| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2017/00497/И |
| Дугаар | 612 |
| Огноо | 2017-11-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 612
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар “Төрийн банк” ХХК-ний нэхэмжлэлтэй, Л.Гансүх, М.Оюун-Эрдэнэ нарт холбогдох “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 3.909.17410 төгрөг гаруулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах”-ыг хүссэн хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “Төрийн банк” ХХК-ний Сэлэнгэ салбарт харилцааны менежер ажилтай гэх,
Сартуул овгийн Ганхуягын Аззаяа РД: УУ-89062328
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Хушаат сум, Мөнхтолгой 2 дугаар баг Орхон гудамж 2-10 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх,
Боржгон овгийн Лхагвын Гансүх РД: МЛ-79060611
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Хушаат сум, Мөнхтолгой 2 дугаар баг Орхон гудамж 2-10 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх,
Онход овгийн Монхоодойн Оюун-Эрдэнэ РД: МЮ-80112921
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Намуунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Зээлдэгч Лхагва овогтой Гансүх, хамтран зээлдэгч Монхоодой овогтой Оюун-Эрдэнэ нар нь Төрийн банкнаас 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр дугаар 14/196 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 5.000.000 төгрөгийг жилийн 24.2 хувь, сарын 2.1 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээл авсан.
Зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-1313000083 дугаарт бүртгэгдсэн Сэлэнгэ аймгийн Хушаат сум, 2 дугаар баг, Орхоны 2 дугаар гудамжны 10 тоотод байрлах 31.71 м.кв талбайтай хувийн сууц, мөн тус хаягт байрлах улсын бүртгэлийн Г-1313000008 дугаар бүртгэгдсэн 1724.3 м.кв талбайтай газрын хамт барьцаалсан.
Зээл авсанаас хойш зээлдэгч нар нь үндсэн зээл 3.170.868.96 төгрөг, үндсэн хүү 984.69115 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19.08969 төгрөг, нийт 4.174.64980 төгрөгийг төлсөн байна. Зээлийн гэрээ 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр дууссан ба зээлдэгч нар нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байна.
Банкны зүгээс зээлдэгчтэй удаа дараа уулзаж зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардаж мэдэгдэл, хугацаатай шаардлага хүргүүлсэн боловч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлсэн бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээлийн төлбөрт огт төлөлт хийгээгүй байх тул дараах нэхэмжлэлийн шаардлагийг гаргаж байна.
Нэхэмжлэл гаргах үеийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар зээлдэгч Лхагва овогтой Гансүх, хамтран зээлдэгч Монхоодой овогтой Оюун-Эрдэнэ нар нь үндсэн зээл 1.829.13104 төгрөг, үндсэн хүү 1.752.23925 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 327.80381 төгрөг, нийт 3.909.17410 /гурван сая есөн зуун есөн мянга нэг зуун далан дөрвөн төгрөг арван мөнгө/ төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Иймд нийт зээлийн төлбөр 3.909.17410 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 147.69678 төгрөгийн хамт зээлдэгч Лхагва овогтой Гансүх, хамтран зээлдэгч Монхоодой овогтой Оюун-Эрдэнэ нараас гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү.
Зээлдэгч хамтран зээлдэгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-1313000083 дугаарт бүртгэгдсэн Сэлэнгэ аймгийн Хушаат сум 2 дугаар баг, Орхоны 2 дугаар гудамжны 10 тоотод байрлах 31.71 м.кв талбайтай хувийн сууц, мөн тус хаягт байрлах улсын бүртгэлийн Г-1313000008 дугаарт бүртгэгдсэн 1724.3 м.кв талбайтай газрыг албадан дуудлага худалдаанд оруулж зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү! гэжээ.
Хариуцагч Л.Гансүх, М.Оюун-Эрдэнэ нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Төрийн банкнаас 5.000.000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Тухайн зээлийг авснаас хойш 4.174.649 төгрөгийг төлсөн. Тодорхой хэмжээний төлөлт хийгээд л явж байсан. Банкны зүгээс удаа дараа зээлээ төлөхийг шаардаж ирэхэд нь шүүхэд шилжүүлэх хүсэлт тавьдаг байсан боловч бидний хүсэлтийг хүлээж аваагүй.
Бидний хувьд хүү болон нэмэгдүүлсэн өндөр хүүгийн дарамтанд ороод хэцүү байна. Тухайн үед нь банк шүүхэд шилжүүлсэн бол бид нар ингэж их мөнгөний банкны хүүгийн дарамтанд орохгүй байсан. Үндсэн зээл болох 1.829.13104 төгрөгийг бол төлнө! гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
“Төрийн банк” ХХК-ний нэхэмжлэлтэй Л.Гансүх, М.Оюун-Эрдэнэ нарт холбогдох “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 3.909.17410 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Л.Гансүх, М.Оюун-Эрдэнэ нар нь бид 5 сая төгрөгийн зээлийг аваад 4.174.64980 төгрөгийг нь төлсөн. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр дууссан бөгөөд зээлээ төлж чадахгүй болсон тухайгаа банкинд удаа дараа хэлж зээлийн хүүг зогсоож, шүүхэд шилжүүлэхийг хүсч байсан боловч шийдвэрлэж өгөөгүй хүүгийн төлбөрт унагасанд гомдолтой байгаа учраас үндсэн зээл 1.829.13104 төгрөгийг л төлнө гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь: Хариуцагч Л.Гансүх, М.Оюун-Эрдэнэ нар нь 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Төрийн банк” ХХК-ний Хушаат тооцооны төвөөс зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 5.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 25.2 хувийн хүүтэй зээлэн 14/196 тоот зээлийн гэрээг байгуулан, мөн өдөр дээрх зээлийн гэрээний үүргийн барьцаа болгож эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгө болох Сэлэнгэ аймгийн Хушаат сум 2 дугаар баг, Орхоны 2 дугаар гудамжны 10 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-1313000083 дугаарт бүртгэгдсэн 31.71 м.кв талбайтай хувийн сууц, мөн тус хаягт байрлах улсын бүртгэлийн Г-1313000008 дугаарт бүртгэгдсэн 1724.3 м.кв талбайтай газрын хамт тус тус барьцаалж дээрх барьцааны гэрээг байгуулсан байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк болон зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн болох нь дээрх зээлийн болон барьцааны гэрээгээр тогтоогдож байна.
Талууд энэхүү гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар бичгээр үйлдэж нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд зохигчид энэ талаар маргаангүй байна.
Мөн дээрх гэрээнүүд нь Иргэний Хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэрээ байгуулсан нь хавтаст хэрэгт нэхэмжлэгч талаас гаргаж ирүүлсэн 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 14/196 тоот зээлийн болон барьцаат зээлийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар зэргээр нотлогдож байх ба эдгээр гэрээнүүд нь хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна гэж шүүх дүгнэлээ.
Зохигчид зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй, түүнчлэн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэхь хэсэгт заасан “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасны дагуу дээрх гэрээг байгуулсан байх тул талуудын хооронд мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэхь хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.
Хэдийгээр зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болох бөгөөд зээлдэгчийн хариуцлагын хувьд зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд нь төлөөгүй бол дээр дурьдсанчлан хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй бөгөөд зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр гэрээнд заасан хэдий ч гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн тухайн барьцааны зүйлээр өөрийн шаардлагаа хангуулах эрхээ нэхэмжлэгч өөрөө хэрэгжүүлээгүй гэж үзэх нь үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 14/196 тоот гэрээнийн 6.2.3-д заасан эрх үүргээ үнэнч шудрагаар хэрэгжүүлээгүй байх тул шүүх дан ганц хариуцагчийг буруутах боломжгүй гэж дүгнэв.
Иймд шүүх үндсэн зээл болон хүүг 2015 оны 5 сарын 30-ны өдрийн байдлаар тооцож хариуцагч Л.Гансүх, М.Оюун-Эрдэнэ нараас 2.743.69654 төгрөгийг гаргуулан “Төрийн банк” ХХК-нд олгож, үлдэх 1.165.47756 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.2, 165 дугаар зүйлийн зүйлийн 165.1 дэхь хэсэгт тус тус зааснаар зээлдэгч Л.Гансүх, М.Оюун-Эрдэнэ нар нь 2.743.69654 төгрөгийг төлөөгүй нөхцөлд Төрийн банк ХХК нь 14/196 тоот зээлийн болон барьцааны гэрээний барьцааны зүйл болох эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгө болох Сэлэнгэ аймгийн Хушаат сум 2 дугаар баг, Орхоны 2 дугаар гудамжны 10 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-1313000083 дугаарт бүртгэгдсэн 31.71 м.кв талбайтай хувийн сууц, мөн тус хаягт байрлах улсын бүртгэлийн Г-1313000008 дугаарт бүртгэгдсэн 1724.3 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар борлуулах үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд хангуулах эрхтэй байх тул үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгүүдээр хангуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр ханган шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний Хуулийн 175 дугаар зүйлийн 175.6, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэлийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэхь хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдаа явуулах этгээдээр Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албыг томилох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 147.69678 төгрөгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 129.049 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 ,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсэгт зааснаар зээлдэгч зээлдэгч Л.Гансүх, хамтран үүрэг гүйцэтгэгч М.Оюун-Эрдэнэ нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 2.743.69654 төгрөгийг гаргуулан “Төрийн банк” ХХК-нд олгож, үлдэх 1.165.47756 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэхь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангаагүй тохиолдолд эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгө болох Сэлэнгэ аймгийн Хушаат сум 2 дугаар баг, Орхоны 2 дугаар гудамжны 10 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-1313000083 дугаарт бүртгэгдсэн 31.71 м.кв талбайтай хувийн сууц, мөн тус хаягт байрлах улсын бүртгэлийн Г-1313000008 дугаарт бүртгэгдсэн 1724.3 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг барьцаа хөрөнгөнөөс хуулийн дагуу албадан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэлийн тухай хуулийн 43 дүгээр зүйлийн 43.1 дэхь хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдаа явуулах этгээдээр Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг томилсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 147.69678 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 129.049 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