Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 98

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж, шүүгч С.Оюунчимэг, Ү.Түмэнжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

Иргэдийн төлөөлөгч: Б.Энхжаргал,

Улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,

Шүүгдэгч Г.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мягмарсүрэн, түүний өмгөөлөгч С.Намжилмаа,

Гэрч Д.Шинэчимэг нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.6, 91.2.12, 91.2.15, 125 дугаар зүйлийн 125.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Гомбын Эрдэнэбатад холбогдох эрүүгийн 201625020585 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Гомбын Эрдэнэбат, Монгол Улсын иргэн 1970 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 46 настай, бүрэн бус дунд боловсролтой, гуталчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ гутал засварчин хийж байсан, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Оёдлын үйлдвэрийн 80 айлын 9 дүгээр байрны 8 тоотод түр оршин сууж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй,

Урьд нь Нийслэлийн шүүхийн 2001 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 46 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2, 239 дүгээр зүйлийн 239.3, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт зааснаар нийт 7 жил, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 252 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил, 1 сар, 18 хоногийн хорих ялаас тэнсэн суллагдсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.4, 125 дугаар зүйлийн 125.2, 147 дугаар зүйлийн 147.1, 109 дүгээр зүйлийн 109.2.5-д зааснаар нийт 10 жилийн хорих шийтгүүлж, Сум дундын 18 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 124 дүгэээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил, 4 сарын 6 хоногийн хорих ялаас хугацааны

 

өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай /РД:ХК70062614/

Холбогдсон хэргийн талаар: “Яллах дүгнэлтэд бичигдсэнээр”

Шүүгдэгч Г.Эрдэнэбат нь 2016 оны 01 дүгээр сард давтан үйлдлээр, ялтай байх хугацаандаа иргэн Ж.Нэмэхжаргалын зүүж явсан алтан ээмэг, монетон бөгж, самсунг эс-2 маркийн гар утас зэргийг дээрэмдэж нийт 1.130.000 төгрөгийн хохирол учруулсан,

ялтай байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ давтан үйлдлээр 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашаантын 19 дүгээр гудамжны 10 тоот, өөрийн амьдарч ажиллуулж байсан гутал засварын газарт иргэн Ж.Нэмэхжаргалыг архи ууж биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан,

уг гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж иргэн Ж.Нэмэхжаргалыг гутлын үдээсээр боомилж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Эрдэнэбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2015 оны 1 дүгээр сарын сүүлээр талийгаач нэг орой над дээр нилээн архи уучихсан ирсэн. Тэгсэн нэмж архи ууя гэхээр нь би уулгахгүй гэхэд уурлаад гарсан. Тэгээд хэд хоногийн дараа над руу ярихдаа 7-н буудлын бааранд орж пиво ууж суусан, тэр өдөр яах гэж намайг явуулсан юм бэ гар утас, бөгжөө дээрэмдүүлчихлээ гэсэн. Ингэхдээ 7-н буудлын бааранд 2 залуутай танилцаад ууж суугаад бүжиглэж байгаад гарахдаа салхинд цохиулаад яаж гэртээ очсон гэдгээ мэдэхгүй гэрийнхээ гадна явж байсан. Намайг архи уучихсан үед битгий явуулж байгаарай гэж байсан. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс дахин уучлалт гуйж байна. Надад маш их харамсалтай байна. Энэ хэрэг гарсан өдөр талийгаач ирэхдээ согтуу ирээгүй, найзуудтайгаа нэг газар сууж байгаад пиво уусан гэсэн. Мөн нэг шил архи, 2 лааз пивотой ирсэн. Тэгээд бид хоёр уулзаагүй нилээн удчихсан байсан. Бид хоёр танилцаад 2 жил орчим болсон. Энэ хугацаанд бид хоёр болж бүтвэл хамт амьдрах талаар ярьдаг байсан боловч талийгаач алга болчихдог байсан. Манайд бид хоёр хэд хэдэн удаа уулзаж байсан. Мөн талийгаач манайд хонож байхдаа гар утас нь дуугарч ярихдаа “нэг залуу надаас илүү гоё байна уу” гэх зүйл ярьсан. Үүнээс хойш миний сэтгэл хөрсөн. Дараа нь ажлынхаа газрын Дэд захиралтай явалддаг гэж ярьсан. Нэг өдөр ажил дээр ирээд тосоод ав гэхээр нь яваад очиход ажлынхаа газрын орлогч захиралтай хоолонд ороод 100 гр уучихаад 30 минутаар буудлын өрөө авч орчихоод гарч ирлээ гэсэн. Тэгэхээр нь би талийгаачид хоёулаа ийм байдалтай хамт амьдрахгүй юм байна, надад бас хэцүү байна гэхэд талийгаач яг нэг гэртээ ороод хамт амьдарвал энэ байдлаа бүгдийг зогсооно гэж хэлсэн. Тухайн үед иймэрхүү байдлууд нь надад таалагдахгүй болохгүй юм байна гэж бодсон. Тэгээд сүүлд 2 удаа над руу утсаар залгаад хаана байна гэж асуухаар нь би эхлээд Налайхад ажилтай явж байна гэж

худлаа хэлсэн. Тэгсэн талийгаач ажлаа тараад манай ажлын урдуур гарахдаа намайг хараад худлаа хэлсэн гэдгийг мэдсэн. Дараа нь эмнэлэг дээр ахыгаа сахиж байна гэж худлаа хэлсэн. Тэгэхэд бас талийгаач ажлаа тараад явахдаа намайг харчихаад уурлаад явсан байсан. Энэ хэрэг гарсан өдөр бид хоёр эхлээд маргалдаагүй. Харин авч ирсэн архинаас нь нэг нэг үрүүнк уугаад лаазтай пивоноос задлаж амссан. Тэгээд бид хоёр бэлгийн харьцаанд орсон. Ёс бус гэдгийг бид хоёр анхнаасаа аль аль нь зөвшөөрч тэгж бэлгийн харьцаанд ордог байсан. Тэгсэн талийгаач босч ирээд чи надад 2-3 худлаа хэлсэн, чамайг ажил дээрээ байхыг чинь харсан, хамт амьдрах эсэх нь мэдэгдэхгүй гээд над руу нилээн уурлаж маргалдаад майжсан, самардсан, алагдсан. Сүүлдээ метрийн гутлын цахилгаан аваад намайг ороолгоод байхаар нь үйлдлийг нь зогсоох гээд боосон чинь ийм зүйл болсон. Би үхнэ гэж бодоогүй. Би талийгаачийн гэрт 3 удаа очиж хонож байсан. Би өөрөө эцэг, эхээ алдаад олон жил болсон болохоор ээжтэй боллоо гэж баярлаад хоёр хөлийг угааж өгч байсан. Учир нь талийгаачийн ээж намайг хараагүй, үзээгүй, танихгүй гэж хэлсэн байсан. Миний хувьд ганц бие учраас хүнээс юм авах шаардлага байгаагүй. Учир нь би өглөөнөөс орой болтол ажил дээрээ гутал засдаг байсан. Би хорих ангиас суллагдаад 3 хоноод ажилтай болсон. Иймд талийгаачаас эд зүйлийг нь дээрэмдэх шаардлага байгаагүй. Би өөрийнхөө хоол ундыг болгочихдог байсан. Өөр зүйлгүй гэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мягмарсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Манай эгч 25-26 жил тасралтгүй ажилласан. Зан байдлын хувьд архи, дарс уудаггүй. Хамгийн том эгч учраас дүү нараа архи, дарснаас хол байх талаар хэлдэг байсан. Мөн зан байдлын хувьд шүүгдэгчийн мэдүүлсэн шиг архи ууж хүнтэй уулзаад явдаггүй байсан. Эгч маань алга болчихоод асууж сураглахад Эрдэнэбат л байсан. Шүүгдэгчийн ажил дээр очиход цаанаа хүн алаад нуусан мөртлөө юу ч болоогүй юм шиг 2 өдөр ажлаа хийж байсан. Бид нар 7 хоногийн турш шүүгдэгчийн ажлын гадна 24 цагаар отолт хийж машинтай байсан. Шүүгдэгчийн ах Сэлэнгэ нь шүүгдэгчийн ажлаар байнга орж, гарч байсан. Мөн бид нарыг байгаад байхаар “та нарыг хайгаад байгаа зүйл байхгүй, Эрдэнэбат бол даруухан, урд нь хэрэг хийж байгаагүй” гээд хөөдөг байсан. Тэгэхэд ачааны машинд шуудайтай барилгын хогнууд гаргаад ачиж байсан боловч бид нарын замын цаана байгааг мэдээд 4-5 шуудайг ачаад явсан. Уг хогийг шүүгдэгчийн ажлаас гарсан. Шүүгдэгчийн ах Сэлэнгэ нь энэ хэргийг мэдэж байсан. Мөн энэ хэргийг нуун далдалсан гэж үзэж байна. Намайг очиход цагдаагаас айхгүй, мөнгөтэй хүнд үйлчилдэг болсон гээд хөөгөөд оруулахгүй байсан. Тухайн үед шүүгдэгчийн ажлын арын өрөөнд ороод үзсэн бол эгчийгээ муудтал байлгахгүйгээр 3-4 хоногийн өмнө цогцосыг олох байсан. Биднийг оруулаагүйн улмаас Эрдэнэбат оргон зайлсан. Биднийг 24 цагаар гадна байсан болохоор шуудайнд хийсэн цогцосоо гаргаж чадахгүй хэлсэн. Шүүгдэгчийн ах Сэлэнгэ нь цагдаагийн байгууллагад мэдэгдэх ёстой байсан боловч мэдэгдээгүй. Харин над руу утсаар манай дүү хүн алчихсан юм шиг байна, хоёулаа уулзмаар байна гэсэн. Тэгэхээр нь би цагдаад мэдэгдсэн үү гэхэд мэдэгдээгүй хоёулаа уулзаж тохиръё гэсэн. Тэгээд би мөрдөн байцаагчид хэлсэн. Шүүгдэгч болон Сэлэнгэ нар цогцос нуусан өрөөний түлхүүр байхгүй гэдэг боловч Сэлэнгэ нь бүх түлхүүрийг цагаан куртикний халааснаас гаргаж ирээд онгойлгож өгсөн. Гэвч оёдлын машин дотор түлхүүрээ орхисон гэж худлаа мэдүүлж байгаа. Тэгэхээр Сэлэнгэ нь дүүгээ хүн алахад оролцоогүй боловч нуун далдлахад 2016.02.26-наас 2016.03.07-ны хооронд хамт оролцсон. Мөн байнга утсаар ярьж байгаа хэлсэн. Үүнд би гомдолтой байна. Яг цогцос нуусан өрөө төмөр хаалгатай цоожтой байхаар нь онгойлго гэхэд ах Сэлэнгээд байгаа гээд онгойлгож өгөөгүй. Бид нар гардаг хаалгыг отож байсан боловч Эрдэнэбат алга болсон. Ингэхэд ах Сэлэнгээ нь 2 давхарын цонхоор хараад дээшээ, доошоо гүйсээр байгаад Эрдэнэбатыг оргуулсан. Манай эгч 178-180 см өндөр том биетэй хүн байсан. Гэтэл 25 кг гурлын шуудайнд хөл, толгойг нь хавсраад хийсэн байсан. Үүнийг Эрдэнэбат ганцаараа хийгээгүй гэж үзэж байгаа. Эрдэнэбатын найз Баасанханд гэдэг хүн Эрдэнэбатад хувцас болон орон байраар хангасан. Учир нь шүүгдэгч эмэгтэй хүний хувцастай баригдсан. Ер нь мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу явагдсан. Хэрвээ шүүгдэгч нь талийгаачийн нэр хүндийг нь давхар булшлах гэж байгаа бол ар гэр болон Монгол Улсын шүүх, Монгол улсын хууль гэж байгаа. Оршуулгын зардалд баримтаар 5.594.435 төгрөг, баримтгүй 1.465.000 төгрөг, цалингийн зээлийн үлдэгдэл 6.621.043 төгрөг, сэтгэл санааны хохиролд 50 сая төгрөг, алдсан эд зүйлийн 1.130.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2 сая төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэв.

Гэрч Д.Шинэчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Талийгаачийн цалингийн зээлийн үлдэгдэл 6.621.043 төгрөг төгрөг байсан. Үүнийг байгууллагын зүгээс ажилтандаа тусламж үзүүлэх журмын дагуу цалингийн зээлийг хаасан. Одоо зээлийн үлдэгдэлгүй.  Уг зээл хаагдсан учир дахиж нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Гэрч Ж.Буян-Өлзий мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2016 оны 02 дугаар сарын 26-ны өглөө манай эгч Ж.Нэмэхжаргал ажилдаа явсан. Тэр орой манай ээж Цэнд-Аюуш руу “би оройтож очих нь манай ажил дээр цайллагатай” гэж утсаар ярьсан гэсэн. Түүнээс хойш сураггүй алга болсон. Эгчийн найз Лхамаа гэдэг хүнээс нь хэнтэй нийлдэг талаар асуухад шинэ замын хажууд байрлах                      гуталчин залуутай уулздаг гэж надад хэлсэн. Би тэр гуталчин дээр очоод эгчийн талаар асуухад 4-5 хоногийн өмнө утсаар ярьж байсан гэж хэлсэн. Тэгээд 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр би эрэгтэй дүү Мягмарсүрэн, хүргэн ах Баясгалан нарын хамт гуталчин дээр очоод утсыг нь аваад харсан чинь 2016 оны 02 дугаар сарын 26-ны орой 22 цагт манай эгч залгасан байсан. Тэгэхээр нь чам дээр манай эгч ирээд явсныг нь хүн харсан байна гэсэн чинь “өө тийм нэг саарал өнгийн тэрэгтэй ирээд явсан” гэж надад хэлсэн. Би 102-т эгчийг алга болсон талаар дуудлага өгсөн чинь Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр зургийг нь аваад оч гэсэн. Сэжигтэй хүн байна уу гэхээр нь би таксины жолооч болон гуталчин нарыг сэжиглэж байна гэсэн. Би цагдаатай хамт гуталчин дээр очиход хаалгаа хаагаад гараад явсан байсан. Утсаар ярихад Офицер дээр явж байна гэхээр нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс дээр хүрээд ир гэхэд “за за би очлоо” гэсэн. Маргааш нь цагдаа дээр очиход Эрдэнэбат нь ирээгүй байсан бөгөөд утас руу нь залгахад салгаастай байсан. Би хүргэн ахын хамт түүний яармагт байрлах гэрийг нь хайж гэрийг нь олоод ойр орчмын хүмүүсээс асуухад ойрд ирээгүй гэсэн. 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 16 цаг өнгөрч байсан гуталчин Эрдэнэбатын ах Сэлэнгэ нь манай дүү Мягмарсүрэн рүү залгаад “манай дүү Эрдэнэбат над руу залгаад би хүн алаад

хойд талд хийсэн байгаа шүү” гэж хэлээд утсаа салгачихлаа. Энэ болох оо байлаа, та нар хүрээд ирэх үү гэсэн. Тэгээд бид нар яваад очсон чинь хүн ирээгүй байсан бөгөөд 102 руу залгаж мэдэгдсэн. Удалгүй Сэлэнгэ ах нь ирсэн. Удалгүй цагдаа нар ирээд хамгаалалт авсан.” гэсэн мэдүүлэг, /1-р хх-73/,

   Гэрч Ц.Батнасан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...талийгаач Нэмэхжаргал бид хоёр төрсөн эгч дүүсийн хүүхдүүд байгаа. 2016.03.03-ны өдөр 14-15 цагийн орчим талийгаачийн төрсөн дүү Зэндмаа миний утас руу залгаж “эгч Нэмэхжаргал гэрээсээ гараад ирээгүй сураггүй алга болоод удаж байна. Өнгөрсөн 5 дахь өдөр буюу 2016.02.26-ны өдөр ажилдаа явна гээд гараад тэр чигтээ ирээгүй гэж хэлсэн.” ...Нэмэхжаргалын дүү Мягмарсүрэнгийн гар утас 17 цагийн орчим дуугарсан тэгээд Мягмарсүрэн утсаа аваад ярьтал Эрдэнэбатын ах нь байна гээд нэг эрэгтэй хүн яриад “манай дүү ажлынхаа өрөөн дотор хүн алаад хаячихлаа” гэж байна, би өөрөө ажлынх нь газар луу алхаад очиж байна” гэж хэлсэн. ...Талийгаач Нэмэхжаргал нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаг хүн биш байгаа юм. Ер нь бол хүнд их тусархуу, цагаахан, бодсон сансанаа шууд хэлчихдэг тийм л хүн байсан...” гэсэн мэдүүлэг, /1-р хх-75/,

Гэрч Д.Лхамсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “талийгаач Нэмэхжаргалыг 2011 оноос таних болсон. Талийгаач надад ярихдаа “нэг хүнтэй танилцсан, хааяа яармагт очиж хонож байгаа” гэж ярьж байсан. Дараа нь ярихдаа “миний танилцаад уулздаг байсан хүн жаахан онцгүй хүн байна, хар энергитэй онцгүй хүнтэй танилцчихлаа, тэгэж байгаад салнаа гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг, /1-р хх-90/,

Гэрч С.Бямбадорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2015 оны 12 дугаар сарын 20-доор байх одоо яг санахгүй байна өглөө 8 цаг өнгөрч байхад 32-ын тойргийн шинэ замаар уруудаад явж байсан чинь нэг эмэгтэй гар өргөхөөр нь би зогсоод авсан. Тэгтэл нөгөө эмэгтэйгээс архи үнэртээд байсан тэгтэл тэр эмэгтэй  надаас архи үнэртэж байна уу? гэхээр нь би жаахан үнэртэж байна гэж хэлсэн. Тэгтэл манай найз залуу энд гуталчин хийдэг юмаа, тэгээд хааяа энд ирдэг юм. Энд ирэхээрээ архи уучихаад байх юм гэж хэлсэн...хороололд баарнаас аваад гэррүү нь явж байхад нөгөө найз залуу гээд байгаа хүнээ очихоор архи, пиво уугаад байх юмаа надад хань болохгүй юм шиг байна гэхээр нь би архи, дарс уудаг бол хэрэггүй ш дээ гэж хэлсэн. Тэр залуу нь их архи уудаг юм шиг л байсан …” гэсэн мэдүүлэг, /1-р хх-96/,

Гэрч Г.Бямбаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Эрдэнэбат Одноо гэж хүнтэй суусан нэг охинтой. 2000 онд хэрэгт ороод 3 жил шоронд суугаад гарч ирсэн. ...2007-2008 онд шоронд ороод 2014 онд гарч ирсэн. .. уучихаараа их догшин ширүүн, огцом ууртай болчихдог. Архи уугаад гудамжинд шалдан гүйж явдаг гэсэн…” гэсэн мэдүүлэг /хх-78/,

Гэрч Г.Сэлэнгэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Эрдэнэбат гуталчин хийдэг... өнөөдөр 11 цагийн орчим надруу 88180095 дугаарын утаснаасаа залгаад би нэг хэрэг хийчихсэн шүү гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд буцаагаад залгахаар холбогдох боломжгүй гэж байсан. 12-13 цагийн хооронд байх дахиж залгаад би хүн алаад хойд талын өрөөнд хийчихсэн, давхар өрөөний түлхүүр

оёдлын машин дээр байгаа шүү гэж хэлээд утсаа тасалсан. ...би өөрийн ах Батдэлгэрлүү яриад Эрдэнэбат хүн алчихсан гэж утсаар хэллээ гэж хэлсэн чинь наадах чинь урд нь шоронд орж байсан хүн алчихсан байж магадгүй шүү гэсэн. Эрдэнэбат архи уугаагүй үедээ зүгээр байдаг боловч архи уухаараа маш догшин ширүүн зантай, мэдрэл муутай, галзуу хүн шиг болчихдог...” /1-р хх-100-103/,

“...2016.02.26-наас 03 сарын 03-ны хүртэл би Эрдэнэбаттай уулзаж гутал засварын газарлуу орж гарч байсан. Гэхдээ цаад талын жижиг өрөөнд орж гарч байгаагүй. Учир нь Эрдэнэбат мөнгө төгрөгөө болон хэрэгтэй зүйлээ хийдэг гээд байнга цоожтой байдаг байсан…” гэсэн мэдүүлгүүд /2-р хх-8/,

Гэрч С.Цэнд-Аюуш мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 01 дүгээр сард өдрийг нь санахгүй байна. Талийгаач охин маань шөнө 24 цагийн үед орж ирээд цүнхээ орлуугаа шидчихээд уйлаад суучихсан юм. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад ээжээ би нэг машинтай хүнтэй танилцсан юм. Тэр хүнээр таксидаж гэртээ хүргүүлсэн чинь оройтохоороо утасдаж надаар хүргүүлж бай гээд утсаа өгсөн. Тэр хүн өөрийгөө Солонгос улсад 10-аад жил ажиллаж байгаад ирсэн гэж байсан юм. Тэгээд шинэ замд байх 6 давхар ягаан тоосгон байшинд миний алтан бөгж болон монетон бөгж, гар утас, монетон хос ээмгийг дээрэмдсэн гэж хэлэхээр нь би цагдаад мэдэгдэе гэтэл тэр хүн шоронгоор явсан аймаар хүн байна. Цагдаад хэлэх юм бол ээж, дүү нартай чинь ална гэсэн. Дүү нарт битгий хэлээрэй гээд байсан юм. Би энэ хүнийг харж байгаагүй. Охин маань зугтааж гарч ирлээ гэж байсан. …алга болдог орой 19 цагийн үед надтай утсаар санаа зовох хэрэггүй би оройтно гэж байсан…” гэсэн мэдүүлэг /2-р хх-11/,

Гэрч Ж.Зэндмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна нэг өдөр би ажлаасаа буугаад ээжийнд очсон тэгэхэд талийгаач нэг л дуу муутай урвуу царайтай байсан ээмэг бөгж нь ч байхгүй байсан. Тэгсэн Шинэзамд нэг гуталчин гэх залуутай танилцсан бүтэлгүй муу хүнтэй танилцсан юм шиг байна хамаг ээмэг бөгж утсаа дээрэмдүүлчихлээ. Тэр хүн олон жил шоронгоор явсан гэнэ намайг дарамтлаад байх боллоо гэж хэлсэн эвгүйрэх юм бол гэр орноор чинь сүйрүүлнэ шүү гээд байх юм лавшраагүй дээрээ хурдхан аргыг нь олоод салъя даа гэсэн. Тэгэхээр нь би та минь дахиж битгий очоорой, алт хүний амийг авардаг юм чинь та түүнийгээ хая хая гэж хэлсэн...цагаан шигтгээтэй монетон ээмэг бөгжийг хэзээ авсныг мэдэхгүй зүүдэг байсан. ... яст мэлхийтэй алтан бөгж нь бас олон жил болж байгаа. 2012 онд эгч бид хоёр цуг явж байгаад урт цагаан орчимд хувийн алт, мөнгөний дарханы газарт цутгуулж хийлгэж байсан…” гэсэн мэдүүлэг /2-р хх-44-46/,

Шинжээч Б.Долгормаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Нэмэхжаргалын биед учирсан гэмтлүүдийн 1 шүдний хугарал, дух уруулын шарх, зүүн нүдний зовхины цус хуралт, хошногоны амсарын цус хуралт, шарх зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаачийн хүзүү хоолойд амьддаа үүсгэгдсэн дарагдлын ором нь хүзүүний бүх түвшинд бусад баруун, зүүн тал, урд хэсэгтээ жигд бус үүссэн байсан. Тиймээс урдаас арагш чиглэлтэй татах эсхүл дарсан байх            боломжтой. Хохирогч босоо байрлалтай байсан тохиолдолд хохирогчийн ар нурууруу тодорхой хэмжээний талбайтай зүйлээр эвх үед үүсэх боломжтой. (хохирогч, холбогдогчийн өндөр ойролцоо тохиолдолд)...” /1-р хх-106-107/,

“...Нэмэхжаргалын хошногоны амсарт үүссэн гэмтэл нь эрэгтэй бэлэг эрхтэнээр үүссэн байх боломжтой. Учир нь Нэмэхжаргалын хошногоны амсраас авсан арчдас наалдац дээр үрийн шингэн эр бэлгийн эс илэрсэн байдаг. Иймээс боломжтой гэж үзэж байна.” гэсэн мэпүүлгүүд /2-р хх-43/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 480 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.2.4. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр шүдний хугарал, дух уруулын шарх, зүүн нүдний зовхи, уруул, баруун бугалга , баруун суга, баруун хөх, баруун, зүүн гуяны цус хуралт, хошногоны амсарын цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь нас барахаас өмнө үүссэн шинэ гэмтэл байна. Баруун бугалганы цус хуралт гэмтэл нь хуучин гэмтэл байна. Зүүн өвдөгний зулгаралт гэмтэл нь талийгаачийг нас барснаас хойш үүссэн гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

5.6. Талийгаачийн цусанд 0.8 промилли спиртийн зүйл илэрсэн байна. Энэ нь согтолтын хөнгөн зэргийн үзүүлэлтэнд хамаарна.

7. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

8. Талийгаач В бүлгийн /III/ цустай байна.

9.10. Талийгаачийн үтрээний арчдас, наалдац дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй. Талийгаачийн анусны арчдас наалдац дээр үрийн шингэн эр бэлгийн эс илэрсэн. ДНХ шинжилгээ хийх боломжтой.

11.12. Талийгаач жирэмсэн биш байна.

13. Талийгаачийн нас барсан цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.

14. Талийгаачийн хүзүү гаднаас уяа гогцоогоор дарагдсаны улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ…” /хх-111/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2143 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. Ж.Нэмэхжаргалын гэх шингэн цус АВО системээр В/lll/ бүлгийн харъяалалтай байна.

2. Ж.Нэмэхжаргалын гэх үтрээний арчдас, наалдац дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй.

3. Ж.Нэмэхжаргалын гэх анусны арчдас наалдац дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илэрсэн. ДНХ харьцуулах шинжилгээ хийх боломжтой…” гэх дүгнэлт.” /хх-112/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2221 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. Ж.Нэмэхжаргалын шулуун гэдэснээс авсан гэх арчдаснаас эр бэлгийн эс илэрсэн.

2. Бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй.

3. Ж.Нэмэхжаргалын шулуун гэдэснээс авсан гэх арчдамнаас илэрсэмн эр бэлгийн эсийн буюу эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц нь Г.Эрдэнэбатын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой D3S21358, THO1, D21S11, D13S317, D7S820, D16S539, vWA, TPOX, FGA, Ам локцсын аллелиар тохирч байна.” гэх дүгнэлт, хүснэгт /1-р хх-121-122”,

 Шүүх эмгэг судлалын 330 дугаартай дүгнэлт:

Сэтгэцийн онош: Эрүүл, Г.Эрдэнэбат нь сэтгэл мэдрэлийн ямар нэгэн эмгэггүй болно. Г.Эрдэнэбат нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан. Г.Эрдэнэбат болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна…” гэсэн дүгнэлт /1-р хх-149/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1732 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Шинжилгээнд ирүүлсэн хувцсанд урагдалт, цооролт, тасралт, ханзралт, зулгаралт гарсан байна.

1. хар ногоон цамцанд гарсан 5х5мм, улаан хүрэн ороолтонд гарсан 6хЗмм, 4х2мм, 1x1 мм, Зх2мм цоорхойнууд нь хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр тус тус гарсан шинэ цоорхойнууд.

2. цайвар цэнхэр жинсэн өмдөнд гарсан 27x15 мм уранхай нь эдэлгээний явцад гарсан хуучин уранхай.

З. цайвар шаргал хөхний даруулгад гарсан тасралт нь татаж чангаах хүчний үйлчлэлээр шинээр гарсан тасралт.

4. түрийтэй гуталд гарсан 3.3х2см, 2x1,Зсм талбайд гарсан зулгаралтууд нь хатуу гадаргуутай харилцан үйлчлэлээр тус тус гарсан шинэ зулгаралт.

5. түрийтэй гуталд гарсан 20 мм уранхай нь татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзарсан уранхай байна.

6.Бусад хувцас уранхайгүй гэсэн дүгнэлт /1-р хх-151/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд: /1-р хх-4-17, 25-29/,

Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, /1-р хх-18-24/

Сураггүй алга болсон гэх мэдээллийн материалд үзлэг хийсэн тэмдэглэл,  /1-р хх-37-38/,

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, /1-р хх-66-67/,

Шүүгдэгч Г.Эрдэнэбатын иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-193/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх болон шийтгэх тогтоолын хуулбар, ялтныг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллах тухай шүүгчийн захирамжийн хуулбар, /1-р хх-194, 198-206/,

Оршуулгын зардал /1-р хх-208-212/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

НЭГ: Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн талаар.

Прокуророос шүүгдэгч Г.Эрдэнэбатыг 2016 оны 01 дүгээр сард давтан үйлдлээр, ялтай байх хугацаандаа иргэн Ж.Нэмэхжаргалын зүүж явсан алтан ээмэг, монетон бөгж, самсунг эс-2 маркийн гар утас зэргийг дээрэмдэж нийт 1.130.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан гэрч С.Цэнд-Аюушийн “2016 оны 01 дүгээр сард охин маань шөнө 24 цагийн үед орж ирээд ... би нэг машинтай хүнтэй танилцсан, ...Тэгээд шинэ замд байх 6 давхар ягаан тоосгон байшинд миний алтан бөгж болон монетон бөгж, гар утас, монетон хос ээмгийг дээрэмдсэн гэж хэлэхээр нь би цагдаад мэдэгдэе гэтэл тэр хүн шоронгоор явсан аймаар хүн байна. Цагдаад хэлэх юм бол ээж, дүү нартай чинь ална гэсэн. Дүү нарт битгий хэлээрэй гээд байсан юм.”                 /2-р хх-11/, гэрч Ж.Зэндмаагийн “...Шинэзамд нэг гуталчин гэх залуутай танилцсан бүтэлгүй муу хүнтэй танилцсан юм шиг байна хамаг ээмэг бөгж утсаа дээрэмдүүлчихлээ.” гэж мэдүүлдэг боловч /2-р хх-44-46/ хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар дээрх гэмт хэрэг нь тогтоогдоогүй байх бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан “нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч ...яллагдагч гэмт хэрэгт үйлдэхэд оролцсон болох нь нь нотлогдоогүй  байвал.” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Түүнчлэн прокуророос Г.Эрдэнэбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байх бөгөөд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж үзлээ.

Учир нь: Биеэ хамгаалж чадахгүй хүн гэдэгт “...хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй этгээд хамаардаг бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 480 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “талийгаач Ж.Нэмэхжаргалын цусанд 0.8 промилли спиртийн зүйл илэрсэн байна. Энэ нь согтолтын хөнгөн зэргийн үзүүлэлтэнд хамаарна.” гэсэн дүгнэлтийг гаргасан байх тул Г.Эрдэнэбатыг “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” гэж ял хүндрүүлж зүйлчилсэн хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй банйа.

ХОЁР: Шүүгдэгч Г.Эрдэнэбат нь ялтай байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ давтан үйлдлээр 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашаантын 19 дүгээр гудамжны 10 тоот, өөрийн амьдарч ажиллуулж байсан гутал засварын газарт иргэн Ж.Нэмэхжаргалтай анусаар бэлгийн харьцаанд орж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэг үйлдсэн болох нь,

шинжээч Б.Долгормаагийн “…Нэмэхжаргалын биед учирсан гэмтлүүдийн 1 шүдний хугарал, дух уруулын шарх, зүүн нүдний зовхины цус хуралт, хошногоны амсарын цус хуралт, шарх зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаачийн хүзүү хоолойд амьддаа үүсгэгдсэн дарагдлын ором нь хүзүүний бүх түвшинд бусад баруун, зүүн тал, урд хэсэгтээ жигд бус үүссэн байсан. Тиймээс урдаас арагш чиглэлтэй татах эсхүл дарсан байх         боломжтой. Хохирогч босоо байрлалтай байсан тохиолдолд хохирогчийн ар нурууруу тодорхой хэмжээний талбайтай зүйлээр эвх үед үүсэх боломжтой. (хохирогч, холбогдогчийн өндөр ойролцоо тохиолдолд)...” /1-р хх-106-107/,

“...Нэмэхжаргалын хошногоны амсарт үүссэн гэмтэл нь эрэгтэй бэлэг эрхтэнээр үүссэн байх боломжтой. Учир нь Нэмэхжаргалын хошногоны амсраас авсан арчдас наалдац дээр үрийн шингэн эр бэлгийн эс илэрсэн байдаг. Иймээс боломжтой гэж үзэж байна.” гэсэн мэдүүлгүүд /2-р хх-43/,

Шинжээчийн 480 дугаартай дүгнэлт “Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр шүдний хугарал, дух уруулын шарх, зүүн нүдний зовхи, уруул, баруун бугалга , баруун суга, баруун хөх, баруун, зүүн гуяны цус хуралт, хошногоны амсарын цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь нас барахаас өмнө үүссэн шинэ гэмтэл байна. Баруун бугалганы цус хуралт гэмтэл нь хуучин гэмтэл байна. Зүүн өвдөгний зулгаралт гэмтэл нь талийгаачийг нас барснаас хойш үүссэн гэмтэл байна. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. ...Талийгаачийн анусны арчдас наалдац дээр үрийн шингэн эр бэлгийн эс илэрсэн.” гэх дүгнэлт, /хх-111/, шинжээчийн 2143 дугаартай дүгнэлт: “Ж.Нэмэхжаргалын гэх анусны арчдас наалдац дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илэрсэн. ДНХ харьцуулах шинжилгээ хийх боломжтой…” гэх дүгнэлт.” /хх-112/, 2221 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Ж.Нэмэхжаргалын шулуун гэдэснээс авсан гэх арчдаснаас эр бэлгийн эс илэрсэн.” гэх дүгнэлт, хүснэгт /1-р хх-121-122”, Цогцсоын гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, /1-р хх-18-24/, шүүгдэгч Г.Эрдэнэбатын урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан талаар таслан шийдвэрлэх болон шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-198-206/ болон шүүгдэгч Г.Эрдэнэбат нь шүүхийн хэлэлцүүлэгт талийгаачтай анусаар бэлгийн харьцаанд орж байснаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,

ГУРАВ: Дээрх гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, иргэн Ж.Нэмэхжаргалыг гутлын үдээсээр боомилж, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мягмарсүрэнгийн “...2016.02.26-ны өдөр манай талийгаач эгч Нэмэхжаргал ажилдаа явлаа гээд гарсан. Тэгээд орой 19 цагийн орчим ээж рүү утсаар яриад л намайг хүлээлгүй унтаж байгаарай гэж хэлсэн байсан... ээжээс ямар ямар хүмүүстэй найзалж нөхөрлөдөг юм бэ? гэхэд Эрдэнэбат гэдэг залуутай танилцсан гэж байсан. ...бид нар ороод өөрөөс чинь өөр хүнтэй уулздаггүй, таньтай уулзах гэж байсан байна гэж хэлэхэд надтай утсаар ярьсан, ирж уулзаагүй гэхээр нь та утсаа өгч байгаач гэж хэлээд утсыг нь аваад үзтэл 2016.02.26-ны өдрийн 22 цагт эгчийн утаснаас Эрдэнэбатын утас руу залгасан дуудлага хадгалагдсан байхаар нь би цохилдуулах санаатай 2016.02.26-ны орой 22 цаг өнгөрч байхад танай гутал засвар руу орж байхыг нь харсан хүн байна гэсэн чинь Эрдэнэбат өө тийм надруу залгачихаад ирсэн, тэгээд найзуудтайгаа амралтанд явах гэж байна нөгөө гутлаа авч ирж өгнө шүү гэж хэлээд гарсан тухайн үедээ бөмбөгөр комби маягийн машинтай явж байсан би машиных нь дугаарыг хараагүй гэж хэлсэн. ...бид нар ярьж байгаад 5 давхар

байранд ажиглалт хийе гэж шийдсэн. ...орой 17 цаг 05 минутын 86-тай дугаараас надруу залгаад би та нарын хайгаад байсан Эрдэнэбатын ах Сэлэнгээ байна, манай дүү гутал засварын газар дотроо хүн алчихсан юм шиг байна, чи хүрээд ирэхүү гэхээр нь та цагдаад мэдэгдсэн үү гэхэд үгүй хоёулаа уулзая гэхээр нь би очлоо гэж хэлчихээд Эрдэнэбаатар ахмад руу утсаар яриад болсон явдлыг хэлэхэд би 100 айлд явж байна, чи намайг орохоос өмнө уулзаж болохгүй шүү хоёулаа хамт уулзая гэсэн. /1-р хх-76/,

гэрч Ж.Буян-Өлзийгийн “2016 оны 02 дугаар сарын 26-ны өглөө манай эгч Ж.Нэмэхжаргал ажилдаа яваад түүнээс хойш сураггүй алга болсон. Эгчийн найз Лхамаа гэдэг хүнээс нь хэнтэй нийлдэг талаар асуухад шинэ замын хажууд байрлах гуталчин залуутай уулздаг гэж надад хэлсэн. Би тэр гуталчин дээр очоод эгчийн талаар асуухад 4-5 хоногийн өмнө утсаар ярьж байсан гэж хэлсэн. Тэгээд 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр би эрэгтэй дүү Мягмарсүрэн, хүргэн ах Баясгалан нарын хамт гуталчин дээр очоод утсыг нь аваад харсан чинь 2016 оны 02 дугаар сарын 26-ны орой 22 цагт манай эгч залгасан байсан. Тэгэхээр нь чам дээр манай эгч ирээд явсныг нь хүн харсан байна гэсэн чинь “өө тийм нэг саарал өнгийн тэрэгтэй ирээд явсан” гэж надад хэлсэн. ...Би цагдаатай хамт гуталчин дээр очиход хаалгаа хаагаад гараад явсан байсан. Утсаар ярихад Офицер дээр явж байна гэхээр нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс дээр хүрээд ир гэхэд “за за би очлоо” гэсэн. Маргааш нь цагдаа дээр очиход Эрдэнэбат нь ирээгүй байсан бөгөөд утас руу нь залгахад салгаастай байсан. ...2016 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 16 цаг өнгөрч байсан гуталчин Эрдэнэбатын ах Сэлэнгэ нь манай дүү Мягмарсүрэн рүү залгаад “манай дүү Эрдэнэбат над руу залгаад би хүн алаад хойд талд хийсэн байгаа шүү” гэж хэлээд утсаа салгачихлаа. Энэ болох оо байлаа, та нар хүрээд ирэх үү гэсэн.” гэх мэдүүлэг, /1-р хх-73/, гэрч Ц.Батнасангийн “...Нэмэхжаргалын дүү Мягмарсүрэнгийн гар утас 17 цагийн орчим дуугарсан, тэгээд Мягмарсүрэн утсаа аваад ярьтал Эрдэнэбатын ах нь байна гээд нэг эрэгтэй хүн яриад “манай дүү ажлынхаа өрөөн дотор хүн алаад хаячихлаа” гэж байна, би өөрөө ажлынх нь газар луу алхаад очиж байна” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг, /1-р хх-75/, гэрч Г.Сэлэнгийн “…12-13 цагийн хооронд байх дахиж залгаад би хүн алаад хойд талын өрөөнд хийчихсэн, давхар өрөөний түлхүүр оёдлын машин дээр байгаа шүү гэж хэлээд утсаа тасалсан. ...би өөрийн ах Батдэлгэрлүү яриад Эрдэнэбат хүн алчихсан гэж утсаар хэллээ гэж хэлсэн чинь наадах чинь урд нь шоронд орж байсан хүн алчихсан байж магадгүй шүү гэсэн. Эрдэнэбат архи уугаагүй үедээ зүгээр байдаг боловч архи уухаараа маш догшин ширүүн зантай, мэдрэл муутай, галзуу хүн шиг болчихдог...” гэх мэдүүлэг /1-р хх-100-103/,

шинжээч Б.Долгормаагийн “…Нэмэхжаргалын биед учирсан гэмтлүүдийн 1 шүдний хугарал, дух уруулын шарх, зүүн нүдний зовхины цус хуралт, хошногоны амсарын цус хуралт, шарх зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаачийн хүзүү хоолойд амьддаа үүсгэгдсэн дарагдлын ором нь хүзүүний бүх түвшинд бусад баруун, зүүн тал, урд хэсэгтээ жигд бус үүссэн байсан. Тиймээс урдаас арагш чиглэлтэй татах эсхүл дарсан байх боломжтой. Хохирогч босоо байрлалтай байсан тохиолдолд хохирогчийн ар нурууруу тодорхой хэмжээний талбайтай зүйлээр эвх үед үүсэх боломжтой.

