| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2017/0343/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/56 |
| Огноо | 2018-02-01 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2018/ШЦТ/56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2017/0343/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г. Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Я,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Э холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1718000500039 дугаартай хэргийг 2018 оны 1 сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ,,,,,,өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Т” ХХК-д жолооч ажилтай, Дархан-Уул аймгийн тоотод оршин суух хаягтай боловч Сэлэнгэ аймгийн ,,,,,,,гэх газарт амьдардаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Н-н Э /............./.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Н.Э нь 2017 оны 7 сарын 14-наас 15-нд шилжих шөнө Дархан сумын ........дүгээр байрны урд талын тоглоомын талбай орчмоос Б.С-ийн унадаг дугуйг хулгайлж 890,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Э нь 2017 оны 7 сарын 14-наас 15-нд шилжих шөнө Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр ,,,,,, урд талын тоглоомын талбай орчмоос Б.С-ийн унадаг дугуйг хулгайлж 890,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.С-ийн “...2017 оны 7 сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө би өөрийн нөхөр, дүүгийн хамт гэртээ байж байтал манай дүү Б дүүжин гүүр орчихоод ирье гээд нөхөр бид хоёрын дугуйг аваад гарсан юм. Шөнө 2 цагийн үед дугуйгаа алдчихлаа, нэг танихгүй хүн унаад зугтаачихлаа, би хөөгөөд гүйцсэнгүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23/,
Гэрч Б.Б-ийн “...2017 оны 7 сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байх үед ...Ихэр могой төвийн ард талд байрлах тоглоомын талбай дээр очиж дугуйгаа саравчны ард талд байрлуулж тавиад өөрөө саравчин дотор сандал дээр суугаад утсаар ярьж байтал үсээ ул тавиулж хусуулсан, бор цариатай, 160-165 см орчим өндөр нуруутай, уруулын дээд хэсэгтээ бага зэрэг сахалтай танихгүй хүн ирээд тамхи байна уу гэж асуусан. Би байхгүй гэж хэлэхэд надтай танилцаж хэсэг зуур юм ярьж суусан. Тэр хүн намайг Н.Э гэдэг юм гэж хэлчихээд гэртээ харилаа гээд явсан. Хэсэг байж байгаад эргээд хартал нөгөө танихгүй эрэгтэй хүн миний дугуйг түрээд гүйж байсан. Би араас нь хөөгөөд гүйцээгүй, тэр хүн дугуй унаад зугтаасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25/,
Гэрч Б.О-н “...2017 оны 7 сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө би өөрийн найз Н, Ц хоёртой 20-4 дүгээр байрны урд талын тоглоомын талбай дээр сууж байтал үл таних дугуй унасан залуу саравчинд дугуйгаа нийлүүлж тавиад зогссон. Тэгтэл зүс таних М гэдэг залуу тэр залуугийн дугуйг унаад зугтаачихсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26/,
Гэрч Д.С-ийн “...2017 оны 7 сарын 18-ны үед санагдаж байна, Э-ын ах Э-ийн эхнэр С гэж дууддаг эмэгтэйтэй уулзахад манай нөхрийн дүү Э саяхан дугуй зарсан хулгай хийсэн байж магадгүй гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28/,
Гэрч Ц.Н-ийн “... 2017 оны 7 дугаар сард наадмын дараахан 10 цагийн үед над руу утсаар яриад унадаг дугуй худалдаж авах уу, Өмнөговь аймаг руу ажилдаа явах гэсэн зардалгүй болчихлоо гэж хэлсэн. ... толгойтод нэг айлын хашаа руу ороод ногоон өнгийн том хэмжээтэй унадаг дугуй гаргаад ирснээ 100,000 төгрөөр авчих гэхээр нь би баяр наадам болоод надад мөнгө байхгүй бэлэн 70,000 төгрөг байна гэж хэлсэн. Тэгээд би бэлэн 70,000 төгрөг өгөөд унадаг дугуйг нь худалдаж авсан, түүнээс хойш дугуйг унаж хэрэглсэн болохоор уг мөнгийг нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31/,
“К” ХХК-ийн хөрөнгий үнэлгээний хийсэн “...Begnine” нэртэй унадаг дугуй 1 ширхэг эд зүйлийн зах зээлийн үнэ 890,000 төгрөг байна” гэх 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн тайлан /хавтаст хэргийн 34/,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 18-19/,
Шүүгдэгч Н.Э-ын “...Байрны дундуур алхаж байтал тоглоомын талбай дээр ногоон өнгийн том унадаг дугуй данхраадаад тавьчихсан байхаар нь тэр дугуйг аваад унаад толгой руу очоод дугуйтайгаа эзэнгүй хашаанд гадаа унтчихсан байсан. Маргааш нь өглөө сэрээд найз Н-ийн гэрт очоод энэ дугуйг авах уу гэсэн Н авъя гэхээр нь би 70,000 төгрөг өгчих гээд Н нөгөө дугуйгаа 70,000 төгрөгөөр зарчихаад тэр өдрөө Улаанбаатар хот ороод шууд Өмнөговь аймаг явах автобусанд сугаад Гашуун сухайтын боомт орж ажил хийж байгаад цагдаад асуудалтай байгаагаа мэдээд ирсэн. Дугуйны эзэн миний араас хөөснийг ч санахгүй байна” гэж хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Н.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хулгайлах гэмт хэрэг нь нууцаар эд хөрөнгийн өмчлөгчид мэдэгдэхгүйгээр үйлдэгддэг ба уг дугуйны эзэмшигч унадаг дугуйг авах үед мэдээгүй, аваад холдсоны дараа мэдсэн, араас нь хөөсөн боловч гүйцээгүй, шүүгдэгч уг дугуйны эзэмшигч араас нь хөөж байгааг мэдээгүй байх тул прокуророос шүүгдэгчийн үйлдлийг “хулгайлах” гэмт хэргээр зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч Б.С-д мөрдөн байцаалтын шатанд Begnine нэртэй унадаг дугуйг хүлээлгэж өгсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Н.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлоо нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Н.Э нь хөнгөн гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн болон хураасан хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД