Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/275

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа, шүүгч Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Нарийн бичгийн дарга: Г.Чингүн

Иргэдийн төлөөлөгч:*******

Шүүгдэгч Ш.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан 2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.*******д холбогдох эрүүгийн 201705000132 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******, регистрийн дугаар*******-тай. 

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Ш.******* нь 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хооронд үүссэн 2 сар 7 хоногтой *******ий бактерийн гаралтай уушгины хатгалгаа өвчнийг оношлоогүй буюу өвчтөнд тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр буюу зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бага насны хүүхэд болох 2 сар 7 хоногтой ******* нь 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 11 цагийн орчимд нас барсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Ш.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн ...2017 оны 03 дугаар сарын 26-ны өглөө 09:00 цагт Хүүхдийн тасагт хуваарийн дагуу жижүүр эмчийн ажлыг хүлээж авсан... Тэр үед эмч ий зовуурийн талаар анхааруулж хэлж өгөөгүй орой 21:00 цагаас хойш гэх хүүхэд зовуурилаад уйлагнаад яраглаад ирсэн би эрчимт эмчилгээний хэсэг рүү хүлээж аваад амин үзүүлэлтийг нь бүгдийг нь хянаад эхлээд амин үзүүлэлтүүд нь тогтвортой байсан ба хүчилтөрөгч эмчилгээ, гормон эмчилгээ, цусархагшилийн эсрэг эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээнүүдийг хийсэн. Мөн антибиотик авсан амин үзүүлэлтүүдийг нь хянаад, тухайн үед нь тайвшруулах, өвдөлт намдаах эмчилгээнүүдийг дэс дарааллаар нь хийж байсан хүүхдийн гэдэс нь дүүрсэн, хэвлий цардгар дүүрэн байсан болохоор хий гаргах гуурс тавьсан зовуурилах бүрд нь шалтгааны эсрэг шинж тэмдгийн эсрэг эмчилгээ хийж шөнөжингөө арга хэмжээ аваад хоносон.... Уушгины хатгааг рентген зураг авч баталдаг, гол шалгуур нь рентген зургаар л баталж оношилно. Мөн бодит үзлэг, анализ, асуумжаар оношилж болно. Энэ өвчний үед юуны гаралтай хатгаа вэ, гэдгээс нь шалтгаалаад антибиотик эмчилгээг заавал авах ёстой, үрэвслийн эсрэг эмчилгээ, гормон эмчилгээ,шинж тэмдэг эмчилгээнүүд, шингэн сэлбэх, хордлого тайлах эмчилгээнүүд хийгдэнэ...би 24 цагийн турш хүүхдийг үзэж эмчилгээ хийж байх явцдаа хүүхдийг уушгины хатгаа байж магадгүй гэж сэжиглэж 2017 оны 03 дугаар сарын 27-ны өглөө яаралтай цээжний рентген зураг харуулахад уушгины хатгаа оношлогдсон тухайн үед хүүхдийг биеийн байдал нь муудсаар байгаад нас барсан... Талийгаач ******* гэх хүүхэд нь олон хоног суулгаад олон хоног ханиалгаж эмч нарт үзүүлж эмчилгээ хийгдэж байсан учир тухайн үед уг хүүхдийг үзэхэд уушгины хатгааны шинж тэмдэг нь бүдэг байсан тул рентгэн зураг авч батлах шаардлагатай байсан, бодит үзлэгээр уушгины хатгаа гэдгийг оношлох боломжгүй байсан... 2017 оны 03 дугаар сарын 26-ны өглөө *******ийг хүлээж авч үзэхэд Тоджаргалын эмч нь суулгалт ханиад гэсэн онош тавигдсан эмчилгээ хийгдсэн байсан мөн талийгаач эмч жижүүрт гарч уг хүүхдэд эмчилгээ хийсэн байсан бөгөөд би жижүүртэй өдрөө 3 удаагийн үзлэг буюу өглөө 7 09 цаг, өдөр 15 цаг, орой 21 цагуудын үзлэгээр уушгины хатгаа байж магадгүй гэж сэжиглэсэн бөгөөд маргааш өглөө яаралтай цээжний рентгенд авхуулж уг уушгины хатгааг онош тавьсан...” гэх мэдүүлэг /2-р 78-80, 94-96 /

Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ...2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Ш.******* эмч жижүүрт гарсан ба тэр эмч нь манай хүүхдэд амьсгалын аппарат залгаж өгөхөд жаахан уйлагнаад байсан, би гэртээ очиж байж байгаад ороход эмнэлэг дээр хүүхэд дээрээ очсон чинь амьсгал нь яраглаад унтаж чадахгүй болчихсон байхаар нь Ш.******* эмчтэй уулзаад хүүхэд бүр улам дордчихсон байна гэсэн чинь чихрүү нь хатгаад байх шиг байна гээд чих рүү нь хөвөн хийсэн, бас седүксин судсаар нь хийсэн, тэгээд би эмчтэй нь дахиж уулзсан чинь эмч нь гэдсэн дээр нь ногоон тос түрхээд, дуслын систем тайраад гэдэснээс нь хий гаргана гээд дуслын систем тайраад хийсэн чинь хий гараагүй, Ш.******* эмч танай хүүхэд түгжирсэн байж магадгүй гээд 48-96 цаг хүртэл хоол сойно гээд одоо мээмийг битгий хөхүүл гэсэн. Тэгээд жаахан байж байгаад хүүхдийг өөр өрөөнд оруулсан.Тэгээд эмчилгээгээ өөрчлөөч хүүхэд улам муудаад байна гаднаас авах эм тариа хэрэгтэй юм юу байна гэсэн тэгээд танай хүүхдэд антибиотик бичигдээгүй байгаа маргааш өглөө эмч нарын зөвлөгөөнд орж байж шийднэ гэсэн. Мөн танай хүүхдийг чагнаж үзэхэд баруун зүүн уушгиндаа өөрчлөлт байхгүй, ханиад байхгүй, санаа зоволтгүй зүгээр болно гэсэн. Тэгээд өвчин намдаах эм, халуун бууруулах эм өгсөн. Тэгээд хүчилтөрөгчийн аппарат залгасан, мөн амьсгал, зүрхний цохилт хэмждэг аппарат залгаад үзүүлэлт нь унаад эхэлбэл хэлээрэй гэсэн, тэгээд би үзүүлэлт нь унаад байхаар нь хэлсэн чинь наад аппарат чинь буруу заагаад байдаг юм гээд салгаад аваад яваад өгсөн. Тэгээд тэр шөнөө эхнэр бид хоёр хүүхдээ ээлжилж тэвэрч хоносон. Манай эхнэр шөнө эмч нар дээр нь очоод та нар арга хэмжээ аваач одоо хүүхэд бүр муудлаа гэсэн чинь би дангаараа шийдвэр гаргахгүй гэсэн, өглөө 09:00 цаг өнгөрч байхад Мэс заслын эмч, Сарантуяа эмч нар орж ирж үзээд хүүхдийн биеийн байдал нь муудсан байна гэж хэлсэн. Тэгээд би гарчихаад эргээд өрөөнд орж ирэхэд сувилагч нь рентген зураг авахуулчихаад ирсэн чинь амьсгал нь тасалдсан гээд сувилагч нь сандарчихсан гүйж орж ирсэн, тэгээд сандралдаад эмч нарыгаа дуудаад эмч нар нь эмнэлгийн хэллэгээр яриад эхэлсэн, жижүүртэй хоносон Ш.******* эмч нь 2 уушгиндаа хатгаатай байсан байна гэж хэлж байсан, тэгээд эмчилгээ хийж байсан, ба эхнэр бид хоёрыг гарч бай гэсэн тэгээд эмчилгээ хийж байгаад нас барлаа гэж хэлсэн... Рентген зураг авахуулахаасаа өмнө эмч нар гэдэсний гүйлгэлттэй байна гэж байсан ... гэх мэдүүлэг /1- р хх-ийн 3 111-113/

Гэрч Б.Дарьсүрэнгийн өгсөн мөрдөн байцаалтад өгсөн ....2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 11:00 цагийн үед Ш.******* эмч сувилагч болон ээжийнх нь хамт хүүхдийн цээжийг рентгенд харалт хийхэд хүүхдийн баруун талын уушгийг бүхэлд нь хамарсан тархмал нэвчдэс харагдаж байсан, өрцний контур тод бус, синус бүдэг байсан, би хүүхдээ дээш нь гарга гээд эмчид нь хүнд хатгалгаа байна гэж хэлээд, өвчний түүхийг авч үлдээд өвчний түүх дээр харалтаа бичиж эмчид нь өвчний түүхийг өгч явуулсан. Баруун талын уушгийг бүхэлд нь хамарсан тархмал нэвчдэс харагдаж байсан гэдэг нь хүнд хэлбэрийн уушгины хатгаа байна гэсэн үг, өрцний контур тод бус, синус бүдэг байсан гэдэг нь хүнд хэлбэрийн хатгалгаа байна гэсэн үг юм. Энэ нь хүүхэд хатгаа аваад хүндэрсэн байна гэсэн үг, би удсан хатгаа байх л гэж бодсон. Рентгенд харахад хатгааг оношлох боломжтой. Намайг хэвлийн тойм харахад гэдэсний гогцоонууд өргөссөн, түгжрэлийн болон хөндийт гэдэсний цоорол байхгүй байсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-46/

