| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2017/00498/И |
| Дугаар | 590 |
| Огноо | 2017-11-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 590
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар “*******” ХХК-ний нэхэмжлэлтэй, *******, ******* нарт холбогдох “Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 873.98199 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах”-ыг хүссэн хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******ны тусгай активын хэлтэст мэргэжилтэн, хуульч ажилтай гэх,
******* овгийн ******* ******* РД: *******
Хариуцагч, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймгийн Хушаат сум, ******* 2 дугаар баг ******* тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх,
овгийн РД:
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Зээлдэгч , хамтран зээлдэгч ын Ганжаргал нар нь *******наас 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр дугаар 14/134 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 2.500.000 төгрөгийг жилийн 25.2 хувь, сарын 2.1 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээл авсан. Зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-1313000041 дугаарт бүртгэгдсэн Сэлэнгэ аймгийн Хушаат сум, 2 дугаар баг, *******ы 2-16 тоотод байрлах 24.6 м.кв талбайтай хувийн сууц, мөн улсын бүртгэлийн Г-1313000087 дугаартай Сэлэнгэ аймаг, Хушаат сум 2 дугаар баг, *******ы ******* тоот хаягт байрлах 1936 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрын хамт барьцаалсан. Зээл авсанаас хойш зээлдэгч нар нь үндсэн зээл 1.724.760.74 төгрөг, үндсэн хүү 524.221.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.016.38 төгрөг, нийт 2.250.998.73 төгрөгийг төлсөн байна. Зээлийн гэрээ 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр дууссан ба зээлдэгч нар нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байна.
Банкны зүгэээс зээлдэгчтэй удаа дараа уулзаж зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардаж мэдэгдэл, хугацаатай шаардлага хүргүүлсэн боловч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлсэн бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс хойш зээлийн төлбөрт огт төлөлт хийгээгүй байх тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Нэхэмжлэл гаргах үеийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар зээлдэгч , хамтран зээлдэгч ын Ганжаргал нар нь үндсэн зээл 665.30797 төгрөг, үндсэн хүү 131.43476 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 77.23926 төгрөг, нийт 873.98199 /найман зуун далан гурван мянга есөн зуун наян нэгэн төгрөг ерэн есөн мөнгө / төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд нийт зээлийн төлбөр 873.98199 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 95.72557 төгрөгийн хамт зээлдэгч , хамтран зээлдэгч ын Ганжаргал нараас гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү.
Зээлдэгч, хамтран зээлдэгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-1313000041 дугаарт бүртгэгдсэн Сэлэнгэ аймгийн Хушаат сум 2 дугаар баг, *******ы 2-16 тоотод байрлах 24.6 м.кв талбайтай хувийн сууц, мөн улсын бүртгэлийн Г-1313000087 дугаартай Сэлэнгэ аймаг, Хушаат сум 2 дугаар баг *******ы ******* тоот хаягт байрлах 1936 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрыг албадан дуудлага худалдаанд оруулж зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү! гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Зээлдэгч *******, хамтран зээлдэгч ******* нар нь *******наас 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр дугаар 14/134 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 2.500.000 төгрөгийг жилийн 25.2 хувь, сарын 2.1 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээл авсан. Зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-1313000041 дугаарт бүртгэгдсэн Сэлэнгэ аймгийн Хушаат сум, 2 дугаар баг, *******ы 2-16 тоотод байрлах 24.6 м.кв талбайтай хувийн сууц, мөн улсын бүртгэлийн Г-1313000087 дугаартай Сэлэнгэ аймаг, Хушаат сум 2 дугаар баг, *******ы ******* тоот хаягт байрлах 1936 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрын хамт барьцаалсан. Зээл авсанаас хойш зээлдэгч нар нь үндсэн зээл 1.724.76074 төгрөг, үндсэн хүү 524.22161 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.01638 төгрөг, нийт 2.250.99873 төгрөгийг төлсөн байна. Зээлийн гэрээ 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр дууссан ба зээлдэгч нар нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байна.
Банкны зүгэээс зээлдэгчтэй удаа дараа уулзаж зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардаж мэдэгдэл, хугацаатай шаардлага хүргүүлсэн боловч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлсэн бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс хойш зээлийн төлбөрт огт төлөлт хийгээгүй байна.
Иймд хариуцагч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн 100.000 төгрөгийг хасч 773.98199 төгрөг гаргуулж өгнө үү!
