| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2017/0226/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/222 |
| Огноо | 2017-11-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 2017/ШЦТ/222
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж, Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа Улсын яллагч: Э.Гантулга, Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн тоот хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт 1.Монгол улсын иргэн, овогт ******* /*******/
2.Монгол улсын иргэн, овогт ******* /*******/,
Үйлдсэн хэргийн талаар: Шүүгдэгч *******, ******* нар нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 22 цагийн үед *******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, шүүгдэгч ******* нь *******гийн хацран тус газар нь заазуураар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Шүүгдэгч ******* нь *******гийн толгойн тус газарт нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад : Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр найзуудтайгаа уулзаад хоёр шил архи хувааж уусан. Бид айлд байж байгаад айлаас , *******, бид гурав гарахад хашааны гадна нэг мотоцикльтой залуу зогсож байсан. Тэл залуу дээр очиход томрох гээд байна уу гэхээр нь томрох гэсэн хүн алга гээд бид хоёр маргалдсан. Би *******гийн зүүн шанааг заазуураар зүссэн. Тэр миний толгойны зулай хэсэгрүү чулуугаар цохисон. ...” гэх мэдүүлэг. /хх-ийн 85-86 / Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр найз айлд хүргэж өгөөд хашааны үүдэнд нь хүлээгээд мотоцикльтой зогсож байтал хашаан дотроос гурван залуу гарч ирсэн. ******* гэх залуу миний баруун нүдрүү нэг удаа цохисон. Би мотоциклиос бууж очоод *******г нэг удаа цохисон. Хажуу айлын нэг хүн гарч ирээд больцгоо амарцгаа гэхэд ******* нь надтай ах учраа ололцъё гээд хамт алхаж байснаа эргэж хараад хавирч унагасан. Тэгэхээр би босоод түүнтэй барьцалдаж байтал зүүн хацар руу хутга, заазуур шиг юмаар хүрэх шиг болсон. Хацраа дараад үзтэл цус гарч байсан. Тэгээд чулуу аваад шидтэл *******г оносон. Үл ойлголцол үүсэх шалтгаан нь намайг мотоцикль дээр сууж байхад ******* нь ирээд мотоциклийг унтраагаад миний далан дээр цохиод манай сумын бөхчүүдийг таних уу гээд өдөөд байсан. Би түүнийг томрох гээд байна уу гэхэд намайг цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 87- 88/
Гэрч *******гийн мөрдөн байцаалтын өгсөн “...******* танихгүй залуутай маргалдаад байхаар нь би Нямдоржийн хамт салгахад ******* *******г хоёр удаа цохисон. ******* хоёулаа муухай юм болчихлоо гээд холгүйхэн явахаар нь учраа олоод ирэх байх гэж бодоод хүлээж байтал ******* танай найз чинь намайг заазуурдчихлаа гэж хэлэхээр нь гэрэл тусгаад хартал *******гийн зүүн шанаанаас нь цус гарч харагдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/
Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... би *******гийнд унтах гэж байтал н.Мөнхбаатар залгаад *******г хүнд заазуурдуулчихлаа цагдаа дууд гэж хэлсэн. Намайг очиход ******* би өөрөө холдоогүй бол энэ миний хоолойг тасдахаар байлаа гэж хэлсэн. ******* гэх залуугаас яаж байгаа юм гэж асуухад зүсэх төдий л зүйл боллоо гэж байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 47-48/
Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... *******гийнд очиж намайг манай найз охины гэрт хүргээд өгөөч гэхэд тэгье гээд бид хоёр Баярцэцэгийнд ирээд би гэрт орох гэтэл нэг залуу намайг өшиглөсөн. Би гэрт орж чадалгүй хашаанд хэсэг байж байгаад гартал ******* заазуурдуулчихлаа гээд шанаанаас нь цус гарчихсан зогсож байсан... ” гэх мэдүүлэг. /ххийн 50-51 /
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн “… намайг дуудаад гадаа хүмүүс муудалцаад байна гэхээр нь гараад хартал *******, *******нар маргалдадж байсан. Тэгэхээр нь би *******г гэрт оруулчихаад *******д манай найз архи уугаад согтчихож гэхэд ******* гарч ирээд *******г цохисон. Тэгээхр нь *******г хориглотол Н. 3 мотциклиосоо бууж ирээд *******тэй зодолдсон. Би эр хүмүүс байж хэл амаараа учраа ол гэхэд тэр хоёр тэгье гээд ******* нөгөө залуугийн хүзүүгээр нь тэврээд холдоод явсан. Араас нь ******* бид хоёр мотоцикльтой яваад очиход ******* танай найз чинь намайг дүрчихлээ гээд гартаа атгасан чулуугаар толгойруу нь цохисон...” гэх мэдүүлэг. / хх-ийн 62-63 / Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 536 дугаартай шинжээчийн 1. биед зулайд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг топгоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3.Дээрх гэмтэл нь тухайн учирсан үедээ болон цаашид амь насанд аюулгүй болно.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй
5.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой... гэх дүгнэлт /хх-ийн 73-74 / Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 537 дугаартай шинжээчийн
1.*******гийн биед зүүн хацарт шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг топгоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3.Дээрх гэмтэл нь тухайн учирсан үедээ болон цаашид амь насанд аюулгүй болно. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй 5.Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ...гэх дүгнэлт /хх-ийн 77-78 / -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 1-4/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11/ эд хөрөнгө битүүмжилэх тогтоол, тэмдэглэл, /хх-ийн 12-19 /, эд мөрийн бримт хураан авах санал, тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт /хх-ийн 20-25 /, Шүүгдэгч *******гийн хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Баянговь сумын 4 дүгээр багийн заЗасаг даргын 87 тоот тодорхойлолт /хх-ийн 89/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 90/,суурь боловсролын үнэмлэхний хуулбар /хх-ийн 91/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 92/, хүүхдүүийн төрсний гэрчилгээний хуулбар / хх-ийн 93-94/,
шүүгдэгч *******гийн хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2017.10.27-ны өдрийн 84 тоот тодорхойлолт /хх-ийн 96/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 97/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ххийн 98/,Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 59 дугаар шийтгэх тогтоолыг хуулбар / хх-ийн 103-111/ зэргийг шинжлэн судлав. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. Хохирогч, гэрч, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Шүүгдэгч *******, ******* нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний 4 өдрийн 22 цагийн үед *******, ******* нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, шүүгдэгч ******* нь *******гийн хацран тус газар нь заазуураар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Шүүгдэгч ******* нь *******гийн толгойн тус газарт нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч *******, ******* нарын мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг / хх-ийн 85-88/, гэрч *******гийн... /хх-ийн 43-44/, гэрч ... /хх-ийн 47-48/, гэрч *******ын... /хх-ийн 50-51/, гэрч ... нарын мэдүүлгүүд /хх-ийн 62-63/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №536, №537 дугаартай дүгнэлтүүд / хх-ийн 73-74, 77-78/ зэрэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******, ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч *******г ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж, шүүгдэгч Н.Амартүшин нь Баянхонгор аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 03 жил 01 сарын хугацагаар хорих ялаар шийтгэгдэж, нэг жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төлгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч *******г анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж тус тус дүгнэв. Шүүгдэгч *******, ******* нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч *******, ******* нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн харицлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, торгох ял оногдуулах прокурорын саналыг хүлээн авах боломжгүй байна.
Шүүхээс шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасныг, үндэслэл болгов. Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах 5 ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч *******, ******* нар нь эрхэлсэн ажилгүй, тодорхой орлогогүй, өөрийн гэсэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, мөн хууль ёсны гэх аливаа эрхүүд бүртгэгдээгүй, Баянхонгор аймгийн Баянговь сумын 4 дүгээр багийн Засаг даргын 87 тоот тодорхойлолт /хх-ийн 89/, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2017.10.27-ны өдрийн 84 тоот тодорхойлолт /хх-ийн 96/, болон тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг чулуу, нэг ширхэг заазуур зэргийг устгуулахаар Шүүхийн тамгын газарт шилжүүлж, шүүгдэгч *******гийн эзэмшлийн ажнай маркийн мотоцикль, шүүгдэгч *******гийн эзэзмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эд зүйлсийг эзэмшигч *******, ******* нарт буцаан олгож шийдвэрлэв. Шүүгдэгч ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ноос 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл нийт найм /8/ хоног цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******гийн энэ хэргийн учир найм хоног цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас хасаж шийдвэрлэлээ.
Харин шүүгдэгч *******д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгох зүйтэй байна. Шүүгдэгч *******, ******* нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт *******, овогт ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г таван зуун цагийн хугацаагаар, шүүгдэгч *******г таван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь таван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил 6 хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар шүүгдэгч *******гийн энэ хэргийн учир найм хоног цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас хассугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 1.7-д зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч ******* хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, мөн хууулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг чулуу, нэг ширхэг заазуур зэргийг устгуулахаар Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******гийн эзэмшлийн ажнай маркийн мотоцикль, шүүгдэгч *******гийн эзэзмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эд зүйлсийг эзэмшигч *******, ******* нарт тус тус буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА