| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2021/0172/Э |
| Дугаар | 132/ШЦТ/2017 |
| Огноо | 2017-04-26 |
| Зүйл хэсэг | 120.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 132/ШЦТ/2017
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю Энхмаа даргалж,
- шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,
- улсын яллагч Төв аймгийн Прокурорын гаэрын хяналтын прокурор Т.Нансалмаа,
- шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Сэндэнпүрэв,
Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/
Шүүгдэгч Б.Нан нь эхнэр Баасансүрэн овогтой Баярцэнгэлийг Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан ухаа 2 дугаар багийн нутаг Уран бор гэх газарт 2016 оны 10 сарын 26-ны өдөр, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутагт 2017 оны 02 сарын 25-ны өдөр, Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан ухаа 2-р багийн нутаг Өндөр модот гэх газарт 2017 оны 03 сарын 21-ний өдрүүдэд тус тус зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Нан нь шүүхийн хэлэцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Б.Баярцэнгэлийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “...Би Төв аймгийн Баянжаргалан сумын иргэн бөгөөд 2 жилийн өмнө Говьсүмбэр аймгийн Баатархүү овогтой Наранбаясгалан гэх залуутай танилцаж гэр бүл болж бид хоёрын дундаас нэг охин төрсөн бөгөөд урд нь бид хоёр хоёулаа гэр бүлтэй байсан хүмүүс байгаа юм. Сүүлийн үед бид хоёрын хооронд байнгын гэр бүлийн хардалтын хэрүүл маргаан үүсэж дандаа хэрэлдэж маргалдах болсон юм. 2017 оны 03 сарын 21-ний өдөр манай нөхөр Б.Нан нь Говьсүмбэр аймаг руу малчингаа хүргэж өгөх далимаар аавдаа морь аваачиж өгнө гээд явахаар болсон тэгэхдээ оройдоо хүрээд ирэх боломжтой юман дээр хоноод ирнэ гэхээр нь бид хоёр хэрэлдэж маргалдсаны улмаас нөхөр Б.Нан нь намайг гэрт зодож, зүүн шанаа, эрүүний баруун хэсэг, баруун талын бөөрний ар хэсэг, зүүн талын гарны булчин хэсэгт хөхөртөл зодож гэмтээсэн. Үүний улмаас цагдаагийн байгууллагад хандах болсон гэх мэдүүлэг /хх-12-13 тал/,
Гэрч Б.Мөнх-Амгалангийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “... Наранбаясгалан Баярцэнгэл хоёр хоорондоо хэрэлдээд сална, зайл гээд хэрэлдээд байсан ба манай эхнэр намайг явая наад хоёр чинь хоорондоо хэрэлдээд байна, Баярцэнгэл аавыгаа дуудсан одоо яваад ирэх байх гэхээр нь бид хоёр тэр хоёрыг битгий хоорондоо хэрэлдэж маргалдаад бай гэж хэлчээд гэр лүү явсан. Тэгээд эхнэр бид хоёр хонио хотлуулчаад эргэж Наранбаясгалангийн гэрт очиход Баярцэнгэл уйлчихсан хүүхдээ хувцаслаад сууж байсан. Наранбаясгалан би зайллаа хоёулаа хамт явая гээд байхаар нь би хамт явж айлд очиж хоносон..” гэх мэдүүлэг /хх-14 тал/,
Гэрч Н.Баасансүрэнгийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн : “..Тухайн үед манай охины зүүн шанаа, зүүн мөр орчимд хөхөрсөн мөн баруун бөөрний орчимд өшиглөсөн гээд хөх болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-15-16 тал/,
Гэрч И.Энхтуяагийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн : “...Манай охины зүүн шанаа, зүүн мөр баруун бөөрний орчимд хөхөрсөн байсан. Мөн зүүн гарын шуун дээр бугалга орчимд хутгаар зүссэн сорви байсан.. гэх мэдүүлэг /хх-17-18 тал/,
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-9-10 тал/,
Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №150 дугаар дүгнэлтэнд
1.2. Б.Баярцэнгэлийн биед зүүн шуунд сорви, хэвлийн баруун хажуу хэсэгт зулгаралт, эрүү, зүүн хацар, хэвлийн баруун хажуу хэсэгт цус хуралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
3.5 Б.Баярцэнгэлийн биед учирсан зүүн шуунд сорви гэмтэл нь хуучин гэмтэл бөгөөд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл болох хэвлийн баруун хажуу хэсэгт зулгаралт, эрүү, зүүн хацар, хэвлийн баруун хажуу хэсэгт цус хуралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийн сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй,
4. Дээрх гэмтлүүд нь ир үзүүр ба хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тус бүр үүсгэгдэх боломжтой.
6.7. Б.Баярцэнгэлийн биед хууч өвчин байгаа эсэх, гэмтлийн улмаас сэдэрсэн болохыг тогтоох боломжгүй байна гэх дүгнэлт /хх-20 тал/,
Шүүгдэгч Б.Нан нь эхнэр Баасансүрэн овогтой Баярцэнгэлийг Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан ухаа 2 дугаар багийн нутаг Уран бор гэх газарт 2016 оны 10 сарын 26-ны өдөр, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутагт 2017 оны 02 сарын 25-ны өдөр, Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан ухаа 2-р багийн нутаг Өндөр модот гэх газарт 2017 оны 03 сарын 21-ний өдрүүдэд тус тус зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Баярцэнгэлийн “бид хоёр хэрэлдэж маргалдсаны улмаас нөхөр Б.Нан нь намайг гэрт зодож, зүүн шанаа, эрүүний баруун хэсэг, баруун талын бөөрний ар хэсэг, зүүн талын гарны булчин хэсэгт хөхөртөл зодож гэмтээсэн” гэх мэдүүлэг, шинжээчийн 03 дугаар сарын 28-ны өдрийн №150 дугаар дүгнэлтэнд Б.Баярцэнгэлийн биед зүүн шуунд сорви, хэвлийн баруун хажуу хэсэгт зулгаралт, эрүү, зүүн хацар, хэвлийн баруун хажуу хэсэгт цус хуралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Б.Баярцэнгэлийн биед учирсан зүүн шуунд сорви гэмтэл нь хуучин гэмтэл бөгөөд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл болох хэвлийн баруун хажуу хэсэгт зулгаралт, эрүү, зүүн хацар, хэвлийн баруун хажуу хэсэгт цус хуралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй, Дээрх гэмтлүүд нь ир үзүүр ба хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тус бүр үүсгэгдэх боломжтой. Б.Баярцэнгэлийн биед хууч өвчин байгаа эсэх, гэмтлийн улмаас сэдэрсэн болохыг тогтоох боломжгүй байна гэх дүгнэлт, гэрч Б.Мөнх-Амгалан, Н.Баасансүрэн, И.Энхтуяа нарын мэдүүлэг болон шүүгдэгч Б.Нангийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Нанг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Сэндэнпүрэв “Б.Нан нь хохирогчтойгоо эвлэрсэн ба түүний холбогдсон хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь шүүгдэгч Б.Нангийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2-д “Энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэсний дагуу хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа боловч 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-д “Энэ хуулийн 25.1 дэх хэсэгт заасан ажиллагаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт хамаарахгүй” гэж заасан байна.
Харин шүүгдэгч Б.Нанд ял шийтгэл оногдуулахдаа хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Хохирлын талаар
Хохирогч Б.Баярцэнгэл нь хохирлын баримт гаргаж өгөөгүй “надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор хэлэлцэх гэм хорын асуудалгүй байна.
Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:
Шүүгдэгч Б.Нан нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 295, 296, 297.1.1-1 4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Нанг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нанг 1 /нэг/ сар 1 /нэг/ хоногийн хугацаагаар баривчилсугай.
3. Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Нанд оногдуудсан 1 /нэг/ сар 1 /нэг/ хоногийн хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгахыг дурьдсугай.
4. Ялтан Б.Нанд авсан оршин суугаа газраасаа гадагш явахгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2017 оны 04 сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.
5. Ялтан Б.Нан нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан. хохирогч. тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ю.ЭНХМАА