(хохирогч, холбогдогчийн өндөр ойролцоо тохиолдолд)...” /1-р хх-106-107/, “...Нэмэхжаргалын хошногоны амсарт үүссэн гэмтэл нь эрэгтэй бэлэг эрхтэнээр үүссэн байх боломжтой. Учир нь Нэмэхжаргалын хошногоны амсраас авсан арчдас наалдац дээр үрийн шингэн эр бэлгийн эс илэрсэн байдаг. Иймээс боломжтой гэж үзэж байна.” гэсэн мэдүүлгүүд /2-р хх-43/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 480 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.2.4. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр шүдний хугарал, дух уруулын шарх, зүүн нүдний зовхи, уруул, баруун бугалга , баруун суга, баруун хөх, баруун, зүүн гуяны цус хуралт, хошногоны амсарын цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь нас барахаас өмнө үүссэн шинэ гэмтэл байна. Баруун бугалганы цус хуралт гэмтэл нь хуучин гэмтэл байна. Зүүн өвдөгний зулгаралт гэмтэл нь талийгаачийг нас барснаас хойш үүссэн гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 5.6. Талийгаачийн цусанд 0.8 промилли спиртийн зүйл илэрсэн байна. Энэ нь согтолтын хөнгөн зэргийн үзүүлэлтэнд хамаарна. 7. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 8. Талийгаач В бүлгийн /III/ цустай байна. 9.10. Талийгаачийн үтрээний арчдас, наалдац дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй. Талийгаачийн анусны арчдас наалдац дээр үрийн шингэн эр бэлгийн эс илэрсэн. ДНХ шинжилгээ хийх боломжтой. 11.12. Талийгаач жирэмсэн биш байна. 13. Талийгаачийн нас барсан цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. 14. Талийгаачийн хүзүү гаднаас уяа гогцоогоор дарагдсаны улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ…” /хх-111/, 2143, 2221 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-121-122/, 1732 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-151/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд: /1-р хх-4-17, 25-29/,

цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, /1-р хх-18-24/

сураггүй алга болсон гэх мэдээллийн материалд үзлэг хийсэн тэмдэглэл,   /1-р хх-37-38/,

эд мөрийн баримтаар тооцох тогтоол, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, /1-р хх-66-67/,

урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх болон шийтгэх тогтоолын хуулбар, ялтныг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллах тухай шүүгчийн захирамжийн хуулбар, /1-р хх-194, 198-206/ болон шүүгдэгч Г.Эрдэнэбатын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч Г.Эрдэнэбатад Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.6, 91.2.12, 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Г.Эрдэнэбатыг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд авч үзэв.

Шүүгдэгч Г.Эрдэнэбат нь Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.4, 125 дугаар зүйлийн 125.2, 147 дугаар зүйлийн 147.1, 109 дүгээр зүйлийн 109.2.5-д зааснаар нийт 10 жилийн хорих шийтгүүлж, Сум дундын 18 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 124 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил, 4 сарын 6 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэг “урьд нь хүнд …гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж байхдаа буюу эдэлсний дараа дахин онц хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн этгээд”-ийг онц аюултай гэмт хэрэгтэнд тооцно” гэснийг үндэслэн шүүгдэгч Г.Эрдэнэбатыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар онцгой дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх,

түүнчлэн шүүгдэгч Г.Эрдэнэбатын үйлдсэн хэргийн шинж чанар, хувийн байдал болон урьд 2 удаагийн ял шийтгэлтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.11 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулах хорих ялын заримыг гянданд эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Г.Эрдэнэбат нь 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон нийт 198 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мягмарсүрэн нь оршуулгын зардалд нийт 60.086.908 төгрөгийг нэхэмжилсэн ба үүнээс 54.492.473 /тавин дөрвөн сая дөрвөн зуун ерэн хоёр мянга дөрвөн зуун далан гурав/ төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэрэгсэхгүй болгож, шаардлага хангасан баримтыг үндэслэж гэм хорын хохирол болох нийт  5.594.435 /таван сая таван зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуун гучин тав/ төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мягмарсүрэнд олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардалыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Шинэчимэгийн “...талийгаач Нэмэхжаргал нь өөрийн ажиллаж байсан Төрийн банкнаасаа 2015.05.29-ний өдөр цалингийн зээл 8.400.000 төгрөгийн зээл авсан байсан... cap болгон 2 удаагийн төлөлт хийгдэж 2016.02.26-ны байдлаар 6.621.043 төгрөг 50 мөнгөний зээлийн үлдэгдэлтэй байсан. Манай ажлын зүгээс ар гэрт нь тус нэмэр болог гэж бодон түүний зээлийг өөрсдөөсөө төлж барагдуулсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн 6.621.043 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг гутлын цахилгаан, гурилын шуудай зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 1 ширхэг Си-Ди-г энэ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 291, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Гомбын Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар,

мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Боржигон овогт Гомбын Эрдэнэбатыг ялтай байхдаа давтан үйлдлээр бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан,

согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Г.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 7 /долоо/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,

мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.6, 91.2.12 дахь хэсгүүдэд зааснаар 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх зааснаар Г.Эрдэнэбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 7 /долоо/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялын зарим болох 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.6, 91.2.12 дахь хэсгүүдэд зааснаар оногдуулсан 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих хүнд ялд нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 25 /хорин тав/ жилийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Г.Эрдэнэбатыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.11, 52.7 дахь хэсэгт зааснаар Г.Эрдэнэбатад оногдуулсан 25 /хорин тав/ жилийн эхний 5 /тав/. жилийн хорих ялыг гянданд, үлдэх 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Г.Эрдэнэбатын цагдан хоригдсон 198 /нэг зуун ерэн найм/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг гутлын цахилгаан, гурилын шуудай зэргийг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

- 1 ширхэг Си-Ди-г энэ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгүүдэд зааснаар Г.Эрдэнэбатаас 5.594.435 /таван сая таван зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуун гучин тав/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мягмарсүрэнд олгосугай.

10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мягмарсүрэн нь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан үлдэх хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

11. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Эрдэнэбат урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

12. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

13. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Эрдэнэбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ИДЭР

 

        ШҮҮГЧИД                                             С.ОЮУНЧИМЭГ

 

                                                                                                     Ү.ТҮМЭНЖАРГАЛ