Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 128/2014/0000/3 |
Дугаар | 221/МА2014/0307 |
Огноо | 2014-07-30 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2014/0307
2014 оны 07 сарын 30 өдөр Дугаар 307 Улаанбаатар хот
Д.Н, Б.Ж, Я.А нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 106 дугаар шийдвэрт гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Н, Б.Ж, Я.А нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ'. “...Баянзүрх дүүргийн Засаг даргын
2008 оны 142 дугаар захирамжийн иргэн Л.П-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 204 дүгээр захирамжийн иргэн Д.Н-д амины орон сууцны 256 м.кв, Б.Ж-д 192 м.кв, Я.А-д 182 м.кв газар олгосон холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулж, Нийслэлийн Засаг даргад иргэн Д.Н-д 431,7 м.кв, Б.Ж-д 273,2 м.кв, Я.А-д 335,4 м.кв газар амины орон сууцны зориулалтаар олгохыг даалгах” гэжээ.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа'. “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 142 дугаар захирамжаар 272 4 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар Л.П-д газар эзэмших эрхийг олгосон байна. Тухайн газар нь Газрын тухай хуулийн 31.3-т заасныг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй болно.” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 204 дүгээр захирамжаар иргэн Д.Н-д 25 м.кв, Б.Ж-д 192 м.кв, Я.А 182 м.кв газрыг тус тус амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн. Нэхэмжлэгч нарын эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэх нь Л.П-н газар эзэмших эрхийг хөндөх болон орц, гарцыг хаах тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн нэхэмжлэгч нар нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн байна.” гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 142 дугаар захирамжаар 272 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар Л.П газар эзэмших эрхтэй болсон. Анх тухайн газрыг Д.Д-с шилжүүлэн авахад газар давхцалтай талаар асуудал байгаагүй. Нэхэмжлэгч нар 2009 онд Д.Д газар эзэмших эрхтэй гэдгийг мэдэж байсан атлаа нэхэмжлэл гаргаагүй тул нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн. Нэхэмжлэлд нийтийн эдэлбэр газар гэж бичсэн нь үндэслэлгүй. Хэрэв тийм бол нэхэмжлэгч нар ч эзэмших эрхгүй. Иймд Газрын тухай хуулийн 35.3.5-д зааснаар нэхэмжлэгч нарт миний газар эзэмших эрхийг зөрчихгүй байх, эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангаж өгнө үү” гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 106 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “1/ Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт "... иргэн Л.П-д 272 м.кв газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 заалтыг зөрчин байна" хэмээх дүгнэлт нь хууль болон хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдээгүй болно.
Учир нь Баянзүрх дүүргийн 16-р хороо, 8 дугаар цэцэрлэгийн зүүн урд талд байрлах 27 м.кв талбай бүхий газрыг амины орон сууцны зориулалтаар эзэмших эрх иргэн Л.П-д 2008 оны 5 дугаар сарын 9-ний өдөр үүссэн ба ийнхүү үүсэхэд тухайн газар нь бусад иргэн хуулийн этгээдийн тэр тусмаа нэхэмжлэгчдийн хэнийх нь ч өмчлөл, эзэмшил, ашиглалтын талбайтай ямар нэгэн байдлаар давхцалгүй байсан нь нэхэмжлэгчийн тайлбар, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2013 оны 12 сарын 12-ны өдрийн 1/1391 тоот албан бичгээр шүүхэд ирүүлсэн нотлох баримт болох маргаан бүхий газрын кадастрын зургийн түүхчилсэн лавлагаанаас тодорхой харагддаг юм.
Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчдийг маргаан бүхий газрын
хууль ёсны эзэмшигч болохыг тогтоосон хэмээн дүгнэсэн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалбал:
Энэхүү тогтоол нь барилга барих газрын зөвшөөрөл олгосон захиргааны акт мөч боловч нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх олгосон акт огтхон ч биш юм. Уг тогтоолын дагуу баригдсан орон сууц нь 1991 оны 5 сарын 23-ны өдрөөс эхлэн баригдаж, 1995 оны 12 сарын 10-ны өдөр дуусгасан болохыг 1995 оны 12 сарын 10-ны өдрийн 15/96 дугаар "Барилга байгууламжийг ашиглалтад хүлээлцүүлэх комиссын актын 6-д заасан байна.
Өөрөөр хэлбэл, Монгол улсад Ардчилсан хувьсгал гарч Монголын улсын түүхэн дэх 4-дэх Үндсэн хуулийг 1992 онд, Газрын тухай хуулийг анх удаа 1994 онд тус тус баталснаар Монгол улсын иргэнд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх нээгдсэн юм. Тиймээс 1995 оны 12 сард улсын комисст хүлээлгэн өгсөн барилгын оршин суугчид газар эзэмших эрхээ хуульд заасан журмын дагуу эзэмших ёстой.
Тиймээс тухайн орон сууцны иргэд газар эзэмших хүсэлтээ 2002 онд батлагдсан Газрын тухай хуулийн дагуу 2006 онд гаргасан байдаг. Уг хүсэлтийг эрх бүхий албан тушаалтан буюу НЗД бүрэн эрхийн хүрээнд хянан шийдвэрлэж, зохих хэмжээнд олгосон. Тус олгосон газрын хэмжээг эс зөвшөөрч нэхэмжлэгчид гомдол гаргасан. Гомдол нь 2009 онд эцэслэн шийдвэрлэгдсэн. Улмаар мөн шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Л.П-н эзэмшлийн газрыг авахаар шунахайрч байна.
Орон сууцны барилгын тодорхойлолтод нэг айлд ноогдох талбайн дээд хэмжээг заасан боловч Нийслэлийн засаг даргын 2010 оны 3 сарын 25-ны өдрийн 204 дугаар захирамжаар иргэн Д.Н 256 м.кв, Б.Ж 398 м.кв, Я.А 182 м.кв талбайг тус тус эзэмшиж байгаа нь дээр тогтоосон хэмжээнээс хэтэрсэн төдийгүй шүүх үүнийг анхааралгүй орхигдуулсан.
3/ Мөн шүүх хэргийг бүхэлд судалж, хууль зүйн дүгнэлт өгөх ёстой байтал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дараах журмыг орхигдуулж, энэ тухай ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Тухайлбал,
Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны тухайд:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг онцгой чухал хэсэг нь
урьдчилан шийдвэрлэх ажиллагаа юм. Хэрэв урьдчилан шийдвэрлэх ажиллагааг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтны, шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана" заалтын дагуу хийгээгүй бол мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3-т зааснаар нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах үндэслэлийг бүрдүүлнэ.
Гэтэл нэхэмжлэгч гурван иргэн нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмын биелүүлэлгүйгээр шүүхэд хандсан. Энэхүү нөхцөл байдлыг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх үл анзаарч хуулиар зохицуулсан журмыг ноцтойгоор зөрчин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлж улмаар хэргийг шийдвэрлэсэн.
Нэхэмжлэл болон гомдол гаргах хөөн хэлэлцэх хэтэрсэн тухайд:
Маргаан бүхий захиргааны акт нь 2008 оны 05 сарын 09-ний өдөр гарсан ба гуравдагч этгээд Л.П өөрийн эзэмшлийн газраа гэрчилгээнд заасан амины орон сууцны зориулалтаар ашиглахаар 2009 онд айл буулган хашаа хатгаж, нүх ухсан байдаг. Өөрөөр хэлбэл, энэхүү нөхцөл байдлыг тухайн газар нь иргэн Л.П-н эзэмшилд шилжсэн гэдгийг мэдсэн гэж үзнэ.
Мөн нэхэмжлэгч нар өмнө нь ут маргаан бүхий газарт холбогдуулан маргаж байх үедээ буюу 2009-2010 онд гуравдагч этгээд Л.П уг газрыг эзэмшигч гэдгийг мэдсэн байдаг нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б-н тайлбар, мэдүүлгээс тодорхой харагдахын зэрэгцээ холбогдох бусад нотлох баримтаар нотлогддог болно.
Нэхэмжлэгч нар нь ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтийг шүүхэд гаргаагүй, шүүх хөөн хэлэлцэх хугацааг сэргээх эсэхийг шийдвэрлээгүй байгаа бөгөөд энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй.
