| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2017/0234/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/223 |
| Огноо | 2017-11-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 2017/ШЦТ/223
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, Улсын яллагч Э.Гантулга, Нарийн бичгийн дарга О.Сувд-эрдэнэ , Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдаатанхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнүйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дугаар сарын 14өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, овогт ******* ******* / ******* регистрийн дугаартай/
Холбогдсон хэргийн талаар Шүүгдэгч Д.******* нь 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянхонаймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт иргэн *******ыг зодож, иргэн ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлбичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Д.*******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би эрх үүргээ ойлгож мэдлээ. Надад асууж тодруулах зүйл байхгүй. Би өмгөөлөгч авахгүй. Би бичиг үсэг мэдэх болохоор уншиж бичиж чадна. Ах дүү төрөл садангийн холбоо байхгүй. Миний бие тогтоолтой танилцлаа. Надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан яллагдагч мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй гэсэн заалтанд заагдсан эрхийнхээ хувьд мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Өөрийнхөө үйлдсэн гэмт хэрэгт ихээр гэмшиж байна. Надад хөнгөн төрлийн ял оноож өгнө үү. *******д 220.000 төгрөгийг бэлнээр өгч түүнийг хохиролыг нь бүрэн барагдуулсан юм. гэх мэдүүлэг. /хх-ийн 30-31 /,
2. Шүүгдэгч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.
3. Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Өмнө намайг Улаанбаатар хотод байхад манай найз охин болох *******г түүний багын найз нь гэсэн нэг залуу “" ресторанаас гэрт нь хүргэж өгсөн байдаг юм. Тэгээд тэр талаар би хотоос ирсэний дараагаар мэдээд тэр залуутай утсаар залгаад чамтай нэг уулзмаар байна гэж хэлэхэд тэр өөрийгөө Улаанбаатар хотод байгаа талаар хэлсэн юм. Тэгээд өнөөдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 29-ний оройн 19 цагийн үед байх найз охин болох *******гийн гэрт нь байж байгаад таксинд суугаад өөрийнхөө гэрлүү харьж яг орж байхад танихгүй дугаарын утаснаас өмне минии ярьж байсан залуу /нэрийг нь сайн мэдэхгүй байна/ миний утасруу “залга” гэж хэлсэн. Би бодохдоо түүнийг өөр хүний утсаар ярьсан болов уу гэж бодсон юм. Түүний утасны дугаарийг нь би өмнө хадгалсан байсан юм. Тэгээд тэр залуугийн утасруу нь залгахад “чи надтай уулзана гээ биздээ уулзья” гэж хэлсэн юм. Тэгээд би буцаад таксинд суугаа 53 дугаар байрны гадаа очиход тэр ирээгүй байсан юм. Тэгэхээр нь би *******гийн гэрлүү ороод буцаад гараад ирээд “чи яаваа” гэж тэр залуугийн утасруу залгахад байрны хажуу талаас саарал өнгийн “приус” маркийн машинтай ирсэн юм Тухайн үед тэд нар дөрвүүлээ явж байсан юм. Тэгээд тэр залуу бид хоёр хоорондоо маргалдаж байсан юм. Тэнд байхдаа миний зүүн талын шанааруу 2 удаа цохиж авсан юм. Тухайн үед миний хажууд манай найз охин болох ******* байсан юм. Тэгээд манай найз охин “та нар юун даа маргалдаад байгаа юм бэ” гэж хэлээд буцаад гэрлуүгээ орсон юм. Тэгсэн чинь машин дотор сууж байсан залуус гарч ирсэнээ “шийдэх юм байвал машинд ороод суугаад ярья адилхан эр хүмүүс байна” гэхээр нь би “чи бид хоёр хоорондоо хэл амаа ойлголцсон гэж худлаа юм байна” гэхэд тэр “суучих” гэхээр нь би суусан юм. Тэгсэн надтай хэрэлдсэн залуу би стресстэй байна гэж хэлээд 0.75 литрийн “Соёрхол" архийг авсан юм. Тэгээд тэр архийг авсаны дараагаар “Баруун бүс” худалдааны төвийн хашаанд нэг залууг буулгасан юм. Тэгээд тэр залууг