| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2018/0288/Э |
| Дугаар | 294/ШЦТ/2018 |
| Огноо | 2018-10-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 294/ШЦТ/2018
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагчаар Б.Сувд-Эрдэнэ,
хохирогч С.А
шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л,Бд холбогдох эрүүгийн 1834005370254 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар /
Шүүгдэгч Л.Б 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр багийн нутагт С.А хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг:
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаас
Шүүгдэгч Л.Бял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.
Гурав: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.Бнь 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр багийн нутагт С.Ай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б мэдүүлсэн: “2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр С.А өөрөө цохиулах шалбарах нөхцөл байдлыг өөрөө хангасан. Гэм буруу дээр маргахгүй” гэх мэдүүлэг, хохирогч С.А шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 7 дугаар сарын 21-ний орой...Л.Б босч ирээд сткантай архиа миний нүүр рүү чиглүүлээд над руу хараад шидсэн...гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...миний биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун бугуйнд зулгаралт, баруун чамархайн хуйх, баруун бугуйнд зөөлөн эдийн няцрал, дух баруун хөмсөгний гадна хэсэг, зовхи зүүн бугуйнд зулгаралт, баруун чамархайн хуйх, баруун зүүн бугалга, шуу, баруун бугуй, хэвлий, зүүн шилбэний булчинд цус хуралт гэмтлийг Б дангаараа учруулсан, намайг аягаар шидэж гэмтээсний дараа 2 удаа дайрч түлхэж, өшиглөж гэмтээсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/, гэрч Л.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр...Аын толгойноос нь цус гарчихсан, ахын нүүрийг маажаад цус гарчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/, гэрч Л.Батчимэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Намайг харахад Аын духнаас нь цус гарчихсан, манай ах Бийн хүзүү зэргийг маажсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/, гэрч Ц.Санжмятавын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр...манай эхнэр С.А 2-3 хоногийн дараа ирсэн ба нүүр нь шалбараад тавалчихсан байсан би яасан талаар асуухад дүүд зодуулсан гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/, шинжээч эмчийн №446 дугаартай дүгнэлт /хх-ийн 25 тал/, С.А 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр яаралтай тусламжийн үйлчилгээ авсан хуудас /хх-ийн 27 тал/, шүүгдэгч Л.Бийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр...Би Аыг хоёр удаа түлхэж унагааж сандал дээр суулгасан, мөн архитай аягаараа нүүр хэсэгт нь байх дараад түлхсэн тэгтэл нүүр хэсгээс нь цус гарсан, би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 39 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Л.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Хохирогч С.А нь мөрдөн байцаалтын шатанд хохирлын сэтгэл санааны болон эд хөрөнгийн хохиролд 5.000.0000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, эмчилгээний зардалд 618.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нийт 5.618.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.А нь “улсын 1 дүгээр эмнэлэгт үзүүлсэн 15.000 төгрөгийн баримт нь буруу баримт гаргаж өгсөн байна лээ” гэж байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан гэж үзсэн.
Шүүх хохирогч С.Аын сэтгэл санааны болон эд хөрөнгийн хохирлын 5.000.0000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, эмчилгээний 603.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангаагүй 305.500 төрөгийг нэхэжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхэд жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, нотлох баримтын шаардлага хангасан 298.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж тус тус шийдвэрлэлээ.
Учир нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.А нь “Би байраа зарсан. Миний байрны хамаг эд хогшил хувцас хунарыг Л.Б хулгайлаад зарж үрээд устгасан байгаа. Иймд сэтгэл санааны болон эд хогшилын хохиролд 5.000.0000 төгрөг нэхэмжилсэн” гэх боловч шүүгдэгч Л.Б нь хохирогч С.Аын орон байрнаас эд зүйлс хулгайлсан талаар эрүүгийн хэрэг үүсгэгдээгүй, яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэргийн улмаас дээрх хохирол учирсан эсэх талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар хэргийг шийдвэрлэсэн бөгөөд хохирогч С.А нь дээрх хүсэлтээ холбогдох байгууллагад хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.
Харин эмчилгээниий 305.500 төгрөгийн баримт нь /хх-ийн 12 тал/ 20118 оны 08 дугаар сарын 20-ны өдөр буюу хэрэг гарснаас хойш 29 хоногийн дараа үзүүлсэн, ямар эмчилгээ болон шинжилгээ үзүүлсэн талаар тодорхойгүй, СК20, СК7, РСК гэх шинжилгээнүүд нь юуны талаарх шинжилгээ оношилгоо болох өөрөөр хэлбэл 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №446 тоот шинжээчийн дүгнэлтээр “С.Аын биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйх, баруун бугуйнд зөөлөн эдийн няцрал, дух, баруун хөмсөгний гадна хэсэг, зовхи, зүүн бугуйнд зулгаралт, баруун чамархайн хуйх, баруун, зүүн бугалга, шуу, баруун бугуй, хэвлий, зүүн шилбэний булчинд цус хуралт” гэмтэл тогтоогдсон бөгөөд дээрх гэмтлийн улмаас хийгдсэн шинжилгээ мөн эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.
Дөрөв: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-Улсын яллагчаас Л.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч Л.Бийн цагдан хоригдсон 12 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, түүнд оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 96 цагийг хасч нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 304 цагаар тогтоох дүгнэлтийг гаргасан байна.
Шүүх шүүгдэгч Л.Бийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна ” гэсний дагуу шүүгдэгч Л.Бөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Л.Б нь 12 хоног цагдан хоригдсон байх бөгөөд цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож /15000х12=180.000/ түүнд оногдуулсан долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаас хасч торгох ялыг таван зуун хорин нэгжтэй тэнцэх буюу 520.000 /таван зуун хорин мянга/ төгрөгөөр тооцох нь зүйтэй байна.
Тав: Бусад асуудлаар:
Эрүүгийн 1834005370254 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Л.Бөд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА