| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2020/0017/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/17 |
| Огноо | 2020-02-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.3.1., |
| Улсын яллагч | Н.Баасанжав |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2020/ШЦТ/17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул, Улсын яллагч Н.Баасанжав Хохирогч М.Цэвээнсодном Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярцогт Шүүгдэгч Ц.Даваадорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Баасанжаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Даваадоржид холбогдох 1923001950129 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Цагаанчулуут суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл-1, Завхан аймгийн Цагаанчулуут сумын Жавцаг багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Харчин овогт Цэгмидийн Даваадорж, регистрийн дугаар ИС91102812. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Баасанжав нь шүүгдэгч Ц.Даваадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Ц.Даваадорж нь согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Завхан аймгийн Цагаанчулуут сумын Баянхайрхан багт оршин суух М.Цэвээнсодномын гэрт Ч.Эрдэнэпүрэвтэй маргалдаж түүний баруун гуяны гадна хэсэгт хутгаар 1 удаа хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн тус зодооныг таслан зогсоох зорилгоор дундуур нь орсон М.Цэвээнсодномын зүүн нүдэн тус газарт цохиж түүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан болох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: 1. Шүүгдэгч Ц.Даваадоржийн өгсөн: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хохирогч Ц.Даваадоржийн нэхэмжилж буй 3,600,000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байна. Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг нь төлж өгөх болно. Хохирогч Ч.Эрдэнэпүрэв нь надаас хохирол нэхэмжлээгүй. Тухайн үед би Ч.Эрдэнэпүрэвтэй маргалдаад зодолдож хутгаар гуя руу нь хатгасан. Тэгээд Ц.Даваадорж бид хоёрыг салгах гэж дундуур орж ирээд нүдэндээ цохигдсон байна. Ц.Даваадорж бид хоёрын хооронд ямар ч маргаан болоогүй. Цаашид ийм гэмт хэрэг үйлдэхгүй, надад оногдуулах хорих ялыг тэнсэж өгнө үү.” гэх мэдүүлэг, 2. Хохирогч М.Цэвээнсодномын өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр бид гурав манайд хоол цай идэж уугаад архи хувааж уусан. Тэгтэл Ц.Дааваадорж, Ч.Эрдэнэпүрэв нар хоорондоо зодолдохоор нь салгах гэж дундуур нь ортол нүд рүүгээ цохиулсан. Тэгээд хэсэг ухаан алдсан байсан бөгөөд шөнө 2 цагийн үед сэрэхэд нүднээс цус гарсан толгой өвдөж байсан. Маргааш нь эмнэлэгт үзүүлж цэвэрлэгээ хийлгээд хот руу явж хагалгаанд орсон. Тэр өдөр Ц.Даваадорж бид хоёрын хооронд ямар ч хэрүүл маргаан болоогүй би Ч.Эрдэнэпүрэвтэй зодолдож байхад нь салгах гэж дундуур нь ороод санамсаргүй цохигдсон. Санамсаргүй л зүйл болсон. Ц.Даваадорж надад учирсан хохирол 3,600,000 төгрөгийг 2 жилийн хугацаанд группын мөнгөнөөсөө төлж өгөхөөр тохиролцсон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Ц.Даваадорж бид хоёр аав хүү хоёр шиг харьцаатай байдаг хүмүүс.” гэх мэдүүлэг, Мөрдөн байцаалтад: 1. Хохирогч Ч.Эрдэнэпүрэвийн өгсөн: “...22 цаг өнгөрөөд М.Цэвээнсодном ахын гэр лүү алхаж явтал Даваадорж таараад ганц юм ууя гэхэд нь гадаа уугаад яахав дээ Цэвээнсодном ахын гэр лүү оръё гээд ороод архиа ууж эхэлсэн юм. Удалгүй Даваадорж надаас тамхи асуухад нь байхгүй гэтэл ганц тамхи харамлаад байгаа юм уу гэж уурлаад бид хоёр хоорондоо маргаж эхэлсэн. Гэтэл Ц.Даваадорж нь гэнэт тэдний гэрт байсан шар иштэй хутгыг аваад миний баруун талын гуяны ташаа хэсэгт 1 удаа хутгалсан. ...Гэрт байсан М.Цэвээнсодном ах ухас хийж босч ирээд бид хоёрыг салгасан юм. Ерөнхийдөө нилээн юм болж хоёр дахин муудалцаж хоорондоо салаад тэр чигтээ явсан. ...Хохирол гээд байх юм байхгүй. Одоо эдгэрч байгаа. Даваадорж нь хохирол барагдуулах чадваргүй хүн. Миний биед хөнгөн зэргийн гэмтэл гарсан гэж танилцуулсан. Гэхдээ бол зүгээр...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/, 2. Хохирогч М.Цэвээсодномын өгсөн: “...Тухайн өдөр миний бие Ц.Даваадорж, Эрдэнэпүрэв нарыг хоол идүүлэх зорилгоор гэр лүүгээ дагуулж очсон юм. Ингээд хоолоо ч идээд 0.75 хэмжээтэй Ерөөл архи 0.5л хэмжээтэй архийг бид 3 хувааж уусан. Ингээд нилээн халцгаагаад байж байтал Ч.