буулгасны дараагаар МСҮТ-ийн арын зогсоол дээр очоод тухайн архийг бид дөрөв дөрвүүлээ хувааж уусан юм. Тухайн архийг ууж дууссаны дараагаар тэр надтай маргалддаг залуу “дахин нэг шюм авъя” гэхэд машин жолоодож явсан залуу машинаас буугаад бас 1 шил 0.75 литр“Соёрхол” архийг авчирсан юм. Тэгээд тэр архийг бас хувааж уусан юм. Маргалдаж байзалуутай тамхи татахаар гадагшаа гарсан юм. Тэгээд тэр залуу бид хоёр *******тай учолцгооё гэж хэлээд *******гийн гэрлүү орсон юм. Тухайн үед нөгөө машин дотор байхоёр залуу бид хоёрын араас ирээд машины гэрлийг тусгаад байрны гадаа ирж зогсбайсан. Тэгээд бид хоёр ороод *******тай юм ярьцгаасан юм. Тухайн үед ерөнхийдөө ойлголссон байдалтай юм ярьсан юм. Тэгээд тэр залуу гяваад ******* бид хоёр гэртээ байж байхад хаалга нүдсэн юм. ******* “манай хэд болов уу” гэж хэлээд хаалгаа онгойлгох гээд явахад би араас нь явсан юм. Тэгээд манай нохин хаалгыг онгойлгоход тэд нар манай найз охиныг түлхэж ирээд гэрийн үүдний кориднамайг газарт унагаагаад тэр гурав гурвуулаа цохиж, өшиглөсөн юм. Тэгээд юу болов гхэлээд мөн манай найз охин намайг хамгаалахад би боссон юм. Тэгээд намайг түлхэж явсбайгаад унтлагын өрөөний орон дээр зууралдаж, том орны буланд шигдсэн байсан юм. Тэгчинь 2 туранхай залуу миний нүүрлүү цохьсон тэр тарган нь “битгий нүүрлүү нь цохь” хэлээд намайг элэгдэж авсан юм. Тухайн үед тэр гурав зэрэг цохиж нүдэж байсан юм. Тарзалууг Алтангэрэл гэж хэлж байсан. Машин барьж явж байсан залуу бид хоёр тэр унтлаөрөөнд үлдсэн байсан юм. *******г болохоор нөгөө тарган болон надтай хэрэлддэг закоридорт түлхээд надруу ойртуулахгүй байсан юм. Тэгэхээр нь би зугтая гэж бодоод залууд “хоёулаа гарч үзэх үү” гэж хэлэхэд “тэгье” гэж хэлээд тарган болон машиныг жолоодявсан залуу хоёр намайг дамжлаад гаргах гэж байхад би “гутлаа өмсье” гэхэд тэр тар“наад нэг юмныхаа гутлыг нь өмсүүлчихээд ал” гэж хэлсэн. *******г болохоор тарболон нөгөө залуу хоёр явуулахгүй байж байхад би гутлаа өмсөөд босож ирэхэд намзаамдаж авсан юм. Тэгэхээр нь дээгүүрээ өмсөж байсан цамцаа толгойн дээгүүрээ давутайлаад зугтсан юм. Тэгээд гадаа гараад танихгүй таксинд суугаад цагдаагийн байгууллаирсэн юм. Ер нь бол нэлээд согтуу байсан. Орны буланд шахсан байхад нэг удаа гараараа нэгийг нь нэг удаа цохисон. Хэн байсан эсэхийн мэдэхгүй байна. Толгой, чихнийтал, эрүү шанааны хэсгүүд бүгд хавдсан. Би гомдолтой байна. Би шинжээч эмчид үзүгэмтлийн зэрэг тогтоолгох болно. гэх мэдүүлэг. /хх-ийн 15-20/
4. Гэрч Н.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Манай найз залуу болох Батжаргал Улаанбаатар хотод байхад “” рестораннамайг манай гэрт багын найз болох Намхайчулуу хүргэж өгч байсан юм. Энэ талаар Батжаргалд хэлээгүй байж байгаад сүүлд нь хэлсэн юм Намайг хүргэж өгснөөс бБатжаргал намайг хардаад ******* гэх манай багын найз руу утсаар залгаж хэрэлдбайсан юм. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 28-ний өдөр би найз залуутай ёотон цагаурд зогсож байхад ******* ганцаараа ирсэн. ******* нь “чи нөгөө Батжаргал үү миний утсаар залгаснаас чинь болж би найз охинтойгоо маргалдлаа” гээд тэр ххоорондоо маргалдаж байснаа нэг мэдэхэд барилцаж авсан байсан юм. Тэгснээ хэнтүрүүлж цохисон эсэхийн би мэдэхгүй байна. Нэг мэдэхэд харилцан бие биенийгээ цобайснаа “эр хүн шиг учраа олъё” гээд алхаад цаашаагаа явсан юм. Би болохоор гэрлүүорсон юм. Тухайн үед тэр хоёрын аль аль нь нүүр ам нь хөхөрсөн эсхүл цус гарсан байхгүй байсан юм. Тэгээд намайг гэртээ ганцаараа байж байхад оройн 22-23 цагийн үед хоёулаа собайдалтай орж ирсэн юм. Орж ирээд гайгүй эвтэй юм ярьж байсан юм. Тэгээд “”-ганамайг хүргэж өгч байсан талаар юмыг ярьж байсан юм. Тэгснээ Батжаргал томроод юм ябайгаад надруу дунд хуруу гаргасан