Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2014/0484

 

Д.А***ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч Д.А нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Д.А нэхэмжпэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хуульд зааснаар Засаг даргын гаргасан захирамжийг заавал дагаж мөрдөх ёстой байдаг. Гэтэл энэ захирамжаа өөрөө хүчингүй болгосон. Захирамж гаргаж байгаа нь ямар нэгэн үр дагавар үүсгэж байгаа гэсэн үг. Гэтэл энэ гаргаад байгаа захирамж нь өөрөө хууль бус, илт алдаатай байгаа. Хуулийг буруу хэрэглэсэн, ноцтой зөрчсөн байна. 1995 оны Засгийн газрын 95 дугаар тогтоолд заасан заалтыг зөрчсөн.

Мөн ажлаас халсан тушаал дээр заасан Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан заалтыг ноцтой зөрчсөн гэж байгаа хэдий ч тухайн зүйл заалтыг нэхэмжпэгч зөрчөөгүй. Тэгээд ч 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ажлаа авсан гэж байгаа боловч тэр өдрийн 15 цагийн үед ажил томилсон тушаал гарсан. Нэхэмжлэгч ажлаа хүлээж аваагүй. Өмнө нь байсан даргыг ажпаас чөлөөлөөгүй, дараагийн даргыг томилсон. Төрийн албаны хуульд заасан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах боломж байхгүй. Учир нь 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжпэгчийг ажпаа авах гээд ирэхэд ажлаас халсан тушаал гарчихсан байсан. Нэхэмжпэгч эрх мэдлээ урвуулан ашиглах боломж гараагүй. Газрын албаны даргыг

 

 

дээд шатны байгууллагатай зөвшилцөж байж томилдог байхад зөвшилцсөн зүйл байхгүй, дур мэдэн өөрсдөө томилсон. Иймд Баянхонгор аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 273 дугаар захирамж, 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 729 дүгээр захирамжуудыг илт хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа\ 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Ажлаас түр халж, түр орлон гүйцэтгэгч томилох тухай” захирамж нь 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 279 дугаартай “Ажлаас халж хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” захирамжийн Захирамжлах хэсгийн 4-д зааснаар холбогдох хэсгүүд нь хүчингүй болсон. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно гэж заасны дагуу хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн болно.

Гуравдагч этгээд С.Б шүүхэд гаргасан тайлбартаа\ Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 21, 23-ны өдрийн 273, 274, 279 дүгээр захирамжууд нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн 05 дугаар сарын 07-ны өдрийн 298 дугаар захирамж нь зөвхөн 04 дүгээр сарын 18-ны өдрийн 268 дугаар захирамждаа хамаатай гэж хэн ч харсан ойлгомжтой байна. Иймд иргэн Д.А нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 21 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар маргаан бүхий захирамжуудыг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-д зааснаар Д.А-г Баянхонгор аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б давж заалдах гомдолдоо\ Д.А нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байхдаа төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн нь бичгийн нотлох баримтаа нотлогдож тогтоосоор байтал шүүх хэт нэг талын барин шийдвэр гаргаж байна гэж үзэж байна.

Д.А нь тус газарт 2009 оноос хойш ажиллаж байхдаа хэд хэдэн удаагийн зөрчил гаргасан энэ нь гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан тайлбарт тодорхой тусгагдсан байдаг.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч Д.А Баянхонгор аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 273 дугаар, 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 729 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын мөнгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагчаас маргаан бүхий дээрх захирамжуудыг гаргах үндэслэлийг “нэхэмжлэгч нь аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бусаар бичилт хийлгүй, гарын үсэг зурж, бусдад ашиглуулах боломж олгосон, мөн иргэдэд газрыг давхардуулан олгож, ажилдаа хайнга хандаж, төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн” гэж маргаж байх ба нэхэмжлэгчийг ажлаас халсан нь дараах байдлаар үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Д.А өмнө нь, Баянхонгор аймгийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 191 дүгээр захирамжаар маргаан бүхий Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн байх бөгөөд Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 18 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 28 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор уг захирамжийг үндэслэлгүй болохыг тогтоон, хүчингүй болгож, түүнийг эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилохыг даалгаж шийдвэрлэсэн байна.

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 265 дугаар захирамжаар Д.А аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын даргын албан тушаалд мөн өдрөөс эхлэн томилжээ. Гэвч хариуцагч нь уг захирамж гарснаас хойш 3 өдрийн дараа буюу 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр, мөн 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрүүдэд ижил утга бүхий маргаан бүхий дээрх захирамжуудаар нэхэмжлэгчийг нэг ч өдөр ажиллуулаагүй мөртөө өмнө нь ажлаас чөлөөлсөн үндэслэлийг зааж, дахин ажлаас халсан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Нэг төрлийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулж болохгүй” гэж заасныг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжпэгч Д.А ажпаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, түүнийг эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон шүүхийн шийдвэр гарсан атал уг шүүхийн шийдвэрийг биелүүлсэн дүр эсгэж, нэхэмжпэгчийг ажиллуулалгүйгээр ажлаас халсныг шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэхгүй бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д заасан захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүргийг зөрчсөн байна.

Иймээс маргаан бүхий захирамжуудын улмаас нэхэмжпэгчийн эрх хууль, ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт баримталбал зохих хуулийн зүйл, заалтыг зөв хэрэглээгүй учир энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрийн 1, 2 дахь заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж, “1. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.5-д заасныг баримтлан Баянхонгор аймгийн 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 273 дугаар захирамж, 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 279 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгож, Д.А Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай” гэж, мөн “3, 4” гэснийг “2, 3” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.