| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2018/0318/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/312 |
| Огноо | 2018-11-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 2018/ШЦТ/312
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг,
улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Э.Оюун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, Б.Б нарт холбогдох 1834006080276 дугаартай эрүүгийн хэргийг Төв аймгийн Прокурорын газраас хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамтаар Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багийн 9-20 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэгдэж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 349 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 451 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогтой Б.Б,
Монгол улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хоёр хүүхэд, хадам аавын хамтаар, Төв аймаг Зуунмод сум Номт 1 дүгээр баг 32-2 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Б. Б гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б, Б.Б нар нь 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг "ХХХ” баарны гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Б.Б, Б.Б нар нь 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг "ХХХ” баарны гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Б : "....Би 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын дугаар багт барилгын ажил хийж байгаад хамт ажилладаг 2 залуутайгаа ажлаа тараад пиво ууж байгаад орой2- цагийн үед гэр лүүгээ харихаар Зуунмод сумын 1 дүгээр баг 3 икс бааранд ажилладаг эхнэртэйгээ уулзаад харъя гэж бодоод баарны үүдэнд ирж байхад манай ах Мөнхбат ах баар луу бие засаад ирье гээд гарсан би дотор сууж байна хэсэг хугацааны дараа Алтанчимэг эгч гадаа хүн муудалцлаа гээд машинаас гараад Мөнхбат ахыг дагуулаад ирээд ирсэн. Энэ үед араас нь нэг хүн Алтанчимэг эгчийг гичий минь гэх зэргээр доромжлоод байхаар нь би машинаас гараад нөгөө хүнийг чи юу гээд байгаа юм бэ гэхэд надад хандаж чи наашаа хүрээд ир ад дуудсан ингээд бид хоёр эгчийг өмөөрөөд жаахан маргалдаад нөгөө залуу наашаа хүрээд ир гэж байхаар нь би нөгөө залуугийн араас хүрээд очиход намайг барьж аваад газарт мушгиж унагаад намайг нүүр лүү 1-2 удаа цохиод миний уруул сэтэрсэн. Ингээд би хашхираад доороос нөгөө залууг энгэрээс нь зуурч байгаад гараараа нүд рүү нэг удаа цохиход намайг тавиад наашаа зугтаахаар нь би араас нь наадхаа бариад авч хашхираад араас нь Мөнхбат ах, жолооч залуу хоёр гүйгээд бариад авсан. Ингээд цагдаа руу нөгөө залууг Алтанчимэг эгч аваад явсан. Намайг Мөнхбат ах эмнэлэг хүргэж өгсөн. Б гэх залуу эгчээс болж надтай маргалдаад намайг дуудаж байгаад газар унагаад миний уруулыг цохиод сэтэлчхээр ь би доор нь ороод зууралдаж байгаад гараараа 1-2 удаа зүүн нүд рүү нь цохиж гэмтэл учруулсан байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр багахан асуудлаас болж нэгнийгээ үл ойлгож нэг нэгэндээ хөнгөн гэмтэл учруулсан цагдаагийн байгууллагаар удаан явахад хэцүү байна. энэ асуудлаа хуулийн дагуу шийдүүлж дуусгамаар байна. .. ” гэх мэдүүлэг /хх 05-06 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Б.ийн: "..Нөгөө залуу намайг заамдаад авахаар нь би нөгөө залууг мушгиад газар унагаасан энэ үед цагаан өмдтэй хүүхэн хүрч ирээд нөгөө залууг салгаж аваад тэнд зогсож байсан машин руу яваад өгсөн ингээд нөгөө залууг авч явсан хүүхэн надад хандаж чи яв гэхээр нь би нөгөө хүүхнийг чамд хамаагүй гэхэд машин дотроос нэг залуу гарч ирээд чи юу гээд байгаа юм бэ гэсэн тэгэхээр нь та нарт хамаагүй гэтэл нөгөө залуу над дээр гүйгээд ирэхээр нь нь би нөгөө залууг барьж аваад газар мушгиж унагаад нэг удаа нүүр лүү нь цохисон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ..” гэх мэдүүлэг /хх-08-09 тал/,
мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Алтанчимэгийн: “...зогсоогос нөгөөд залуу дээр очоод одоо ингээд больчих явчих тэгэх үү гэж гуйхад надад хандаж чи дуугүй бай зайл гичий минь гэж хэлсэн энэ үед манай дүү Б машинаас гар ирээд чи манай эгчийг юу гээд байгаа юм бэ гээд хүрээд ирэхэд нөгөө залуу банди нар минь хүрээд гэхэд манай дүү өөдөөс нь яваад очсон энэ үед манай нөхөр жолооч Доржоо хоёр араас нь очих гэхээр нь би боль гээд болиулсан. Ингээд би Быг босгоод харахад дээд уруул нь зүүн талд сэтэрчихсэн цус нь гоожоод байсан. Болортуяа нөгөө залуугийн араас гүйгээд араас нь манай нөхөр Доржоотой хамт гүйгээд 5 орчин минутын дараа нөгөө залууг бариад ирсэн. Ингээд
би нөгөө залууг аваад цагдаад дээр ирсэн. Манай дүүг манай нөхөр жолооч Доржоо эхнэр хамт эмнэлэг аваад явсан. ” гэх мэдүүлэг /хх- 10 тал/,
мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Мөнхбатын: "...нөгөө залу амандаа энэ юу юм бэ гэснээ намайг шатаар буугаад очингуут өөдөөс куртикний энгэрээс барьж аваад намайг тонгороод газар унасан энэ үед манай эхнэр машинаас гарч ирээд больцгоо гэж хэлээд намайг сугадаж босгосон энэ үед намайг тонгорсон залууг нөгөө 3 хүүхдийн нэг нь хорьж байсан нөгөө манай манай эхнэрийг доромжлоод байсан Манай эхнэр машины хажууд намайг авчраад нөгөөд залуу дээр очоод чи одоо больчих ингээд яв гэхэд манай эхнэрийг зайл гээд энэ үед Бд гарч очоод цаашаа яваад өгсөн. Ингээд харахад Б газар унчихсан хэвтэж байсан. Нөгөө залуу нь унагачхаад зугтаачихсан Б дээр яваад очиход уруул нь сэтэрчихсэн байсан. Ингээд би нөгөө залуугийн араас гүйгээд гүйцээгүй манай жолооч Доржоо надаас түрүүлж гүйгээд нөгөө залууг бариад авахад нөгөө залуу газар ухаан алдсан юм шиг хөдөлгөөнгүй хэвтээд өгсөн. Энэ үед Бы эхнэр Болортуяа гүйцэж очоод чи яаж байгаа юм бэ манай нөхрийг алчихлаа шүү дээ гэж хэлээд 2-3 удаа гараараа цохиж харагдсан. Ингээд нөгөө залууг манай эхнэр цагдаа руу аваад явсан. Би Быг аваад эмнэлэг орсон байгаа.” гэх мэдүүлэг /хх- 11 тал/,
мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Энхтөгөлдөрийн: "...Нама манай найзууд Төөгий гэж дууддаг юм. Би тус өдөр Цэрэнцогзол, Лхагва гэх хоёр найзтайгаа гэр лүүгээ харих гээд 3 икс баарны үүдээр өнгөрч явахад баарнаас Б гэх миний таньдаг залуу гарч ирээд намайг таниад дуудаад бид гурав хүрээд очиход мэнд мэдэлцээд Б надад хандаж 5000 төгрөг байна уу гэж асуухаар нь мөнгө байхгүй гэж хэлээд зогсож байтал бааран дотроос нэг залуу гарч ирээд доошоо шатаар бууж ирээд Бд хандаж нэг үг хэлээд нөгөө залуу Бийг хөлөөрөө хавираад газар унагаад энэ үед хажууд зогсож байсан машин дотроос нэг хүүхэн гарч ирээд нөгөө залууг нь салгаж аваад би Бийг хориод чи одоо боль согтуу байна эртхэн харьж амар гэж хэлэхэд машин дотроос Б гарч ирээд Бийг хөөе гээд дуудаад орилоод байсан. Ингээд Б тэр хоёр харанхуй руу ороод тэр хоёрын хэн нэг нь орилох шиг болсон бид гурав энэ үед тэндээс холдоод замын хойд талд гарчихсан гэр лүү явж байсан ингээд эргээд харахад нөгөө анх гарч ирж салгаж байсан хүүхэн нөгөө залуу мөн машин дотроос бас нэг залуу гарч ирээд Бийн араас хөөгөөд алга болсон.
