| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2020/0015/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/15 |
| Огноо | 2020-02-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2020/ШЦТ/15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Мянган дархан овогт Чулуунбаатарын Алтанзул Улсын яллагч ******* овогт *******ын ******* Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******эд холбогдох 1923002140007 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, , боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, , эхнэр, хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сум, багийн тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******гийн ******* Регистрийн дугаар:******* Шүүгдэгч П.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 24-ний орой Завхан аймгийн ******* сумын багийн нутаг хэсэг тоотод хохирогч П.*******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 24-ний орой Завхан аймгийн ******* сумын багийн нутаг хэсэг тоотод хохирогч П.*******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь өшиглөсөн хэргийн үйл баримт нь энэ талаараа мэдүүлсэн хохирогч П.*******ийн “…Бид хоёрын хэрүүл маргаан ******* орж ирээд өөрөө мөнгөтэй байж гаас архи нэхээд байхаар нь би хажуугаас нь чи хүнээс архи нэхэж байхаар наад мөнгөөрөө архиа аваач гэж хэлснээс болоод маргаан үүссэн. Зодоон гэж сүртэй юм болоогүй, босож ирээд барьцалдаж аваад нэг нэгнийгээ нэг ч цохиогүй халтирч унаад эргээд босох үед ******* нэг удаа нүүр рүү хөлөөрөө өшиглөсөн гэсэн мэдүүлэг...” гэсэн мэдүүлэг, Гэрч П.ын “...П.******* миний ахтай муудалцаад байснаа хоорондоо барьцалдаад авсан, тэгэхээр нь би очоод салгах гэж байтал ******* халтираад унасан, дээрээс нь би ахынхаа хамт халтираад татагдаад унасан. ******* мах жижиглэж байсан хутгаа гартаа барьсан байсан учир миний ах тэр хутгыг нь өшиглөж холдуулах гэж байгаад *******ийн хамар луу нь өшиглөчих шиг болсон. Уг нь их сүртэй юм болоогүй шүргээд өнгөрөх шиг болсон чинь хамраас нь цус гоожсон...” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.ын “...тэр хоёр архи дарснаас болоод ******* нь чи надад архи өг гээд нөгөө ******* нь чи миний дүү байж яагаад надаас архи нэхдэг юм. Чи нэг бол надаас таван мянган төгрөг аваад хоёулаа архи уувал ууя гээд тэрнээс болж маргалдсан. ...гараад ирсэн чинь *******, ******* хоёр дээр доороо орчихсон. Эмэгтэй дүү *******ийг салгаж байгаа харагдсан. ******* буруу хараад суучихсан чамайг алнаа, чи муу яахаараа хүн зоддог юм гээд сууж байсан. *******ийн хамраас нь цус гарсан байсан. Тэр гэмтлийг ******* л учруулсан байх, тэр хоёр л хоорондоо маргалдсан…” гэсэн мэдүүлэг, Хэргээ хүлээн мэдүүлсэн яллагдагч П.*******ийн “...******* намайг хавсраад унагачихсан. Тэр үед нь манай дүү дундуур ороод бид гурав гурвуулаа давхар унасан. Тэгээд ******* үхрийн мах жижиглээд гартаа хутгатай байсан учир хутгийг нь холдуулах гээд хөлөөрөө тийрсэн. Тэгсэн чинь миний бакалан гутлын үзүүр нь хөлдсөн байсан учир хутга шиг, *******ийн хамар хавьцаа нь хүрчихсэн юм шиг байна лээ. Тэгээд бид нар эмнэлэг дээр ирээд цагдаа дуудаад цагдаад бид нар одоо гомдол санал байхгүй би хохирол эмчилгээний зардал энэ тэрийг нь өгнө гэж хэлээд цагдааг явуулаад эмнэлэгт хэвтүүлээд эмчилгээг нь хийлгүүлсэн...” гэсэн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч П.*******ийн үйлдлийн улмаас хохирогч П.*******ийн биед хөнгөн гэмтэл учирсан болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №000000010 дугаартай “Иргэн П.*******ийн биед хамрын хянга болон таславч ясны хугарал, хамрын баруун угалз хэсгийн шарх, тархи доргилт, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хартуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. Шүүгдэгч П.******* нь иргэн П.*******ийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдал, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан, мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд заасан “хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүүл мэндийн халдашгүй байдлыг зөрчиж түүнийг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Шүүгдэгч П.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаангүй, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1400000 төгрөг төлсөн, хохирол төлбөр нэхэмжлээгүй байна. Хохирогч шүүгдэгчээс цаашид гарах эмчилгээ сувилгаатай холбогдон гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй. Шүүгдэгч П.*******ийн дээрх үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Шүүгдэгч П.*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. Шүүгдэгч П.******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр улсын яллагчийн саналын хүрээнд түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8-д заасан, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******гийн *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.*******эд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03/гурав/сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 166.666 /нэг зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******эд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай. 5.Хохирогч шүүгдэгчээс цаашид гарах эмчилгээ сувилгаатай холбогдон гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 6.Шүүгдэгч П.*******эд 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 7.Шүүгдэгч П.*******ээс хохирогч П.*******т 1400000 төлсөн бөгөөд хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдаж, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс улсын дугаартай “Кia Bongofrontier” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 8.Шүүгдэгч П.******* нь тогтоол гарахын өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 10.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА