| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2017/0462/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/442 |
| Огноо | 2017-12-22 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2017/ШЦТ/442
2017 12 22 2017/ШЦТ/442
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,
улсын яллагч Ц.Батбямба,
шүүгдэгч Б.Г,
хохирогч Г.Сүхлхагва нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Б.Гд холбогдох эрүүгийн 1734000000135 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1995 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Цэцээ гүн” Менежментийн дээд сургуулийн IV дамжаан суралцдаг, “МАКС ЦЕНТР” түргэн хоолны газар ээлжийн ажилтан ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 ахын хамт Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, хуучин Цэргийн хотхоны 4-35 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Б овгийн Б.Г
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Б.Г нь 2017 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Төв аймгийн Сэргэлэн сумын төвд байрлах Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны гадаа байсан хохирогч Г.Сүхлхагвагийн эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн 20-93 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дээвэр дээр гарч хууль бусаар гэмтээсний улмаас 1.633.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Б.Ггийн:
1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч Г.Сүхлхагвын:
Хоёр. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар хавтаст хэрэгт цуглуулсан, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд
2.1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Г.Сүхлхагвын:
“...Би 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 17 цагийн орчим Төв аймгийн Сэргэлэн сумын дотуур байр орсон. Тэгээд тэндээ хадам ээжийнд орж хоносон. Орохдоо машинаа дотуур байрны үүдэнд тавьсан. Шөнө яг цагийг нь сайн санахгүй байна гадуур согтуу хүмүүс бужигнаад байсан юм. Тэгээд машинаа холдуулах гээд гараад машинаа холдуулаад тавьчхаад орох гэтэл машины ард багажин дээр хүний хөлийн мөр байсан тэгээд утасны хаа гэрлийг тусгаад харсан чинь арын шил дамжаад дээвэр дээр гарсан. Дээвэр хонхойсон байсан тэгээд л цагдаад хандах болсон...” /хх-ийн 12-14 дүгээр хуудас/,
2.2. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч О.Даваасүрэнгийн:
“... Сэргэлэн сум руу Улаанбаатар хотоос гараад очсон юм. Багш нарын баяр болж байсан тул очоод бид нар уулзаад хоёр шил архи уугаад сууж байхад Ганхүү тамхилна гээд надтай хамт гарсан. Мөн манай эхнэр Ганболор, Отгонмолор нар хамт гараад “00” орсон юм. Тэгээд эргээд хартал Ганхүү нэг машин дээр гарчихсан байж байгаад газар унах шиг болсон...” /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
2.3. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Б.Отгонмолорын:
“...2017 оны 10 дугаар сарын 05-ны орой 23 цагийн орчим байсан байх манай найзууд багш нарын баяр болоод Сэргэлэн суманд ирсэн юм. Тэгээд маргааш орой нь Ганхүү, Амгалан Даваа нар архи ууж байсан тэгээд орой би ууж байсан архийг нь гаргаад хаячихсан юм тэгсэн чинь нөгөө хэд архиа нэхээд байхаар нь Ганболорын хамтаар нөгөө хаясан архийг нь авч ирж өгөх гээд явчихаад эргээд ирж байсан чинь Ганхүү нэг машин дээр гарчихсан газар унаж байсан. Тэгээд л бид нар орцгоогоод унтсан. Би архи уугаагүй эрүүл байсан. Ганхүү бол мэлээн согтуу бараг тасарчихсан байсан...” /хх-ийн 22 дугаар хуудас
2.4. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн сэжигтэн, яллагдагч Б.Ггийн:
“...Би 2017 оны 10 дугаар сарын 06-ны орой 23 цагийн орчим байх найз Отгонмолорынд очоод тэндээ багш нарын баяр тэмдэглээд найз Даваацэрэн, Ганболор, Амгалан нарын хамтаар 2 шил архи уусан. Тэгээд шөнө 01 цагийн орчим байсан байх яг цаг харсан зүйлгүй, би нэлээн согтчихсон байсан Даваацэрэнгийн хамтаар тамхилах гэж гараад тамхи татаад байж байсан. Нэг мэдсэн чинь нэг Приус-11 маркийн машин дээр гарчихсан байсан. Тэгээд би газар уначихсан юм. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Эд зүйлийн үнэлгээг би хүлээн зөвшөөрч байна. Хохирол барагдуулах талаар гэрээ байгуулсан тухайн гэрээний дагуу хохирлоо барагдуулна...” /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд
3.1. Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлсэн тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
3.2. Эд хөрөнгө битүүмжилсэн тухай мөрдөгчийн санал, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 10 дугаар Прокурорын тогтоол, тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8 дугаар хуудас/,
3.3. “Хан Үнэлэмж” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 15 дугаартай Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 26-28 дугаар хуудас/,
3.4. Шүүгдэгч Б.Ггийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36-38 дугаар хуудас/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Төв аймгийн Сэргэлэн сумын төвд байрлах Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны гадаа байсан хохирогч Г.Сүхлхагвагийн эзэмшлийн “Тоёота Приус-20” маркийн 20-93 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дээвэр дээр гарч хууль бусаар гэмтээсний улмаас 1.633.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь
хохирогч Г.Сүхлхагвын ...гэтэл машины ард багажин дээр хүний хөлийн мөр байсан тэгээд утасны хаа гэрлийг тусгаад харсан чинь арын шил дамжаад дээвэр дээр гарсан. Дээвэр хонхойсон байсан тэгээд л цагдаад хандах болсон...,
гэрч О.Даваасүрэнгийн ...Ганхүү тамхилна гээд надтай хамт гарсан. Мөн манай эхнэр Ганболор, Отгонмолор нар хамт гараад “00” орсон юм. Тэгээд эргээд хартал Ганхүү нэг машин дээр гарчихсан байж байгаад газар унах шиг болсон...,
гэрч Б.Отгонмолорын ...Ганхүү нэг машин дээр гарчихсан газар унаж байсан...,
сэжигтэн, яллагдагч Б.Ггийн ...Нэг мэдсэн чинь нэг Приус-11 маркийн машин дээр гарчихсан байсан. Тэгээд би газар уначихсан юм... мэдүүлгүүд болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч Б.Гг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин шүүх шүүгдэгч Б.Гд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоос 400.000 төгрөгийг төлсөн, 1.233.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүний хувийн байдал зэргийг ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Сүхлхагвад учирсан хохирлоос төлөгдөөгүй үлдсэн ба шүүгдэгчийн нөхөн төлөхөө илэрхийлсэн 1.233.000 төгрөгийг шүүгдэгч Б.Ггээс гаргуулан хохирогчид олгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Цэнд-Аюуш цагдан хоригдсон хоноггүйг, 258.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэнийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг,
Хэрэгт прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 10 дугаартай шүүгдэгч Б.Ггийн эзэмшлээс YTL маркийн 32 инчийн зурагт, “Мечта” маркийн шарах шүүгээ, “Changer” маркийн хөлдөөгч зэргийг битүүжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хүртлэх хугацаагаар битүүмжлэлийг хэвээр үлдээхийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.3., 36.6.,
36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2.,38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Б.Гг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б овгийн Б.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Б.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон 1 /нэг/ жилийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б овгийн Б.Г цагдан хоригдсон хоноггүйг, 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг төлсөнийг, 1.233.000 /нэг сая хоёр зуун гучин гурван мянга/ төгрөг нөхөн төлөхөө илэрхийлсэнийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг,
хэрэгт прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 10 дугаартай шүүгдэгч Б.Ггийн эзэмшлээс “YTL” маркийн 32 инчийн зурагт, “Мечта” маркийн шарах шүүгээ, “Changer” маркийн хөлдөөгч зэргийг битүүжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хүртлэх хугацаагаар битүүмжлэлийг хэвээр үлдээхийг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Б.Ггээс 1.233.000 /нэг сая хоёр зуун гучин гурван мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч НС89071297 дугаарын регистртэй, Хүлэгч овгийн Ганбаатарын Сүхлхагвад олгосугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Б.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН