Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/12

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч ******* овогт *******гийн ******* Шүүгдэгч ******* овогт *******гийн******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.д холбогдох 1923001590002 дугаартай хэрэгт эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, , ******* боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот, дүүрэг, 1-р хороо, тоотод оршин суух хаягтай, одоо Завхан аймгийн Улиастай сумын багт түр оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******гийн*******, Регистрийн дугаар: ******* Шүүгдэгч Ж. нь Завхан аймгийн сумын Олонтүрүү багийн гэх газарт бэлчиж байсан бусдын 7 тооны адуу хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж. нь 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 07 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Завхан аймгийн сумын Олонтүрүү багийн нутаг дэвсгэр “” гэх газраас иргэн Д.*******ийн 7 тооны адууг хулгайлсан хэргийн үйл баримт нь адуугаа алдсан талаар мэдүүлсэн хохирогч Д.*******ийн “...2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр адуугаа бөөгнүүлж үзэхэд манай адуунаас 8 тооны адуу 7 морь, 1 охин даага эрлийз байхгүй байсан. Тэгээд тэндээ 10 гаран хоног хайж үзээд олохгүй байсан тул цагдаад хандсан ...би 7 тооны адуу алдсан...” гэсэн мэдүүлэг, Ж.гээс адуу худалдан авсан талаар мэдүүлсэн гэрч Д.ын “...тэр залуугаас 7 тооны адууны тооцоо хийж нэг адууг 800.000 төгрөгөөр худалдан авсан юм. Би 7 адууны тооцоо хийсэн. ...Би тухайн адууг хулгайн адуу гэж мэдээгүй...” гэсэн мэдүүлэг, Д.ын адуунд нийлүүлсэн талаар мэдүүлсэн гэрч Н.ын “...Тухайн адууг харахад урт шанхтай хуль морь 1, буруу талын хойд гуян дээрээ онги тамгатай, зөв талыг нь хараагүй, мөн дэлийг нь авсан хар морь 1, буруу талын хойд гуян дээрээ онги тамгатай, зөв талыг нь хараагүй, том улаан хээр морь, шинэхэн дэлийг нь зассан, буруу талын хойд гуян дээрээ онги тамгатай, зөв талыг нь хараагүй, жижигхэн шиг ягаан бор халзан морь 1, буруу талын хойд гуян дээрээ онги тамгатай, зөв талыг нь хараагүй, хөх саарал охин даага, буруу талын чих нь гол цуулбар имтэй, зөв талын гуян дээрээ цагаан үсэн шинээр дарсан карантан тамгатай, эрлийз байж болохоор том биетэй даага байсан. Нийт голын урдаас 7 тооны адуу гаргаж авчруулан нийлүүлж хамт туусан. ...Завхан голоор тухайн 7 тооны адууг голоор гаргаж ирээд нийлүүлсэн” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.ийн “...Би яг өдрийг нь санахгүй байна. 2019 оны 07 дугаар сарын 18-20 өдрүүд санагдаж байна. ...манай гадаа 19-20 цагийн орчим цагаан өнгийн фургон авто машинтай /Моно-Анхаа/ болон нар хамт ирсэн. Тэгээд хоёр хүн адуу авчирч өгч байгаа, тэрийг өмнөөс нь очоод аваадахья хамт явчхаач гэсэн юм. ...Би тухайн тухайн адууг хаанаас ирснийг мэдэхгүй. Харин тууж авч ирсэн адууг харсан. Урт шанхтай хул морь 1, бор халзан морь 1, хээр морь 3, хар морь 1, бидэртэй охин даага /цагаан үсэн тамгатай/, нэг талын чих нь цуулбар имтэй, тамга нь онги тамгатай нийт 6 морь, 1 охин даага байсан” гэсэн мэдүүлэг, Гэрч Э.ын “...2019 оны 07 дугаар сарын 10-д******* миний мотоциклийг ах нь хөдөө гэртээ харьчхаад ирье гээд гээд авч яваад 08 сарын эхээр авч ирж өгсөн юм ...” гэсэн мэдүүлэг...” гэсэн мэдүүлгээр тогтоогджээ. Шүүгдэгч Ж.гийн үйлдлийн улмаас хохирогч Д.*******ид 11500000 төгрөгийн хохирол учирсан нь хохирогчийн алдсан 7 тооны адууг үнэлсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай байх тул шийдвэрийнхээ үндэслэл болголоо. Шүүгдэгч Ж. нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн 7 тооны адууг хулгайлсан болохоо мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр давхар нотлогдож байна. Шүүгдэгч Ж.гийн хохирогчийн 7 тооны адууг Завхан аймгийн сумын Олонтүрүү багийн гэх газарт бэлчээрээс хууль бусаар нууц далд аргаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулж байна. Иймд шүүгдэгч Ж.г Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын 07 тооны адуу хулгайлсан буюу “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Шүүгдэгч Ж.г Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Ж. нь гэм буруугийн талаар маргаагүй, хохирлоо нөхөн төлсөн, хохирогч шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогчид 11500000 төгрөгийн хохирол төлсөн ба улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хүлээн зөвшөөрч байгааг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Ж.д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хангасан тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт гийн*******г Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.г 400 / дөрвөн зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.д оногдуулсан 400 /дөрвөн зуун/ цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 4.Шүүгдэгч Ж. нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгөнөөс битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 11500000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай. 5.Шийтгэх тогтоолыг уншиж сонгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.д 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА