| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2020/0011/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/11 |
| Огноо | 2020-01-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2020/ШЦТ/11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ******* овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч ******* овогт *******гийн ******* Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******д холбогдох 2023000000005 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймаг ******* сумын баг, дугаар байрны тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******гийн *******, /Регистрийн дугаар:*******/ Шүүгдэгч С.******* нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны шөнө 02-04 цагийн орчимд Завхан аймгийн ******* сумын багт байх өөрийн гэртээ эхнэр Ж.*******ийг “айлын нөхөртэй утсаар ярилаа” гэсэн шалтгаанаар цохиж зодон биед нь хөнгөн гэмтэл учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .5 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны шөнө 02-04 цагийн үед Завхан аймгийн ******* сумын багийн дугаар байрны 2 дугаар орцны 07 тоотод байх өөрийн гэртээ согтуугаар эхнэр Ж.*******ийг “хүний нөхөртэй утсаар ярилаа” гэсэн шалтгаанаар хардаж түүний толгой руу гараараа болон модоор цохиж хөл рүү нь өшиглөсөн хэргийн үйл баримт нь С.*******д зодуулсан талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч Ж.*******ийн “...2019 оны 12 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө манай нөхөр ******* нь ...согтуу орж ирээд ...гэнэт чамтай яахаараа айлын нөхөр утсаар ярьдаг юм гэж хэлээд ...хэд хэдэн удаа цохисон. ..Тэгээд өглөө ...сэрүүлэг ...дуугарсан, ******* нь чам руу хар шөнөөр хэн залгадаг билээ гэхээр нь сэрүүлэг дуугарч байна гэсэн худлаа яриад гээд миний утсыг авч үзсэн...Толгойн хэсэг рүү гараараа 6-7 удаа цохисон, модоор толгойн хэсэг рүү 4 удаа, гар, хөл рүү 3 удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлгээр, яллагдагчийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2019 оны 12 дугаар сарын 25-ны орой.. гэдэг найзтайгаа...1 шил архи хувааж уугаад...гэртээ ороод эхнэртэйгээ хэрэлдэж маргалдсан юм. Би тухайн үед юу болсноо сайн санахгүй байна. Өдөр миний эхнэр Ж.******* нь цайныхаа цагаар ирчихээд нэг танихгүй эрэгтэй хүнтэй утсаар яриад байсан намайг хэн юм бэ? гэж асуухад хэлэхгүй байсан. Тэгээд архи уусан үедээ тэр асуудал бодогдоод л хэрүүл болсон юм байна лээ. ...Би юу ярьж хэлснээ санахгүй байна. Одоо бодоод байхад гараараа цохиод, сандлын холбоос модоор цохисон санагдаж байна яг хэдэн удаа цохисноо бол мэдэхгүй байна. Ж.******* намайг цохиж зодоогүй. Маргааш нь эрүүлжүүлэхээс гараад харихад Ж.*******ийн нүд нь жаахан хөхөрсөн нүүр толгой нь хавдсан байсан...”гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч С.*******ын үйлдлийн улмаас хохирогч Ж.*******ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 000000016 дугаартай “...1. Иргэн Ж.*******ийн биед тархи доргилт, толгойн оройн хэсэгт хуйханд, духны баруун талд, баруун хацарт хавдар, хамрын баруун угалзны хэсэгт, зүүн нүдний гадна хэсэгт зулгаралт, баруун доод зовхинд цус хуралт, баруун бугалганы гадна хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 3-4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. 3. Дээрх гэмтлүүд шинжлүүлэгчийн хэлж байгаа 2019 оны 12 дугаар сарын 26-нд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Хэрэг болох үед С.*******, Ж.******* нараас өөр хүн байгаагүй бөгөөд хохирогч нь шүүгдэгчид зодуулсан даруйдаа цагдаагийн байгууллагад хандсан нь гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэлээр тогтоогдож байна. Түүнчлэн яллагдагчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах нотлох баримтаар үнэлсэн болно. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч С.******* нь хохирогчийг цохиж зодсон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ. Шүүгдэгч С.******* иргэн Ж.*******ийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг цохиж зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд С.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Хохирогч шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөр байхгүй гэж үзлээ. Шүүгдэгч С.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 41.5 см-ийн урттай, 3 см-ийн өргөнтэй, шар өнгийн будагтай модыг дахин ашиглах боломжгүй учир устгах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 480000 /дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 480000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай. 4. Шүүгдэгч С.******* нь 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 480000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай. 5. Шүүгдэгч С.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 41.5 см-ийн урттай, 3 смийн өргөнтэй, шар өнгийн модыг устгасугай. 7. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бзичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