Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2014/0306

 

2014 оны 07 сарын 30 өдөр                    Дугаар 306                           Улаанбаатар хот

О.О-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгч О.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 275 дугаар шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу О.О-н нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 5/381 дугаар тушаалыг хүчингүй болгож, гаалийн албанд буцаан томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах’ гэжээ,

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...О.О нь Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Алтанбулаг боомтод гаалийн хяналт, бүрдүүлэлтэд ажиллаж байхдаа ажлын цаг дууссан хойно, өөрт хуваарилагдаагүй тээврийн хэрэгслийг “шалгасан” гэсэн хувийн тэмдгээ дарж, шалгалгүйгээр хил нэвтрүүлсэн тул Сахилгын хорооны хуралдаанаар авч хэлэлцээд холбогдох нотлох баримтыг үндэслэн Гаалийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 275 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 100 дугаар

0:\Ооситеп1з\НЕКЕО\Е.НаПипЬауаг\5Г111буег(е1\0.0{допЬауаг\0.0(допЬауаг Мадас11а1.Ьосх

2149

зүйлийн 100.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч О.О-н нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 5/381 дүгээр тушаалыг хүчингүй болгон, О.О-г гаалийн албанд эгүүлэн томилж, түүний ажилгүй байсан 7 сар 4 хоногийн цалин хөлсийг Гаалийн ерөнхий газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...О.О нь нэр бүхий бусад байцаагчийн хамт 2013 оны 9 дүгээр сарын 25 өдөр Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Алтанбулаг салбарт гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа, ОХУ-аас Монгол Улс руу чиглэн явсан Истана маркийн 7779 СЭА улсын дугаартай автомашинд ачсан их хэмжээний шинэ сэлбэг хэрэгслийг гаалийн хууль тогтоомж зөрчин шалгалгүйгээр, мөн улсын төсөвт төвлөрүүлэх ёстой татварын орлогыг оруулалгүйгээр саатуулсан, бусад гаалийн улсын байцаагчид хуваарилагдсан бараа тээврийн хэрэгслийг дур мэдэн өөрөө шалгасан гэж гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх боломж олгосон зөрчил үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 16 өдрийн 1/414 албан тоот, тухайн үед гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагааг зохион байгуулж байсан гаалийн улсын ахлах байцаагчийн Бат-Оршихын өгсөн тайлбар, бусад гаалийн улсын байцаагч нарын тайлбар зэргээр нотлогдсоор байх тул Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгч 2014 оны 6-р сарын 12-ны өдрийн 275 тоот шийдвэрт дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

  1. ...Гаалийн ерөнхий газрын даргын 2011 оны 87 дугаар тушаалаар баталсан Гаалийн хяналтын стратегид "Бараа тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэхдээ гаалийн улсын байцаагч 100 хувь шалгадаг байсан бол гаалийн хяналтын шинэ зарчмаар зөвхөн эрсдэлтэй байж болзошгүй бараа, тээврийн хэрэгслийг онилж шалгалтад хамруулна...." гэж заасан хэдий ч О.О нь 7779СЭА дугаартай автомашинд хэрхэн яаж, ямар аргачлалаар эрсдэл тооцсон нь тодорхой бус, яг ямар аргачлалаар яаж эрсдэл тооцсоноо тодорхой тайлбарлаж чаддаггүй, мөн эрсдэл тооцсон нотлох баримтгүй, зөвхөн амаараа эрсдэл тооцсон гэсэн тайлбар хийдэг. Мөн О.О нь дээрх нэхэмжлэгчийн тайлбартаа ... би сайн дураараа шалгалт хийгээгүй... хэмээн тайлбарласан бөгөөд гаалийн хяналт шалгалтдаа эрсдэл тооцох нь байтугай ердөө өөрийн сайн дураараа шалгалт хийгээгүйгээ хүлээн зөвшөөрсөөр байтал шүүгч нэхэмжлэгчийн тайлбарыг үндэстэй хэмээн хүлээн зөвшөөрсөн нь үндэслэлгүй юм. Зүй нь гаалийн улсын байцаагч хяналт шалгалтын явцдаа эрсдэл тооцож ажилласан бол яг яаж, ямар аргачлалаар, хэрхэн эрсдэл тооцсон нь тодорхой байх ёстой бөгөөд үүнийгээ бүрэн дүүрэн тайлбарлах чадвартай байх ёстой.