Бид нар тэгээд эргэж хараад яваад өсгөн.. ” гэх мэдүүлэг /хх- 13 тал/,
Төв аймгийн Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны №52 дугаартай шинжээчийн дүгнэлт: " 1. Б.Бийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, алимны салст, зүүн шанаанд цус хуралт, зүүн нүдний зовхи, зүүн шанаа, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, дух, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн хоёроос гурван удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх-16-17 тал/
Төв аймгийн Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны №5^ дугаартай шинжээчийн дүгнэлт: " 1. Б.Бы биед дээд урууланд сорвит гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” /хх-20 тал/
мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Бы: "...Би 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ажлынхаа 2 найзтай 20 ширхэгтэй сагс пивоноос хүн хүний 4 ширхэг пиво уусан юм. Тэгээд дараа нь Төв аймгийн Зуунмод сумын ХХХ бааранд эхнэр Болортуяа дээр очсон юм. Тухайн үед манай ах Мөнхбат хүүхэд хөхүүлэхээр очсон байсан. Тэр үед орох гэхэд ах Б гэх залуутай муудалцаад байж байсан. тэр үед Мөнхбат ахын эхнэр нь салгаад явах гэхэд Б эхнэрийг нь хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би очоод түүнтэй "чи яахаараа янз бүрээр хүн хараадаг юм бэ гэж хэлээд маргасан юм. Тухайн үед Б намайг хүзүүгээр гараараа тэвэрч аваад мушгиж унагаасан. Намайг унасан байхад уруул сэтэртэл 1 цохисон. Би доороос нь зөрүүлээд цохисон. Тэгээд хүмүүс салгасан. Бид хоёр шууд цагдаа дээр ирсэн. Өөр зүйл болоогүй.Бид хоёр хоорондоо эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-30 тал/,
мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Бийн: "...Би 20' оны 08 дугаар сарын 09-ний өдөр 21 цагийн үед ажлынхаа газрын Эрка, Сайхнаа гэх хоёр хүнтэй хамт 1 шил Ерөөл нэртэй 0.75 граммын архи хувааж ууцгаасан. Тэгээд тэндээсээ ганцаараа гараад оёдлын үйлдвэрийн байранд байдаг эгчийн гэрт очиж хонохоор явж байсан ба замаараа 3 икс гэсэн бааранд орж таньдаг нэг хүнээс мөнгө асуугаад байхгүй гэхээр нь буцаад гараад явж байгаад 3 иксийн яг үүдэнд нь Баянхошууны нэг таньдаг залуу болох Төөгийтэй таарсан тэгээд тэрнээс бас мөнгө асуухад мөнгө байхгүй гэсэн ба бид хоёр ойр зуурын зүйл яриад байж байтал хөндлөнгийн нэг хүн ирээд яагаад хүүхэд дээрэлхээд байгаа юм бэ гэхэд нь би таньдаг хүнтэйгээ юм яриад байж байна юу яриад байгаа юм бэ? гэхэд нөгөө залуу уурлаад намайг бариад авсан тэгээд зууралдаад газар унаад зодолдож байхад нөгөө залууг нэг цагаан хувцастай эхнэр нь бололтой хүн ирж авсан. Бас намайг Төөгий ирж авсан. Тэгээд байж байтал цаанаас бас нэг өөр залуу гарч ирээд чу юу гээд байгаа юм бэ гээд дайрахаар нь би зугтаасан. Тэгсэн намайг гүйцэж ирээд зуурахаар нь би мушгиж унагаагаад нүүр лүү нь цохисон бас тэр залуу доороос мөн нүд рүү цохиод авсан. Тэгээд салаад дахин зугтаатал араас эхний муудалцсан.
Залуу гүйж ирээд намайг бариад цагдаа дээр авч ирсэн юм. Бид хоёр хоорондоо тохиролцоод эвлэрсэн байгаа....” гэх мэдүүлэг /хх-34 тал/-р нотлогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б, Б.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.
Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б, Б.Б нарыг нь 08 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг "ХХХ” баарны гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон байна.
Шүүгдэгч Б.Б, Б.Б нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Төв аймгийн Прокурорын газрын прокурорт гаргаж, прокурор хүсэлтийг авч хуульд заасан хугацаанд хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний саналаа яллагдагчид танилцуулж, яллагдагч нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хууль зөрчөөгүй байна.
Шүүх Б.Б, Б.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч улсын яллагчийн шүүхэд гаргасан саналыг харгалзан шүүгдэгч Б.Бийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр, шүүгдэгч Б.Быг 450 /дөрвөн зуун тавь / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б, Б.Б нарт сануулав.
Хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/-н төгрөгөөр, шүүгдэгч Б.Б-ыг 450 /дөрвөн зуун тавь / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/-н төгрөгөөр, шүүгдэгч Б.Б-ыг 450 /дөрвөн зуун тавь / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.