Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2020/ШЦТ/212

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Ч.Байгалмаа, Д.Батцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Иргэдийн төлөөлөгч:О.Должинсүрэн,

Хохирогч:*******, түүний өмгөөлөгч Д.Мэндээ,

Гэрч: Б.Мөнхцэцэг,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914000000366 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 01-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,******* овогт******* Шаравдорж 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хооронд Баянхонгор аймгийн Жинст сумын 3 дугаар багийн нутаг “Ухаагийн ам” гэх газарт Ц.Цэрэнг модоор цохиж алсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр / ТОДОРХОЙЛОХ нь: Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд: Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Өмгөөлөгч Улаанбаатар хотод ажилтай байгаа тул мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна....гэх мэдүүлэг /хх-ийн 197/ ...Өмнө гэрчээр болон сэжигтнээр мэдүүлэг өгсөн учраас мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 198/ ....Би 2019 оны 08 дугаар сарын 24-ны өдөр болсон зүйлийн талаар 2019 2 оны 30-ны өдөр гэрчээр мэдүүлэг үнэн зөв мэдүүлсэн учраас мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Миний бие маш их гомдолтой байна. Ах дүү хамаатан садангаараа нийлж намайг гүтгэж байна..гэх мэдүүлэг /хх-ийн 199/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: 2019 оны 08 дугаар сарын 24-ний өглөө хадам аав маань Баянмөнх гэх хүнтэй хамт явах гэж байхад нь хадам ээж яах гээд байгаа юм хуц, ухнаа гаргаж явуул гэсэн чинь хадам аав хашааны хажууд байсан модыг бариад хадам ээж рүү дайрч байгаад ойчсон. Би зодож цохисон зүйл байхгүй гэв.

3. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: ....Би эрхээ эдэлж мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 95-96, 195-196/

4. Хохирогч*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би талийгаачийн биеийг үзээгүй, намайг очиход бүтээлгээр бүтээсэн байсан, гэрийн баруун талд газар тавьсан байхад нь толгой хэсгээс нь цус гарсан бололтой хулдаас нил цус болсон байсан, сая талийгаачийн 21 хоногийг нь 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хураасан юм, тэгтэл манай том банди болох Ш.Доржбадам өвөөг, аав модоор цохисон гэж хэлсэн. Мөн бага дүү Ц.Өлзийбуян хүргэн ах ******* аав руу мод шидсэн хүзүү рүү нь шаасан, аав газарт унахаар нь очиход чигчий хурууны чинээ нүх гарсан, цус нь тогтохгүй, годогдоод байсан гэсэн гэж ярьсан. Тэгээд аавыг гэрт ээж, Амгалан эгч, Даваа-Оргил, дүү Өлзийсайхан нар өргөж оруулсан гэсэн. Би тухайн үед манай аавыг модоор цохисон гэж мэдээгүй юм. Сая талийгаачийн 21 хоногийг хураахад манай том хүү цохисон талаар ярихаар нь мэдээд танай байгууллагад хандаж байгаа юм. Том хүүг энэ талаар хэлэхээр нь ээж, дүү 2-оос аавыг модоор цохисныг хэлэхгүй яасан юм бэ гэхэд дуугай л байгаад байсан, мөн манай нөхөр том хүүгээ энэ талаар хүнд яривал ална шүү гэж хэлсэн гэсэн. Тухайн үйл явдлыг манай ээж дүү, хүүхэд харсан байсан. Манай нөхөр аймагт байгаа, талийгаачийн 21 хоногийг дуусгаад гэрээд аваад, надаас салаад явсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70-71/, .... 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймагт ирсэн, манай хөдөө гэр Жинст сумын 3 дугаар багийн нутаг Ухаагийн ам гэх газар нутагладаг, намайг аймаг явахад манай талийгаач аав, нөхөр ******* ээж Б.Мөнхцэцэг, дүү Ц.Өлзийсайхан, Ц.Өлзийбуян, хүү Ш.Доржбадам, Ш.Бат-Өлзий нар үлдсэн юм тэгтэл 2019 оны 08 дугаар сарын 24-ны өдөр манай нөхөр ******* утсаар яриад аав өнгөрчихлөө гэж хэлэхээр нь Алтан-Очир ахын хамт хөдөө гэртээ очсон, очиход талийгаачийг гэрийн баруун талд газар тавьсан байсан, тэгээд 08 сарын 26- нд Богд сумын нутаг тэвшийн тал гэх газарт нутаглуулсан юм, Намайг аймаг явахад талийгаач аавын бие зүгээр байсан, манай талийгаач манай багийн айлуудын ухна хуцыг хариулж байсан юм. Би талийгаачийн биеийг үзээгүй, намайг очиход бүтээлгээр бүтээсэн байсан, гэрийн баруун талд газар тавьсан байхад толгой хэсгээс нь цус гарсан бололтой хулдаас нил цус болсон байсан, талийгаачийн 21 хоногийг нь 2019 оны 9 сарын 13-ны өдөр хураасан юм, тэгтэл манай том банди болох Ш.Доржбадам өвөөг аав модоор цохисон гэж хэлсэн, мөн бага дүү Ц.Өлзийбуян хүргэн ах ******* аав руу мод шидсэн хүзүүн дээр оноод, аав газарт унахаар нь ээж очоод цус гарч байсан хүзүүн дээр нь дарахад чигчий хуруун чинээ нүх гарсан, цус нь тогтохгүй годогдоод байсан гэж ярьсан, тэгээд аавыг гэрт өргөж оруулсан гэсэн...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 84-85/

5. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч******* мэдүүлэхдээ: Тухайн өдөр 3 миний аавын бие зүгээр байсан. Гар хөл нь заримдаа татаж өвддөг байсан. Аавыг нас барчихлаа гэж ******* өөрөө над руу ярьж хэлсэн гэв.

6. Хохирогч******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2019 оны 08 дугаар сарын 24-ны 09 цагийн үед дүү Ц.Өлзийбуян аав нас барчихлаа гэж хэлсэн удалгүй дахиад хүргэн ******* аав нас барчихлаа хурдан ир гэж хэлэхээр нь өдөртөө аавындаа ирсэн ирэхэд аавыг том гэрт оруулаад гэрийн баруун талд агшаагаад тавьсан, дээгүүр нь хөнжлөөр хучсан байсан, аавыг 2019 оны 08 сарын 26-ны өдөр Богд сумын нутагт нутаглуулсан. Намайг ирэхэд талийгаачийг том гэрийн баруун талд тавиад хөнжлөөр бүтээсэн байсан, би талийгаачийн биеийг үзээгүй болохоор ямар нэг гэмтэл шарх байсан талаар мэдэхгүй байна харин 2019 оны 09 сарын 13-нд талийгаач аавын 21 хоногийн хураахад талийгаач аавыг ******* цохиж алсан талаар мэдсэн юм тэгээд ээжээс болсон зүйлийн талаар асуухад ******* аав руу мод шидээд модон нь хүзүүн дээр нь цохиод, газар шууд унасан, очиход хүзүүний зүүн талаас цус гараад байсан тэгээд гэртээ өргөж оруулаад байж байгаад нас барсан гэж хэлсэн юм. Миний хувьд аавыг ******* модоор цохиж амь насыг хохироосонд гомдолтой байна, 35.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62-64 /,

7. Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: ....Манайх тэгэхэд буюу 2019 оны 8 дугаар сарын 24-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын 3 дугаар багийн нутаг “Ухаагийн ам” гэх газарт байсан юм. Тэнд болохоор хадмынхтай манайх айл байсан юм. Тэгээд 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 17 цаг өнгөрч байхад Анхаа болон халтар Мөнхөө нар манай гэрт ирсэн юм. Тэд нар болохоор манай адуунд байсан морио авах гэж ирсэн юм. Тэр хоёр ирчхээд буцах гэсэн чинь аймар их бороо ороод буцаж чадаагүй ба манай гэрт Анхаа хоносон, халтар Мөнхөө болохоор хадмын аавын гэрт нь хоносон. Хадмынд тус шөнө халтар Мөнхөө, Баянмөнх нар монгол архи ууж хоносон юм. Баянмөнхийн хувьд Анхаа, халтар Мөнхөө нарын дараагаар ирсэн юм. Тус өдрийн хувьд Анхаа бид хоёр архи уугаагүй юм. Хадмынхаас манай гэр 200-300 метрийн зайнд байдаг байсан юм. Тэдгээрийн архи уусан болохын яаж мэдсэн бэ гэвэл тухайн өдөр бороо орсон ба тэгэхэд манай ямаа 2 тасарсан байсан юм. Тэгээд би бороо орж зогсохоор нь хадмынхаа гэрт 21 цагийн үед байх очиж Буянаа, Сайхнаа нарыг дагуулж аваад ямаагаа хураасан юм. Тэгэхэд хадам аав, Баянмөнх, халтар Мөнхөө нар монгол архи уугаад сууж байсан үүний дараагаар ямаагаа цуглуулчхаад дахиад тэднийх рүү орсон чинь бас нэг монгол архи задалсан сууж байсан тэрнээс нь ерөөсөө уугаагүй. Тэгээд би өөрийнхөө гэр лүү хариад 23 цаг болж байхад унтсан юм. Тэгээд тэр өдрийн маргааш нь буюу 2019 ны 08 дугаар сарын 24-ны өдрийн үүрээр 05 цагийн үед байх гэрт дөнгөж гэгээ орж байхад Баянмөнх манай гэрт ганцаараа ирсэн юм. Тэр ирчхээд надаас хэрүүл гуйгаад мөн архи нэхээд байсан юм. Тэгэхээр нь би түүнд аяга монгол архи хийж өгсөн юм. Тэгсэн тэр манай гэрт унтаж байсан өөрийнхөө хүүхдийг дагуулаад яваад өгөхөөр нь араас нь гадаа гарсан чинь манай хадмын гэрийн гадаа мотоцикл нь байж байсан юм. Тэгэхээр нь тэднийхээр очсон байх гэж бодсон юм. Манайхаас Баянмөнх 05 цагийн үед гараад явсан байх тэгээд хадмынд 2 цаг гаран болсон байх өглөөний 07 цагийн үед намайг гэрийн үүдэнд зогсож байхад Баянмөнх хадмын гэрээс гараад мотоциклтойгоо явах гэж байх шиг байсан тэгэхэд манай хадам аав түүний араар суусан тэгсэн манай хадам ээж аваад хоцрох шиг болсон. Тэгээд манайх ямаагаа саах гээд хашаа руугаа ямаагаа шахаж байж байхад хадам аав, ээж хоёр ирсэн байсан. Тэгэхэд Буянаа, Сайхнаа нар надтай цуг байсан юм. Хадам аав, ээж хоёр ирчхээд хоорондоо маргалдаад байсан юм. /Хадам аав 4 ерөнхийдөө чи муу намайг явуулсангүй гээд байсан/ Мөн хадам аав над руу дайраад байсан юм. Тэр над руу дайрч байхдаа чулуу явуулсан ба тэр нь миний гарт оногдсон юм. Тэгснээ гартаа мод барьчхаад хадам ээжийг нэг удаа цохисон тэгснээ дахин цохих гээд хөөж байснаа хашааны тэнд өнхрөөд унасан юм. Тэгэхээр нь түүнд юу болсон бол гэж бодоод Сайхнаа, Буянаа, хадам ээж бид дөрөв өргөөд гэрт нь оруулж орон дээр хэвтүүлсэн. Тэгж оруулж өгчхөөд бүгдээрээ ямаагаа саах гээд гарсан юм. Ямаа сааж байх дунд хадам ээж, хадам аавыг харчхаад ирье гэж хэлээд яваад эргэж ирснээ түүнийг хурхираад хэвтээд байна гэж ирсэн. Тэгээд ямаагаа саагаад ерөнхийдөө 08 цаг 30 минутын үед дууссан юм. Тэгэхээр нь би өөрийнхөө гэрийн сүүг аваад гэртээ очиж шүүж зогсож байхад Буянаа гүйж ирснээ аав сонин болсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь яваад очсон чинь хадам аав өнгөрсөн байсан....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 66-67/ 8. Насанд хүрээгүй гэрч Ө.Доржбадамын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2019 оны 08 дугаар сарын 24-ний өглөө өвөө Ц.Цэрэн босоод цайгаа цайгаа уучхаад мотоциклоороо айл руу явах гэтэл өвөөг манай аав Шаравдорж ухна хуцаа хариулахгүй юу пизда минь гэж хэлтэл, өвөө мотоциклоосоо буугаад аав руу чулуу шидээд тохой руу нь оносон. Тэгтэл аав мод аваад шидсэн чинь өвөөгийн хүзүү дээр нь оносон., өвөө урагшаа тонгойгоод унахаар нь очиход хүзүүнээс нь цус годогдоод гараад байхаар нь би эмээ О.Мөнхцэцэгт очиж хэлэхэд ээ балраа гээд өвөө дээр ирсэн. Эмээ О.Мөнхцэцэг, эгч Өлзийбуяныг дуудаад дараа ах Ц.Өлзийсайханыг дуудсан өвөөг эмээ О.Мөнхцэцэг, эгч Өлзийбуян, Ц.Өлзийсайхан нар өргөөд гэрт оруулаад баруун талд газар тавьсан. Манай аав ******* өвөөг цуг өргөж оруулаагүй, ямаагаа саагаад байсан. өвөө гах гах чимээ гаргаж дуугараад байсан. Манай аав өвөө руу урт мод аваад шидсэн өвөөгийн хүзүү дээр нь оносон, өвөө урагшаа унасан. Манай аав болон талийгаач өвөө тухайн үед архи уугаагүй. Манай эмээ О.Мөнхцэцэг, эгч Ц.Өлзийбуян нар харсан. Харин ах Ц.Өлзийсайхан ишгээ туугаад явсан байхгүй байсан. Өглөө эрт болсон 07 цагийн үед байх, ямаагаа саах гэж байсан, ямааг өглөө эрт саадаг юм...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68-69 /,

9. Гэрч Ц.Өлзийбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...намайг ирэхэд том гэрийн өрх бүтээлттэй, аавыг том гэрийн баруун талд орны пүршин дээр тавьсан, хөнжлөөр бүтээсэн байсан, би биеийг нь үзээгүй болохоор биед нь гэмтэл байгаа талаар мэдээгүй, талийгаачийг нутаглуулах гээд гэрээс гарахад доор нь тавьсан гудас цус болсон, мөн хулдаасан дээр цус урссан байсан, талийгаач 2019 оны 08 дугаар сарын 24-ны өдөр нас бараад 08 дугаар сарын 26-нд нутаглуулсан тэр хооронд би талийгаачийн байгаа гэрт ороогүй мөн талийгаачийн 21 хоногийг хураахад ээж талийгаачийг хүргэн ******* модоор цохисон талийгаач унасан гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй. Ээж ярихдаа ******* аав руу мод шидээд, аавыг газар унасан, чихнээс нь цус гараад байсан талаар хэлсэн, өөр зүйл хэлээгүй мөн би асуугаагүй. ******* талийгаач аавыг зодож цохиж байхыг хараагүй, 2018 онд би хотод ажил хийж байхад аавыг ******* зодсон сураг дуулдсан өөр зодож цохисон талаар мэдэхгүй байна. Талийгаач хааяа нэг согтууруулах ундаа хэрэглэдэг, биеийн байдал зүгээр, өвдлөө гэж хэлж байгаагүй, 07 сарын үеэс зүүн гарын хөдөлгөөн муудаад гэж хэлж байсан, талийгаачийг хувьд 3 дугаар багийн айлуудын ухна, хуцыг 2018 оноос хойш авч хариулдаг болсон...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72-74 /,

10. Гэрч Б.Үүрийнтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...тэгээд талийгаачийг оруулж тавьсан гэр лүү орж талийгаачийг үзье гэж 5 хэлэхэд ягаан малгайтай эгч нэгэнт нас барсан юм чинь орж үзэж яах гээд байгаа юм, эмнэлгийнхэн угаасаа удаан ирдэг, өмнө 08 сарын эхээр нь зүрх нь өвдөөд нэг талын гар хөл нь мэдээгүй болчхоод багийн эмчид дуудлага өгсөн ирээгүй гэж хэлээд байхаар нь талийгаачийг орж үзээгүй юм. Миний хувьд Жинст суманд ажилд ороод 1 жил болж байгаа, Өвөрхангай аймагт төрж өссөн болохоор Жинст сумын хүмүүсийг тэр болгон танихгүй учир тухайн хүмүүсийг хэн хэн гэдгийг нь мэдэхгүй байна мөн 2019 оны 03 сараас жирэмсний амралтаа аваад 08 сарын 01-нд ажилдаа орсон юм.Миний хувьд сургуулиа төгсөөд ажилд ороод нэг жил болж байгаа мөн талийгаачийг харваад нас барсан гэхээр нь цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй мөн цагдаагийн байгууллагад мэдэгддэг талаар мэддэггүй юм. Талийгаачийн хувьд намайг ажиллаж байх хугацаанд манай эмнэлэгт үзүүлж байгаагүй ээ...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 75-76 /,

11. Гэрч А.Даваа-Оргил мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....Талийгаач Ц.Цэрэн манай ээжийн дүүгийн нөхөр байгаа юм. Харин ******* нь талийгаачийн том охины нөхөр байгаа юм. 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 09 цаг өнгөрч байхад ээж станцаар Ц.Цэрэн ахынд хараад ир гэхээр нь ирсэн. Ирээд талийгаачийнд ороход талийгаач зүүн талын орон дээр байсан, толгой дээр нь ******* мөн хацар, хамар дух хэсэг халцарч зулгарсан байхад ямар нэг цус болоогүй байхыг бодвол арчсан байх талийгаачийн зүүн талын хавирга хөхөрснийг бол би хараагүй, дээшээ харсан байхад зүүн тийш нь харуулаад хажуугаар нь тавьсан болохоор харагдаагүй байх, талийгаачийн биеийг байрлуулж байхад гар цус болохоор нь гадаа гараад *******оос гар яагаад цус болов, юу болоод нүүр нь халцарсан юм гэхэд шургаад унасан /нүүрээрээ/ тэлээд цус болсон байх гэж хэлсэн, өөр зүйл хэлээгүй, мөн талийгаачийн эхнэр хүүхдээс асуух гэхэд уйлаад байсан болохоор асууж чадаагүй намайг талийгаачийнд ирэхэд эхнэр хүргэн *******, том охиныхон хүү, манай ээж нар байсан. Харин том хүү нь өөр газар байсан, том ахыг дуудах гэж бага хүү Ц.Өлзийсайхан явсан гэж байсан. Талийгаачийн 21 хоногийг хураахад хүүхдүүд нь аавыг ******* цохисон гэж хэлэхээр нь би талийгаачийн гарыг шанаа доогуур нь дэрлүүлэхэд гар нь цус болсныг бодоод хүзүү хэсэгт цохиод хүзүүнээс нь цус гарсан юм байна гэж бодсон...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 82-85/

12. Гэрч Б.Амгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2019 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 08 цаг 30 минутын үед талийгаач Ц.Цэрэнгийн охин Ц.Өлзийбуян ирээд аав сонин болчихлоо ээж таныг хүрээд ир гэхээр нь алхаж ирсэн. Манай 2 гэр 600 метр орчим байдаг. Намайг талийгаачийнд ирэхэд талийгаач том гэрийнхээ зүүн талын орон дээр дээшээ хараад хэвтсэн, нүд нь аниатай, ам нь жимийсэн, ******* духыг нь хойш элээд байж байсан, биеийг нь барьж ирэхэд бие нь хөшсөн, нас барсан байсан. Талийгаач зүүн талын орон дээр дээш нь харуулаад хэвтүүлсэн байсан ямар ил харагдах гэмтэл шарх байгаагүй, харагдаагүй. Намайг талийгаачийн гэрт орж ирэхэд талийгаачийг зүүн талын орон дээр цээжээрээ хувцасгүй шалдан, өмдтэй оймс гуталгүй байсан, бие нь ямар нэг цус болсон зүйл харагдаагүй. Би биеийг нь дарж үзэхэд хөрсөн байсан. Талийгаачийг би, хүү Даваа-Оргил, ******* нарын хамт зүүн талын орон дээр байхад нь баруун талын орны пүршийг салгаж аваад газар тавиад зүүн талын орноос өргөөд газар орны пүршин дээр тавьсан. Тэр үед манай хүү талийгаачийн толгой хэсгээс өргөхөд гар нь цус болохоор нь чихнээс гоожсон гэж бодсон...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 86-88/

13. Гэрч Ц.Өлзийсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 6 ...Талийгаач босоод цайгаа уугаад манайд хоносон Баянмөнх ахын хамт дээд айл руу явах гээд мотоциклынхон араар суусан чинь хүргэн ах ******* талийгаач аавыг ухна хуцаа аваад манай буудлаас зайл, мотоциклоосоо буу гээд орилоод байсан тэгтэл талийгаач мотоциклоосоо буугаад чи намайг хөөдөг хэн бэ гээд алхаад малын хашааны өмнө очоод зогсож байсан, би тэр хооронд сувай малдаа гэрийн урд талын жалгаас туугаад малын хашаан дээр ирэхэд талийгаач аав газар унасан, ээж дүү, ******* нар хажууд нь зогсож байсан. Малын хашааны онгойдог хаалганы урд талд 5 метр орчимд түрүүлгээ хараад унасан байдалтай байсан, зүүн талын хүзүүний хэсгээс цус гараад урсаж байсан, зүүн хөмсөгний дээд хэсэг, хамрын хэсэгт шалбарсан байсан, зүүн талын шанаа, нүүр нь цус болсон мөн дээл хувцас нил цус болсон, бид нар тэндээсээ талийгаачийг өргөөд гэрт оруулсан. Би Шаравдоржийг цохихыг хараагүй, намайг мал руу явахад малын хашааны өмнө талийгаач аавыг ******* ухна, хуцаа аваад зайл гэж хэлээд байсан. дүү Ц.Өлзийбуянаас аав яасан юм бэ гэхэд ******* мод шидсэн чинь оноод, аав өнхрөөд унасан гэж хэлсэн. Ээж болон ******* нар юм хэлээгүй, талийгаачийг гэрт оруулсан байхад ээж талийгаачийн цусыг нойтон алчуураар арчиж арилгаад байсан. Намайг цэрэгт явахын урьд жил буюу 2017 онд аавыг ******* хамар луу цохиод, дэвсэж зодож байсан. тэрнээс хойш зодож байхыг хараагүй намайг цэрэгт явсны дараа зодсон сураг гарч байсан. би 2018 оны 05 сард цэрэгт яваад 2019 оны 5 сард халагдаж ирсэн. Сумаас эмч 12 цагийн үед ирсэн талийгаачийг эмч үзэх гэхэд А.Даваа-Оргил, Амгалан эгч нар нэгэнт өнгөрсөн юм чинь үзүүлээд яах юм бэ гээд үзүүлээгүй сумаас ирсэн эмч буцаад явсан, цагдаагийн байгууллагад ямар учраас дуудлага өгөөгүй талаар мэдэхгүй байна.Бид нарыг ******* айлгадаг зүйл байхгүй, ******* талийгаачийг байнга ална шүү гэх зэргээр янз бүрийн хараалын үгээр хэлээд байдаг, ямар учраас аавыг янз бүрийн хараалын үгээр хэлдэг талаар мэдэхгүй байна.Талийгаач болон ******* нар өглөө согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан, урьд орой нь талийгаач аав, .Баянмөнхийн хамт 1 аяга монгол архийг ээж хийж өгөөд хувааж уусан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 79-81 /