Эрдэнэпүрэв нь намайг Даваадорж хутгалчихлаа гээд босоод барьцалдаад авсан юм. Би ухасхийж босоод салгах гэж дундуур нь ортол Даваадоржийн гар миний нүд рүү ирээд цохьчихсон юм. Ингээд би хэсэг юу ч санахгүй шөнийн 02 цагийн үед бостол миний нүд юм харахгүй сонин оргиод байхаар нь эмнэлэг дуудаж үзүүлээд цагдаад мэдэгдсэн юм. ...Тэгээд нэгнийгээ хутгалаад зодолдох гээд байхаар нь би салгах үйлдэл хийсэн юм. Гэтэл миний нүд рүү Даваадорж нь санаандгүй байдлаар цохьчихсон. Би бас нэлээн согтолттой байсан ч тэр хоёрын дундуур орж салгах явцдаа Даваадоржийн гарт оногдож цохиулсанаа санаж байна. Ц.Даваадорж бид хоёр огт муудалцахгүй байсан.” гэх мэдүүлэг/хх-ийн 40-41 дүгээр хуудас/, 3. Шүүгдэгч Ц.Даваадоржийн өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Завхан аймгийн Цагаанчулуут сумын Баянхайрхан багийн иргэн М.Цэвээнсодномын гэрт Ч.Эрдэнэпүрэв, М.Цэвээнсодном нарын хамт байсан юм. Тэр өдрийн 12 цагаас эхлэн шөнө хүртэл архи ууж суусан юм. Орой тарахын үед буюу шөнийн 00 цагийн үед би Ч.Эрдэнэпүрэвтэй таарамжгүй харилцааны улмаас муудалцан ширээн дээр байсан шар иштэй хутгыг шүүрч аваад Ч.Эрдэнэпүрэвийн баруун талын гуяны ташаан хэсэгт нэг удаа хутгалчихсан юм. Би нилээн согтолттой байсан. Ингээд намайг хутгалахад Ч.Эрдэнэпүрэв босч ирээд барьцалдаад авчихсан. Бид хоёрын дундуур М.Цэвээнсодном орж ирээд салгах гээд байсан юм. Ч.Эрдэнэпүрэвтэй хэд хэд цохилцох үед М.Цэвээнсодном ах салгах гэж дундуур орох үедээ цохиулчихсан. гэх мэдүүлэг /ххийн 81-82 дугаар хуудас/, 4. Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад П.Базардаргиагийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 205 дугаартай “...иргэн Ч.Эрдэнэпүрэвийн биед: Баруун гуяны гадна хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Баруун гуяны гадна хэсэгт шарх гэмтэл нь иртэй ирмэгтэй зүйлээр үүснэ. Учирсан гэмтэл тухайн хүний өөрийнх нь тайлбарлаж буй байдлаар учирсан байж болно. Хохирогчийн биед үүссэн гэмтлийн хугацаа нь хутгалуулсан гэх хугацаатай тохирч байна. Дээрх гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Ч.Эрдэнэдүрэвийн баруун гуяны гадна хэсэгт шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 57 дугаар хуудас/, 5. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “...М.Цэвээнсодномын биед зүүн нүдний эвэрлэг бүрхүүлийн урагдал, зүүн нүдний алимны доторх агуулагдахууны гоожилт, зүүн нүдний алимыг авах мэс заслын дараах байдал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31-т хөдөлмөрийн чадвар алдалтыг 65% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 76-77 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтуудыг цуглуубэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боложтой гэж үзсэн. Иймд шүүгдэгч Ц.Даваадоржийн согтууруусан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Завхан аймгийн Цагаанчулуут сумын Баянхайрхан багт оршин суух М.Цэвээнсодномын гэрт Ч.Эрдэнэпүрэвтэй маргалдаж түүний баруун гуяны гадна хэсэгт хутгаар 1 удаа хатгаж эрүүл мэндэд нь баруун гуяны гадна хэсэгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн, мөн тус зодооныг таслан зогсоох зорилгоор дундуур нь орсон М.Цэвээнсодномын зүүн нүдэн тус газарт санамсаргүй цохиж түүний эрүүл мэндэд зүүн нүдний эвэрлэг бүрхүүлийн урагдал, зүүн нүдний алимны доторх агуулагдахууны гоожилт бүхий хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах” гэмт хэргийн шинжүүдийг тус тус бүрэн хангаж байх тул түүнийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ. - Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар: Хавтаст хэрэгт хохирогч М.Цэвээнсодном нь гэмт хэргийн улмаас учруулхохирлын талаар 1,452,710 /нэг сая дөрвөн зуун тавин хоёр мянга долоон зуун арав/ төгрөгийн баримт гаргаж ирүүлсэн бөгөөд үлдсэн хохирлын талаар ямар нэгэн баримт байхгүй байна. /хх-ийн 92-93 дугаар хуудас/ Хохирогч М.Цэвээнсодном нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Ц.Даваадоржоос 3.600.000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь дээрх хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт тууштайгаар нөхөн төлөхөө илэрхийлж хохирлын талаар маргаагүй байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй юм. Иймд шүүгдэгч Ц.Даваадоржоос гэмт хэргийн улмаас учруулсан хохи 3,600,000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Цэвээнсодномд олгох нь зүйтэй. Мөн хохирогч М.Цэвээсодном нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотбаримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хохирогч Ч.Эрдэнэпүрэв нь шүүгдэгч Ц.Даваадоржоос хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдаж байна. Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус шүүгдэгч Ц.Даваадоржид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үндэслэл болгов. Шүүгдэгч Ц.Даваадоржид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулиерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд түүнд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Ц.Даваадорж нь урьд ял шийтгэлгүй болох нь “Эрүүгийн хариуцлахүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 86 дугаар хуудас/ тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүхэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэж заасан байх тул шүүх шүүгдэгч Ц.Даваадоржийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хохирогч М.Цэвээнсодномын эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх боломжтой гэж дүгнэлээ. Учир нь шүүгдэгч Ц.Даваадоржийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай анги11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. Мөн шүүгдэгч Ц.Даваадорж нь гэмт хэргийн улмаас хохирогч М.Цэвээнсодномд учруулсан 3,600,000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт нөхөн төлөхөө илэрхийлж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан. Шүүгдэгч Ц.Даваадоржийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “...нэг жил хүртэл хугацаагаар эрх хасаж...” гэж заасан тул түүний нийтийн албанд ажиллах эрхийг нэг жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Даваадоржийн нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хассан хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй. Шүүгдэгч Ц.Даваадорж нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангзаасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хариуцан хөтөлнө” гэсэн байх тул шүүгдэгч Ц.Даваадоржийг тэнссэн нэг жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна. Шүүгдэгч Ц.Даваадоржийн хохирогч Ч.Эрдэнэпүрэвийн эрүүл мэндэд хөнгхохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар шийдвэрлэлээ. Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов. Харин шүүгдэгч Ц.Даваадорж нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй. Шүүгдэгч Ц.Даваадоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ц.Даваадорж нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн шар алаг өнгийн бариултай, ажлын хэсэг дээр “ХОРТИЦЯ” гэсэн бичигтэй хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц усгахаар шийдвэрлэв. Мөн шүүгдэгч Ц.Даваадоржийн Завхан аймгийн Цагаанчулуут сумын Баянхайрхан багт байрлах гэр бүлийн хэрэгцээний 500 метр квадрат газрыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Харчин овогт Цэгмидийн Даваадоржийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2. Шүүгдэгч Ц.Даваадоржийг Эрүүгийн хуулийн ерөнхий 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр нийтийн албанд ажиллах эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Даваадоржийн нийтийн албанд ажиллах эрхийг нэг жилийн хугацаагаар хассан хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Даваадорж нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнсэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарласугай. 5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Ц.Даваадоржийг тэнссэн нэг жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Даваадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Даваадорж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Даваадоржоос 3,600,000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Цэвээнсодномд олгож, хохирогч М.Цэвээнсодном нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хохирогч Ч.Эрдэнэпүрэв хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1зааснаар шүүгдэгч Ц.Даваадоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1зааснаар шүүгдэгч Ц.Даваадоржийн өмлөлчийн Завхан аймгийн Цагаанчулуут сумын Баянхайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах гэр бүлийн хэрэгцээний 500 метр квадрат газрыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 11. Шүүгдэгч Ц.Даваадорж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар алаг өнгийн бариултай, ажлын хэсэг дээр “ХОРТИЦЯ” гэсэн бичигтэй хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай. 12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 13. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