| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2020/0010/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/10 |
| Огноо | 2020-01-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Баасанжав |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2020/ШЦТ/10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Чонос овогт Пүрэвцэрэнгийн Доржбал даргалж, Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч ******* овогт *******н *******Шүүгдэгч овогт *******ын ******* овогт*******гийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц.*******, Б.******* нарт холбогдох 1923002070001 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1966 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Завхан аймгсумд төрсөн, 54 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсолтой, мэргэжилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн сумын тай багийн гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, овогт*******гийн *******, регистрийн дугаар *******
Монгол Улсын иргэн, 1972 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Завхан аймгийн сумд төрсөн, 48 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт Завхан аймгийн сумын тай багийн гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, овогт *******ын *******, регистрийн дугаар *******,
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: Шүүгдэгч Б.******* нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 09 цагийн орчим Завхан аймгийн сумын тай багийн Өвөр цагаан чулуут гэх газар Ц.*******гийн биеийн толгой, гуя, борив хэсэгт шилбүүрээр цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Шүүгдэгч Ц.******* нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 09 цагийн орчим Завхан аймгийн сумын тай багийн Өвөр цагаан чулуут гэх газар Б.*******ийг боож унагаж, өшиглөж зодон түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч Б.******* нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 09 цагийн орчим Завхан аймгийн сумын тай багийн Өвөр цагаан чулуут гэх газар Ц.*******гийн биеийн толгой, гуя, борив хэсэгт шилбүүрээр цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Ц.******* нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 09 цагийн орчим Завхан аймгийн сумын тай багийн Өвөр цагаан чулуут гэх газар Б.*******ийг боож унагаж, өшиглөж зодон түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцох үндэслэл: 1. Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад П.гийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 216 дугаартай “...иргэн Ц.*******гийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, дагзны зүүн талд хуйхан доор цус хуралт, зүүн гуяны ар доод хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36 дугаар хуудас/, 2. Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад П.гийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаартай “...иргэн Б.*******ийн биед тархи доргилт, хүзүүний хэсгээр цус хуралт, баруун өвдөгний зөөлийн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42 дугаар хуудас/, 3. Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлсэн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө 09 цагийн орчимд үхрээ туучихаад гэрлүүгээ буцаж явах замдаа Ц.*******гийн үхэр байхаар нь би үхрийг нь дээш нь туусан юм тэгтэл Ц.******* морьтой давхиж ирээд чи буугаад ир гэхээр нь би бууж чадахгүй байна морь үргээд байна гэтэл пизда минь чи мориноосоо буугаад ир гэхээр нь би мориноосоо буугаад иртэл хоёр нохой хэрэлдэхээр нь би тэдний нохойг барьж явсан шилбүүрээрээ нэг ороолгочихсон юм тэгтэл Ц.******* намайг барьж аваад миний хүзүүний ороолтоор миний хоолойг боосон би тавиулах гээд гарыг нь хүчрээгүй юм. Тэгээд би ухаан алдаад газарт унасан нэг мэдэхэд Ц.******* миний гэдэс рүү нэг удаа өшиглөж зодохоор нь босох гэтэл зүүн хөлөө хойш нь нугалж дараад их эвгүй унасан байсан бас морио алдчихсан байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/, 4. Ц.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлсэн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө хонио хариулаад явж байтал манай гэрийн урдуур ******* үхрээ туугаад явж байсан юм тэгсэнээ өөрийнхөө үхрийг цааш нь туучихаад буцаж гэрлүүгээ явах замдаа манай үхрийг уул руу туугаад байхаар нь би явж очоод үхрээ доош нь дарах гэсэн юм гэж хэлэхэд мориноосоо буусан. Би бас мориноосоо буугаад би ******* чи мал хөөж яахав дээ энэ жил өнөтэй жил байна. бид хоёрын мал цөөхөн юм чинь багталгүй яахав дээ гэж хэлсэн юм. Тэгээд сууж байтал манай нохой ийн нохойтой хэрэлдэж зодолдсон юм тэгтэл манай нохойг шилбүүрээр цохиод авахаар нь чи адгуус цохиж яах нь вэ? гэж хэлтэл миний толгойны ар дагз орчимд шилбүүрнийхээ бөгсөөр нэг удаа цохисон тэгтэл шилбүүр нь хугарсан. Тэгээд дахиж хугархай шилбүүрээрээ миний гуя, борив орчим 2-3 удаа цохиж зодсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/, 5. Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд хэсэг байж байтал ******* гэртээ хүрч ирээд надад “сая ******* намайг намайг боож унагааж өшиглөж зодлоо. Тэгэхээр нь би түүнийг шилбүүрээрээ ороолгож байгаад ирлээ. ******* намайг гарын аясаараа эргүүлж байна. Би ч хөгширсөн байна.” Гэж ярьсан. ...