Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2017/ШЦТ/200

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхээ,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан,

шүүгдэгч Т.Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Гэд холбогдох эрүүгийн 201719000259 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

    

 

     Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

     Шүүгдэгч Т.Гнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг “Гулзгайн ам” гэх газар өөрийн эзэмшлийн 79-29 УНР улсын дугаартай, портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож, улмаар зорчигч 3 настай Г.Пүрэвдагвын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.Гшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр намайг хонинд яваад ирэхэд манай эхнэр рүү найз Бямбаа хүрээд ирээч гэж ярьсан байсан. Орой 21 цагийн үед Сүмбэрт амьдардаг Баярмагнайг дуудаж 2 гэр бүлийн хамт Бямбаагийнх руу явсан. Бямбаа цэргийн ангид хүнтэй уулзаж байна. Бид нарыг Баянцогтын гуанз дээр хүрээд ир гэсэн. Баянцогтын гуанзанд 2 машинтай, 2 гэр бүл очиж дэргүүрээс нь 02 шил архи, 2 том пиво худалдаж авсан. Бямбаагийнд 10 хүн байснаас 8 нь архи уусан. Шөнө 02-03 цагийн үед гэр гэр лүүгээ харьцгаасан. Сүмбэр эхнэр хүүхдээ аваад хөдөлсөн. Намайг Баярмагнайгийн машины ард явах үед тоос босоод юу ч харагдахгүй байхаар нь би замын хажуугаар явсан. Баярмагнайг машины хурдаа хасахаар нь хэтэрхий ойртоод ирсэн юм шиг санагдаад машинаа замын хажуу руу дарсан. Машины тэнцвэр алдаад замын хажуу руу унасан. Түргэн ирээд манай хүүхдийг найдваргүй болсон гэж хэлсэн гэв. 

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхээ шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ: 2017 оны 04 дүгээр сарын 23-ны орой найз Бямбаа ойрд уулзаагүй, гэр бүлээрээ хүрээд ирээч гэж утсаар ярьсан. Бямбаа би цэргийн ангид хүнтэй уулзаж байна. Баянцогтын гуанз дээр хүрээд ир гэхээр нь нөхөр, хүү бид гурав очсон. Гуанзнаас 2 шил архи, 2 пиво худалдаж авсан. Бямбаагийнд 10-лаа архи, пиво хувааж уусан. Би архи уугаагүй учраас болсон асуудлыг тодорхой санаж байна. Бямбаагийнд цугларсан хүмүүс шөнө гэр гэр лүүгээ явцгаасан. Баярмагнай машинтайгаа урд, бид нар машинтайгаа хойноос нь явж байсан. Баярмагнайгийн машин тулаад ороод ирэх шиг болохоор нь би болохоо байлаа гэсэн нөхөр сандраад замын хажуу руу дарсан. Замын хажуу руу машин унаж, урд талын цонх хагараад хүүхэд машин доогуур орчихсон. Би өөрийгөө машинаас яаж гарснаа мэдэхгүй байна. Нэг мэдсэн хүүхэд машин доогуур орчихсон байсан. Би хүүхдээ хараад авраач гэж орилсон. Хүүхдээ машин доороос авахад амьсгаатай байсан. Түргэн дуудаад Баярмагнайгийн машинд хүүхдээ оруулаад явж байхад хүүхэд амьсгаа хураасан. Санамсаргүй байдлаас болж хүүхдээ алдсан, нөхрөөсөө нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Ослын улмаас би биедээ гэмтэл аваагүй, тухайн үед 13-24 ниделтэй байсан гэв.

 

Гэрч В.Бямбабатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: 2017 оны 04 сарын 23-ны өдөр Гансүхийн эхнэр Энхээ рүү 12 цагийн үед залгаад эхнэр бид 2 хойшоогоо Баянцогтын гуанзруу давж амттай юм авч идье гэхэд Энхээ би Гансүхтэй ярилцаад эргээд хариу хэлье гэсэн. Би тэгээд цэргийн анги руу манай хамаатан Ганпүоэв, Сараа, Ариука, Хамаатан нарын хамт Баянцогтн гуанз ороход Гансүх эхнэртэйгээ Сүмбэр эхнэртэйгээ гуанзан дээр ирчихсэн байсан. Тэгээд би 0,75 граммын Соёрхол архи 1 шилийг аваад Гансүх, Сүмбэр хоёрт өгсөн чинь танайд очиж ууя гэсэн. Тэгээд би бас 1 шил 0,75 граммын архи аваад ГАнсүх Сүмбэр хоёр 2.5 литрийн нийслэл пиво аваад цуг явж байсан. Ганпүрэв бас 0,75 граммын Соёрхол архи 1 шилийг аваад Баянцогтын гуанзнаас урагшаа даваад манйад ирцгээсэн. Гансүх, Сүмбэр 2 эхнэр хүүхдүүдтэйгээ харьж малаа хашчаад иоье гэж яваад шөнийн 00 цаг болж байхад ирцгээгээд архи задалж ууцгаасан. Тэгээд бүгд архи ууцгаагаад шөнийн 02 цаг өнгөрч байхад Гансүх эхнэр хүүхдүүдтэйгээ Сүмбэр эхнэр хүүхэдтэйгээ харих гээд 2 машинтай явцгаасан. Тэгээд Ганпүрэв, Сараа, Ариука, Хамаатан нарыг цэргийн ангид гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд өглөө 10 цагийн үед гэртээ байж байхад Цэцгээ гээд манай найзын эхнэр залгаад Гансүх машинтайгаа онхолдсон гэж байна гээд мэдээд би сумын төв дээр ирсэн. 2 шил 0,75 граммын архи, 2 сав 0,5 граммын пивийг Ганпүрэв, Хамаатан, Сүмбэр, Цэрэннадмид, Ариука, Сараа, Төмөрөө, Энхээ бид 10 хувааж уусан. Тухайн үед Гансүхийн эхнэр Энхээ жирэмсэн гээд уугаагүй. Гансүх өөрийнхөө унаж ирсэн Портер машиныг өөрө бариад эхнэр хүүхдийнхээ хамт явсан. Гансүх ер нь машинаа бариад их хурдтай яваад байсан. Тэгээд Сүмбэр Гансүхийг манайд хончоод явъя гэсэн чинь Гансүх мал эзгүй байгаа явахгүй бол болохгүй гээд явсан гэх мэдүүлэг /хх-29 тал/,

 

Гэрч Б.Цэрэннадмидын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: 2017 оны 04 сарын 23-ны өдөр Гансүхийн эхнэр Энхээтэй яриад байж байтал манай нөхөр яриад та нар манайхаар ирнэ гэсэн яасан бэ өнөөдөр яваад ирээч гэхэд Энхээ хойноос ирэхээр нь ярилцаж байгаад болъё гэсэн. Тэгээд орой Энхээ рүү залгаад та хэд наашаа ирэх гэж байна уу  гэхэд одоо гарах гэж байна хонио хашчаад гарлаа гээд тэр хоёртой өвөлжөөн дээр уулзахаар болоод байж байтал манайд ирсэн хамаатан, Ганпүрэв Сараа, Ариука манай нөхөр Бямбаа бид 6 цаны баазаар хойшоо давахаар болоод Гансүхтэй яриад Баянцогтын гуанзан дээр уулзахаар болоод тэнд очоод таарсан. Тэнд дэлгүүрээс манайх 1 шил 0,75 граммын архи аваад Ганпүрэв бас 1 шил 0,75 граммын архи, Гансүх, Сүмбэр хоёр 2 граммын Нийслэл пиво аваад урагшаа даваад манай гэрт ирж ууцгаагаад Гансүх, Сүмбэр 2 эхнэр хүүхдүүдээ аваад тус тусдаа машинтай гэрлүүгээ явсан гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/,

 

Гэрч Н.Баярмагнайгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: 2017 оны 4 сарын 23-ны өдөр хониндоо яваад орой 17 цагийн үед гэртээ ирэхэд Гансүх залгаад Бямыаа гэртээ уриад байна ирж цай уу гэж байна гэхээр нь би айл урьж байгаа бол очье гээд орой 19 цаг өнгөрч байхад хонио хашчаад би эхнэр 3 хүүхдээ аваад Гансүх эхнэр хүүхдээ аваад явж байхад Бямбаатай ярихад та 2 хоошоо даваад Баянцогтын гуанз дээр яваад то гээд очоод замын хойд талын дэлгүүрээс Гансүх бид хоёр 2.5 литрийн Нийслэл пиво 2 ширхэгийг аваад хүүхдүүдээ ойр зуурын чихэр жимс авч өгөөд байж байхад Бямбаа 4 найз бас эхнэртэйгээ 3 хүүхэд суулгацан ирсэн. Тэгээд Бямбаа цуг явсан хүмүүстэйгээ дэлгүүр ороод гарч ирээд Бямбаагийнд очиж уухаар болоод хойд талын овоон дээр нь гарахад Бямбаа эхнэр 1 шил 0.75 граммын Соёрхол архи авч бууж ирээд тэнд бүгд 2 удаа ууцгаагаад тэгээд Бямбаагийнд очиж уухаар болоод явцгаасан. Бямбаагийнд орж авсан архи пиво уучаад явахар болцгоосон. Би Гансүхэд Бямбаагийнд хоноод өглөө гэгээ орохоор явцгаая гэхэд нөгөө хэд явъя гэхээр нь Гансүхийг зөөлхөн яваарай хө би зам мэдэхгүй юм чинь араас чинь явъя гэнж хэлээд 02 цагийн орчим хөдөлцгөөсөн. Тэгээд Бямбаагийнхаас гараад Гансүх миний урд явж байсан. Гансүх нэлээн шүрүүн явж байсан. Нилээн явж байгаад гэрэлд тоос манраад ирсэн тэгээд яваад очтол машин талаараа харчихсан байхаар нь би буугаад гүйгээд очтол Энхээ машиныхаа гадаа гарчихсан талийгаач хаалганы дээд хэсэгт цээжээрээ даруулчихсан. Энхээ намайг Сүмбэрээ миний хүүг авраач гээд орилоод байсан. Би машиныг жаахан өргөтөл Энхээ талийгаачийг татаад авсан. Тэгээд миний машинд сууцгаагаад сумын төдрүү эмнэлэг орсон. Анх хүүхдийг машин доороос авахад амьсгаатай ааваа гээд байсан. Тэгээд эмнэлэгт ирээд үзүүлэхэд найдваргүй болцон гэсэн гэх мэдүүлэг, /хх-ийн 31-32 тал/,

 

Гэрч Д.Төмөрчөдөрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: 2017 оны 04 сарын 23-ны орой 19 цагийн үед Гансүх залгаад Бямбаа гэх айлд цуг очье гээд орой 02 цаг 30 минут орчим манай нөхөр бас 3 хүүхэдтэйгээ, Гансүх эхнэртэйгээ 1 хүүхэдтэйгээ тус тусдаа машинтай хөдлөөд очтол айлд хүн байхгүй байсан. Тэгээд Бямбаа холбоо бариад Баянцогтын гуайнз нь дээр уулзахаар болоод очиход Бямбаа найзуудтайгаа 6 том хүн 4 хүүхэдтэй Портер машинтай явж байсан. Баянцогтын гуанзанд байдаг  Бадархундага гээд дэлгүүрээс Бямбаагийн гэр бүл 2 шил 0.75 граммын Соёрхол архи аваад Гансүх манай нөхөр Баярмагнай /Сүмбэр хочтой/ 2.5 литртэй Нийслэл пиво аваад Бямбаагийн гэрт ирэхэд эхнэр нь жаахан согтуу байсан. Тэгээд тэнд авсан архи пиво ууж дуусаад шөнийн 02 цагийн үед Бямбаагийнх Гансүх эхнэр хүүхдээ аваад машинаа унаад хөдлөөд араас нь манайх хөдлөөд явж байгаад төөрөөд замаа олохгүй явж байгаад замаа олтол Гансүхийнх төөрөөд явсан. Тэгээд замаа олоод явж байхад гэрэлд тоос босчихсон машин хажуугаараа унчихсан Гансүхийн эхнэр гараад зогсчихсон байсан. Тэгээд манйа нөхөр буугаад очсон. Би машин дотор хүүхдүүлийнхээ нүдийг дараад байж байхад Гансүх хүүхдээ тэвэрчихсэн ирээд машины арын нугсанд суугаад бид хэд хөдлөөд 04 цагийн үед сумын эмнэлэгт ирсэн гэх мэдүүлэг, /хх-ийн 33-34 тал/,

 

Гэрч С.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Тухайн өдөр наймаг гэртээ байж байхад Бямбаа залгаад эхнэртэйгээ адуунд явж байна гээд утасаар ярихаар нь би Бямбааг цаны бааз ороод өгөөч хүнсний юм бэлдэх гэсэн юм гэхэд Бямбаа 17 цагийн үед эхнэр хүүхэдтэйгээ манайд ирээд хоол унд идчээд орой Цаны баазруу Ганпүрэв эхнэртэйгээ Бямбаа эхнэртэйгээ би эхнэрээ аваад бүгд Бямбаагийн портер машинтай явсан. Тэгээд Баянцогтын гуанзанд очтол Сүмбэр Гансүх 2 эхнэр хүүхдүүдтэйгээ ирчихсэн дэлгүүр дээр хүлээж байсан. Тэндээс бүгд хүнсээ бэлдээд Ганпүрэв 0.75 граммын Соёрхол архи аваад тэгээд Бямбагийн гэрт нь очсон. Тэгээд  тэнд авсан архиа бүгд хувааж уутал Сүмбэр Гансүх 2 гаднаа 2.5 литрийн Нийслэл пиво 2 ширхэгийг оруулж ирээд ууцгаасан. Бид нар пиво архиа уунгаа хоорондоо юм ярьцгааж байгаад дуусгаад шөнө Гансүх, Сүмбэр 2 эхнэр хүүхдүүдтэйгээ 2 тусдаа портер машинтай гэрлүүгээ яваад бид нарыг Бямбаа өөрийнхөө портер машинтай Таван толгойд гэрт хүргэж өгсөн. Тэгээд гэртээ амарсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 35 тал/,

 

Гэрч Б.Ариунболорын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Тухайн өдөр намайг гэртээ байж байхад Бямбаа залгаад эхнэртэйгээ адуунд явж байна гээд утасаар манай нөхөр Ганбаатартай ярихаар нь манай нөхөр Бямбааг Цаны бааз ороод өгөөч хүнсний юм бэлдэх гэсэн юм гэхэд Бямбаа  малаа бөөгнүүлчихээд яваад очъё гээд 17-18 цагийн үед эхнэр хүүхэдтэйгээ манайд ирээд хоол унд идчээд орой Цаны бааз руу Ганпүрэв эхнэртэйгээ Бямбаа эхнэртэйгээ би нөхөртэйгөө бүгд Бямбаагийн портер машинтай явсан. Тэгээд Бямбацогтын гуанзанд очтол Сүмбэр Гансүх 2 эхнэр хүүхдүүдтэйгээ ирчихсэн дэлгүүр дээр хүлээж байсан. Тэндээс бүгд ойл зуурын саван вокоо бэлдээд Ганпүрэв 0.75 граммын Соёрхол архи 1 шилийг Бямбаа бас 0.75 граммын Соёрхол  архи аваад Гансүх Сүмбэр хоёр 2 ширхэг 2.5 граммийн пиво аваад тэгээд Бямбаагийн гэрт нь очсон. Хэдэн цагт очсоноо сайн мэдэхгүй байна. Тэгээд тэнд авсан архиа бүгд хувааж уутал Сүмбэр Гансүх 2 гаднаас 2 гаднаас 2.5 литрийн Нийслэл пиво 2 ширхэгийг оруулж ирээд ууцгаасан. Бид нар пиво архиа уунгаа хоорондоо юм ярицгааж байгаад дуусгаад шөнө Гансүх, Сүмбэр 2 эхнэр хүүхдүүдтэйгээ 2 тусдаа портер машинтай Таван толгойд гэрт хүргэж өгсөн тэгээд гэртээ амарсан гэх мэдүүлэг, /хх-ийн 36 тал/,

 

Гэрч С.Ганпүрэвийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: 2017 оны 04 дүгээр сарын 23-ны орой 18 цагийн үед эхнэр Сарангэрэлийн хамтаар ах Ганбаатарынд ирэхэд Бямбаа эхнэртэйгээ ирчихсэн байсан. Тэндээс Ганбаатар Бямбаа 2 эхнэр хүүхдүүдтэйгээ Цаны бааз орж хүнсний юм бэлдэнэ гэхээр нь бид 2 бас цуг явчаад ирье гээд Бямбаагийн портер машинтай явсан. Тэгээд Баянцогтын гуанзанд очтол Сүмбэр Гансүх 2 эхнэр хүүхдүүдтэйгээ ирчихсэн дэлгүүр дээр хүлээж байсан. Тэндээс бүгд хүнсээ саван вокоо бэлдээд  би 0.75 граммын Соёрхол архи аваад тэгэд Бямбаагийн гэрт нь очсон. Хэдэн цаг очсоноо сайн мэдэхгүй байна. Тэгээд тэнд авсан архиа бүгд хувааж уутал Сүмбэр Гансүх 2 гаднаас 2 гаднаас 2.5 литрийн Нийслэл пиво 2 ширхэгийг оруулж ирээд ууцгаасан. Бид нар пиво архиа уунгаа хоорондоо юм ярицгааж байгаад дуусгаад шөнө Гансүх, Сүмбэр 2 эхнэр хүүхдүүдтэйгээ 2 тусдаа портер машинтай гэрлүүгээ бид хэдээс түрүүлээд яваад бид нарыг Бямбаа өөрийнхөө портер машинтай Таван толгойд гэрт хүргэж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 37 тал/,

 

Гэрч А.Сарангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: 2017 оны 04 дүгээр сарын 23-ны орой 18 цагийн үед манай нөхрийн ах Ганбаатарынд ирэхэд Бямбаа эхнэртэйгээ ирчихсэн байсан. Тэндээс Ганбаатар Бямбаа 2 эхнэр хүүхдүүдтэйгээ Цаны бааз орж хүнсний юм бэлдэнэ гэхээр нь бид 2 бас цуг явчаад ирье гээд Бямбаагийн Портер машинтай явсан. Тэгээд Баянцогтын гуанзанд очтол Сүмбэр Гансүх 2 эхнэр хүүхдүүдтэйгээ ирчихсэн дэлгүүр дээр хүлээж байсан. Тэндээс бүгд хүнсээ саван вокоо бэлдээд  би 0.75 граммын Соёрхол архи аваад тэгэд Бямбаагийн гэрт нь очсон. Хэдэн цаг очсоноо сайн мэдэхгүй байна. Тэгээд тэнд авсан архиа бүгд хувааж уутал Сүмбэр Гансүх 2 гаднаас 2 гаднаас 2.5 литрийн Нийслэл пиво 2 ширхэгийг оруулж ирээд ууцгаасан. Бид нар пиво архиа уунгаа хоорондоо юм ярицгааж байгаад дуусгаад шөнө Гансүх, Сүмбэр 2 эхнэр хүүхдүүдтэйгээ 2 тусдаа портер машинтай гэрлүүгээ бид хэдээс түрүүлээд яваад бид нарыг Бямбаа өөрийнхөө портер машинтай Таван толгойд гэрт хүргэж өгсөн гэх мэдүүлэг гэх мэдүүлэг /хх-ийн 38 тал/,

 

Гэрч Н.Доржсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Гансүх манай 3 дахь охин Энхээтэй гэр бүл болоод 7 жил Төв аймгийн Алтанбулаг суманд амьдарч байна. Манхй хүргэн Гансүх 2016 оны 09 сард байхаа өдрийг сайн санахгүй байна. Улаанбаатар хотоос худалдаж аваад өөрийнхөө нэр дээр авах гэхээр хөдөө орон серитэй улсын дугаар авчих гээд байна гээд миний нэр дээр 79-29 УНР улсын дугаар авсан юм. Портер машин анх худалдаж аваад дан Алтанбулаг суманд байгаа. Манай хүргэн өөрийнхөө мөнгөөр худалдаж авсан тул надад гомдол санал нэхэмжэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 39 тал/,

 

Гэрч П.Долгорсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: 2017 оны 04 сарын 23-ны өдөр Бадархундага дэлгүүрт худалдагч хийж байсан. Бямбаа гэх хүнийг танина бусдыг нь бол танихгүй. Гадаа хариу бүрий болж байхад Бямбаа найзуул гэр бүлээрээ бас хүүхдүүд явж байсан. Манай дэргүүрт орж ирээд 2 гэр бүл 0.75 граммын архи 2 шилийг 2.5 литрийн Нийслэл пиво 2 ширхэгийг хүүхдүүдээ ойо зуурын чихэр ундаа зайрмаг авч өгсөн. Тэгээд хөдлөөд явцгаасан гэх мэдүүлэг /хх-ийн 40 тал/,

 

Шинжээч Б.Бат-Очирын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Зам тээврийн хэрэгсэлээр зорчиход зориулсан зурвас газар зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө таримал зүлэг явган хүний зам тусгаарлах зурвас замд хамаарна гэсэн заалтыг үндэслэн уг осол нь зам тээврийн осолд хамаарахгүй гэж үзсэн гэх мэдүүлэг /хх-ийн 42 тал/,

 

Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч албан тушаалтай, цагдаагийн дэслэгч Б.Бат-Очирын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн №00000032 тоот “материалд авагдсан нотлох баримтаас үзэхэд уг осолыг зам тээврийн осол гэж үзэхгүй. Учир нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.4 дэх хэсэгт заасан зам тээврийн осол- зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал гэсэн нэр томъёог мөн “зам”- тээврийн хэрэгсэлээр зорчиход зориулсан зурвас газар зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө таримал зүлэг явган хүний зам тусгаарлах зурвас замд хамаарна зэрэг нэр томъёог үндэслэн зам тээврийн осол болсон газрыг зам гэж үзэхгүй учраас уг үйлдлийг зам тээврийн осол гэж үзэхгүй, Материалд авагдсан нотлох баримтаас үзэхэд 79-29 УНР улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Т.Гнь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй гэж үзэв, Хариулт 2-т тодорхойлж өгөв, Хариулт 1-т тодорхойлж өгөв,  гэх дүгнэлт, /хх-ийн 44 тал/,

 

Төв аймгийн засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Дэлгэрхүүгийн 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №62 тоот акт

1. Талийгаач Г.Пүрэвдагвын биед гавал тархины гэмтэл, их тархи зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн тархины эдэд няцрал, бага тархи баруун тал бөмбөлгийн зөөлөн бүрхүүл дор цус харвалт, суурь ясанд зүүн чамрхайн яснаас баруун тийш суурийн дунд хонхорын арын ховилоор өнчин тархины доод хөлийг дайрч, баруун дунд хонхорын арын хэсгээр гадна дунд хананд хүрч төгссөн шугаман хугарал, зүүн чамархайн булчинд цус хуралт, гол судасны хальсанд цус хуралт, цээжний хэнхэрцэг зүүнд 2-р хавирганд хугарал, ерөнхий биеийн доргилт, хүзүү цээжинд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, дух, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

4. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ.

5. Талийгаач нь O (I) бүлгийн цустай байна гэх дүгнэлт, /хх-ийн 49-50 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Бямбадоржийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №4312 тоот дүгнэлт

1. Шинжилгээнд ирүүлсэн Г.Пүрэвдагвын гэх цус нь O (I) бүлгийн харъялалтай байна /хх-51 тал/,

 

Төв аймгийн засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Дэлгэрхүүгийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №208 тоот дүгнэлтэнд

  1. Д.Энхээгийн биед зүүн хацар, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой
  3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой
  4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийн сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй,
  5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-57-58 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч До.Золзаяагийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №4323 тоот дүгнэлт

  1. Шинжилгээнд ирүүлсэн “Төмөрчөдөр” гэсэн хаягтай цусанд 1, 1 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 1,1 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.

     “Энхээ” гэсэн хаягтай цусанд 0,7 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 0,7 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.

     “Баярмагнай” гэсэн хаягтай цусанд 2,3 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 2,3 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна.

     “Гансүх” гэсэн хаягтай цусанд 1,6 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 1,6 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-62-63 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ж.Оюунаагийн 2017 оны 05 дугаар сарын 04ий өдрийн №4324 тоот дүгнэлт

  1. Шинжилгээнд ирүүлсэн Төмөрчөдөр, Энхээ нарын гэх цус нь АВО системээр В /III/, Баярмагнай, Гансүх нарын гэх цус нь АВО системээр О/I/ бүлгийн харьялалтай байна гэх дүгнэлт /хх-64 тал/,

 

Замын цагдаагийн албаны бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2017 оны 05 сарын 27-ны өдрийн 208 тоот “ 2017 оны 04 сарын 25-ны өдрийн замын байцаагч д/ч Б.Бат-Очирын гаргасан 00000032 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна, Уг осол нь зам тээврийн осол мөн гэж үзэж байна, 79-29 УНР улсын дугаартай Х.Портер маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Т.Гнь замын хөдөлгөөний дүрмийн заалт 2.7 “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглон а / согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцид нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна, Гурав дугаар хариултаар хариулагдсан, 79-29 УНР улсын дугаартай Х.Портер маркийн тээврийн хэрэгсэл жолооодож явсан Т.Гнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож яваагүй улмаас осол гарсан байх үндэслэлтэй байна, Осол болоход замын болон цаг агаарын, техникийн нөхцөл байдал нөлөөлсөн эсэх нь тогтоох боломжгүй гэж үзэж байна, Асуултанд дурьдаагүй боловч шинээр нөхцөл байдал илрээгүй болно” гэх дүгнэлт /хх-81-82 тал/,

 

Бусад баримт:

- Хэрэг газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 3-10 тал/,

- Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-15 тал/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-18 тал/,

- Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-19-20 тал/,

- Төв аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Цэрэнпилийн 2017 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-21 тал/,

- хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-22-24 тал/,

- эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-25 тал/,

- яаралтай тусламж, үйлчилгээний хуудас /хх-55-56 тал/,

- эд зүйлийн үнэлгээ /хх-68 тал/,

- Г.Пүрэвдагвын төрсний гэрчилгээний хуулбар /хх-86 тал/,

- Г.Пүрэвдагвын нас барсны гэрчилгээний хуулбар /хх-87 тал/,

- цус авсан тэмдэглэл /хх-88 тал/,

- Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 849 тоот Т.Гансүхийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй байна гэх албан бичиг / хх-90 тал/,

- Төв аймгийн Автотээврийн төвийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 80 тоот Т.Гансүхийн нэр дээр ямар нэгэн тээврийн хэрэгсэл бүртгэлгүй байна гэх  лавлагаа /хх-92 тал/,

- Төв аймгийн Алтанбулаг сумын 3-р багийн засаг даргын 2017 оны 04 сарын 24-ний өдрийнй 05/92, 05/98 тоот тодорхойлолт /хх- 95-96 тал/,

- Гэрлэсний гэрчилгээ лавлагаа /хх-97 тал/,

 

-шүүгдэгч Т.Гансүхийн ял шийтгэлийн хуудсыг шалгахад ял шийтгэлгүй гэх лавлагаа /хх-89 тал /,

