Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 184/ШШ2017/01991

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Д.Нийн газар худалдах-худалдан авах гэрээнээс татгалзах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 56.6, 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг баримтлан хариуцагч М.Нгаас 15 272 186 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Нид олгож, үндсэн нэхэмжлэгийн шаардлагаас 9 672 196 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч М.Нгийн 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан газар худалдах-худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, 10 800 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.

 

  1.               Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 58 дугаар зүйлийн 58.1.-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.Ноос төлсөн 395 450 төгрөгийг, хариуцагч М.Нгаас төлсөн 518 950 төгрөгөөс 272 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Нгаас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 246 000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас гаргуулан хариуцагчид, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 234 311 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Нид, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 187 750  төгрөгийг гаргуулан хариуцагч М.Нд тус тус  олгосугай. 

 

3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч, тэдний төлөөлөгч буюу өмгөөлөгчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                                                                                                          

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.БАТЧИМЭГ