Миний нөхөр *******ийн хоолой нь улайчихсан харагдаж байсан. Боож унагааснаас болсон гэж хэлсэн. Бас баруун хөл өвдгөөрөө өвдөөд байна гээд доголоод байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/, 6. Гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр миний хариуцдаг тай багийн иргэн Б.******* сумын эмнэлэгт толгой өвдөж эргэнэ, доошоо цус гарна гэж дуудлага өгсөний дагуу би очиж *******ийг үзэхэд түүний биед хоолой хүзүү орчимд улаан өнгийн оромтой эмзэглэлтэй байхаар нь энэ яасан юм бэ гэж асуухад “дээд өвөлжөөнийхөө хүнтэй малын бэлчээрт маргалдаж зодолдсон. Тэгээд хүзүүний ороолтоор боож унагаасан” гэж хэлж байсан. Тэгээд та яасан юм бэ? гэхэд би хэсэг хугацаанд ухаан алдсан байсан гэж ярьсан. Мөн баруун хөлний өвдөгний үеийг хөдөлгөж үзэхэд эмзэглэлтэй байсан явах үед доголож байсан мөн тэр зодолдох үедээ хөлөө эвгүй дарж унасан гэж хэлж байсан. Өөр биед нь харагдах гэмтэл байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/, 7. Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би *******гаас уучлалт гуйсайн. Бид хоёр одоо эвлэрсэн хэн хэндээ ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх хохирол байхгүй. Би Ц.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна.” /хх-ийн 56-57 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/, 8. Шүүгдэгч Ц.*******гийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Б.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч бид хоёр хоорондоо эвлэрсэн байгаа. ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй гэсэн.” /ххийн 63-64 дүгээр хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/, 9. Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /ххийн 17-18 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрхамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ. Учир нь хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд Б.*******, Ц.******* нарын бие биедээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл, хэргийн нөхцөл байдал, үйл баримтыг нотолж байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болгосон. Шүүгдэгч Б.*******, Ц.******* нарын дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.*******, Ц.******* нарын бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Иймд шүүгдэгч Б.*******, Ц.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч Б.*******, Ц.******* нар нь гэм буруугийн талмаргаагүй бөгөөд бие биедээ хохиролд төлөх төлбөргүй болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр нь тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй бөгөөд шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.*******, Ц.******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримт болон гэрч Р., М. нарын мэдүүлэг зэргийг үндэслэн шүүгдэгч Б.*******, Ц.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2- д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзлээ. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Б.*******, Ц.******* нар урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 69, 77 дугаар хуудас/ тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.*******, Ц.******* нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал болон улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас торгох ялыг сонгон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв. Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов. Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.*******, Ц.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын хувийн баримт бичиг шүүхэд шилжин ирээгүй болохыг тус тус дурдаж хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 129 сантиметр урттай, 2,5 сантимерт диаметртай, 42,5 сантиметр урттай, 2,5 сантиметр диаметртай хоёр хэсэг болон хугарсан шилбүүрийн модыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв. Мөн шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй тул шүүгдэгч Б.*******ийн хувьд ногдох эд хөрөнгөөс 10 тооны эр хонь, шүүгдэгч Ц.*******гийн хувьд ногдох эд хөрөнгөөс 1 тооны адуу тус тус битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй. Шүүгдэгч Б.*******, Ц.******* нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч овогт *******ын *******, овогт*******гийн ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Ц.******* нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.*******, Б.******* нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******, Б.******* нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000/ дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 5. Шүүгдэгч Ц.*******, Б.******* нарт 2019 оны 12 дугаар сарын 31- ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 129 см урттай, 2,8 см диаметртай, 42.5 см урттай, 2,5 см диаметртай хоёр хэсэг болон хугарсан шилбүүрийн модыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай. 7. Шүүгдэгч Б.*******ийн хувьд ногдох хөрөнгөнөөс 10 ширхэг эр хонь, шүүгдэгч Ц.*******гийн хувьд ногдох эд хөрөнгөнөөс 1 тооны адуу битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 8. Шүүгдэгч Б.*******, Ц.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын хувийн бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