Хэн нэгэн гаалийн ажилтан эрсдэл тооцсон гэсэн үгээр аливаа хууль бус үйлдлийг нуун далдлах боломжийг шүүхийн байгууллагаас олгохгүй байх ёстой гэж үзэж байна.

...7779СЭА дугаартай автомашин нь их хэмжээний шинэ авто сэлбэг ачин гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэл нь Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн хэлтэс болон Тагнуулын байгууллагын хяналт шалгалтын үйл ажиллагаагаар илрэн, тухайн автомашины эзэмшигч Г-д эрүүгийн хэрэг үүсэн шалгагдаж байгаа нь О.О нь эрсдэл тооцохдоо алдаа дутагдал гаргаж эрсдэлийг зөв тооцож чадаагүйг илэрхийлж байна.

  1. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах үндэслэлийг заасан бөгөөд үүнд “...Хуульд өөрөөр заагаагүй бол... гэж маш тодорхой заасан бөгөөд Төрийн албаны тухай хуульд зааснаас өөрөөр заасан заалт Гаалийн тухай хуулийн 284 дүгээр зүйлд заасан бөгөөд
  1. "Гаалийн улсын байцаагч албан үүрэгтээ хайнга хандсан эсхүл энэ хуулийн 60.3-т зааснаас өөр бичиг баримт мэдүүлэгчээс шаардах болон бусад хэлбэрээр бүрэн эрхээ хэтрүүлсэн, түүнчлэн гаалийн хууль тогтоомж, өргөсөн тангаргаа зөрчсөн тохиолдолд дараах сахилгын шийтгэлийг ногдуулна: 284.1.1.сануулах; 284.1,2.зэрэг дэвийг 1 жил хүртэл хугацаагаар бууруулах; 284.1.3.албан тушаалыг 3 сар хүртэл хугацаагаар бууруулах; 284.1.4.гаалийн улсын байцаагчийн эрхийг хасах; 284.1.5.гаалийн албанаас халах гэж заасан. Иймд шууд Гаалийн тухай хуулийг үндэслэн шийдвэр гаргасан болно.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заалтад мөн адил ...хуульд өөрөөр заагаагүй бол... гэсэн нь Төрийн албаны тухай хуульд зааснаас өөрөөр заасан Гаалийн тухай хуулийн зүйл заалтыг хэрэглэх боломжийг олгосон тул Гаалийн ерөнхий газрын дарга тус хуулийн 271.1.11, 274.2.1, 284.1.5 дахь заалтуудыг үндэслэн шийдвэр гаргасан болно. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйл болон 26 дугаар зүйлийг баримтлаагүй, О.Отгонбаярт сахилгын шийтгэл ногдуулан, халсан нь хууль бус биш харин ч хуулийн дагуу Гаалийн байгууллагаас шийдвэр гарсныг нотолж байна.

  1. О.О нь өмнө нь удаа дараа зөрчил үйлдэж, сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй ч гэсэн автомашинд биет үзлэг шалгалт хийгээгүй, өөр байцаагчид хуваарилагдсан тээврийн хэрэгслийг өөрөө дур мэдэн шалгасан хэмээн гаалийн хилээр гаргасан, үүнээс үүдэн татвар ноогдох их хэмжээний бараа гаалийн хилээр хууль бусаар нэвтэрсэн үйлдлийг Сэлэнгэ аймаг дахь Тагнуул болон Цагдаагийн байгууллага илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Энэ нь хэдийгээр давтан буюу удаа дараагийн үйлдэл биш боловч илүү ноцтой, хүнд хор уршиг учирч болохуйц гэмт хэргийн шинжтэй үйлдэл тул Гаалийн тухай хуулийн 271.1.11 дэх заалтыг үндэслэн Гаалийн ерөнхий газрын дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэр
 

//

гаргасан болно. Гаалийн ерөнхий газрын дарга дээрх заалтын хүрээнд шийдвэр гаргахад өөрийн эрх хэмжээний хүрээнд халах сахилгын шийтгэлийг шууд сонгон хэрэглэх эрх зүйн боломжтой бөгөөд заавал эхлээд хөнгөн төрлийн сахилгын шийтгэл ногдуулж байж дараагийн удаа хүнд төрлийн сахилгын шийтгэл ногдуулах эрх зүйн зохицуулалтгүй юм. Мөн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэх шаардлагагүйг тодорхойлсон. Иймд нэхэмжлэгч О.О-н нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болно.

  1. "Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм"-ийн 6.2-т "Зөрчил үйлдсэн нөхцөл, шинж байдал, учирсан болон учирч болзошгүй хор хохирол, үр дагавар, анх болон давтан үйлдсэн зэргийг харгалзан зөрчил гаргасан гаалийн улсын байцаагчид сахилгын шийтгэл ногдуулна" гэж заасан болохоос сахилгын шийтгэлийн төрлийг нь заагаагүй болно. Өөрөөр хэлбэл, хүндрүүлэх нөхцөл байдалтай бол ...Халах... шийтгэл ногдуулна, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй бол ...Сануулах, болон бусад төрлийн хариуцлага ногдуулна... гэж заагаагүй юм.

Зөвхөн зөрчил үйлдсэн тохиолдолд түүнд хариуцлага ногдуулах эрх зүйн үндэслэлийг заасан бөгөөд Гаалийн тухай хуулийн 271 дүгээр зүйлийн дагуу Гаалийн байгууллагын удирдлагын бүрэн эрх болж хуулиар олгогдсон бүрэн эрх, мөн тус хуулийн 271.1 заалт Гаалийн удирдах төв байгууллагын дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 271.1.11.гаалийн улсын байцаагчийн эрх олгох, эрхийг нь түдгэлзүүлэх, сахилгын шийтгэл ногдуулах... гэсэн зөвхөн Гаалийн байгууллагын удирдлагад хуулиар олгогдсон удирдлагын бүрэн эрхэд хамаарах заалтын дагуу сахилгын шийтгэл ногдуулсан болно.

Гаалийн байгууллагын удирдлага хуульд заасан дээрх бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргаж, сахилгын шийтгэл ногдуулахдаа сахилгын зөрчлийн үйлдсэн нөхцөл, шинж байдал, учирсан болон учирч болзошгүй хор хохирол, үр дагавар, анх болон давтан үйлдсэн зэргийг нь судлан шийдвэр гаргасан байтал хэргийн нөхцөл байдалд нэхэмжлэгчийн үйлдсэн гэх зөрчил хамаарахгүй байна гэж шүүх үзсэн нь хуулиар олгогдсон Гаалийн байгууллагын удирдлагын бүрэн эрхэд шүүх шууд халдсан үйлдэл болсон гэж Гаалийн байгууллага үзэж байна.

  1. Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 заалт нь жирэмсэн эмэгтэй болон, 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг ажлаас халахыг хориглосон заалт мөн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд төрийн албанаас халах үндэстэй юм. О.О хэдийгээр 3 хүртэлх насны хүүхэдтэйг Гаалийн байгууллага хүний нөөцийн судалгааны үндсэнд мэдэж байгаа боловч түүний үйлдсэн сахилгын зөрчил нь ноцтой, гэм хор хохирол учруулж болохуйц үйлдэл тул
 

гаалийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан болно. Тухайн сахилгын зөрчил ноцтой гэдгийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд :

2013 оны 9 дүгээр сарын 25 өдөр Алтанбулаг дахь гаалийн салбарт ажиллаж байхдаа эрсдэл тооцсон гэсэн үндэслэлээр ачаа бараа бүхий автомашинд биет үзлэг шалгалт хийгээгүй, өөр байцаагчид хуваарилагдсан тээврийн хэрэгслийг өөрөө дур мэдэн шалгасан хэмээн гаалийн хилээр гаргасан. үүнээс үүдэн татвар ноогдох их хэмжээний бараа гаалийн хилээр хууль бусаар нэвтэрсэн үйлдлийг Сэлэнгэ аймаг дахь Тагнуул болон Цагдаагийн байгууллага илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Гаалийн хяналт шалгалтыг биечлэн зохион байгуулж, хэрэгжүүлээгүй нь Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.2.1 дэх заалтыг зөрчиж, өргөсөн тангарагтаа үнэнч байгаагүй, гаалийн хяналт шалгалтыг хийж сонор сэрэмжтэй байгаагүй.

Гаалийн тухай хуулийн 273.4-т заасан "....гаалийн хяналт бүрдүүлэлт хийхдээ хууль шударга ёсыг дээдлэн...." гэсэн Гаалийн улсын байцаагчийн өргөсөн тангаргаа зөрчсөн зэрэг нь О.О-г Гаалийн албанаас халах шууд үндэслэл болсон тул нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй гэж Гаалийн байгууллага үзэж байна.

Дээрх үндэслэлүүдээр 2014 оны 6-р сарын 12-ны өдрийн захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 275 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч О.О нь “Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 5/381 дүгээр тушаалыг хүчингүй болгон, гаалийн албанд буцаан томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг Гаалийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргажээ.

Гаалийн ерөнхий газрын Сахилгын хорооны 2013 оны 11 дүгээр сарын 08-ны хуралдаанаар “хуулиар хүлээлгэсэн үүрэгт ажилдаа хайнга хандаж, гаалийн бүрдүүлэлтийн СА13 сүлжээнд нэвтрэх бусдын эрхийг зөвшөөрөлгүй ашигласан, албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс гаалийн харилцаанд оролцогчдыг гаалийн болон бусад төрлийн татвараас зайлсхийх боломжийг бүрдүүлсэн” сахилгын зөрчил гаргасан үзэж Гаалийн улсын ахлах байцаагч О.Б, Захиргааны хэлтсийн дарга Б.Л, гаалийн улсын байцаагч С.А, О.О, М.Н нарт холбогдох сахилгын зөрчлийн асуудлыг хэлэлцээд Гаалийн тухай хуулийн 284 дүгээр

 

зүйлийн 284.1.5-т заасныг үндэслэн Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагч О.О-г гаалийн албанаас халахаар шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан

О.О-г гаалийн албанаас халахаар шийдвэрлэсэн Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 5/381 дүгээр тушаал нь хуульд нийцээгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

Учир нь, Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар зөрчлийн нөхцөл байдлыг тодруулахаар томилогдон ажилласан Гаалийн улсын байцаагч Ц.А-н “Зөрчлийн тухай танилцуулга”-т “гаалийн улсын байцаагч Нямлхагва уг машиныг орж ирэхэд нь шалгаж, бичиг баримтыг үндэслэн программд шивж оруулах байтал “ачаагүй, 8 зорчигчтой” гэж худал бүртгэсэн, Н нь өөрийн тодорхойлолтдоо “яг ямар хүн уг тээврийн хэрэгслийг бүртгүүлснийг би мэдэхгүй байна” гэж бичсэн. Тухайн өдөр амрах ёстой байсан боловч салбарын эрхлэгчид өргөдөл гаргаж боомт дээр ажилласан” гэсэн танилцуулга,

Гаалийн ерөнхий газрын Сахилгын хорооны 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанд гаргасан нэхэмжлэгч О.О-н “77-79 СЭА дугаартай автомашины жолооч нь ахлах байцаагч О.Б 940 дугаартай байцаагчид очиж шалгуул гэсэн, та 940 дугаартай байцаагч мөн үү? гээд над дээр ирсэн. Би тэгэхэд нь ахлах байцаагчид энэ 77-79 СЭА дугаартай автомашин сүлжээнд бүртгэгдээгүй байна гэж хэлсэн. Ахлах өөрөө сүүлд нэмж бүртгүүлсэн. Сүүлд нэмж бүртгэхэд гаалийн улсын байцаагч Наранжаргалд сүлжээгээр хуваарилагдсан байсан” гэсэн тайлбар,

Гаалийн улсын ахлах байцаагч О.Б-н “Гаалийн улсын байцаагч О.О-г 77-79 СЭА дугаартай машиныг шалга гэж үүрэг өгөөгүй, сүлжээ тасарсан үед ахлах байцаагч ажлаа үргэлжлүүлэх зорилгоор тийм үүрэг өгч болдог, “Гаалийн улсын байцаагч М.Н тухайн өдөр амрах хуваарьтай байсан боловч өргөдөл гаргаж, Алтанбулаг салбарын эрхлэгчийн зөвшөөрлийн дагуу, миний хийсэн хуваарийн дагуу бүртгэл дээр ажилласан”, “би нарийн хуудсыг хүлээн авч үзээд хяналтын гаалийн улсын байцаагчийн хяналт шалгалт хийсэн гэсэн тамга дарагдсан байсан учир хяналт шалгалт хийгдсэн юм байна гэж бодоод өөрийн тамгыг дарсан. СА15 сүлжээн дээр бүртгэл хийгдээгүй байсныг сүүлд мэдсэн. Сүлжээн дээр бүртгэл байхгүй байгааг мэдээд би яаран өрөөнөөсөө гарсан. Гэтэл аль хэдийн тэр машин гараад явсан байсан” гэсэн тайлбар зэргээс үзэхэд Г.О-г “СА15 сүлжээгээр хяналт тавих үүрэг нь өөрт хуваарилагдаагүй байхад бусад байцаагчийн СА15 сүлжээний эрхийг зөвшөөрөлгүй ашиглан хаалт хийж дуусгасан” гэж буруутгах үндэслэл нотлогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, зөрчлийн талаар хангалттай, үнэн зөвийг тогтоож чадаагүй Гаалийн ерөнхий газрын Сахилгын хорооны шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч

О.О-г гаалийн албанаас халахаар шийдвэрлэсэн Гаалийн ерөнхий газрын даргын тушаал нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байна.

Харин хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, Гаалийн ерөнхий газрын Сахилгын хорооны 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, уг хуралдаан дээр гаргасан О.О-н мэдүүлэг зэргээр, нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь боомтод 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа “ОХУ-аас Монгол Улсын гаалийн хяналтын бүсэд орж ирсэн Истана маркийн 77-79 СЭА дугаартай тээврийн хэрэгсэлд хяналт, шалгалт хийлгүй тээврийн хэрэгслийг шалгасан тухай тэмдэглэл буюу нарийн хуудсан дээр 940 дугаартай гаалийн улсын байцаагчийн тэмдгээ дарж” үүрэгт ажилдаа хайнга хандсан зөрчил гаргасан нь нотлогдож байгаа боловч хариуцагчаас Г.О-н гаргасан зөрчилд тохирсон сахилгын шийтгэл ногдуулаагүй байна.

Учир нь О.О-н дээрх гаргасан зөрчил нь Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрмийн 6.2-т “зөрчил үйлдсэн нөхцөл, шинж байдал, учирсан болон учирч болзошгүй хор хохирол, үр дагавар, анх болон давтан үйлдсэн зэргийг нь харгалзан зөрчил гаргасан гаалийн улсын байцаагчид сахилгын шийтгэл ногдуулна”, 6.3-д заасан “нэг зөрчлийг хоёр болон түүнээс дээш удаа гаргасан, бүлэглэж үйлдсэн, санаатайгаар үйлдсэн, албан тушаалаа урвуулж ашигласан, сэтгэцэд нөлөөлөх бодис /эм/, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлдсэн, сахилгын шийтгэлтэйд тооцох хугацаанд давтан үйлдсэн” гэсэн сахилгын шийтгэлийг хүндрүүлэн авч үзэх нөхцөлд хамаарахгүй юм.

Тиймээс анхан шатны шүүхийг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн

  1. 26 дугаар зүйлийн 26.1.3, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.

Мөн хэрэгт нэхэмжлэгч О.О-н “Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч" дэвтэр, түүний гаргасан зөрчлийн үйл баримтуудыг харьцуулан судалж үзвэл, гаалийн улсын байцаагч О.О-н гаргасан гэх зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан”, 40.1.5-д “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэсэнд хамаарахгүй юм.

Харин хариуцагч маргаан бүхий “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 5/381 дүгээр тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д

 

 

 

 

заасныг зөрчсөн нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон бусад нотлох баримтуудаар нотлогдсон гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон          ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 275 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
  3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.