...Ш.******* эмч сувилагчийн хамт, мөн ээж нь нэг нялх хүүхэд тэвэрчихсэн ирээд цээж болон хэвлийн тойм харуулъя гэж ирэхээр нь би хүүхдийг аппарат дээр тавиад хүүхдийн цээж болон хэвлийн тоймыг хараад хүүхдийг тасаг руу нь явуулсан. Хүүхдийн цээжийг рентгенд харахад баруун уушгины бүх талбайг хамарсан тархмал нэвчдэстэй байсан, баруун синус бүдэг байсан, гэдэсний гогцоонууд нэлэнхүйдээ өргөссөн байсан, тэгээд би үүнийг нь өвчний түүх дээр бичээд өгч явуулсан. Цээжийг рентгенд харна гэдэг нь уушгины талбай болон зүрх судасны сүүдрийг үнэлнэ, хэвлийн тойм харна гэдэг нь гэдсийг харж үнэлнэ гэсэн үг юм. Баруун уушгины бүх талбайг хамарсан тархмал нэвчдэстэй байсан гэдэг нь баруун уушгины хатгааг илэрхийлнэ, хатгаатай байна гэсэн үг, баруун синус бүдэг байсан гэдэг нь бас хатгаатай байгаагийн нэг шинж, мөн баруун уушгины доод талбайд хатгаа байна гэсэн үг. Харин гэдэсний гогцоонууд нэлэнхүйдээ өргөссөн байсан гэдэг нь хүүхэд хий ихтэй байна, гэдсэнд хий ихтэй байна гэсэн үг юм. Би хүүхдийг дүрс оношилгоогоор хараад хатгаатай байна уу үгүй юу гэдгийг л тодорхойлж хэлнэ, тэрнээс биш архаг байна эсвэл шинэ авсан хатга байна уу гэдгийг би тодорхойлохгүй. Хүүхдийн биеийг дүрс оношилгоогоор харахад өөр ямар нэгэн өвчний шинж тэмдэг мэдэгдээгүй. Би л тухайн үед зарим хүүхдийг харсан зургаа өөрийн гар утсан дээрээ авч хадгалдаг юм тэгээд би тухайн үед энэ хүүхдийн биеийг харсан зургаа өөрийн гар утсан дээрээ хадгалж авсан байсныгаа би угаалгаж өгсөн байгаа. Тухайн эмчилж байгаа эмчээсээ л шалтгаална, тэрнээс биш яг тийм шинж тэмдэг илэрсэн тохиолдолд цээжийг рентгенд харна, зураг авхуулна гэсэн журам байхгүй....” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 114-116 /

Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн ...2017 оны 03 дугаар сарын 26-ны орой ээлж хүлээж авснаас хойш хүүхэд уйлагнаад байсан, эмч үзээд аналгин, демидрол хий гэхээр нь би тэрийг нь хийсэн, хүүхдийн биеийн байдал нь хүүхэд уйлагнасан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 117-119 /

Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн ...тэр үед хүүхдийн биеийн байдал уйлагнасан зовуурилсан байдалтай байсан. Би хүлээн аваад амин үзүүлэлтүүдийг нь үзээд хүчилтөрөгчийн аппарат залгасан. Мөн гэдэс нь дүүрсэн байхаар нь хий гаргах гуурс тавьсан, хамар нь битүүрсэн байхаар нь хамрыг цэвэрлэж өгсөн. Ш.******* эмчийн бичсэн эмчилгээний дагуу аналгин демдирол тариагаар хийсэн.,.2017 оны 03 дугаар сарын 27-ны өглөө жижүүрээс 80 цаг 30 цагт буусан бөгөөд жижүүрээс 4 буух үед хүүхдийн биеийн байдал хүнд байсан би гэдэг сувилагчид хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 120-123 /

Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн ...Би 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өглөө 08:30 цагт жижүүрийн үүргээ хүлээн авсан ба жижүүр хүлээн авахад эрчимтийн тасагт тэр гэх хүүхэд хэвтэж байсан ба хүүхдийн биеийн байдал нилээд хүнд харагдаж байсан. Уг хүүхдийг эмч эмчлэгч эмчээр хүлээн авсан байсан би жижүүр хүлээж авах үед уг хүүхдэд дусал хийгдэж хүчилтөрөгч өгсөн байсан....би хүүхдийг тэврээд Ш.******* эмч бид хоёр цуг яваад рентген дээр очоод цээжийг нь гэрэлд харуулсан, тэгээд тасагтаа ирээд хүчилтөрөгч залгаад гарч яваад стороо аваад эргэж орж ирэх үед хүүхдийн амьсгал тасалдаж эхэлсэн, Ш.******* эмчийг дуудаад, мөн Сарантуяа эмч ирэхэд эмчилгээ хийсэн тэгээд сэхээн амьдруулалт хийж байхад нас барсан...Уг хүүхэд нь нярай хүүхэд болохоор би тэвэрч байж рентгенд харуулсан..” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 124-127 /

Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн ...2017 оны 03 дугаар сарын 27- ны өдрийн 1:00 цагт жижүүртээ гарах үед уг хүүхдийг нас барсан гэж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 128-130 /

Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн ...Би хүүхдээ 2017 оны 03 дугаар сард өрхийн эмчдээ үзүүлсэн. Тэр үед 5 дахь өдрийн өрхийн эмч ирж үзэх ёстой байсан боловч ирж үзээгүй...Тэгээд аав ээжийг нь гаргаж бай гээд гаргасан тэгээд нилээд байж байгаад аав ээжийг оруулчих гэхээр нь орсон чинь Сарантуяа эмч хиймэл амьсгал хийж байсан ба ер нь найдваргүй болчихлоо өнгөрчихлөө гэсэн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 134-136 /

Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн ... би 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн өглөөний жижүүртэй танилцахад Хүүхдийн тасагт Ш.******* эмч жижүүртэй хоносон байсан ба жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн тухайгаа танилцуулахдаа ******* дээрх оноштой хэвтсэн байгаа, энэ хүүхэд хүнд байна эход яаралтай харуулмаар байна, зөвлөгөөн яаралтай хийе гэсэн би ч зөвлөгөөнөө яаралтай хийе, өчигдөр зөвлөгөөн хийхгүй яасан юм гэж хэлсэн. Одоо яаралтай хэвлийн тойм харуулаад зөвлөгөөн хийе гээд би жижүүртэйгээ танилцчихаад 10:00 цаг гээд Хүүхдийн тасаг дээр очиход уг хүүхэд амьсгал тасалдсан, хөхөрсөн, маш хүнд байдалтай, маш хүнд үхлийн өмнөх байдалтай байсан. Намайг очиход эмчилгээ хийж байсан дусал залгасан, Ш.*******, эмч нар эмчилгээ хийж байсан. Мөн тэр үед яаралтай сэхээн амьдруулах арга хэмжээ авч байсан. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг нь 2 дугаар шатлалын эмнэлэг бөгөөд иргэн *******ий нас барсан өвчнийг манай эмнэлэгт оношилж эмчлэх боломжтой. Энэ өвчний буюу ходоод гэдэсний үрэвслийг нь оношилсон, ханиад гэж оношилсон, яг хатгаа гэж оношлоогүй байсан. Хатгааг манай эмнэлэгт цээжийг рөнтгенд харах, зовуурийг үзэх үзлэгээр оношилно. Хөнгөн зэргийг хатгааг мөн ханиад, дээд хэсгийн үрэвсэл гэж оношлох боломжтой байдаг. Мөн цээжийг зураг авхуулаад, шинж тэмдгээр оношилно, мөн цэрний шинжилгээ өгнө. Тасгийн жижүүрийн эмч цээжийг гэрэлд харах, рентген зураг авхуулах зэрэг ажиллагааг шаардлагатай үед нь хэзээд ч авахад бэлэн байдаг, шөнө орой, амралтын өдрүүдэд авахгүй гэсэн юм байхгүй...Тасгийн жижүүр эмч нь тухайн тасгийнхаа хүүхдүүдийг жижүүрийнхээ хугацаанд бүрэн хариуцаж эмчилгээ хийх ёстой. Зөвлөгөөнийг ажлын, ажлын бус өдөр, өдөр, шөнө хамаагүй хийдэг, зөвлөгөөнийг тухайн өвчний эмчлэгч эмч, эсвэл жижүүр эмч, хариуцаж байгаа эмчийн санаачилгаар надад танилцуулан намайг байхгүй үед 5 эмнэлгийн дарга, чанарын албаны дарга нарын аль нэгэнд танилцуулаад хийж болно. Хүүхдийн өвчний үед хүүхдийн тасгийн зөвлөх эмч, тасгийн эрхлэгч нарын аль нэг нь, эмчлэгч эмч, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, шаардлагатай нарийн мэргэжлийн эмч нарыг оролцуулан хийдэг. ******* нь 2017 оны 03 дугаар сарын 24-ны шөнө хэвтсэн байсан бөгөөд 25-ны өдөр Тоджаргал эмч жижүүрээ танилцуулахдаа зөвлөгөөн хийх шаардлагатай хүүхэд байхгүй гэж танилцуулсан, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн өглөө Ш.******* эмч надад жижүүрээ танилцуулахдаа хүнд гэж танилцуулсан, зөвлөгөөн хийх шаардлагатай гэж танилцуулсан ба би очиж үзэхэд хүүхдийн биеийн байдал маш хүнд байсан ба би Ш.******* эмчид урьд өдөр зөвлөгөөн хийхгүй яасан гэхэд сая рентген рүү зөөвөрлөх үед бие нь улам муудчихлаа гэж байсан...” гэх мэдүүлэг/1- р хх-ийн 137-139 /

Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн ...2017 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн өглөө Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн их эмч талийгаач эмч эмч жижүүрт хоносон тухайгаа танилцуулсан ба танилцуулахдаа ******* гэх хүүхдийг зовуурилж хоносон гэж танилцуулсан... эмч хэлэхдээ хүүхэд зовуурилж хонолоо, шинж тэмдгийн эмчилгээ, өвчин намдаах эмчилгээ хийж хонолоо л гэж танилцуулсан. Зөвлөгөөнийг эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, Нэгдсэн эмнэлгийн дарга нарын аль байгаа нь жижүүр эмч санаачилсан тохиолдолд өдөртөө багтаж хийнэ, ажлын бус цагаар, шөнийн цагаар ч хамаагүй хийнэ. Тэгээд зөвлөгөөн хийсэн тохиолдолд зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийн дагуу шаардлагатай эмчилгээ, үйлчилгээг үзүүлж шийдвэрээ гаргадаг. Өвчтөний цээжийг гэрэлд харах, цээжний рентген зураг авах зэрэг ажиллагааг манай эмнэлэгт ажлын бус цагаар, шөнийн цагаар ч хамаагүй яаралтай тусламж шаардсан үед хэзээд ч хамаагүй энэ үйлчилгээ, шинжилгээг хийнэ...Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг нь 2 дугаар шатлалын эмнэлэг бөгөөд уушгины хурц хатгалгааг манай эмнэлэгт оношилж, эмчлэх бүрэн боломжтой. Харин архаг хатгалгаа гэж байдаг, энэ нь олон хоногоор өвдсөн, өмнө хэд хэдэн удаа хатгалгаагаар өвдөж байсан, үе үе сэдэрдэг, бусад эрхтэн тогтолцооны эмгэгтэй хавсарсан байвал оношлох эмчлэхэд төвөгтэй байдаг...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 140-141 /,

Шинжээч Ж.Ганцэнгэлийн мөрдөн байцаалтад өгсөн ...талийгаач ******* нь ходоод гэдэсний замын хурц үрэвсэл вирусийн гаралтай амьсгалын замын халдварт өвчин, түүний хүндрэл болох бактерийн гаралтай уушгины хатгаа үжилээр хүндэрч нас барсан байна...2017 оны 03 сарын 24-нд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэхэд хүлээн авсан эмчийн үзлэгт шингэн баана огиулна, шингэн нус гарна, найтаана, 6 хүүхдийн биеийн байдлыг хүнд гэж үнэлсэн. Онош нь ходоод гэдэсний замын хурц үрэвсэл хордлоготой тархины хүчилтөрөгчийн дутмагшил 1-р зэрэг, амьсгалын замын халдвар гэж онош тавьсан. Эмч хүлээн аваад хүлээн авахын эмч нь дээрх оношийг тавьж хүлээн авсан боловч уушгины хатгалгааг оношлоогүй, хүүхдийг 2017 оны 03 дугаар сарын 24-ны 23 цаг 14 минутад хүлээн авсан, хүлээн аваад дараагийн өдөр буюу 25-ны өдрийн 22 цагт дараагийн жижүүр эмчийн үзлэг хийгдсэн байна...Цаг хугацаа алдсаны улмаас өвчтөний биеийн байдалд тохирсон шаардлагатай эмчилгээ үйлчилгээг үзүүлж чадаагүй учраас хатгаа нь хүндэрч нас барсан байна...хатгаа өвчин нь 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эмнэлэгт хэвтсэн өдөр буюу 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хооронд үүссэн байна. Түргэн тусламжийн эмч нь уг хүүхдийг үзээд хатгааг оношлоогүй дараагийн шатлалын эмнэлэгт оройтуулж явуулсан байна. Хүлээн авахын эмч гэдэг нь хүүхдийн тасагт анх хүлээн авсан эмч нь юм. Анх хүлээн авсан эмч нь шаардлагатай шинжилгээ оношилгоо рентген зураг авах зэрэг ажиллагааг хийх ёстой, мөн дараагийн жижүүр эмч нар нь хүүхдийн биеийн байдал, зовуурь зэргийг үзэж шаардлагатай шинжилгээ рентген зураг авах ажиллагааг хийх ёстой. Ханиад нь гэдэс өвдөх, суулгах, хамраас нус гарах, биеэр юм гарах зэрэг нь ханиадны шинж тэмдэг байж болно. 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн өрхийн эмчийн үзлэгт эдгээр шинж тэмдгүүд илэрч зэрэг нь ханиадны шинж тэмдэг байж болно. 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн өрхийн эмчийн үзлэгт эдгээр шинж тэмдгүүд илэрч байгаа талаар бичигдсэн байсан. Уушгины хатгааг чагнахаас гадна рентгенээр л харна... эмч нь хүүхдийг үзээд шаардлагатай эмчилгээ үйлчилгээг үзүүлээгүй буруутай байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 30-36 /, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 565 дугаар шинжээчийн ...1.

2.Талийгаач ******* нь ходоод, гэдэсний замын хурц үрэвсэл, вирусийн гаралтай амьсгалын замын халдварт өвчин түүний хүндрэл болох бактерийн гаралтай уушгины хатгалгаа, үжилээр хүндэрч нас баржээ. Талийгаачийн эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрээс харахад ходоод гэдэсний замын хурц үрэвсэл нь 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс өвдөж эхэлсэн байна. 3. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авахын эмч нь талийгаач М.ий өвчний оношийг амьсгалын замын хурц халдвар, ходоод гэдэсний замын хурц үрэвсэл гэж оношилсон боловч уушгины хатгалгааг оношлоогүй байна. 2017 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 23цаг 14 минутад анх хүлээж аваад 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 22цаг 00 минутад дараагийн жижүүр эмчийн үзлэг хийгдсэн байна. Тасагт хэвтсэн хүнд хүүхдийг 2 цаг тутамд үзэх ёстой. 4.

5. Талийгаач *******ийг анх үзсэн өрхийн эмчийн үзлэг хангалтгүй, хүүхдийн биеийн байдлыг үнэлж чадаагүй, хийсэн эмчилгээ нь үр дүнгүй байхад дараагийн шатны эмнэлэг рүү оройтож явуулсан байна.

6. Талийгаачийг анх үзсэн Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авахын эмч ходоодны гэдэсний замын хурц үрэвслийг оношлоод уушгины хатгаа өвчнийг оношлоогүй байна. Зөвхөн суулгалтын эсрэг шингэн сэлбэх болон шинж тэмдгийн эмчилгээ хийжээ. 7. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар нь талийгаачид хийх ёсгүй эмчилгээ хийгээгүй байна.

8. Талийгаачид эмчилгээ хийсэн сувилагч нарын буруутай үйлдэл тогтоогдохгүй байна.

9.Тухайн эмнэлгийн байгууллагын нөхцөлд хийгдвэл зохих шинжилгээ цээжийг гэрэлд харах, цээжний рентген зургийг авах зэргийг хэвтэх үедээ хийлгэсэн бол оношийг зөв тогтоож эмчилгээг хийсэн бол амь насыг аврах боломжтой байжээ. Уушгины хатгааг хожуу оношилжээ. 10.11 .Талийгаач нь эмнэлэгт анх хэвтэх, мөн хэвтэн эмчлэгдэж байхдаа биеийн байдал нь хүнд байжээ, өвчтөнийг эмнэлэгт хэвтэж байх хугацаанд нь өвчтөний биеийн байдалд нь тохирсон, шаардлагатай эмчилгээ үйлчилгээг, цаг тухайд нь үзүүлж чадаагүй байна. Харин эмчлэгч эмч нь хүлээж аваад уушгины хатгааг оношилсон байна. 12.13.14.******* нь бактерийн гаралтай уушгины хатгалаа өвчнийг оношлоогүйн улмаас амьсгалын хурц дутагдал, олон эрхтний дутагдалд орж нас баржээ. Талийгаач *******ийг өрхийн эмч нь оройтуулж дараагийн шатны эмнэлэгт явуулсан, хүлээн авсан эмч нь хүүхдэд бүрэн шинжилгээ хийгээгүй оношийг зөв тогтоогоогүйн улмаас хүүхдийн биеийн байдал улам хүндэрч нас баржээ...гэх дүгнэлт /1-р хх-ийн 174-192/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 16-ний өдрийн 316 дугаар шинжээчийн

1.Урьд гаргасан материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 565 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Дүгнэлтийг хэрэгт авагдсан эмнэлгийн бичиг баримт болон талийгаачийн цогцсоос авсан эд эсийн шинжилгээний хариуг үндэслэн гаргажээ.

2.Талийгаач 2017.02.20-нд эх барихын хугацаагаар 1-2 долоо хоногийн өмнө төрсөн байх ба төрснөөс хойш 35 хоногтойдоо нас баржээ. Нярай үе гэж эхээс төрснөөс хойш 4 долоо хоног буюу 28 хоног үргэлжилдэг тул энэ үеийг нярай гэж үзэхгүй.

3.Уушгины хатгаа өвчин нь өвчин үүсгэгчийн төрөл, өвчний эмгэг жам, явц зэргээс шалтгаалан янз бүрийн хугацаанд үхэлд хүргэж болох ба бага насны хүүхдэд илүү хүнд явцтай явагдаж үхэлд хүргэх боломжтой. Талийгаачийн хувьд эх барихын хугацаагаар 1-2 долоо хоногийн өмнө төрсөн, төрөөд удаагүй, эрхтэн тогтолцооны хувьд гадаад орчинд дасан зохицох үйл явц явагдаж буй нярай үед өвчний шинж тэмдэг илэрч түргэн явцтай өвчин хүндэрч үхэлд хүргэжээ.