Шүүх дээрх нөхцөл байдлыг хянан шалгалгүйгээр мөн л захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж хууль бус шийдвэр гаргасан.
Иймд нэхэмжлэгч Д.Н, Б.Ж, Я.А нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 3 сарын 7-ны өдрийн 106 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан маргааны үйл
баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.
Д.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 142 дугаар захирамжийн Л.П-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”,
Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 204 дүгээр захирамжийн иргэн Д.Н-д амины орон сууцны 256 м.кв, Б.Ж-д амины орон сууцны 192 м.кв, Я.А-д 182 м.кв газар олгосон хэсгийг хүчингүй болгож, Д.Н-д 431.7 м.кв, Б.Ж-д 273.2 м.кв, Я.А-д 335.4 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар тус тус олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С-н “Л.П нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 8 дугаар цэцэрлэгийн зүүн урд талд байрлах 272 м.кв талбай бүхий газрыг амины орон сууцны зориулалтаар эзэмших эрх нь 2008 оны 5 дугаар сарын 9-ний өдөр үүссэн, уг газар нь бусдын эзэмшиж, ашиглаж буй газартай ямар нэгэн хэмжээгээр давхцалгүй байхад, шүүх иргэн Л.П-д 272 м.кв газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм” гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь,
“Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Хилийн цэргийн байрны нэгж талбарын 18647311594457 дугаартай 272 м.кв газрыг Л.П-д худалдсан болно” гэсэн газар худалдах, худалдан авах агуулга бүхий хэлцлийг Д.Д, түүний охин Д.Т /хүлээлгэн өгсөн/, иргэн Л.П /хүлээн авсан/ нарын хооронд 2008 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хийжээ.
Харин хэрэгт авагдсан Нийслэлийн газрын албанаас /хуучин нэрээр/ “иргэн Д.Д 8-р цэцэрлэгийн урд талд зөвшөөрөлгүй барилгын ажил эхэлж байсныг зогсоосон” болохыг “Хөрш-6” СӨХ-д мэдэгдсэн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2/1126 тоот албан бичиг, Баянзүрх дүүргийн Газрын албаны дарга А.Э-н “Д.Д-д дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх олгогдоогүй” тухай 2010 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 06 тоот албан бичиг, Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Б-д хүргүүлсэн, Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ц.Н-н 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 02-10/2112 дугаар албан бичиг, “Хөрш-6” СӨХ-ны нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт, Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Б-с 2009 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1/228 дугаар албан бичгээр ирүүлсэн тайлбарт “Д.Д-н нэр дээр 272 м.кв газар нь кадастрын зурагт нийслэлийн бүртгэлийн санд бүртгэгдсэн байгаа боловч дүүргийн Засаг даргын иргэн, аж ахуйн нэгжүүдэд газар эзэмшүүлэхээр гаргасан захирамжуудад иргэн Д.Д-н нэр байхгүй байна" гэсэн нотлох баримтуудаар иргэн Д.Д маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч биш болох нь тогтоогджээ.
Мөн хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа “Д.Д нь маргаан бүхий газрыг хууль ёсны дагуу эзэмшиж, ашиглаж” байсан гэдгийг нотолсон, тэр талаар дурдсан тайлбар огт гаргаагүй, нотлох баримтыг гаргаж өгөөгүй зэргээс үзвэл, маргаан бүхий 272 м.кв газрыг худалдсан гэх Д.Д уг газрыг эзэмшихээр хүсэлт гаргаж байгаагүй, мөн түүнд Газрын тухай хуульд заасны дагуу зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр газар эзэмшүүлж байгаагүй, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас газар эзэмшүүлэхээр, ашиглуулахаар шийдвэр гарч байгаагүй нь тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Газар эзэмшигч, ашиглагч гэж Газрын тухай хуульд заасны дагуу уг газрыг эзэмшиж, ашиглаж байгаа этгээдийг хэлэх бөгөөд дээрх байдлаас үзэхэд иргэн Д.Д нь хууль ёсны газар эзэмшигч биш болох нь тогтоогдсон, тиймээс иргэн Л.П нь мөн хууль ёсны дагуу газар эзэмшиж байгаа этгээд биш юм.
