| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2020/0083/э |
| Дугаар | 102 |
| Огноо | 2020-12-16 |
| Зүйл хэсэг | 21.11.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Б.Оюунцэцэг,
Шүүгдэгч Г.Энарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Гын Эт холбогдох 2016001560099 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын харьяат, 1987 оны 12 дугаар сарын 31-нд Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 33-7-29 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, 2 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Хэнтий аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2004 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 224 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 26 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн сулласан, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 306 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 778 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хорих ял, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг зарим болох 6 сарын хорих ялыг нэмж 2 жил 7 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 06- ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж эдлээгүй үлдсэн 6 сар 20 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 916 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар 6 жил 8 сарын хорих ялаар шийтгэгдсэн, СГ87123114 регистрийн дугаартай Б овогт Гын Э.
Шүүгдэгч Гн Эийн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байх хугацаандаа буюу тус хорих ангийн Макс-Рөүд ХХК-тай байгуулсан “хоригдлыг аж ахуйн нэгж, байгууллагад хөлсөөр ажиллуулах гэрээ”-ний дагуу Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багийн нутаг дэвсгэр “Тангуу” гэх газар ажиллаж байхдаа 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 20 цагийн орчим хорих ангийн бүсээс оргон зайлсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “оргон зайлах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Эийншүүх хуралдаан болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 19 цаг 40 минутын орчимд кемпний ойролцоо байх нойлд орохоор явсан. Тэгээд нойлоос гараад зүүн хойшоо явсан юм. Миний хийж байгаа ажил нь өглөөний 07 цаг 30 минутаас оройны 18 цаг 30 минут хооронд ажил хийдэг бөгөөд ажлын ачаалал их байсан учраас тухайн газраас оргосон юм. Би нойлд орохоосоо өмнө гал тогоо орж цай уусан тэгэхэд хоригдол З, , хошууч Болдбаатар нар байсан. Тэгээд би гал тогооноосоо цай уучхаад гараад явсан. Тэгээд шууд нойл явсан, замдаа хүнтэй таараагүй. Хөх куртик, саарал юүдэнтэй цамц, хөх өмд богино түрүүтэй гутал, хар өнгийн баган малгайтай явж байсан. Тэгээд замаасаа куртик олсон. Тухайн куртик нь замын хажуу талд дугуйн дээр байсан. Би өөрийнхөө ойлгосноор урагшаа явж байна гэж ойлгосон. Би орчны зүг чигийнхээ баримжааг алдчихсан байгаа учраас хаагуур явж байснаа мэдэхгүй байна. Эхний шөнө явахад уулархаг, хужир мараатай, чулуурхаг газар явсан. 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр уулаараа явж байгаад тал газар руу бууж 16 цагийн үед худаг дээр очиж ус уусан. Тэгэхэд Улаан өнгийн хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклтой, хөх дээлтэй 40 орчим насны хүнтэй таарсан. Тэгээд айлын намаржаа гэмээр чулуугаар өрсөн хашаан дээр хоносон. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн өглөө нэг хар машинтай хүнтэй таарсан ба удалгүй цагдаад баригдсан юм. Тэгээд цагдаад баригдаад явах үед ээ би айгаад айлын амбаараас куртик авсан гэж хэлсэн. Намайг явж байхад замд ямар нэгэн амбаар тааралдаагүй. Саарал өнгийн куртик, хөх куртик, саарал юүдэнтэй цамц, хөх өмд богино түрүүтэй хар өнгийн гутал, хөр өнгийн баган малгай, тамхи, цаасны хутга, цагаан өнгийн самсунг маркийн андройд гар утастай баригдсан. Өөр ямар нэгэн эд зүйл байхгүй байсан...Цаасны хутгаар цементны уутыг задалдаг байсан. Тийм учраас надад цаасны хутга байсан. Цагаан өнгийн самсунг маркийн гар утсыг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр давстай нуурын хажуу талаас түмбэний нүх ухаж яваад олсон мөн тамхи татахыг зөвшөөрдөг. Намайг гар утас олсон талаар хэн нэгэн мэдэхгүй. Мөн тухайн утас сим байхгүй байсан. Симгүй учраас тухайн утсаар хэн нэгэнтэй холбогдоогүй... Хүлээн зөвшөөрч байгаа... Би тэр өдөр эгчтэйгээ утсаар ярьсан. Тэгэхэд миний эгчийн бие тааруу байгаа. Эмнэлэгт хэвтсэн гэсэн. Тэгээд явсан...Газар мэдэхгүй учраас урагшаа явсан байсан...” гэх мэдүүлэг /1ХХ 147-148 хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Гэрч А.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай хоригдлууд 18 цагт ажлаасаа бууж ирсэн. 19 цагт хоолондоо орсон. Би цаг харахад 19 цаг 40 минут болж байхад тог тасарсан, тэгээд 2 минут орчмын дараа гэрэл ирсэн. Тэгтэл 20 цаг өнгөрч байхад дахин тог тасрахаар бүх хоригдлуудыг тоонд нь суулгасан. Тэгэхэд Г.Эгэх хоригдол байхгүй байсан. Тэгээд ойр орчмын контейнер, гэр, бие засах газар зэргүүдээр шалгуулсан. Байгаагүй. Ангийн удирдлагад мэдэгдэж, Дэлгэр сумын хэсгийн төлөөлөгчид хэлсэн. Оргодол Г.Эдээгүүрээ хар хөх өнгийн куртик, дотуураа цагаан саарал юүдэнтэй цамц, яг ямар өмд өмссөн байсныг нь харсан хүн байхгүй, доогуураа хагас түрийтэй гуталтай байсан. Хоригдол гэрээгээр ажиллуулах тухай гэрээг 2020 оны 07 дугаар сард байгуулсан, гэрээ 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дуусна. Хорих ангийн харуул хамгаалалтын журамд зааснаар энэ газар хорих ангийн нутаг дэвсгэрт орно. Хоригдол Г.Эийг айлгаж дарамталсан, зодсон асуудал огт байхгүй. 6 жил 8 сарын ялтай, үлдсэн ялыг сайн мэдэхгүй байна. 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Г.Э“Макс рөүд” ХХК- тай гэрээгээр ажиллаж байгаа хэсгийн байршилд ирсэн. Хоригдол ажиллуулж байгаа газар нь хашаа, хайс байхгүй, чулуугаар зоо татаж, “Хориотой бүс” гэсэн тэмдэг байршуулсан...” гэх мэдүүлэг/1ХХ- 115-118/,
Гэрч П.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 15-ны орой 18 цагт манай ангийн 40 хоригдлууд ажлаасаа буусан, тэгээд 19 цагийн үед бүгд оройн хоолонд орсон. Түүний дараа 20 цагийн орчим тог тасраад 2 минут орчмын дараа эргэж ирээд дахин 10 минут орчмын дараа болов уу гэж бодож байна аа тог тасрахаар нь бүх хоригдлыг оройн тооллогод хамруулж бүртгэхэд хоригдол Г.Эбайхгүй байсан. “Макс рөүд” ХХК- тай манай хорих анги гэрээ байгуулаад үерийн хоолойны чулуун өрлөг, түмбэний нүх ухах, суулгах, ачаа бараа буулгах, зөөх ажлуудыг хийж байгаа. Хоригдол харуул хамгаалалттай байршиж байгаа газрыг хорих ангийн хэсэг гэж үздэг. 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Г.Э“Макс рөүд” ХХК-тай гэрээгээр ажиллаж байгаа хэсгийн байршилд ирсэн...” гэх мэдүүлэг /1ХХ79-82/,
Гэрч Л.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Хоригдлууд байрлаж байгаа газар “Макс рөүд” ХХК-ийн кемпний хашааны гадна талд арын хэсэгт нь байрладаг. Тухайн үед хоригдол Эрдэнэпүрэвийг Түмэнбаяр бид хоёр хариуцаж байсан, Эрдэнэпүрэвийг хамгийн сүүлд тэр өдрийн 19 цаг 30 минутын үед амрах байран дотор харсан...” гэх мэдүүлэг /1ХХ120-121/,
Гэрч Г.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тухайн үед хоригдол Эийг дэслэгч Ц бид хоёр хариуцаж байсан. Э хамгийн сүүлд тэр өдрийн орой 19 цаг 50 минутын үед мод бэлтгэх ажлын зөвшөөрөл надаас аваад явсан. 2020 оны 10 дугаар сарын 15-ны орой 20 цаг 20 минутын үед тог тасарсны дараа хоригдлуудын тоо авахдаа оргосныг нь мэдсэн...” гэх мэдүүлэг /1ХХ 128/,
Гэрч Б.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Бид нар 18 цагийн орчим ажлаасаа бууж ирсэн, 20 цагийн орчимд тог тасарч 2 минут орчмын дараа ирсэн. Хувцас сольдог гэрт тамхи татаж байтал Г.Эорж ирчхээд гарсан. Тоонд суухад Г.Эбайхгүй байсан... гэх мэдүүлэг /1ХХ83/,