Зээлдэгч хамтран зээлдэгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-1313000041 дугаарт бүртгэгдсэн Сэлэнгэ аймгийн Хушаат сум 2 дугаар баг, *******ы 2-16 тоотод байрлах 24.6 м.кв талбайтай хувийн сууц, мөн улсын бүртгэлийн Г-1313000087 дугаартай Сэлэнгэ аймаг, Хушаат сум 2 дугаар баг *******ы ******* тоот хаягт байрлах 1936 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрыг албадан дуудлага худалдаанд оруулж зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү! гэжээ.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...******* миний бие нь охин Ганжаргалын хамт 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр *******наас зээл авсан бөгөөд зээл авахдаа 24.6 м.кв талбайтай хувийн сууц мөн Г-1313000087 дугаартай 1936 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрын хамт барьцаа болгон 2.500.000 төгрөгний зээл авсан. Бага хэмжээгээр 2-3 удаа төлөлт хийж байсан. Би 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд сүүлийн 1 жил гаруй хугацаанд том охин болох Ганжаргалын бие нь өвдөж 2 удаа хагалгаанд орж мөнгө маш их хэрэгтэй болсон учир би төлөлт хийж чадахгүй байсан бөгөөд одоо хүртэл эмнэлэгээр явж байгаа.
Би энэ байдлаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д өөрийн биеэр уулзаж хэлсэн.
Би хувийн компанид ажил хийдэг бөгөөд тэр компаниас зээл авч охиноо эмчлүүлсэн. Одоо *******наас нэхэмжилсэн 873.98199 төгрөгнөөс 100.000 төгрөгийг төлсөн үлдэх 773.98199 төгрөгийг бага хэмжээгээр боломжоороо төлөх болно! Маргах зүйлгүй гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
“*******” ХХК-ний нэхэмжлэлтэй *******, ******* нарт холбогдох “Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 873.98199 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэрийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь: Зээлдэгч *******, хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нар нь “*******наас 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр № 14/134 дугаартай зээлийн гэрээ, 14/131 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ тус тус байгуулан *******ын өмчлөлийн Сэлэнгэ аймаг, Хушаат сум, 2 дугаар баг, *******ы 6 дугаар гудам 05 тоотод байрлалтай, 24.6 мкв талбайтай, Ү-1313000041 дугаарт бүртгэгдэж, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн № 000124411 дугаартай гэрчилгээ олгогдсон хувийн сууц, Г-1313000087 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын 171400819 дугаар бүхий 1936.0 мкв талбай бүхий гэр бүлийн хамтын хэрэгцээний газрын хамт барьцаалан 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, сарын 2.1 хувийн хүүтэй, хүнсний ногоо тариалах зориулалттайгаар зээлж, уг зээлийг гэрээний дагуу төлж байсан боловч 2016 оны 12 дугаар сарын 12-наас хойш үндсэн зээл 665.30797 төгрөг, зээлийн хүү 131.43476 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 77.23926 төгрөг нийт 873.98199 төгрөгийг төлөөгүй, гэрээний дагуу үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан “Зээлийн гэрээ”, “Барцааны гэрээ” зээлийн эргэн төлөлт хийж байсан банкны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээ нь үл хөдлөх хөрөнгийн байгууллагад бүртгэгдсэн, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч ******* нь өөрийн хөрөнгийг барьцаалуулсан, зохигчид нь зээлийн төлөлт, барьцааны зүйл, нэхэмжилж байгаа үнийн дүн зэрэг дээр маргаагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 100.000 төгрөг төлж, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд зээлдэгч *******наас 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 14/134 дугаартай “зээлийн гэрээний дагуу авсан зээлийн үлдэгдэл 873.98199 төгрөгнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явцад төлөгдсөн 100.000 төгрөгийг хасч тооцож, үлдэх 773.98199 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үүргийн гүйцэтгэлийг хангаагүй тохиолдолд Сэлэнгэ аймаг, Хушаат сум, 2 дугаар баг, *******ы 6 дугаар гудам 05 тоотод байрлалтай, 24.6 мкв талбайтай, Ү-1313000041 дугаарт бүртгэгдэж, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн № 000124411 дугаартай гэрчилгээ олгогдсон хувийн сууц, Г-1313000087 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын 171400819 дугаар бүхий 1936.0 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг барьцаа хөрөнгөнөөс хуулийн дагуу худалдан борлуулж үүргийг гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95.72557 төгрөгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 95.72557 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 ,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсэгт зааснаар зээлдэгч *******, хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 773.98199 төгрөгийг гаргуулан “*******” ХХК-нд олгосугай.
2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэхь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангаагүй тохиолдолд Сэлэнгэ аймаг, Хушаат сум, 2 дугаар баг, *******ы 6 дугаар гудам 05 тоотод байрлалтай, 24.6 мкв талбайтай, Ү-1313000041 дугаарт бүртгэгдэж, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн № 000124411 дугаартай гэрчилгээ олгогдсон хувийн сууц, Г-1313000087 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын 171400819 дугаар бүхий 1936.0 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг барьцаа хөрөнгөнөөс хуулийн дагуу албадан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэлийн тухай хуулийн 43 дүгээр зүйлийн 43.1 дэхь хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдаа явуулах этгээдээр Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг томилсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 95.72557 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 95.72557 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