Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 204/ШЦТ/2017

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

улсын яллагчаар Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Нансалмаа,

хохирогч Э.Гэрэл-Эрдэнэ,

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Л.Энарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1, 1201 дүгээр зүйлийн 1201.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Эрт холбогдох эрүүгийн 201719000172 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

    

 

   Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар /

   Шүүгдэгч Л.Энь согтуугаар 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 18 цагийн орчимд Төв аймгийн Зуунмод сумын 2-р баг Дэнжийн 17-05 тоотод байх өөрийн гэртээ догшин авирлаж эхнэр Э.Гэрэл-Эрдэнийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, улмаар уг гэмт хэргийг таслан зогсоохоор ирсэн Э.Болдсайханы толгойн тус газар тоосгоор цохиж, хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Эшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хохирогч Э.Гэрэл-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 3 сарын 09-ний өдөр найзтайгаа гэртээ байж байсан. Тэгээд найзыгаа гаргаж өгчихөөд гэртээ ирсэн. Тэгээд манай нөхөр ирээд намайг хардаад зодсон тэгсэн манай дүү ирээд цагдаа дуудаад өгсөн. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Хохирогч Э.Болдсайханы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2017 оны 03 дугаар сарын 09-ний орой 17 цаг өнгөрч байхад манай төрсөн эгч Гэрэл-Эрдэнэ над руу залгаад манай  нөхөр Эрдэнэбаяр намайг зодоод толгой хагалчихлаа намайг ирээд аваач гэж хэлсэн. Тэгэхээр нь би Улаанбаатар хотоос эгчийг авах гээд Улаанбаатар хотоос 17 цаг 30 минутанд гарч 18 цаг 20 минутанд Зуунмод  суманд ирж эгчийн гэрт Дэнжийн 17-5 тоотод очсон. Тэгээд хашаагаар ороход гэрийн хаалга онгорхой гэр доторх эд зүйлээ нураасан гэрийн 2 багана, зуухны яндан зэрэг авч хаясан байдалтай гэрт аяга, халуун сав хагарч газраар хөглөрсөн байсан. Намайг хашаанд ороход хүргэн Эрдэнэбаяр хашаан дотор манай эгч Гэрэл-Эрдэнийг зодож толгойноос нь цус гаргасан байдалтай “эгчийгээ гэрээс аваад яв, танай эгч чинь гэрт янхандсан” гэх зэргээр хэлэх хэлэхгүй үгээр хэлж доромжилж байсан. Тэгэхээр нь би эгчийгээ өмөөрч хүргэнийг барьж аваад нэг удаа баруун гараараа толгой хэсэгт нь цохиж авсан. Тэгтэл манай хүргэн зөрүүлээд миний толгойн орой хэсэгт газарт байсан тоосго авч намайг цохиод миний толгойг хагалсан. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан юм..” гэх мэдүүлэг /хх-18 тал/,

 

Гэрч Ц.Наранцэцэг  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “.. 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 18 цаг өнгөрч байхад манай найз Гэрэл-Эрдэнэ над руу залгаад манай нөхөр Эрдэнэбаяр миний толгойг хагалчихлаа намайг зодоод байна хурдан яваад ирээч гэсэн. Тэгэхээр нь би гэрт нь яваад очтол Гэрэл-Эрдэний толгой хагарсан цус гойжсон, гэрийн дотор талын эд зүйлээ хагалж, нураасан байсан ба намайг орсоны дараа Эрдэнэбаяр Гэрэл-Эрдэнийг элдэв үг хэллэгээр хэлж /гичий, янхан банзал, пизда, бузар гичий/ гэх зэргээр хэлж, намайг харж байхад галын дэгээ төмөр, гурилын элдүүр, гэрийн багана зэргээр Гэрэл-Эрдэний хоёр гарны бугуй, хөл хэсэгт цохиж байсан. Би салгах гэхээр хоёр хүүхэд нь айж уйлаад би бага хүүхдийн өргөж байсан болохоор юманд цохиулж магад гэж бодоод салгаж чадаагүй. Удалгүй Эрдэнэбаяр гэрээсээ гараад хашаанд дотор Гэрэл-Эрдэнэ рүү газраас тал тоосго аваад шидсэн..” гэх мэдүүлэг /хх-19 тал/,

 

Гэрч Л.Эрдэнэ-Оюун  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “.. Эрдэнэбаяр, Гэрэл-Эрдэнэ нар сууж нэг гэрт ороод 2 жил болж байгаа байх 2016 оны 09 сард энэ хоёрт гэр барьж өгөөд тэд тусдаа гарсан. Тусдаа гарахаасаа өмнө манай гэрт хамт амьдарч байсан. Энэ хоёр манай гэрт байх үедээ зүгээр л байдаг байсан хэрүүл уруул зодоон цохион хийж байхыг би мэдэхгүй. Гэрэл-Эрдэнийн том хүүхэд цуг байдаг ба Л.Эр, Гэрэл-Эрдэнэ нарын дундаас нэг хүүхэд гарсан одоо хүүхэд нь 1 ой гарантай хүүхэд байгаа. Сая Л.Э2016 оны 12 дугаар сарын дундуур хөдөө явж байгаад цагаан сарын юмаа бэлд гээд Гэрэл-Эрдэнэд мөнгө өгсөн байсныг Гэрэл-Эрдэнэ үрсэн гэсэн Гэрэл-Эрдэнэ том хүүхдээ цэцэрлэгт өгнө гэж гараад л орой орж ирдэг байсан энэ асуудлаас болоод Эрдэнэбаяр, Гэрэл-Эрдэнэ нарын муудалцах шалтгаан болсон байх урьд өмнө тэгж муудалцаад байдаг байсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-76-77 тал/,

 

Гэрч Э.Урансүх  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “..Л.Эртай би 2000 оноос хойш найзлаж байгаа ер нь багаасаа бие биенээ мэднэ. Гэрэл-Эрдэнэ, Эрдэнэбаяр нарыг анх сууж гэрлэсэн цагаас нь эхлэн амьдралыг нь мэднэ гэрээр нь хааяа орж гардаг. Энэ хоёр 2015 онд тусдаа гарсан гэрээр нь хааяа орж гарахаар хэрэлдэж уралдаж зодолдоод байдаггүй. Гэрэл-Эрдэнэ ч Эрдэнэбаярыг зоддог гэж хэлж ярьж байгаагүй харин 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Эрдэнэбаяр Гэрэл-Эрдэнийг хардаад зодчихсон гэж сонсож мэдсэн. Зодоон болох үед би хажууд нь байгаагүй..” гэх мэдүүлэг /хх-78-79 тал/,

 

- Төв аймгийн Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 124 тоот дүгнэлт:

1. Э.Гэрэл-Эрдэний биед тархи доргилт, зулайд шарх, баруун мөр, бугалга, шуу, зүүн бугалга, хүзүү, баруун ташаа, зүүн чихний дэлбээнд цус хуралт, баруун шуу, хүзүү, зүүн чих, зүүн шанаа, хацар, хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-22 тал/,

 

- Төв аймгийн Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 125 тоот дүгнэлт:

1. Э.Болдсайханы биед зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-26 тал/,

 

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-8 тал/,

- эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /хх-13 тал/,

- яаралтай тусламжийн хуудас /хх-21, 25 тал/,

- эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-36-38 тал/,

- эд зүйлийн үнэлгээ /хх-40 тал/,

- Төв аймгийн Зуунмод сумын 5-р багийн засаг даргын 2017 оны 03 сарын 14-ний өдрийн 373 тоот албан бичиг /хх-43 тал/,

- Гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох, үнэлгээний маягт /хх-46-49 тал/

-  Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-50-51 тал/

- Төв аймгийн авто тээврийн төвийн лавлагаа /хх-55 тал/

- Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 03 сарын 27-ны өдрийн 441 тоот албан бичиг /хх-57 тал/,

- Капитал банкны Төв аймаг салбарын 2017 оны 03 сарын 14-ний өдрийн 49/01-1108 тоот албан бичиг /хх-59 тал/,

- Хас банкны Зуунмод салбарын 2017 оны 03 сарын 15-ны өдрийн 30/168 тоот албан бичиг /хх-60 тал/,

- Хаан банкны Төв салбарын 2017 оны 03 сарын 15-ны өдрийн 17/128 тоот албан бичиг /хх-61-62 тал/,

- Төрийн банкны Төв аймаг салбарын 2017 оны 03 сарын 15-ны өдрийн 17/205 тоот албан бичиг /хх-63-64 тал/,

 

- Л.Эрыг 2017 оны 03 сарын 15-ны өдөр сэжигтнээр /хх-32-33 тал/, 2017 оны 03 сарын 29-ний өдөр яллагдагчаар /хх-35 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

 

-  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд “ял шийтгэл үгүй” гэх лавлагаа  /хх-42 тал / зэрэг хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

   Шүүгдэгч Л.Энь согтуугаар 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 18 цагийн орчимд Төв аймгийн Зуунмод сумын 2-р баг Дэнжийн 17-05 тоотод байх өөрийн гэртээ догшин авирлаж эхнэр Э.Гэрэл-Эрдэнийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, улмаар уг гэмт хэргийг таслан зогсоохоор ирсэн Э.Болдсайханы толгойн тус газар тоосгоор цохиж, хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Э.Гэрэл-Эрдэнэ, Э.Болдсайхан, гэрч Ц.Наранцэцэг, Л.Эрдэнэ-Оюун, Э.Урансүх нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №124, №125 дугаар акт, шүүгдэгч Л.Эрын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч Л.Эрыг Эрүүгийн хуулийн 1201 дүгээр зүйлийн 1201.1, 1201 дүгээр зүйлийн 1201.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирлын талаар:

Хохирогч Э.Гэрэл-Эрдэнэ нь 30.000 төгрөгийн хохирлын баримт, Э.Болдсайхан нь 195830 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн боловч шүүхийн шатанд хохирогч Э.Гэрэл-Эрдэнэ, Э.Болдсайхан нар нь шүүгдэгч Л.Эртай сайн дураараа эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.           

 

   Битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтын талаар:

  2017 оны 03 сарын 13-ны өдрийн Мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн “Акира маркийн 24 инчийн зурагт, 5 ханатай монгол гэр, ДВД тоглуулагч” зэргийн битүүмжлэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тал тоосгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

   Энэ хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримтаар хураагдаж ирээгүй, шүүгдэгч Л.Энь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

   Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Л.Эрыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд догшин авирласан, уг гэмт хэргийг таслан зогсоох гэсэн хүнийг эсэргүүцсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эрыг 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эрыг 1 /нэг/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар ялтан Л.Эрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.2 дахь зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчилах ялыг бүгдийг нэмж нэгтгэн, ялтан Л.Эрын биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Л.Эрт оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

5. Ялтан Л.Энь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тал тоосгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт заасанаар  2017 оны 03 сарын 13-ны өдрийн Мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн “Акира маркийн 24 инчийн зурагт, 5 ханатай монгол гэр, ДВД тоглуулагч” зэргийн битүүмжлэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай.

 

8. Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Л.Эрт оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсугай.

9. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Л.Эрт тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Төв аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

10. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар ялтан Л.Энь тэнсэгдсэн хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх болохыг Л.Эрт мэдэгдсүгэй.

            

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ю.ЭНХМАА