юм. Тэгсэн ******* уурлаад тэр хоёр хооронцохилцсон юм. Нэг нэг удаа харилцан бие биенийгээ цохисон юм ******* болох“гараад учраа олъё” гэхэд Батжаргал нь гараагүй юм ******* гараад нэг их удахгүйг буцаад орж ирсэн юм. Орж ирэхдээ тэр Тэнгисболд бас нэг тарган залуугийн хамт орж ирсэн юм. Орж ирэээд хэлэхгүйгээр *******, Батжаргалтай зодолдож байсан юм. Би болохоор үүдэнд Тэнгисболдын хамт зогсож байсан юм. Ер нь зодоон Батжаргал болон ******* нарын хооронд болсон юм. Тэгээд намайг 00-ын өрөөнд байхад тэд нар гараад явсан байсан. Тэнгисболдын хувьд бол цохиогүй. Гэр дотор надтай цуг байсан. Тарган болохоор унтлагын өрөөнд орохын хувьд орсон байсан. Би тухайн үед коридорт зогсож байсан юм. Тэнгисболдын хувьд намайг барьж, явуулахгүй байсан юм байхгүй. Бид хоёр зүгээр зогсож байсан юм. Түлхэж барилцаад явсаар байгаад Батжаргал, ******* нар унтлагын өрөө рүү орсон юм.гэх мэдүүлэг /хх-ийн 24-26/,
5. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн 20 цаг өнгөрч байхад манай найз *******ы утасруу залгасан уу эсхүл манай найз өөрөө залгасан уу мэдэхгүй байна. Манай найз болох ******* нэг залуутай утсаар ярьсан юм. Би ойлгохдоо ******* Батжаргал гэх залуугийн найз охин болох *******г гэрт нь хүргэж өгсөн юм шиг байна лээ. Түүнээс нь болж Батжаргал хардаад утсаар залгаж, мөн эмэгтэй хүний чатаар янз бүрийн юм бичээд түүнээс болж найз охинтойгоо маргаж муудалцсан гэж байсан. Тэгээд тус өдрийн орой 53 дугаар байрны гадаа тэр залуутай уулзахаар очсон юм. Бид нар болохоор машин дотор сууж байсан. Батжаргал болон ******* нар нь тухайн үед байрны гадаа зогсож байсан юм. Тэгээд ******* тэд нар дээр очоод юм ярьж байгаад Батжаргал гэх залуутай хоорондоо харилцан бие биенийгээ цохиж байхад нь бид нар очоод салгасан юм. Тэгээд тэр хоёр хоорондоо юм ярьж байж байгаад машинд суусан юм. Найз охин нь болохоор гэр рүүгээ орсон юм. Тэгээд машинд суугаад 1 шил 0.75 литрийн “Соёрхол” архийг ууж дуусгасны дараа нь Батжаргал болон ******* нар нь буугаад юм яриад байсан юм. Тэнгис бид хоёр нэг шил архи хуваагаад уугаад сууж байсан юм. Тэгсэн тэр хоёр юм яриад нэлээд алга болсон. Тухайн үед тэр хоёр хоорондоо нэг нь лав “манай найз охин худлаа хэлсэн байна” нөгөөдөх нь болохоор “буруу ойлгосон байна” гэж байсан юм. Тэгээд тэр хоёр явсаны дараагаар нэлээд байж байгаад ******* утсаар залгаад “намайг зодчихлоо” гэхээр нь Тэнгисболд бид хоёр очиход ******* үүдэнд зогсож байсан юм. Тэгсэнээ тэдний хаалгыг нь нүдэж байгаад гэрлүү нь бид нар орсон юм. Тэгээд гэрт нь оронгуутаа Батжаргал болон ******* нар хоорондоо цохилцож байсан юм. Би тэд нарыг салгах гээд очсон юм. Тэр үед миний дээгүүр хоорондоо бие биенийгээ Батжаргал болон ******* нар цохиж байсан юм. ******* болохоор ойртож чадахгүй хараад зогсож байсан юм. Тэнгис бас салгах гээд ирсэн боловч салгаж чадаагүй юм. Тэгээд тэд нар гайгүй болохоор нь би *******тай юм ярьж байхад чив чимээгүй болсон гарч үзэхэд тэд нар байхгүй байсан. Батжаргал гэх залуутай анх байрны гадаа уулзахад тэр архи уусан байсан юм. Тэнгис бид хоёрын хувьд аль болох зодоон хийлгэхгүй учрыг нь олуулах гээд явж байсан юм..... гэх мэдүүлэг / хх-ийн 27-29/,
6. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн 20 цаг өнгөрч байхад манай найз ******* Батжаргал гэх залуугийн утас руу нь залгаад “хоёулаа нэг уулзъя” гэж хэлсэн юм. Учир нь гэвэл Батжаргал манай найз болох ******* руу залгаад *******тай “аль буудалд хоносон бэ” гэж хэлдэг мөн *******ы эхнэр руу бас залгаж янз бүрийн юм хэлдэг гэж байсан. Тэр Батжаргал гэх залуу Улаанбаатар хотод явж байхад ******* түүний найз охин болох *******г гэрт нь хүргэж өгсөн юм шиг байна лээ. Түүнээс болж Батжаргал найз охиноо хардаад янз бүрийн юм хэлдэг гэж байсан. Тэгээд тус өдрийн орой 53 дугаар байрны гадаа тэр залуутай уулзахаар очсон юм. Бид нар машин дотор сууж байсБатжаргал болон ******* нар нь тухайн үед байрны гадаа зогсож байсан юм. Тэг******* тэд нар дээр очоод юм ярьж байгаад Батжаргал гэх залуутай хооронхарилцан бие биенийгээ цохиж байхад нь бид нар очоод салгасан юм. Тэгээд тэр ххоорондоо юм ярьж байж байгаад машинд суусан юм. Найз охин нь болохоор гэр рүүорсон юм. Тэгээд машинд суугаад 1 шил 0.75 литрийн “Соёрхол” архийг ууж дуусгадараагаар нь Батжаргал болон ******* нар нь буугаад юм яриад байж байсан Тэнгис бид хоёр нэг шил архи хуваагаад уугаад сууж байсан юм. Тэгсэн тэр хоёр юм ярнэлээд алга болсон байсан. Тухайн үед тэр хоёр хоорондоо нэг нь лав “манай найз охудлаа хэлсэн байна” нөгөөдөх нь болохоор “буруу ойлгосон байна” гэж байсан юм. Тэгтэр хоёр явсаны дараагаар нэлээд байж байтал ******* утсаар залгаад “намзодчихлоо” гэхээр нь Алтангэрэл бид хоёр очиход Намхай үүдэнд зогсож байсан юм. Тэгтэдний хаалгыг нь нүдэж байгаад гэр рүү нь бид нар орсон юм. Гэрийн коридорт Батжарболон ******* нар барилцаж авсан юм. Алтангэрэл бид хоёрын хувьд тэр хоёсалгасан юм. ******* болохоор “та нар гараад учраа олцго” гэж хэлсэн юм. Тэгсэн чинь Батжаргал гэх залуу “янхан минь зайл” гэж хэлээд гарахгүй гэж хэлээд жижиг өрөөнд орюм. Тэгээд *******тай дахин зодолдох гэж байхад нь Алтангэрэл Намхайчулуударж хэвтсэн байсан юм. Тэгээд гараад учраа олъё гэж хэлээд жижиг өрөөнөөс гарч байтэр гараад гүйгээд явсан юм. Тэгээд араас нь гарч үзэхэд байхгүй байсан. Тэгэхээр нь гэрбуцаж ороод байж байхад цагдаа нар ирсэн юм. Тэр залуугийн цамцыг нь хэн нь тайлэсхүл заамдаж байхад тэр өөрөө мултарч гарсан эсэхийн би мэдэхгүй байна. Миний урдгүйж гарахад лав цамцтай байсан. Аймаар согтсон хүн байхгүй байсан. 0.75 литрийн архдөрвүүлээ хуваагаад уугаад сүүлд 0.5 литрийн архийг Алтангэрэл бид хоёр хуваагаад ууюм. Алтангэрэл бид хоёрын хувьд цохиогүй. Намайг нэг удаа нүүрлүү цохисон юм. Тэгэхнь би түүнийг хана руу шахсан юм. Огт цохиогүй.гэх мэдүүлэг / хх-ийн 30-32/,
7. Гэрч.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Д.*******ы хувьд ам бүл дөрвүүлээ аав, ээж, дүүгийнхээ хамт амьдардАмьдралын хувьд боломжийн айл юм байгаа. Цэргийн алба хааж байгаагүй. 1994 Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн. Түүний хувьд Баянхонгор аймгБаянхонгор сумын 2 дугаар 10 жилийг төгссөн бүрэн дунд боловсролтой. Одоо болохШинжлэх ухаан технологийн их сургуульд төгсөх курсын оюутан. Ер нь нэг их хэрэг төтариад байдаггүй, өмнө цагдаад шалгагдаж байгаагүй. Архи дарс уухын хувьд уудаг гэхтааруулж уудаг юм. Архи уухаараа хүн амьтантай зодолдоод байдаггүй тийм залуу байгаа. Хувьдаа “приус” 20 маркийн машинтай. Аав, ээж нь хувиараа хөдөлмөр эрхэлхүмүүс юм байгаа. Д.******* нь төлөв даруу, хүний эвийг олохдоо сайн, гэр бүл, ннөхдийн дунд нэр хүнд сайтай, биеэ зөв боловсон авч явдаг. Хүнтэй зөв боловхарьцдаг.гэх мэдүүлэг / хх-ийн 33-34/,
8. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын ний 563 дугаартай шинжээчийн: “1.Д.*******ы биед зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, дух, зүүн гарын хурузулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь тухайн учирсан үедээ болон цаашид амь насанд аюулгүй болно. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 6. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоож журмын 2.6-д зааснаар эрмэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт / хх-ийн 37-42/,
9. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын ний 561 дугаартай шинжээчийн: “1. *******ын биед тархи доргилт, 2 нүдний дээд доод зовхи, дал, бугалга, цээжинд цус хуралт, баруун зүүн гарын алганы ар хэсэгт зулгаралт, баруун гарын 4-р хуруу болон зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь тухайн учирсан үедээ болон цаашид амь насанд аюулгүй болно. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 6. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоож журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт / хх-ийн 43-49/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 30- ний 562 дугаартай шинжээчийн: “1.*******ын биед хоёр нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь тухайн учирсан үедээ болон цаашид амь насанд аюулгүй болно. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжгой.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоож журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт / хх-ийн 50-56/, хавтаст хэргийн 68 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Д.******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай тодорхойлолт, хавтаст хэргийн 70-72 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч хохирогч нар эвлэрэлийн гэрээ байгуулсан зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Шүүгдэгч Д.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч Д.*******д холбогдох хэргийн үйлчлэл зөв, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул шүүхээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар торгох ял оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж, шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх хуралдаанд “улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэх зүйлгүй, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэж илэрхийлсэнийг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.*******ы эзэмшлийн 24 инчийн хар өнгийн “самсунг”- маркзурагтыг битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн Баянхонгор аймгПрокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх 24 инчийн “Самсмаркийн зурагтыг эзэмшигч Д.*******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмбуцаан олгохоор шийдвэрлэв. Шүүгдэгч Д.*******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх ахэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.******* нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 17.5 дугзүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ
1. Шүүгдэгч овогт *******ийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохиучруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Өовогт *******ийн *******ыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний бдөрвөн зуун тавин мянган / 450000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар дөрвөн зуун та/ 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450000 / төгрөгийг шүүгдД.*******ыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдөр төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, Шүүхийн шийдвэр гүйцэттухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2, 160.3-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхтогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван / 15 / нэгжтэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлхяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.*******цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1. 36.8 дугзүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Д.*******ы эзэмшлийн 24 инчийн “Самсунг”-маркзурагтыг битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн Баянхонгор аймгПрокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи 24 инчийн “Самсмаркийн зурагтыг эзэмшигч Д.*******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмбуцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.*******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.*******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