Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 574

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “С.б” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “...” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б., өмгөөлөгч Б.Г., Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “С.б” ХХК-ийн захирал Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* ******* газрын албанаас манай “С.б” ХХК-ийн эзэмшлийн ******* ******* *******-р *******нд байрлах 3328 м2 газрын эрхийг цуцлах нөхцөл бүрэлдсэн тухай мэдэгдэн сонсох ажиллагаа хийх тухай албан бичиг илгээсэн гэж мэдэгдсэн.

Энэ дагуу ******* ******* газрын албанд очиж уулзах үед Нийслэлийн засаг даргын *******13 оны А/******* ******* захирамжаар “манай компанид газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлсэн ******* ******* Засаг даргын *******10 оны 12 ******* сарын 22-ны *******-р захирамжийг хүчингүй болгосон байсныг газрын мэдээллийн санд бүртгээгүйгээс танай компанид *******16 онд дахин газрын гэрчилгээг сунгасан байна” гэж мэдэгдсэн.

Үүний дагуу бид ******* ******* газрын албанаас Нийслэлийн засаг даргын *******13 оны 03 ******* сарын 15-ны А/*******-р захирамжийн хуулбарыг авч танилцахад Газрын тухай хуулийн 29.2, 29.3, 21.5.3, 33.1.2-ыг тус тус үндэслэн “С.б” ХХК-д ******* ******* *******-р ******* -р агуулахын зориулалтаар 3328 м2 газрын ******* ******* Засаг дарга Газрын тухай хуулийг зөрчиж хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулалгүйгээр эзэмшүүлсэн байх тул ******* ******* Засаг даргын *******10 оны 12 ******* сарын 22-ны *******-р захирамжийг хүчингүй болгосугай” гэсэн байна.

Гэтэл энэхүү Газрын эзэмших эрхийг манай компани *******10 онд иргэн Ө.Төмөрөөс шилжүүлэн авсан байдаг. Өөрөөр хэлбэл, ******* ******* Засаг даргын *******10 оны 12 ******* сарын 22-ны *******-р захирамж нь газар шинээр олгосон биш, харин газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 38-р зүйлд зааснаар шилжүүлснийг бүртгэсэн захирамж юм. Гэтэл Нийслэлийн Засаг даргын захирамжид дсан газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 ******* зүйлийн 33.1.2 гэж заасан нь бүгд газар эзэмших эрх шинээр авахад хамааралтай заалтууд байна.

Харин манай компанийн хувьд Газар эзэмших эрхийг шинээр аваагүй, Газрын тухай хуулийн 38 ******* зүйлд зааснаар бусдаас шилжүүлж авсан байдаг. Тэгэхээр энэхүү газар эзэмших эрх маань өнөөгийн хүчин төгөлдөр байгаа Газрын тухай хууль батлагдаж, мөрдөгдөж эхлэхээс өмнө анхнаасаа бусдад олгогдсон, түүнийг иргэн, аж ахуйн нэгжүүд нэгэндээ шилжүүлж ирсэн байна. Иймд энэхүү газар нь *******10 онд манай компанид шилжихдээ Газрын тухай хуульд зааснаар дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олгогдох шаардлагагүй байсан.

Мөн манай компани *******16 онд Газар эзэмших эрхээ сунгуулахаар СХД-ийн газрын албанд хүсэлт гаргахад энэхүү Газар хүчин төгөлдөр, ямар нэг хүчингүй болгосон шийдвэргүй байсан. Үүний дагуу ******* ******* Засаг даргын *******16 оны 06 ******* сарын 06-ны өдрийн А/******* ******* захирамжаар газар эзэмших эрхийг сунгасан.