Тиймээс Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 142 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 21 дүгээр зүйлийн 21.5.3, 37 дугаар зүйлийн 37.3, 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг зөрчсөн тул уг захирамжийн “Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 8 дугаар цэцэрлэгийн зүүн урд амины орон сууцны зориулалтаар Л.П-д эзэмшүүлсэн 272 м.кв газрын эзэмших эрхийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.
Мөн Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 278 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2009 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 372 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2010 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 12 дугаар шүүх хуралдааны тогтоолоор нэхэмжлэгч нар маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч болохыг тогтоосон бөгөөд дээрх шүүхийн шийдвэрүүдийг албадан биелүүлэх талаар нэхэмжлэгч нар нь Нийслэлийн Засаг даргад 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр, 10 дугаар сарын 27-ны өдөр хандаж байсан, мөн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд шүүхийн шийдвэр албадан биелүүлэх талаар хүсэлт гаргаж, уг хүсэлтийг шүүх хүлээн авч Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч Д.Э 2011 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1/856 тоот албан бичгээр “2009 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 278 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр” шүүгчийн захирамжийг хүргүүлсэн, 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 03/2013 тоот албан бичгээр Баянзүрх дүүргийн Засаг даргад хандсан, 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 04/2013 тоот албан бичгээр Нийслэлийн Засаг даргад хандсан бөгөөд нэхэмжлэгч нарт Нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч дарга М.Б 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 3/1661 тоот албан бичгээр “иргэн Л.П-д эзэмшүүлсэн газар нь танай СӨХ-ны газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй” гэсэн албан ёсны хариуг ирүүлсэн зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
Дээрх нотлох баримтууд болон нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар нэхэмжлэгч нар нь тэдний нэхэмжлэлийн шаардлагыг өмнө хангаж шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх, маргаан бүхий захиргааны актын талаар захиргааны байгууллага, албан тушаалтанд өөрт нь болон дээд шатны байгууллагад нь удаа дараа хандсан зэргээс үзвэл урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулсан, хөөн хэлэлцэх хугацаа тасраагүй гэж үзэхээр байна.
Мөн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 278 дугаар шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгч Д.Н-д 431.7 м.кв, Б.Ж-д 273.2 м.кв, Я.А-д 335.4 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар тус тус газар олгоход саад болж, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөд байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 142 дугаар захирамжийн талаар 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 03/2013 тоот албан бичгээр Баянзүрх дүүргийн Засаг даргад хандсан, харин захиргааны байгууллагаас маргаан бүхий захиргааны актын талаар албан ёсоор мэдэгдсэн гэх баримт байхгүй байна.
Нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн захиргааны актын талаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас албан ёсоор мэдэгдсэн нөхцөлд түүнийг уг захиргааны актын талаар мэдсэн гэж үзэх бөгөөд түүнээс гуравдагч этгээдийн үйлдэл, үйл ажиллагаатай холбоотойгоор тэдний эрхийг зөрчсөн захиргааны акт гаргасан талаар мэдэх боломжгүй юм.
Тиймээс гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн "... Л.П нь өөрийн эзэмшил газраа гэрчилгээнд заасан амины орон сууцны зориулалтаар ашиглахаар 2009 онд айл буулган хашаа хатгаж, нүх ухсан байдаг. Тиймээс Л.П-н 2009 оноос уг газрыг эзэмшигч гэдгийг мэдсэн, шүүх “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, хууль бус шийдвэр гаргасан” гэх гомдол нь үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Өмнөх шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “эрх зүйн туслалцаа авах тухай” хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан, гэтэл тэрээр дахин товлон зарлагдсан шүүх хуралдааныг “өөр шүүхийн шүүх хуралдаан давхацсан” гэсэн шалтгаанаар хойшлуулахаар хүсэлт гаргасан ба давхацсан гэх Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд товлогдон зарлагдсан шүүх хуралдаан нь тухайн өдөр хийгдээгүй, тиймээс түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэж үзлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь: