Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 205/ШЦТ/2017

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

- Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

- Улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ю.Батсүх,

  • Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа,
  • шүүгдэгч Ө.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Ө.Бхэд холбогдох Эрүүгийн 201719000385 тоот хэргийг 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ө.Б нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын 2-р баг байшинт гэх газарт 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр иргэн Г.Батсүхийг зодож биемахбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                           

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ө.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэрэг бүртгэлтийн шатанд үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хохирогч Г.Батсүхийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “...Төв аймгийн Мөнгөнморьт сумын “Аягын өвөр” гэх газар багийн иргэдийн нийтийн хурал 2017 оны 05 сарын 14-ний өдрийн 15 цагийн үед болсон юм би хурал дээр суугаад халууцаад байхаар нь багийн байрнаас гартал санал асуулга бөглөөдөх гээд хуудас надад газрын даамал Отгонтуяа өгсөн. Би асуулгын хуудсыг бөглөөд сууж байтал Буяннэмэх гэдэг залуу над дээр ирээд чи манай өвөлжөөн дээр яагаад малаа хариулаад байгаа юм бэ гээд уурлаад байхаар нь би таны толгойтой үсийг  чинь идээ юу гэж хэлтэл Буяннэмэх гэдэг залуу миний зүүн хацар луу нэг удаа алгадаж аваад заамдаж аваад миний зүүн нүд рүү өшиглөж зодсон. Би өөдөөс нь эсэргүүцэл үзүүлээгүй тэгтэл цагдаа Нямдорж хажууд ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд бид хоёр тийшээ салаад явсан..” гэх мэдүүлэг /хх-9 тал/,

 

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №292 тоот дүгнэлтэнд

-   Г.Батсүхийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, зүүн алимны салст, баруун чихний дэлбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

- Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-13 тал/,

 

  • Эвлэрлийн гэрээ /хх-20 тал/,
  • Төв аймгийн Мөнгөнморьт сумын байдлаг багийн засаг даргын тодорхойлолт /хх-21 тал/,

 

  • шүүгдэгч Ө.Бийг 2017 оны 06 дугаар сарын 20ы өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-17 тал/, 2017 оны 06 дугаар сарын 20ы өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх- 19 тал/,

 

  • Шүүгдэгч Ө.Бийн ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад “үгүй” гэх лавлагаа /хх-24-26 тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ө.Б Төв аймгийн Мөнгөнморьт сумын 2-р баг байшинт гэх газарт 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр иргэн Г.Батсүхийг зодож биемахбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.БатсүхийнТөв аймгийн Мөнгөнморьт сумын “Аягын өвөр” гэх газар багийн иргэдийн нийтийн хурал 2017 оны 05 сарын 14-ний өдрийн 15 цагийн үед болсон юм би хурал дээр суугаад халууцаад байхаар нь багийн байрнаас гартал санал асуулга бөглөөдөх гээд хуудас надад газрын даамал Отгонтуяа өгсөн. Би асуулгын хуудсыг бөглөөд сууж байтал Буяннэмэх гэдэг залуу над дээр ирээд чи манай өвөлжөөн дээр яагаад малаа хариулаад байгаа юм бэ гээд уурлаад байхаар нь би таны толгойтой үсийг  чинь идээ юу гэж хэлтэл Буяннэмэх гэдэг залуу миний зүүн хацар луу нэг удаа алгадаж аваад заамдаж аваад миний зүүн нүд рүү өшиглөж зодсон. Би өөдөөс нь эсэргүүцэл үзүүлээгүй тэгтэл цагдаа Нямдорж хажууд ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд бид хоёр тийшээ салаад явсангэх мэдүүлэг, шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №292 тоот “Г.Батсүхийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, зүүн алимны салст, баруун чихний дэлбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт, шүүгдэгч Ө.Бийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн болон шүүхийн шатанд хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ө.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсний заасны дагуу шүүхийн шатанд хохирогч Г.Батсүх нь шүүгдэгч Ө.Бтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Г.Батсүх нь 200.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүгдэгч Ө.Б нь нөхөн төлсөн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын хохирлын асуудал байхгүй байна.

 

Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

Шүүгдэгч Ө.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар болон иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 295, 296, 297.1.1-1 4, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ө.Бхийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Батсүх нь шүүгдэгч Ө.Бтэй сайн дураараа эвлэрсэн байх тул Ө.Бэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Ө.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

4. Ө.Бэд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

  5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан. хохирогч. тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Ө.Бэд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ю.ЭНХМАА