| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2020/0014/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/14 |
| Огноо | 2020-02-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 2020/ШЦТ/14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ******* овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Мянган дархан овогт Чулуунбаатарын Алтанзул Улсын яллагч ******* овогт *******гийн ******* Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.*******т холбогдох 2023000000009 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Завхан аймаг ******* сумын баг, хэсгийн тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ын *******, /Регистрийн дугаар: *******/ Шүүгдэгч М.******* нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний шөнийн 03 цагийн орчимд гэртээ эхнэр Ц.*******г “чи 200 бог нядлуулсан” гэж хэрүүл маргаан үүсгэн, хувийн тааламжгүй харилцааны улмаас түүний толгойн хэсэг рүү нь гараараа цохих, зүүн гарын шуу руу хутгаар хатгах зэргээр зодож цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний шөнө 03 цагийн орчимд Завхан аймаг ******* сумын баг, хэсгийн тоотод байх өөрийн гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Ц.*******г “чи 200 бог нядлуулсан” гэсэн шалтгаанаар түүний толгой руу нь гараараа цохих, зүүн гарын шуу руу хутгаар хатгах зэргээр зодож цохисон хэргийн үйл баримт нь М.*******т зодуулсан талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч Ц.*******гийн “...2019 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө ... Манайх энэ жил 200 тооны бог мал нядалсан тэр нядалгааг намайг нядал гэж нядлуулсан гэж уурлаад хэрүүл эхэлсэн. Тэгсэн гэртээ ороод ална гээд хутгаа бариад хатгасан... Архи нэхээд байхгүй гэсэн чинь “200 тооны бог мал чамаас болж нядалсан” гэж уурласан. Өөр ямар нэгэн хэрүүл болох шалтгаан байгаагүй... Миний толгойн хэсэг рүү гараараа 6-7 удаа цохисон, зүүн гарын шуу руу, нуруун хэсэгт хутгаар хатгасан...” гэсэн мэдүүлгээр, Ц.******* нөхөр М.*******тээ зодуулсан тухайгаа өөрт нь хэлсэн гэж мэдүүлсэн. Гэрч Д.ийн “...Яг тухайн үед болсон асуудлыг нь би мэдэхгүй. Маргааш нь 10 цагийн үед гэрт нь очсон чинь Ц.******* гэртээ 3 хүүхэдтэйгээ хамт эмнэлэгт үзүүлээд ирсэн оёо тавиулсан гээд байж байсан. М.******* нь цагдаа дээр байгаа гэж байсан. Тэгээд шөнө нь М.******* агсам тавиад Ц.*******гийн зүүн шууг хутгаар хатгасан нурууг нь зүссэн байсан. Ц.******* намайг М.******* зүссэн гэж байсан. Ц.******* 7 хоног эмнэлэг дээр боолт хийлгэсэн ”...гэсэн мэдүүлгээр болон М.*******ийн яллагдагчаар өгсөн ”... Манайх энэ намар хэдэн бог нядалсан юм. Түүнийг надаар нядлуулсан гэж гэж уурласан гээд байгаа юм. Би тэр талаар мэдэхгүй байгаа юм. Би эхнэр Ц.*******гийн гарыг нь хутгаар зүссэн юм шиг байна лээ. Би энэ тухайгаа санахгүй байна. Маргааш нь эрүүлжүүлэхээс гараад харихад миний эхнэр Ц.******* гэртээ ирээгүй эгч ийнд 2-3 хоносон. ...Миний буруу би гэмт хэрэгт үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч М.*******ийн үйлдлийн улмаас хохирогч Ц.*******гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 000000019 дугаартай “...1. Иргэн Ц.*******гийн биед: Зүүн шуунд шарх, баруун далны доор зулгаралт, зүүн шанаа хацрын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. 4. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Иргэн Ц.*******гийн биед: Зүүн шуунд шарх, баруун далны доор зулгаралт, зүүн шанаа хацрын зөөлөн эдийн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч М.******* нь хохирогчийг цохиж зодсон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ. Шүүгдэгч М.******* иргэн Ц.*******гийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг цохиж зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд М.*******ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Хохирогч шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөр байхгүй гэж үзлээ. Шүүгдэгч М.*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй тул түүний эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Шүүгдэгч М.*******ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 480000 /дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******т оногдуулсан 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 480000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай. 4. Шүүгдэгч М.******* нь 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 480000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай. 5. Шүүгдэгч М.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 22.5 см урттай, ажлын хэсэг нь 12 см, бариул хэсэг нь бор шарга өнгийн 10.5 см урттай хутгыг устгасугай. 7. Шүүгдэгч М.*******ийн эзэмшлээс 800000 төгрөгийн үнэ бүхий дормон дотор гүл шар тамгатай, хонгор зүстэй, 14 настай морийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 5/06 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай. 8. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