Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2018/ШЦТ/306

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Уртнасан, улсын яллагч Г.Энхмаа,

шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б. А-т холбогдох 1834006970348 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүн бүрэн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 27 дугаар хороо Сэлбэ 15-331 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М овогт Б А  гэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлаас 3 дугаар багийн нутагт байрлах Их Ундарга Майнинг ХХК-ны ажпын байранд Ө.Чулуун-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.А-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжпэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлаас 3 дугаар багийн нутагт байрлах Их Ундарга Майнинг ХХК-ны ажпын байранд Ө.Чулуун-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ө.Чулуун-Эрдэнийн: “....2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 11-12 цагийн үед Төв аймгийн Заамар сумын Хайлаас 3 дугаар багийн нутагт байрлах Суулын баруун дэнж Улаан малгайт гэдэг газарт байрлах Их Ундарга Майнинг ХХК-ны ажпын байран дээрээ ажпынхаа хүнтэй ажпын юм яриад байж байсан чинь А гэдэг залуу миний гар утсыг аваад утсан дээр байсан бүх зургийг устгасан юм...миний цээж орчимд гэрээрээ зангидаад цохисон юм. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ? гэтэл чи хүний зураг зөвшөөрөлгүй авчаад хүн цохидог хэн бэ гэж хэлэхээр нь чамайг ингэж хүрэхэд өвдөж байна уу гээд дахиад гараараа хүрсэн чинь баруун хацар луу хэд хэдэн удаа гараараа цохиж, зүүн гуя руу нэг удаа өшиглөсөн, баруун талын хацар руу хэд хэдэн удлаа алгадсан. Тэгэхэд хүмүүс салгасан. Санал хүсэлт байхгүй. Гомдолтой байна. Би КТГ зураг 120.000 төгрөгөөр авахуулсан. Шинжээчийн үзлэг 8000 төгрөгөөр, бариа 5000 төгрөгөөр 3 удаа, Заамар сумын Хайлааст багаас Улаанбаатар хот руу шүүх үзүүлж ирэхэд замын унаагаар ирж буцах зардал 60.000 төгрөг явсан. Тэгэхээр би Ааас шууд гарсан зардлыг нэхэмжилж байна гэв. . .. ” гэх мэдүүлэг /хх 22, 24 тал/,

мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Мөнхбаярын: “...Мягмарсамбуу бид хоёр засвар хийгээд байж байтал Чулуун-Эрдэнэ гал зуух, граш, засварын талбайн дунд муухай орилохоор нь хартал А Чулуун-Эрдэнэ хоёр бие биенээ заамдчихсан байхаар нь би наанаас нь Мягмарсамбуугийн хамт гүйж очоод салгасан цаанаас нь диспичер хүүхэн ирээд Чулуун-Эрдэнийг салгасан юм. намайг харахад А Чулуун-Эрдэнийг нэг удаа алгадаад авсан гээд л салгасан. Чулуун-Эрдэнэ Аыг түлхээд байгаа харагдсан. А нь 2018 оны 06 сарын үд засварын туслахаар ажилд орсон цагдаад шалгагдаж байхдаа ажпаасаа гараад дахиж ажилдаа ирээгүй..” гэх мэдүүлэг /хх- 25 тал/,

Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10000 дүгнэлт: “ 1. Ө.Чулуун-Эрдэнийн биед тархи доргилт, баруун чихний ар хэсэг, баруун чамархайд цус хуралт, баруун гуянд зулгаралт бүхий цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй_ 5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” /хх-27 тал/

мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Аын: “...Би 2018 оны 06 дугаар сард Төв аймгийн Заамар сумын Хайлаас багт байх Их ундрага майнинг ХХК- нд туслах засварчинаар ажилд орсон юм. 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гал тогоо руу орж цай уугаад оффисоор ортол ширээн дээр манай найз Ариунболдын гар утас байхаар нь аваад зургийг нь узэж байхад миний авахуулсан 4 ширхэг зураг байхаар нь санамсаргүй устгасан чинь Чулуун-Эрдэнэ би юманд хэрэглэх гэж байсан зураг байсан чи яагаад устгачихваа гэхээр нь би тоглож байгаад за сүртэй юм гэж хэлээд гараад явтал араас Чулуун-Эрдэнэ гүйж гарч ирээд араас татахаар нь эргээд хартал аймхай руу гараараа цохихоор нь би чи одоо зүгээр айгаач эмэгтэй хүн байж гэрэл улам уурлаад бариад авахаар нь би толгой нь нэг удаа гараараа алгадаад хөлөөрөө нэг хөл рүү өшиглөсөн чинь Чулуун-Эрдэнийг нөхөр нь ирээд аваад явсан. Намайг засвар дээр байсан Мөнхбаяр, Мягмарсамбуу нар салгаад авсан юм. Түүнээс хойш би ажпаасаа халагдсан юм. Бид хоёрт маргаж муудалцах өр шир өс хонзонгийн асуудал байхгүй. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Ажил дээрээ өдрийн цайнд орчихоод байж байсан юм. ..." гэх мэдүүлэг /хх-33-34тал/, зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хангасан байх тул шүүх шүүгдэгч Б.Ат холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч улсын яллагчийн шүүхэд гаргасан саналыг харгалзан торгох ял оногдуулж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.А-т сануулав.

Шүүгдэгч Б.А-т холбогдох хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:                                                                            §

1.Шүүгдэгч М овогт Б А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ыг 550 /таван зуун тавин / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ыг 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  2. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
  3. Шүүхийн           шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.
  4. Шүүхийн          шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
  5. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр # зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
  6. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.А-т урьд авсан

     

    авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ц.ОТГОНЖАРГАЛ