14. Гэрч Ц.Баянмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Намайг ирэхэд Цэрэн гуай гэртээ байсан, унтахын өнө талийгаач бид хоёр 0.5 литртэй Ерөөл архи хувааж уугаад унтсан, өглөө 06 цаг өнгөрөөж босоод цай уугаад талийгаач надтай хамт дээд айлд очих гэхэд хүргэн ******* нь талийгаачийг ухна, хуц чинь гай болоод байна, пизда чинь гэж хэлэхээр нь би талийгаачийг та буугаад үлдэх юм уу гэхэд талийгаач мотоциклоос буугаад үлдсэн. Би хөдлөөд дээд айлд очиход 07 цаг 50 минут болж байсан...” гэх мэдүүлэг /1-р ххийн 89-90 /

15. Гэрч Б.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2019 оны 08 дугаар сарын 24-ний өглөө 06 цагт босоод цайгаа чанасан, талийгаач 07 цагийн үед боссон, тэр шөнө манайд саахалт айлын Ц.Баянмөнх хоносон тэгтэл талийгаач Ц.Баянмөнхтэй хамт саахалт айл руу явчхаад ирье гэж гэрт хэлж байсан, би ямаагаа саах гээд малын хашаан дээр бага охин Ц.Өлзийбуян, хүргэн *******, ач хүү Ө.Доржбадам нартай байж байсан, Ц.Баянмөнх явах гээд мотоцикл дээрээ мордсон байж байтал талийгаач гэрээс гараад Ц.Баянмөнхийн мотоциклийн араар суутал хүргэн *******, талийгаачийг мотоциклоосоо буу, ухна, хуцаа хариул, ухна, хуцаа аваад зайл гэж хэлсэн тэгтэл Ц.Баянмөнх та орой манайд хүрээд ир гэж хэлээд яваад өгсөн, талийгаач малын хашаа руу алхаад *******ийг чи яахаараа намайг явуулдаггүй юм гэж хэлээд газарт хэвтэж байсан банзыг аваад малын хашаанд дотор зогсож байсан ******* руу 7 шидэхэд малын хашаанд очиж цохиод хугарч унасан, талийгаач газраас дахиж чулуу аваад ******* руу шидэхэд гаран дээр нь цохиод чулуу газар унасан, газар унасан чулууг ******* эргүүлж шидээд баруун талын хавирга хэсэгт цохисон тэгтэл ******* газарт хугарч унасан 2 банзны нэгийг нь аваад талийгаачийн зүүн талын хавирга хэсэгт цохисон талийгаач цаашаа эргэтэл араас нь ******* банзаа далайж байгаад шидсэн талийгаачийн хүзүүний зүүн талын хэсэгт оноод түрүүлгээ хараад ойчихоор нь юу болов оо гээд талийгаач дээр гүйгээд очиход зүүн талын чихний доод хэсгээс цус годогдоод мөн хамар, амнаас нь цус гараад байхаар нь хүзүүний цусыг гараараа дарахад цус нь гараад тогтохгүй байсан, мөн охин Ц.Өлзийбуян, хүргэн ******* нар ирээд байж байтал хүү Ц.Өлзийсайхан ирээд бид нарыг талийгаачийг гэрт оруулаад зүүн талын орон дээр тавиад охин Ц.Өлзийбуян, хүргэн ******* нар ямаагаа саах гээд гарсан, хүү Ц.Өлзийсайхан адуу айлд хүргэж өгөх гээд яваад өгсөн, би талийгаачийг харж байгаад цус нь гоожихоо болихоор нь гарч ямаагаа саасан, ямаа сааж дуусаад охин орж талийгаачийг үзээд аав сонин болсон байна гэхээр нь орж үзэхэд нүд аниад, амаа жимийсэн байхаар нь биеийг нь барьж үзэхэд хүйтэн байхаар нь нас барж гэж бодоод охин Ц.Өлзийбуяныг, төрсөн эгч Б.Амгаланг дуудаад ир гэж явуулсан, Б.Амгалан эгчийн манайхаас 4-5 км орчим зайтай байдаг, удалгүй Б.Амгалан эгч ирээд талийгаачийн гарын барьж үзээд өнгөрсөн байна гэж хэлсэн, удалгүй Б.Амгалан эгчийн хүү болох А.Даваа-Оргил ирээд гэрийн тавилга гаргаад талийгаачийг гэрийн баруун талд агшааж байрлуулсан. Талийгаач Ц.Баянмөнхтэй хамт 08 сарын 23-ны орой 21-22 цагийн үед 1 шил 0.5 литртэй архийг хувааж уусан, дээр нь нэг аяга монгол архи уугаад унтаад өгсөн, өөр архи уугаагүй, талийгаач тухайн шөнө согтсон зүйл байгаагүй, өглөө босоод ямар нэг архи уугаагүй, талийгаачийн хувьд хааяа нэг согтууруулах ундаа хэрэглэдэг, би өмнө мэдүүлэг өгөхдөө талийгаачийг 1 шил 0.5 литртэй цагаан архи уусан талаар хэлэхээ мартсан байна лээ. Хааяа нэг зүрх өвдөөд гэж хэлж байдаг байсан, хавар сумын эмнэлэгт үзүүлээд эм бичүүлээд ууж байсан, аймаг сумын эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаагүй санагдаж байна, 2019 оны 08 сарын 15-ны үеэр зүүн гар сайн хөдлөхгүй байна гэж хэлж байхаар харвалж өгөх гээд байгаа юм биш үү 2-уулаа сумын эмнэлэг орж үзүүлье гэхэд үзүүлээгүй юм, архаг хууч өвчин байхгүй, бие сайтай хүн байсан. Хамаатан садан болон бусад хүмүүс, Цагдаагийн байгууллагад хэлье гэж бодсон боловч хэлж чадаагүй юм, талийгаачийн хоногийг хураахад нь хүүхдүүддээ хэлсэн юм, *******ийн хувьд ямар нэг дарамталсан сүрдүүлсэн зүйл байхгүй, тухайн үед дуугүй суугаад байдаг байсан, талийгаачийн хоногийг хураачхаад гэрээ ачаад манай охиноос салаад яваад өгсөн. Талийгаачийг гэрт оруулж ирээд футболкийг тайлахад зүүн талын хавирга хэсэгт хөхөрсөн харагдсан харин хамар бага зэрэг шалбарсан, баруун талын хөмсөгний дээд талд зүссэн юм шиг байсан тухайн гэмтлүүд нь цохиулаад нүүрээрээ газар унахдаа шалбалсан байх, харин зүүн чихний доод талд цус гарч байсан газрыг гараараа дарахад долоовор хурууны хэмжээтэй нүх шиг зүйл байсан, гараараа дарахад хажуугаар нь цус гараад байсан. Талийгаач цай ууя гэж хэлээгүй гэрт оруулаад орон дээр тавьсны дараа би амруу жаахан сүү хийж өгсөн уугаагүй, хурхирч байгаа юм шиг дуугараад байсан, талийгаач *******ид цохиулаад унаснаас хойш ямар хэн нэгэнтэй ямар нэг зүйл яриагүй, талийгаачийг яг хэдэн цагт өнгөрсөн талаар мэдэхгүй байна, ойролцоогоор 07 цаг өнгөрч байхад нас барсан байх, миний хувьд талийгаачийг нас барснаас хойш сэтгэл санаа муу, зарим зүйлийг мартах зэрэг янз бүрийн л юм болж байна өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө зарим зүйлийг буруу зөрүү ярьсан байх энэ удаа өгөхдөө залруулж хэлж байгаа юм. Би эмчид үзүүлэх талаар Б.Амгалан эгчээс асуухад нэгэнт өнгөрсөн, агшааж тавьсан болохоор яах юм гэхээр нь үзүүлээгүй юм. Хүргэн ******* 8 2019 оны 08 сард талийгаачтай хамт явж байгаад зодчихоод хүрээд ирсэн байсан, талийгаачийн хөмсөгнөөс цус гарсан байсан, 2019 оны 06 сард талийгаачийг ******* зодсон байсан, тэр үед гар, нүүрийг нь шалбалсан байсан, 2018 оны 11 сард *******ийн хүнсээ төхөөрсөн тэр үед очиж хүнсийг төхөөрөлцөхөд талийгаачийг ******* зодсон байсан, тэрнээс өмнөхийг сайн санахгүй байна, 2019 оны 08 сарын 24-ны өглөө талийгаач бид 2-н дунд ямар нэг хэрүүл, маргаан, нэгнийгээ зодож, цохисон зүйл байхгүй, талийгаач надтай 28 жил цуг амьдарч байхдаа намайг зодож, цохиж байсан удаа байхгүй, хааяа маргалдах зүйл бол байсан. Би талийгаачийг нас барсны дараа *******ийн талийгаачийг цохисон модыг түлсэн харин нөгөө хугарч унасан мод болон чулууг цагдаа нарт өгсөн, харин цус болсон футболк, цусыг нь арчсан даавууг шатаасан, харин дээл болон гудасны өнгийг угаасан юм ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 91-93, 102-105 /, .....Талийгаачийг ******* цохих үед би малын хашаан дотор ямаагаа саагаад хараад сууж байсан юм, манай малын хашаа 3 эгнээ банз байгаа юм өндөр 1м орчим байх, нэг банз нь 10 гаран см байх, тухайн 3 банз нь дундаа зайтай 2 талд нь банз тавьж хадсан хашаа байгаа юм, тийм учраас сууж байхад бүх зүйл харагддаг, тухайн өглөө талийгаачийг Ц.Баянмөнхтэй мотоциклоор явах гэж байхад нь ******* мотоциклоосоо буу ухна хуцаа хариул, ухна, хуцаа аваад зайлаарай гэж хэлэхэд талийгаач Ц.Цэрэн, Ц.Баянмөнхийн мотоциклоос буугаад малын хашаа руу алхах замдаа *******ийг чи яахаараа намайг явуулдаггүй юм бэ гэж хэлээд газарт хэвтэж байсан банзыг аваад малын хашаанд дотор байсан ******* руу шидэхэд банз малын хашааг очиж цохиод 2 хэсэг болж хугарч унасан, нэг хугарсан банз нь малын хашаанд дотор унасан, нөгөө банз малын хашааны гадна талд унасан тэгтэл ******* малын хашаан дотроос чулуу аваад шидэхэд талийгаачийн баруун талын хавирга дээр чулуу оносон, талийгаач чулууг аваад эргүүлээд шидэхэд гаран дээр нь оносон, тэгтэл талийгаачийн ******* руу шидээд хугарч 2 хуваагдсан банзны 1 болох малын хашаан дотор унасан банзыг ******* аваад талийгаачийн зүүн талын хавирга хэсэгт цохиход талийгаач цаашаа эргэтэл араас нь банзаа шидсэн банз талийгаачийн хүзүүн дээр очиж цохиод газар унахаар би өөрөө гүйж очсон юм...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 86-88/

16. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Мөнхцэцэг мэдүүлэхдээ: Өглөө 6 цагт босоод ямаагаа сааж байтал манайд хоносон хүн гэр рүүгээ явахаар болоод манай нөхөр айлд очино гээд хамт явах гэж байтал ******* яах гээд байгаа юм хуц, ухнаа хариул гэж загнасан. Нөхөр маань чи яагаад дандаа хүн загнаж байдаг юм гээд газраас чулуу аваад шидсэн чинь *******ийн баруун гар дээр оносон. Тэгсэн чинь ******* зөрүүлээд чулуу шидсэн чинь манай нөхрийн зүүн талын хавирга орчим нь оносон. Тэгэхээр нь манай нөхөр газар байсан модыг аваад ******* руу шидсэн чинь мод 2 хуваагдаад нэг нь хашааны дотор, нөгөөх нь хашааны гадна талд унасан. Гэтэл ******* хашааны дотор унасан модоор манай нөхрийг цохисон. Ийм зүйл болсон гэв.

17. Насанд хүрээгүй гэрч Ц.Өлзийбуяны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...аав хажуугаар нь гараад газар байсан хугархай банзыг аваад шидтэл хүргэн *******ийг оноогүй хажуугаар нь гараад малын хорооны барьсан чулуу дээр 9 цохиод дундуураа хугарч унасан тэгтэл аав чулуу авч шидээд хүргэн *******ийн гар дээр цохисон, ******* газарт хугарч унасан 2 банзны нэгийг аваад зүүн талын хавирга хэсэг рүү цохиход аав цаашаа харахад банзыг далайгаад шидэх шиг болсон. Аав газарт унасан *******ийг банзыг далайгаад шидэх үед би тонгойж хувингаа авсан болохоор би сайн харж чадаагүй. Маш хурдан хугацаанд болсон болохоор миний эхэлж харснаар далайж байгаад шидэх шиг болсон. Аавыг газарт унахаар нь ээж бид хоёр гүйж очоод ээж аавыг эргүүлэхэд хүзүүний зүүн талаас цус годогдоод гоожоод байсан бид нар даавуу тавихад цус нь тогтохгүй байсан. Талийгаачийн унасан газарт хааш хаашаа 40 см хэртэй газар цус болсон, мөн гэрийн зүүн талын орны гудас, бүтээлэг цус болсон байсан...2019 оны 08 сарын 24-ны өглөө 2019 оны 08 дугаар сарын 24-ны өглөө 07 цаг 10 минутын үед талийгаач аав намайг сэрээгээд босоод ямаагаа саагаарай гэж хэлээд орноосоо боссон, аав тэр үед дээлээ өмсөж байгаад намайг энгэрийн товч товчлоод өгөөч гэхээр нь би энгэрийн товчийг нь товчилж өгсөн, талийгаач аав дээд айл руу болох Амгалан эгчийн очоод ирье гэж хэлээд аав бид 2 гэрээс гарахад саахалт айлын Ц.Баянмөнх ах мотоцикл дээрээ мордсон хүлээж байсан, талийгаач аав очоод араар мордоход хүргэн ах ******* мотоциклоороо буу, ухна хуцаа аваад зайл гэж хэлэхэд Ц.Баянмөнх ах та буу, буу, орой манайд хүрээд ирээрэй гэж хэлээд мотоциклтойгоо яваад өгсөн, тэр үед ээж бид 2 малын хашаан дээр ямаагаа сааж байсан хүргэн ******* ах ямаа хашаа руу хашиж байсан тэгтэл аав мотоциклоос буугаад гэр лүүгээ явж байснаа гэнэт малын хашаа руу эргээд хүргэн *******ийг яахаараа чи намайг айл руу явуулдаггүй юм гээд замдаа байсан банзыг аваад, малын хашаан дээр ирээд хүргэн ах ******* руу шидтэл банз нь малын модон хашааг очиж цохиод хугарч унасан, хүргэн ах ******* талийгаач аав руу чулуу аваад шидтэл зүүн талын хавирга хэсэгт цохиод чулуу нь газар унасан, газар унасан чулууг талийгаач аав аваад ******* руу шидэхэд зүүн талын гар хэсэгт цохисон тэгтэл ******* газар хугарч унасан банзны нэгийг аваад талийгаач аавын зүүн талын хавирга хэсэг рүү цохиод аав цаашаа эргэтэл, цохисон банзаа араас нь шидтэл талийгаач аав шууд түрүүлгээ хараад газар унахаар нь ээж очоод өндийлгөхөд хүзүүний зүүн талын хэсгээс цус годогдоод гараад байхаар нь гэр лүү явж даавуу авчраад дарахад цус нь тогтохгүй, даавууг нэвтрээд байсан, мөн ам хамраас нь цус гараад байсан тэр үед ах Ц.Өлзийсайхан ирээд хүргэн ах *******, ээж бид нар өргөөд том гэр лүүгээ оруулаад баруун талын орон дээр тавьсан тэр үед талийгаач аавын хоолой сонин дуугараад амьсгалж байсан, бид нар аавыг үлдээчхээд бүгд гараад ээж, би, хүргэн ах ******* бид нар ямаагаа саагаад, ах Ц.Өлзийсайхан айлын адуу хүргэж өгөх гээд явсан, ээж ямаагаа сааж байгаад гэр лүүгээ ороод талийгаач аавыг ус уух уу гэж хэлэхэд том харж байна гээд гарч ирээд ямаагаа сааж дуусгаад би том гэр лүүгээ ороход аав нүд нь аньсан, ам нь жимийсэн, сонин харагдахаар нь би ээжийг дуудсан, ээж орж ирээд биеийг барьж үзчихээд, хүргэн *******ийг дуудаад намайг эгч Б.Амгаланг дуудаад ир гэхээр нь дүү Ө.Доржбадамын хамт Б.Амгалан эгчийн очиж хэлээд тэндээ үлдсэн Б.Амгалан эгч, дүү Ө.Доржбадамын хамт манай гэр лүү явсан, тэгтэл Б.Амгалан эгчийн хүү А.Даваа-Оргил ирэхээр нь аав сонин болсон байна гэж хэлэхэд манай гэр лүү явсан, би Б.Амгалан эгчийнд байж байтал хүргэн ******* ирээд аавыг өнгөрсөн байна гэж хэлэхээр *******ийн хамт гэртээ ирсэн, Б.Амгалан эгчийнхээс манай гэр 4 км орчимд байдаг, намайг гэртээ ирэхэд гэрийн тавилгыг зөөж гаргаад, талийгаачийн гэрийн талын орон дээр агшааж тавьж байсан. Манай гэр малын зүүн хойд талд байсан, талийгаач гэр лүү явж байгаад болиод малын хашаар уу эргээд замаасаа банз аваад ирсэн ******* малын хашааны дотор талд зогсож байсан, талийгаач аав банзаа шидэхэд *******ийн цаад талын малын банзан хашааг 10 оноод хугараад, 2 хэсэг болсон, ******* малын хашаан дотроос чулуу аваад шидэхэд аавын баруун талын хавирган дээр цохисон, чулууг аав эргүүлж аваад шидэхэд хүргэн *******ийн зүүн гар хэсэгт цохисон тэгтэл ******* талийгаач аавын шидээд хугарч унасан банзны нэгийг аваад малын хашаан дотроос зүүн талын хавирга руу цохиход аав эргэсэн, тэгтэл араас нь банзаа шидтэл зүүн талын хүзүү хэсэгт оноод аав шургаад доошоо хараад унасан, талийгаач аав хүргэн ах ******* руу шидсэн банз малын хашаа хийж байсан хуурай банз байсан, банз малын хашаа оноод голоороо цуурч хугарсан, хүргэн *******ийн талийгаач аав руу шидсэн банзны үзүүр нь долоовор хуруун чинээ үзүүртэй байсан, талийгаач аавыг цохисон банзыг ээж аавыг оршуулснаас хойш шатаасан гэж байсан, харин банзны нөгөө талын хугархай болон шидсэн чулууг цагдаа нарт олж өгсөн. Би ямаа саагаад хашааны гадна талд байсан, ээж, хүргэн ах ******* нар хашааны дотор талд байсан, дүү Ө.Доржбадам хашааны гадна талд байсан, ах Ц.Өлзийсайхан урд талын жалга руу ямаагаа туух гээд явсан байсан, талийгаач модоор цохиулж унаснаас хойш ямар нэг зүйл яриагүй. Намайг Б.Амгалан эгчийнхээс ирэхэд талийгаач аавыг хувцсыг тайлаад, ганцхан дотуур хувцастай нь үлдээгээд, гэрийн баруун талд орны пүршин дээр гудас тавиад, зүүн тийш харуулж агшааж тавьсан, тэр үед нь харахад зүүн талын хавирга хэсэг хөхөрсөн харагдсан мөн баруун талын хөмсөгний дээд талд шалбарсан харагдсан, хүзүү хэсгээс гоожсон ямар нэг цус байгаагүй, бүгдийг арчсан бололтой ямар нэг цус байгаагүй. Талийгаач аав 2019 оны 08 дугаар сарын 24-ны өглөө ээжтэй ямар нэг хэрүүл, маргаан хийгээгүй, зодож, цохисон зүйл байхгүй...******* аавыг банзаар зүүн талын хавирга руу нь цохиод эргэхэд нь ******* банзаа далайж байсан би тэр үед хувинтай сүүгээ тонгойж аваад харахад аавын хүзүүн дээр банз нь очиж оноод аав газар унасан мөн шидсэн банз нь газар унахыг харсан, ******* банз авч шидэж аавыг онохыг харсан. ******* ямар нэг зүйл хэлээгүй, талийгаачийг нас барах үед уйлаад байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 95-101 /, .... 2019 оны 08 дугаар сарын 24-ны өглөө 07 цаг өнгөрч байхад талийгаач аав намайг сэрээгээд босоод ямаагаа саа гэж хэлэхээр нь би боссон, аав намайг дээл товчлоод өг гэхээр нь аавын дээлийн энгэрийн товчийг товчилж өгсөн. Талийгаач аав дээд айл руу явна надтай хамт гэрээс гарсан тэр үед талийгаач Ц.Баянмөнх ах мотоцикл дээрээ мордоод хүлээж байсан, талийгаач аав Ц.Баянмөнх ахын мотоцикл дээр очоод мордсон тэгтэл ******* аавыг мотоциклоосоо буу, ухна, хуцаа аваад зайл гэж хэлсэн, аав мотоциклоос буусан талийгаач Ц.Баянмөнх ах хөдлөөд яваад өгсөн аав уурлаад чи яахаараа намайг захирч байдаг юм, яахаараа намайг айл руу явуулсан юм гэж хэлээд малын хашаа руу явах замд байсан банзыг аваад малын хашаан дотор зогсож байсан ******* руу шидсэн тэгтэл банз нь малын модон хашааг оноод нэг хугарсан хэсэг нь хашааны дотор талд, нэг хэсэг нь хашааны гадна талд унасан тэгтэл ******* хороон дотор байсан чулууг аваад талийгаач аав руу шидэхэд ар нуруу, далны доод хэсэгт оносон тэгтэл талийгаач чулууг эргүүлж ******* руу шидэхэд зүүн талын гаран дээр оносон ******* хашаан дотор, газар байсан банзыг аваад талийгаач аавын зүүн талын хавирга хэсэг рүү цохиход аав цаашаа эргэтэл банзны хугархайгаа шидэхэд талийгаач аавын хүзүүний зүүн талын хэсэгт оноод талийгаач аав түрүүлгээ хараад газар унасан, би очсон юм, талийгаач аав, *******ид модоор цохиулах үедээ миний баруун урд талд 3 орчим алхам зайтай байсан болохоор болсон зүйлийг бүгдийг харсан юм...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 89-90 /

18. Гэрч Д.Нарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 07 сард багийн айлуудаар үзлэгээр явж байгаад талийгаачийн гэрт 11 нь очиж үзэхэд даралт нь хэвийн буюу 110/70-тай байсан, бие нь хэвийн өвдөж зовуурилсан зүйл байгаагүй, 2018 оны 07 сарын 20-ны үеэр хүүхэд нь мотоциклтой явж байгаад унаад биеэ гэмтээгээд сумын эмнэлэгт хэвтэж байсан, тэр үед талийгаач сум дээр ирээд манай гэрт орой нь ирэхээр нь би даралт болон биеийг нь үзэхэд хэвийн байсан юм, тэр үеэс хойш дахиж талийгаач биеийг үзээгүй мөн тэр үеэс хойш манай нөхрийн бие өвдөөд хэвтрийн болоод гэртээ нөхрөө хараад багийн айлуудаар очиж үзлэг хийж чадаагүй юм. 2018 оны 08 сард талийгаач болон түүний ар гэрээс ямар нэг дуудлага ирээгүй, би талийгаачийг өнгөрснөөс хойш үзлэгээр явж байгаад очсон юм, талийгаачийн хувьд архаг хууч өвчин байхгүй, олон жил тамхи татсан болохоор уушги нь жаахан боронхийттай байсан, талийгаач өөрөө ямар нэг өвчин хэлдэггүй хүн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 106-107 /,

19. Гэрч С.Урангоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Талийгаач Ц.Цэрэн тухайн үед юу гэж хэлж үзүүлж байсныг санахгүй байна, ямар ч байсан бие нь өвдөж өвчилсөн зүйл байгаагүй мөн талийгаач архаг хүнд, хууч өвчин гэх зүйл байдаггүй, ямар нэг архаг хүнд өвчинтэй бол хяналтад орж байнга үзүүлж, диспансерын хяналтад авдаг юм..гэх мэдүүлэг /1-р хх-ийн 113-114 /,

20. Гэрч Л.Ундрах мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....Би *******ийн хамгийн эгч том нь байгаа юм, манай дүү ******* нь 1990 онд төрсөн, багаасаа мал дээр өссөн, сургуульд сураагүй, бичиг үсэг мэдэхгүй, Өмнөговь аймагт цэргийн алба хаасан, миний 3 дахь хүү байгаа юм, миний дүү их зөөлөн өвөрч, хүнд элдэв, муу санаа байхгүй, хүний үгнээс гардаггүй, хүүхдээрээ зантай, ажилсаг, өөрт оногдсон ажлаа сайн хийдэг, элдэв янз бүрийн зан байхгүй, дуу,цөөтэй, хүний үгнээс гардаггүй, хүнтэй юм ярихдаа жаахан муу хүн байгаа юм. 2010 онд эхнэр болох*******тай танилцаад 2012 онд гэр бүл болоод 5аян-Өндөр суманд 1 жил гаран айлын мал маллаж байгаад Жинст сум руу хадмынх руугаа нүүсэн тэр үеэс хойш хадмынхтайгаа хамт байгаа, эхнэр л Өлзиймаагийн хувьд манай дүүтэй суухаас өмнө нэг хүүхэдтэй, манай дүүтэй сууснаас хойш нэг хүүхэд гаргасан, сүүлийн хүүхэд нь манай дүүгийн хүүхэд байгаа юм, одоо ам бүл-4 үүлээ, хадмынхантайгаа их сайн харилцаатай, бид нар аймагт ороод ир гэхээр орж ирдэггүй, хадмынхаа хаяанаас салдаггүй хүн байсан юм, хаа нэг аймаг орж ирэхээрээ манайхаар нэг орж ирээд гардаг хүн байгаа юм, хааяа загнахаар өмнөөс юм хэлээд байдаггүй, доошоо хараад уйлаад байдаг, зориг муутай хүн байгаа юм…гэх мэдүүлэг /1-р хх-ийн 140/

21. Шинжээч Ц.Бямбадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Хүний цус илэрсэн Цэрэнгийн булчингийн хэсэг гэх 5х2 см хэмжээтэй шаргал өнгийн хатсан зүйл, Цэрэнгийн хүзүүнээс гарч ирсэн гэх мод мэт зүйл, цагаан өнгийн хадган дээрх цус нь өмхийрч муудсан цусны хэмжээ нь бага, объектын бохирдол их байсан улмаас цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байсан.. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 172-174 /,

22. Шинжээч Ц.Оюун-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ..Мохоо хүчин зүйл гэдэгт банз орох ба хурц ир үзүүртэй зүйл физик химийн хүчин зүйлээс бусад зүйлс мохоо зүйлд орно. Тийм учраас банз нь банз нь мохоо зүйлд орно. Цочмог цус алдалд гэдэг нь маш хурдан хугацаанд буюу 1-5 минутын хооронд гүрээний судаснаас их хэмжээний цус алдаж, цус алдалтын шокийн улмаас нас барсан байна. Тухайн гэмтлийг авсан даруйд цус алдалтын шокоор нас барсан байна. Ясны арьсан доор хүрэн улаан өнгийн цус хурсан нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх ба хэрэг болсон цаг 12 хугацаанд үүсэх боломжтой...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 175-177 /

23. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 5833 дугаартай: 1. Шинжилгээнд ирүүлсэн “Амь хохирогч Ц.Цэрэнгийн биеийн хэсгээс авсан эд 1” гэж хаягласан гялгар ууттай булчингийн эдэд спиртийн зүйл илрээгүй....гэх дүгнэлт /1-р хх-ийн 149/,

24. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 5823 дугаартай: 1. Шинжилгээнд ирүүлсэн Цэрэнгийн булчингийн хэсэг гэх 5х2 см хэмжээтэшаргал өнгийн хатсан зүйл, Цэрэнгийн хүзүү хэсгээс гарч ирсэн мод мэт зүйл, цагаан өнгийн хадган дээр хүний цус илэрсэн. 2. Цэрэнгийн булчингийн хэсэг гэх 5х2 см хэмжээтэй шаргал өнгийн хатсан зүйл Цэрэнгийн хүзүү хэсгээс гарч ирсэн мод мэт зүйл, цагаан өнгийн хадган дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна. 3. Цэнхэр өнгийн дээл дээр цус илрээгүй...гэх дүгнэлт /хх-ийн 150-152/,

25. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 44 дугаартай шинжээчийн: 1. Талийгаачийн биед хүзүүний зүүн хэсэг, зүүн чихний доогуур гүрээний зүүн дотор салаа тараагуур судсыг бүрэн бус таслагдсан хатгагдсан шарх, цээжний зүүн талын 5,6,7-р хавирганы ясны хальсан доорхи цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи хүзүүний зүүн хэсэг, зүүн чихний доогуур гүрээний зүүн дотор салаа тараагуур судсыг бүрэн бус таслагдсан хатгагдсан шарх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Талийгаач нь гүрээний зүүн дотор салаа тараагуур судасны бүрэн бус таслагдсан хатгагдсан шарх гэмтлийн улмаас цочмог цус алдаж, цус алдалтын шокын улмаас нас барсан байна. 4. Талийгаачид шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй...гэх дүгнэлт /хх-ийн 145-146/

26. Нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлт 2019 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 73 дугаар шинжээчийн: 1. Хохирогч ******* нь ямар нэгэн сэтгэл мэдрэлийн өвчингүй. 2. ******* болсон үйл явдлыг үнэн зөвөөр тусгаж үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай...гэх мэдүүлэг /хх-ийн 162/ 27. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1433 дугаартай: 1. Шинжилгээнд ирүүлсэн ХГҮ-ээр хураан авсан гэх хар саарал өнгийн чулуутай, хүрэн бор өнгөтэй шорооны хэсэг дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь АВО системээр О(I) бүлгийн харьяалалтай хүний цус байна...гэх дүгнэлт /хх-ийн 100-101/ болон 1 дүгээр хавтаст хэргийн 34-39 дүгээр хуудсанд авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 1-р хх-ийн 44-47 дугаар хуудсанд авагдсан гэрэл зургийн үзүүлэлт, 1-р хх-ийн 49-53 дугаар хуудсанд авагдсан дээлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 1-р хх-ийн 163-165 дугаар хуудсанд авагдсан шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, 13 шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, 1-р хх-ийн 166-169 дүгээр хуудсанд авагдсан мөрдөн шалгах ажиллагааг харьяаллын бус мөрдөн шалгах байгууллагаар хийлгэх тухай мөрдөгчийн санал, прокурорын даалгавар, 1-р хх-ийн 147-148 дугаар хуудсанд авагдсан шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан тэмдэглэл, 1-р хх-ийн 180- 190 дүгээр хуудсанд авагдсан сэжигтнийг баривчилсан тухай тэмдэглэл, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн санал, прокурорын санал, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж, 2- р хх-ийн 24-29 дүгээр хуудсанд авагдсан хохирлын баримт зэрэг нотлох баримтыг шинжлэв судлав. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад улсын яллагчийн зүгээс шинжээч эмч Б.Оюун-эрдэнийг шүүх хуралдаанд оролцуулах талаар хүсэлт гаргаж шүүх уг хүсэлтийг хүлээн авч хангасан бөгөөд шүүх хуралдаан эхлэх явцад улсын яллагч нь шинжээч эмчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтээсээ татгалзаж байгаагаа илэрхийлсэн тул шүүх бүрэлдэхүүн уг хүсэлтийг хүлээн авч хангаж шүүх хуралдаанд шинжээч эмчийг оролцуулахгүй байхаар шийдвэрлэж шүүх хуралдааныг үргэлжлүүлэв. Шүүхээс шүүгдэгч ******* нь 2019 оны 08 дугаар сарын 24-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын Хөнөг 3 дугаар баг “Ухаагийн ам” гэх газарт Ц.Цэрэнг модоор цохиж алсан үйл баримт болсон нь хохирогч*******,*******, Насанд хүрээгүй гэрч Ө.Доржбадам, гэрч Ц.Өлзийбаяр, Б.Үүрийнтуяа, Ц.Өлзийсайхан, Ц.Баянмөнх, Б.Мөнхцэцэг, насанд хүрээгүй гэрч Ц.Өлзийбуян, гэрч Д.Нарантуяа, С.Урангоо нарын мэдүүлэг, гэрч Б.Мөнхцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 44, 5833 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ. Иймд шүүгдэгч *******ийг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтас хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Мөнхцэцэг нарын өгсөн мэдүүлэг зэргээс дүгнэхэд шүүгдэгч ******* нь хохирогч Ц.Цэрэнг модоор хүзүү тус газар цохиж улмаар цус алдаж нас барсан нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч ******* нь уг гэмт хэргийг үйлдээгүй гэж мэдүүлж байгаа боловч уг мэдүүлгийг батлах нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгчийг гэмт хэргийг үйлдээгүй, гэмт хэргийг үгүйсгэх нотлох баримт авагдаагүй тул шүүх бүрэлдэхүүн түүнийг гэм буруутай байна гэж дүгнэлээ. Мөн шүүгдэгч *******ийг гэмт хэрэг үйлдсэн гэж нотолж байгаа гэрч Б.Мөнхцэцэг болон насанд хүрээгүй гэрч Ц.Өлзийбуян нарын мэдүүлсэн мэдүүлгийг дүгнэхэд болсон хэргийн үйл явц баримтын талаар үнэн зөвөөр мэдүүлж байгаа, шүүгдэгчийг хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэх хувийн шалтгаан байхгүй байна гэх дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн хийлээ. Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 5823 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн Цэрэнгийн булчингийн хэсэг гэх 5х2 см хэмжээтэй шаргал өнгийн хатсан зүйл, 14 Цэрэнгийн хүзүү хэсгээс гарч ирсэн мод мэт зүйл гарч ирсэн...” гэх дүгнэлтээс дүгнэхэд гэрч нарын мэдүүлсэн үйл баримтыг шинжээчийн дүгнэлт баталсан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Иймд шүүгдэгч *******ийг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд байна гэж үзлээ. Шүүх шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.4-д заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж үзлээ. Шүүх шүүгдэгч *******ид оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч*******гийн зүгээс дөрвөн сая дөрвөн зуун арван зургаан мянган төгрөг нэхэмжилсэн нотлох баримтыг хэрэгт хавсаргасан тул шүүгдэгч *******оос дээрх төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Хэрэгт хөх цэнхэр өнгийн дээл нэг ширхэг, 22 см урттай банкны тал хэсэг нэг ширхэг, 20 см урттай хөх чулуу нэг ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон шороо зэргийг эд мөрийн баримтаар тооцсон Баянхонгор аймгийн Прокурорын газрын Прокурорын 2019 оны 10 дугаар сарын 03-ний тогтоолыг хүчингүй болгож дээрх зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир 254 хоног цагдан хоригдсон бөгөөд уг хугацааг эдлэх ялаас нь хасаж тооцож, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. Шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдав. Шүүгдэгч ******* нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа ял шийтгүүлж байсан гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Зана овогт******* Шаравдоржийг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Зана овогт******* Шаравдоржийг арван / 10 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******ид арван / 10 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийн энэ хэргийн учир 254 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялаас нь хасаж тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч *******оос дөрвөн сая дөрвөн зуун арван зургаан мянган / 4.416.000 / төгрөгийг гаргуулж хохирогч*******д олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч*******гийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хөх цэнхэр өнгийн дээл нэг ширхэг, 22 см урттай банкны тал хэсэг нэг ширхэг, 20 см урттай хөх чулуу нэг ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон шороо зэрэг зүйлсийг хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

8. Энэ хэргийн учир шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 06 дугаар сарын 25-ний өдрөөс эхлэн тоолсугай. 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2- д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА

ШҮҮГЧИД Ч.БАЙГАЛМАА

Д.БАТЦЭНГЭЛ