Иймд Нийслэлийн Засаг даргын *******13 оны А/******* ******* захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... ““С.б” ХХК-ийн ******* ******* ******* ******* *******, ******* агуулахын зориулалтаар эзэмшиж байсан газар нь хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт хамаарч байна.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасны дагуу нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэхээр заасан. Гэтэл ******* ******* Засаг дарга нь хуулиар өөрт олгогдоогүй эрхийг эдэлж, нэхэмжлэгч компанид газар эзэмшүүлэх эрх олгосон нь Газрын тухай хуулийг зөрчсөн байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын *******12 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” 3/10 ******* тогтоолын 3.5-д “Хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээнд холбогдох болон шугам сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад ******* Засаг дарга нарын хууль зөрчиж олгосон захирамжуудыг судлан үзэж хүчингүй болгохыг Нийслэлийн Засаг даргад даалгасан. Үүний дагуу хууль тогтоомж зөрчиж газар эзэмших эрх олгосон ******* Засаг даргын захирамжийг судлан үзэж, Газрын тухай хуулийн дагуу хүчингүй болгож шийдвэрлэсэн байгаа нь хууль тогтоомж зөрчөөгүй байна.

Иймд нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “С.б” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан  “Нийслэлийн Засаг даргын *******13 оны 03 ******* сарын 25-ны А/******* ******* захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг шийдвэрлэлээ.

******* ******* Засаг даргын *******10 оны 12 ******* сарын 22-ны өдрийн ******* ******* захирамжаар иргэн Ө.Төмөрөөс “С.б” ХХК-д газар эзэмших эрхээ шилжүүлснийг бүртгэж, 0************** гэрчилгээ олгож, гэрээ байгуулжээ. Улмаар тус ******* Засаг даргын *******16 оны 06 ******* сарын 06-ны өдрийн А/******* ******* захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгасан байна.

Гэвч *******16 онд газар эзэмших эрхийн хугацааг сунгахаас өмнө Нийслэлийн Засаг даргын *******13 оны 03 ******* сарын 15-ны өдрийн А/******* ******* захирамжаар “С.б” ХХК-д ******* ******* ******* ******* *******, ******* агуулахын зориулалтаар 3328 м.кв газрыг ******* ******* Засаг дарга Газрын тухай хуулийг зөрчиж хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр эзэмшүүлсэн” гэсэн үндэслэлээр ******* ******* Засаг даргын *******10 оны 12 ******* сарын 22-ны өдрийн ******* ******* захирамжийн “С.б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байжээ.

Нийслэлийн Засаг даргын *******13 оны А/******* ******* захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: … 21.2.3.нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох ******* Засаг даргын саналыг авсан байна;”, 21.5-д “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: … 21.5.3.энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг ******* иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, ******* хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах.” 33 ******* зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараах журмыг баримтлан шийдвэрлэнэ: … 33.1.2.энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно.” гэж заасантай нийцсэн боловч нэхэмжлэгч “С.б” ХХК-ийн өөрийн эзэмшилдээ байлгаж, эзэмшиж буй газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, ******* газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна.”, 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэж заасныг зөрчөөгүй байна.

Шүүх дээрх нөхцөл байдалд үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 ******* зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх;” гэж зааснаар Нийслэлийн Засаг даргын *******13 оны 03 ******* сарын 25-ны өдрийн А/******* ******* захирамжийг дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Учир нь хариуцагч Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгч “С.б” ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлсэн ******* ******* Засаг даргын *******10 оны ******* ******* захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг бусдад эзэмшүүлж болохгүй газар гэсэн үндэслэлээр хүчингүй болгоогүй бөгөөд харин өөрийн эрх хэмжээний хүрээнд эзэмшүүлэх газар гэж үзсэн байна. 

Иймд тус газрыг Нийслэлийн Засаг дарга өөрт хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд “С.б” ХХК-д эзэмшүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой бөгөөд ийнхүү шийдвэрлэх нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах;” гэж заасантай нийцэхээр байна. 

Хуульд зааснаар инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх эрх нь Нийслэлийн Засаг даргад олгогдсон тул энэхүү асуудал нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж дахин шинэ акт гартал захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх зүйтэй гэж үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 ******* зүйлийн 106.1, 106.3,  106.3.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын *******13 оны 03 ******* сарын 25-ны өдрийн А/******* ******* захирамжийг дахин шинэ акт гартал зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 ******* зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын *******13 оны 03 ******* сарын 25-ны өдрийн А/******* ******* захирамж хүчингүй болохыг дсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 ******* зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                          Н.ДАМДИНСҮРЭН