| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2017/01573/и |
| Дугаар | 184/ШШ2017/01674 |
| Огноо | 2017-07-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 184/ШШ2017/01674
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч О.Бын хариуцагч С.Эт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Э нь 12 000 000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төлөх, хэрэв уг хугацаанд 12 000 000 төгрөгийг төлж барагдуулаагүй тохиролдолд алданги 6 000 000 төгрөгийг нэмж төлөхийг зөвшөөрсөн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249 190 төгрөгөөс 247 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1 240 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас, хариуцагч С.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 247 950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч О.Бод олгосугай.
3.Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