- шүүгдэгч Т.Гансүхийг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр сэжигтнээр /хх-74-75 тал/, 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар /хх-76-77, 79 хуудас / тус тус байцаасан тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонгох замаар шинжлэн судлав.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Гнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг “Гулзгайн ам” гэх газар өөрийн эзэмшлийн 79-29 УНР улсын дугаартай, портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож, улмаар зорчигч 3 настай Г.Пүрэвдагвын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхээгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн 2017 оны 04 дүгээр сарын 23-ны орой найз Бямбаа ойрд уулзаагүй, гэр бүлээрээ хүрээд ирээч гэж утсаар ярьсан. Бямбаа би цэргийн ангид хүнтэй уулзаж байна. Баянцогтын гуанз дээр хүрээд ир гэхээр нь нөхөр, хүү бид гурав очсон. Гуанзнаас 2 шил архи, 2 пиво худалдаж авсан. Бямбаагийнд 10-лаа архи, пиво хувааж уусан. Би архи уугаагүй учраас болсон асуудлыг тодорхой санаж байна. Бямбаагийнд цугларсан хүмүүс шөнө гэр гэр лүүгээ явцгаасан. Баярмагнай машинтайгаа урд, бид нар машинтайгаа хойноос нь явж байсан. Баярмагнайгийн машин тулаад ороод ирэх шиг болохоор нь би болохоо байлаа гэсэн нөхөр сандраад замын хажуу руу дарсан. Замын хажуу руу машин унаж, урд талын цонх хагараад хүүхэд машин доогуур орчихсон. Би өөрийгөө машинаас яаж гарснаа мэдэхгүй байна. Нэг мэдсэн хүүхэд машин доогуур орчихсон байсан. Би хүүхдээ хараад авраач гэж орилсон. Хүүхдээ машин доороос авахад амьсгаатай байсан. Түргэн дуудаад Баярмагнайгийн машинд хүүхдээ оруулаад явж байхад хүүхэд амьсгаа хураасан. Санамсаргүй байдлаас болж хүүхдээ алдсан, нөхрөөсөө нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Ослын улмаас би биедээ гэмтэл аваагүй, тухайн үед 13-24 ниделтэй байсан гэх мэдүүлэг, гэрч В.Бямбабат, Б.Цэрэннадмид, Н.Баярмагнай, Д.Төмөрчөдөр, С.Ганбаатар, Б.Ариунболор, С.Ганпүрэв, А.Сарангэрэл, Н.Доржсүрэн, П.Долгорсүрэн нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд, Замын цагдаагийн албаны бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2017 оны 05 сарын 27-ны өдрийн 208 тоот дүгнэлт болон шүүгдэгч Т.Гансүхийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт холбогдсон хэргийнхээ талаар өгсөн мэдүүлгүүд мөн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Гансүхийг Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

        

Шүүгдэгч Т.Гансүхэд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол санал гаргаагүй байдал, шүүгдэгч Т.Гансүхийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхээ нь шүүхийн хэлэлцүүлэгт “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж байх тул энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх гэм хорын хохирол төлбөргүй байна.

 

Битүүмжлэгдсэн эд хөрөнгийн талаар:

Төв аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Цэрэнпилийн 2017 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн эзэмшлийн Портер маркийн 79-29 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Т.Гансүхэд буцаан олгох нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Гнь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн №01340729 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Т.Гансүхэд буцаан олгож, Т.Гансүхийн №1112081 дугаартай жолоочийн үнэмлэхийг Төв аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Т.Гийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсний улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гансүхийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Г оногдуулсан 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Гансүхийн тээврийн хэрэгсэл жолоодох 2 /хоёр/ жилийн хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

    

         5. Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Т. оногдуулсан 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

6. Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Г хяналт тавьж ажиллахыг Төв аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Гнь тэнсэнгийн хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг ялтан Т.Г мэдэгдсүгэй.

 

8. Ялтан Т.Гнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн №01340729 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Т.Г буцаан олгож, ялтан Т.Гн №1112081 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Төв аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

 

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Т.Г урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2017 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн ялтан Т.Г эзэмшлийн Портер маркийн 79-29 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Т.Гансүхэд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ю.ЭНХМАА