс худалдан авсан 5100 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Kleenex худалдан авсан 2000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр лориста эм худалдан авсан 5670, 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр цэмц, цэвэр, рошэн гэх зүйлс худалдан авсан 5050 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 14- ний өдөр актови, цэеру гэх эм худалдан авсан 73200 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шархны ариун боолт худалдан авсан 4600 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр фарингосепт эм худалдан авсан 3900 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр бинт худалдан авсан 3000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр актовегин, номитоп, папаверин өвчин намдаагч худалдан авсан 131200 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр цэери, папави гэх зүйл худалдан авсан 35180 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр папави гэх зүйл худалдан авсан 1980 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр нимоди, вакус, улаан гэх зүйл худалдан авсан 13800 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 11- ний өдөр толгойн боолт, шархны ариун боолт худалдан авсан 6250 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр экватор гэх зүйл худалдан авсан 12224 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ариун наалт худалдан авсан 6000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр актови, цэери гэх эм худалдан авсан 73200 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр актовегин, номитоп, церебролизин гэх эм худалдан авсан 174000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр табочки худалдан авсан 4000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр энап гэх эм худалдан авсан 2500 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нимоди, папави худалдан авсан 11580 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр нимоди худалдан авсан 9600 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр шүдний оо, ОО-ын цаас худалдан авсан 4660 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Миний сүлжээгээс худалдан авсан эмнэлэгт хэрэглэсэн зүйлс 19052 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр памперс, бинт худалдан авсан 6600 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тетрациклин, амоксициллин, циплокс, тийрс натураль, акриперм худалдан авсан 31600 төгрөг, актовегин, церебролизин 56500 гэсэн он саргүй цаасан дээр бичсэн бичиг, 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр цэера худалдан авсан 50000 төгрөгийн зардлын баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд ба тухайн баримтуудаар авсан эм тариа бусад зүйлсийг М.*******ын эмчилгээнд зориулсан эсэх нь тодорхойгүй байна. Хохирогч нь дээрх эм тариаг Ш.*******ын хохирогчид учруулсан гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой өвчнийг эмчлүүлэхэд зарцуулсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл М.******* улсын 3 дугаар төв эмнэлэгт гэмтэлтэй шалтгаант холбоогүй хуучин цус хуралтын үлдэц өвчнийг эмчлүүлсэн гэж үзэхээр байх тул дээрх зардлуудыг гаргах үндэслэлгүй. 4. Хаан банкны төлбөрийн карт уншигч машинаар хийгдсэн /POS машин/ худалдан авалтууд буюу 2019 оны 09 дүгээр сарын 17-ны 35180 төгрөгийн, он сар өдөр тодорхойгүй 38200 төгрөгийн , 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 17400 төгрөг, он сар өдөр тодорхойгүй 350000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 2500 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 90800 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 44000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 4000 төгрөг 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын банк 23200 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Хаан банк 131200 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Хаан банк 8000 төгрөг, он сар тодорхойгүй Чулуунхүү 320000 төгрөг гэсэн шилжүүлэг, 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Хас банк 50000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Хас банк 32000 төгрөг, , 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын банк 11580 төгрөг, он сар тодорхойгүй Хаанбанк 130000 төгрөг, гэсэн гүйлгээнүүдийг хэн хэрхэн юунд зарцуулсан нь тодорхойгүй, тухайн зардлыг хохирогч зарцуулсан нь тогтоогдохгүй нэхэмжлэлийн шаардлагаас хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Мөн хохирогч цаашид эмчилгээ болон хагалгаанд орох зардлаа нэхэмжилнэ гэж байгаа боловч энэ хагалгаа нь Ш.*******ийн учруулсан гэмтэлтэй шалтгаант холбоогүй тархи судасны архаг үрэвслээс үүссэн өвчнийг эмчлүүлэх зорилгоор хийгдэх хагалгаа болох нь шинжээч эмч Т.Номинцэцэгийн “...М.*******ын биед Улсын 3 дугаар эмнэлэг дээр очиж үзлэг хийсэн...М.*******ын 2019 оны 12 дугаар сард орох хагалгаа нь...гэмтлийн гаралтай хагалгаа биш. Судасны цүлхэн нь цохиулж зодуулсны улмаас үүсэхгүй. ..Тухайн хүний тархи судасны архаг үрэвслээс үүссэн...”гэсэн мэдүүлгээр тогтоогдож байх тул түүний иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг дурдах шаардлагагүй гэж үзлээ. Харин хохирогчид онош тодруулах зорилгоор хийгдсэн тархины цахилгаан бичлэгийн зардал 120000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 29-ний MRIшинжилгээний зардал 320000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн шинжилгээний төлбөр 123000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн үзлэг эмчилгээ оёдол тавьсан зардал 100000 төгрөг, клиникийн 3 дугаар эмнэлгийн үйлчилгээний төлбөр 82445 төгрөг, 41900 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 13-ний өдрийн 184360 төгрөг нийт 971705 төгрөгийг төлөх үндэслэлтэй байна. Шүүгдэгч хохирогчид нийт 1400000 төгрөгийг нөхөн төлсөн учир хохирол нөхөн төлөгдсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаас 1400000 төгрөгийг хасч, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч Ш.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан хүнийг эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг өмнө үйлдэж байсан болох нь Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 удаа үйлдсэн байдлыг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгч эмчилгээний зардалд 1400000 төлснийг Эрүүгийн хуулийн 6.5 дахь хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Шүүгдэгч Ш.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2,4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч Ш.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 4. Шүүгдэгч Ш.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар иргэний нэхэмжлэлээс 2124226 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай. 6. Шүүгдэгч Ш.*******ын хувьд ногдох хөрөнгөнөөс 800000 төгрөгний үнэ бүхий Samsung Galaxy S-8 маркын гар утас битүүмжилсэн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 5/66 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай. 7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн цахим үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа, цахим үнэмлэхний хуулбар хэрэгт авагдсан болохыг тус тус дурдсугай. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