4.Уушгины хатгаа өвчний үед халуурах, ханиах, найтаах, цэр гарах, цээжээр өвдөх, амьсгаадах, хоол боловсруулах замын үйл ажиллагааны хямралын шинж тэмдгүүд илэрч болно. Талийгаачид 2017-03-10-наас эхэлж шинж тэмдгүүд илэрч байжээ.

5.Уушгины хатгаа өвчнийг эмгэг жам буюу үүссэн замаар нь анхдагч, хоёрдогч гэж ангилдаг. Уушгины анхдагч хатгаа нь бусад эд эрхтэн, тогтолцооны эмгэгийн нөлөөгүйгээр эрүүл уушгинд үүсдэг, хоёрдогч нь уушгины болон эрхтэн тогтолцооны эмгэгээс шалтгаалан хүндрэл байдлаар илэрдэг. Талийгаачид уушгины бактерийн хатгаа оношлогдсон ба энэ нь амьсгалын замаар уушгинд халдвар түгснээс үүсдэг учир анхдагч хатгаа ангилалд хамаарна.

6.Хүүхдийн өвчний цогц менежмент гэж 5 хүртэлх насны өвчтэй хүүхдийг үнэлэх ба түүний өвчин тус бүрийг хэрхэн ангилах, зайлшгүй шаардлагатай эмчилгээг тогтоох тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмж юм. Эмч нар хүүхдийг үзэхдээ тухайн менежментийн дагуу үнэлгээ хийдэг. Эмч өвчтөний зовуурь, илэрч буй шинж тэмдэг, өөрийн үзлэг болон лаборатори, багажийн (рөнтген зураг авах) шинжилгээг үндэслэж оношоо тавьдаг. 7.Уушгины хатгаа өвчин нь далд хэлбэрээр илрэхгүй. Өвчтөнд илэрч буй шинж тэмдгийн илрэлээс шалтгаалж хүнд, хүндэвтэр, хөнгөн гэж ангилна. Талийгаачийн хувьд амьсгалын замын хурц халдвар нь даамжирч уушгины бактерийн хатгаа үүссэн байна. Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн талийгаачийг анх хүлээн авсан болон 2017-03- 24, 25, 26-ны өдрүүдэд ажиллаж байсан жижүүр эмч нар оношлоогүй байна. Харин 2017-03-27-ны өдөр эмчлэгч эмч нь багажийн шинжилгээнд үндэслэн оношийг тогтоожээ. 8.Тухайн эмнэлгийн байгууллагын нөхцөлд хийгдвэл зохих шинжилгээ цээжийг гэрэлд харах, цээжний рентген зургийг авах зэргийг хэвтэх үедээ хийлгэсэн бол оношийг зөв тогтоож эмчилгээг хийсэн бол амь насыг аврах боломжтой...гэх дүгнэлт /3- р хх-ийн 137-140/ Эрүүл мэндийн яамны дэргэдэх Хүүхэд судлалын Мэргэжлийн салбар зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн 03 дугаар шинжээчийн Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн их эмч , , , Ш.*******, нар нь албан үүргээ гүйцэтгэхдээ буюу амь хохирогч *******ийг үзэхдээ дараах байдалтайгаар эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. Үүнд:

1. Хүүхэд *******ий Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр дэх баримтжуулалтаас үзэхэд ӨЭМТ-ийн эмч , хүүхдийн эмч нар нь өвчний өгүүлэмж, үзлэгийн үеийн биеийн байдлын тухай бичээгүй, дүгнэлтгүйгээр шууд онош тавьсан нь ЭМС-ын 2013 оны 450 тоот тушаал “Эрүүл мэндийн статистик мэдээллийн талаар авах зарим арга хэмжээний тухай”-ыг зөрчин, эмнэлгийн бичиг баримт хөтлөлтийн алдаа дутагдал гаргасан байна. 2572 дугаартай өвчний түүхээс үзэхэд жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн нь хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлэхдээ ХӨЦМ, “МЫЗ 5836:2008 Эрүүл мэндийн технологи. Хүүхдэд зонхилон тохиолдох өвчний оношилгоо, эмчилгээ”-ний “Суулгалт өвчний оношилгоо, эмчилгээ” улсын стандарт, ЭМС-ын 2013 оны 450 тоот тушаал “Эрүүл мэндийн статистик мэдээллийн талаар авах зарим арга хэмжээний тухай”-г тус тус мөрдөн, алдаа дутагдалгүй ажилласан байна.

2. 2572 дугаартай өвчний түүхээс үзэхэд жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн эмч н., Ш.******* нар нь хүүхдийг хүнд, их хүнд гэж үнэлсэн боловч 24 цагийн хугацаан дахь үзлэг, хяналтыг хангалтгүй хийсэн байна.

3. Эмч Ш.*******гийн жижүүрийн хугацаанд хүүхэд хэзээ их хүнд байдалд орсон нь тодорхой бус байна. 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 09.00 цагаас эхэлсэн жижүүрийн хугацаанд дараах сул талууд гарсан байна...гэх дүгнэлт /3-р хх-ийн / Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, / 1-р хх-ийн 3,7,10,14,18,/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 37/, бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 55-58/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 59-60, 82-84/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 62-64/, гар утас, бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл / 1-р хх-ийн 66-80 /, эд зүйл битүүмжилсэн прокурорын тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 87-109/, эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийн хянах хуудас /1-р 188-248, 2-р 1-27/, иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 74-75/, шүүгдэгч Ш.*******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах / 2-р ххийн 124/, шүүгдэгч Ш.*******гийн оршин суух багийн Засаг даргын тодорхойлолт, мэргэжлийн гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 131-139/ депозит дансны хуулга /2-р ххийн 174-193/, зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ш.******* нь 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хооронд үүссэн 2 сар 7 хоногтой *******ий бактерийн гаралтай уушгины хатгалгаа өвчнийг оношлоогүй буюу өвчтөнд тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр буюу зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бага насны хүүхэд болох 2 сар 7 хоногтой ******* нь 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 11 цагийн орчимд нас барсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Ш.*******гийн /2-р 78-80, 94-96 /, хохирогч *******ын /1-р хх-ийн 3 111-113/ гэрч Б.Дарьсүрэнгийн /1-р хх-ийн 45-46/ 1-р хх-ийн 114-116/, гэрч *******гийн /1-р хх-ийн 117-119 /, гэрч ийн /1-р хх-ийн 120-123 /, гэрч ын /1-р хх-ийн 124-127 /, гэрч ийн /хх-ийн 128-130 /, гэрч гийн /1-р хх-ийн 134-136/, гэрч гийн/1- р хх-ийн 137-139/, гэрч ын /1-р хх-ийн 140-141 /, шинжээч Ж.Ганцэнгэлийн /2-р хх-ийн 30-36 / нарын мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 565 дугаар шинжээчийн /1-р ххийн 174-192/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 16-ний өдрийн 316 дугаар шинжээчийн /3-р хх-ийн 137-140/, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Хүүхэд судлалын Мэргэжлийн салбар зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн 03 дугаар шинжээчийн /4-р хх-ийн 121-130 /дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Ш.*******г эмч өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс өвчтөн нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно. Шүүгдэгч Ш.******* нь Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас олгосон 0020644 дугаартай 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүртэл эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээтэй, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт их эмчээр ажиллаж байгаа нь тогтоогдож байх бөгөөд түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъект болох эмч гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ш.******* нь 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хооронд үүссэн 2 сар 7 хоногтой *******ий бактерийн гаралтай уушгины хатгалгаа өвчнийг оношлоогүй нь улмаас бага насны хүүхэд болох 2 сар 7 хоногтой ******* нь нас барсан ба шүүгдэгч Ш.*******гийн зүгээс хүүхэд хэдийнээс их хүндэрсэн нь тодорхойгүй, хяналт сулаас хүүхэд хүндэрч байгаа үед цаг алдалгүй тусламж үзүүлж чадаагүй эс үйлдэлтэй шалтгаант холбоотой байна гэж үзлээ.

Иймд Ш.*******г өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна гэж үзэв. Шүүгдэгч Ш.******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв. Шүүгдэгч Ш.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл бай далд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Ш.******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй. Хохирогч ******* нь шүүгдэгч Ш.*******гаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар/ Ковид-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын үндсэн дээр хууль тогтоогчоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д... энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаар бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатагд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.. гэж хуульчилжээ. Өршөөл үзүүлэх тухай хуульд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан ба 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан бол холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч Ш.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зохицуулалтад хамаарч байх бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Ш.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0020644 дугаартай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Ш.*******д буцаан олгож, рентген зураг 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч Ш.*******гийн эзэмшлийн Iphone 6 маркийн гар утсыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх зүйлсийг хэрэгцээний дагуу шүүгдэгч Ш.*******д тус тус буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Ш.*******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Шүүгдэгч Ш.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г эмч өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс өвчтөн нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******д холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Ш.*******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, - т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан рентген зураг 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, 0020644 дугаартай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Ш.*******д буцаан олгосугай.

5. Шүүгдэгч Ш.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Ш.*******гийн эзэмшлийн Iphone 6 маркийн гар утсыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх зүйлсийг хэрэгцээний дагуу шүүгдэгч Ш.*******д буцаан олгосугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА

ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