Гэрч П.Згийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би гал тогоонд ажилладаг, 19 цаг өнгөрч байхад бүх хүмүүсийн хоолыг өгч дууссан. 20 цагийн орчим угаалга үйлдэж байхад тог унтарсан. 2 минут орчмын дараа тог ирэхэд гаднаас хоригдол Г.Эорж ирээд цай уучхаад гарсан. Г.Эрдэнэпүрэвийг гарснаас хойш 10 минутын дараа тог тасарсан. Тэгээд хорих ангийн алба хаагчид оройн тоо явуулахад Г.Эбайхгүй байсан...” гэх мэдүүлэг /1ХХ85/,
Гэрч Б.Бын өгсөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Макс' ХХК-ийн төв кемпийн шалган дээр 24 цагаар харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэсэн. 19- 20 цагийн хооронд явган хүн постоор орж гараагүй. Сүүлийн тог тасраад ирэхэд пост нь баруун талаас цэргийн эрээн хувцастай хүмүүс юм хайж байгаа шинжтэй яваад байсан Тэгсэн нохой хуцахаар нь постоосоо гараад харсан чинь постын баруун талд нэг хүн зогсож байхаар нь яваад очтол нөгөө хүн гэрэл хараад цааш явсан. Тэгэхээр нь би байсан газар нь очсон, нөгөө хүн байхгүй байсан. Тэр гэрлийн хугаралд ороод харагдахаа больсон. Энэ үед цаг оройн 20 цаг 30 минутын орчим болж байсан. Тэгээд би постон дээр ирсний дараа А ах залгаад “хяналтаа сайн тавиарай” гэхээр нь би “ойр орчим хяналтаа сайн тавьж бай” гэж хэлж байгаа юм байна гэж бодсон. Тэгсэн сүүлд нь манай дээр ажиллаж байсан хоригдол оргосон талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /1ХХ113-114/,
Гэрч Д.Аийн өгсөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Орой 18 цагийн орчим ажлаасаа буусан Г.Эбид хоёр нэг контейнерт хамт байдаг. 19 цагийн орчим хоол идсэн. Буцаж контейнерт ирэхэд Г.Эийнконтейнер цэвэрлэх ээлж байсан тул хогоо шүүрдээд, нүүрс оруулж ирсэн байж байсан. Түүний дараа тог тасарсан. Удалгүй 2 минут орчмын дараа тог ирсэн, тэгэхэд контейнер дотор харагдаж байсан. Тэгээд удалгүй тог тасраад тоонд суухад Г.Эбайхгүй байсан. Хорих ангийн албан хаагчид Г.Эийг хайж эхэлсэн. Контейнерт дотор байснаас хойш 15-20 минут болсны дараа тоо авахад Г.Эбайхгүй байсан. Оргох талаар огт яриагүй Г.Эийг хоригдлууд болон хорих ангийн алба хаагч нараас огт зодож дарамталж байгаагүй...” гэх мэдүүлэг /1ХХ 89-90/,
Гэрч Б.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн өглөөний 10 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Чандмань сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр болох Шалын хоолойн баруун бэл гэх газарт таарсан. Эрэн сурвалжлагдаж байсан хоригдол Эийн гадна төрх, өмсөж явсан хувцастай нь таарч байсан учраас дайчлан баривчилсан. Г.Эямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй...” гэх мэдүүлэг /1ХХ126/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1ХХ 4-5, 12-14/, яллагдагч Г.Эийнмэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,/1ХХ 8-11/, 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 22 дугаартай “Хоригдол ажиллуулах зөвшөөрөл өгөх тухай” прокурорын зөвшөөрөл /1ХХ61-63/, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн дарга, хурандаа Б.Түвшинтөгс, “Макс рөүд' ХХК-ийн ерөнхий захирал Ч.Б нарын байгуулсан 2020 оны 08 дугаар сарын 27-нь. өдрийн “Хоригдлыг аж ахуйн нэгж, байгууллагад хөлсөөр ажиллуулах гэрээ”-ний хуулбар/1ХХ 65-68/, зэрэг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Энь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байхдаа 'Макс рөүд” ХХК-тай байгуулсан “хоригдлыг аж ахуйн нэгж, байгууллагад хөлсөөр ажиллуулах гэрээ”-ний дагуу Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багийн нутаг дэвсгэр “Тангуу” гэх газар ажиллаж байхдаа 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 20 цагийн орчим хорих ангийн бүсээс оргон зайлсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Эийнүйлдэл нь хорих ял эдэлж байхдаа хорих ангийн харуул хамгаалалт бүхий байршлаас буюу хоригдлыг аж ахуйн нэгжид хөлсөөр ажиллуулах гэрээний дагуу ажиллаж байсан газраасаа оргон зайлснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “оргон зайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, биечлэн эдлэх ялын хэмжээг тогтоох зорилгоор Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн тодорхойлолт /1ХХ57/, 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Г.Эийнялын тооцооны тодорхойлолт /1ХХ-58/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 916 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1ХХ 187-213/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Үүний үндсэн дээр шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзсний үндсэн дээр шүүгдэгч Г.Эрдэнэпүрэвт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэхээр байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус хуульчилжээ. Иймээс энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Эрдэнэпүрэвт оногдуулсан 1/нэг/ жилийн хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 916 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жил 8 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 3 сар 27 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 3 сар 27 хоногоор тогтоосон болно.
Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно”, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2 дахь хэсэгт “Хаалттай хорих ангийн энгийн зэрэглэлд санаатай гэмт хэрэг анх удаа үйлдэж 4-6 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл урьд өмнө хөнгөн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан 4 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн хоригдлыг, тусгай зэрэглэлд 6 жил, түүнээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл урьд өмнө хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ял шийтгүүлж байсан хоригдлыг ял эдлүүлнэ”, гэж тус тус хуульчилсан байна. Шүүгдэгч Г.Эхорих ял шийтгүүлэн биеэр эдэлж байсан, урьд өмнө нь хэд хэдэн удаа ял шийтгүүлсэн болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбаруудаар тогтоогдож байх тул түүнд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Эийг сэжигтнээр баривчилж цагдан хоригдсон 59 хоногийг хорих ялд оруулан тооцож, оргосон оргодлыг эрэн хайхтай холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр нэхэмжлэх Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн эрхийг нээлттэй үлдээж, дүрс бичлэгтэй 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, шар өнгийн иштэй 1 ширхэг цаасны хутгыг “Эд мөрийн устгах комисс”-т шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Гн Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “оргон зайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Эт оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 916 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жил 8 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 3 сар 27 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 3 сар 27 хоногоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 199 дүгээр хэсэг, 199 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус баримтлан шүүгдэгч Г.Эт оногдуулсан 3 жил 3 сар 27 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Эийг сэжигтнээр баривчилж цагдан хоригдсон 59 хоногийг хорих ялд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч Г.Эвт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Оргосон оргодлыг эрэн хайхтай холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр нэхэмжлэх Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн эрхийг нээлттэй үлдээж, дүрс бичлэгтэй 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, шар өнгийн иштэй 1 ширхэг цаасны хутгыг эд мөрийн устгах комисст шилжүүлж, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА