Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 588

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн ******* сумын *** дүгээр баг, *******, партизаны *** дугаар гудамж, *** тоотод оршин суух, ******* овогт Цэрэннадмидийн Отгонтөгс /*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ******* уул аймгийн ******* сум, хуучин хороолол, ****а байр ****тоотод оршин суух, ******* хот, ******* дүүрэг “” ХХК-д оператор ажилтай гэх, овогт /*******/-т холбогдох

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Миний бие 2010 оны 07 дугаар сарын 11-ний өдөр нөхөр Ц.тай танилцан 2011 оны 05 дугаар сарын 10-ны өдөр иргэний гэр бүлийн гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж албан ёсны гэр бүл болцгоосон. Бид хоёрын дундаас охин 2011 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр төрж мэндэлсэн. Одоо 6 настай. Гэр бүлээ батлуулсан боловч хамт амьдарч байгаагүй.

Ц. нь өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болсон. Миний хувьд одоогийн байдлаар өрх толгойлсон 2 хүүхдийн хамт аавындаа амьдарч байгаа цаашид тай дахин амьдрах боломжгүй өөр хүнтэй гэр бүл болж хүүхэдтэй болсон тул гэрлэлтийг цуцлуулж, охин Номинг миний асрамжинд үлдээж, Ц.аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй! гэжээ. 

Хариуцагч Ц. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Надад нэхэмжлэлийн талаар маргах ямар нэг зүйл байхгүй.

Бид 2 одоо тус тусдаа амьдралтай болсон эвлэрэх ямар ч боломж байхгүй. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдсан “намайг хүнтэй суугаад явсан” гэдэг худал юм. Би хамт амьдрахаа больсоноос хойш нилээн хугацаанд ганцаараа амьдарсан.

Харин манай эхнэр өөрөө 2012 онд хүнтэй суусан гэж байсан. Би түүнээс хойш ганцаараа амьдарч байгаад 2015 онд хүнтэй танилцаж одоо хамт амьдарч байгаа. Гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйл байхгүй. Охин д хуулийн дагуу тэтгэлэг төлнө. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй! ... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Ц.т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Учир нь: Зохигчид нь 2010 оны 07 дугаар сарын 11-ний өдөр гэр бүл болсныг 2011 оны 05 дугаар сарын 10-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд тэдний дундаас охин төрсөн болох нь төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Гэрлэгчид нь гэрлэлтээ батлуулсан цагаас хойш тусдаа амьдарсан байх бөгөөд одоо хэн хэн нь гэр бүлээс гадуур хамтран амьдрагчтай болсон, гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн, мөн эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан ажиллагааг шүүхээс өмнөх шатанд явуулсан боловч амжилттай болоогүй дуусгавар болгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасан эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэж зохигчдын гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

Иймд зохигчдын дундаас төрсөн хүүхдийн насны байдал, эх Отгонтөгсийн асрамжинд одоог хүртэл байгаа зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2011 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр төрсөн охин г эх ийн асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дахь хэсэгт зааснаар 11 нас хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас /-тай болтол нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг Ц.аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэхь хэсэгт “хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэхь хэсэгт зааснаар “эцэг эх болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу охин г хэний асрамжинд үлдсэн эсэхээс үл хамааран асарч халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээс эцэг Ц. болон эх нар чөлөөлөгдөхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй, хариуцагч эцэг тогтоох шинжилгээ хийлгэхээс татгалзсаныг тус тус  дурьдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгох ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт Цэрэннадмидийн Отгонтөгс, овогт нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар хүү г эх ийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар 2011 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр төрсөн охин г 11 нас хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11-16 нас / суралцаж байгаа бол 18 нас /-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.аар тэжээн тэтгүүлсүгэй.

4.Зохигчид эд хөрөнгийн талаар  маргаангүй гэснийг дурьдах нь зүйтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар Ц.аас 28.483 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учрыг дурьдсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох учиртайг мэдэгдсүгэй.

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэхь хэсэгт зааснаар гэрлэлт цуцласан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн ******* сумын Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Бүүвэйцэцэгт даалгасугай.        

10. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.МӨНХЗУЛ