| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2020/0140/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/152 |
| Огноо | 2022-12-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | 166/2020/0140/Э |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 2020/ШЦТ/152
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2020/0140/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхзул,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,
Хохирогч Б.Б.Д-,
Шүүгдэгч У.У.Х- /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт У.Х-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2018000000147 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, У.Х- төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, охины хамт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч У.У.Х- нь 2020 оны 03 дугаар сарын 15-ны орой 22 цагийн орчим хамтран амьдрагч Б.Б.Д-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
-Шүүгдэгч У.У.Х-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…гэм буруугийн асуудал дээр маргаан байхгүй, ёс зүйгүй үйлдэл гаргасандаа гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Хохирогч Б.Б.Д-ий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Эвлэрээд одоо хамт амьдарч байгаа.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 2-4/,
-Гэрч Р.У- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 15-ны орой 22 цагийн орчим гэртээ амрах гээд хэвтэж байтал манай эхнэр Э- гар утас руу манай бага хүү У.Х- залгаад манай эхнэр Б.Д- агсам тавиад надад дийлдэхгүй байна гэж ярихаар нь би гэрээсээ гараад явж байх замдаа манай бэр Б.Д-ий аав руу залгаад дуудчихаад У.Х-ын гэрт очиход У.Х-, Б.Д- хоёр гэр орноо ундуй сундуй болгочихсон хоорондоо зодоон хийсэн байдалтай хоёулаа нэлээн халамцуу байж байсан. Тэгээд би У.Х-аас чи яагаад эхнэрээ зодоод байгаа юм бэ? гэж асуухад манай эхнэр Б.Д- найзтайгаа хамт пиво уугаад сууж байсан, тэгснээ намайг гэрээс хөөж туугаад, цохиж нүдээд байхаар нь зөрүүлээд цохичихсон гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10/,
-Гэрч Я.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гэртээ байхад миний гар утас руу худ Э- залгаад У.Х-, Б.Д- хоёр хоорондоо зодолдоод байна гэнэ, хүрээд ирээч гэхээр нь гэрээсээ гараад У.Х-ын гэрт дүү О- хамт очиход манай худ У-, Б.Д-, У.Х- гурав байсан. Б.Д- том өрөөндөө уйлаад зогсож байсан ба хоёр нүд нь хөхөрчихсөн, зүүн чихнээс нь цус гарчихсан, дээд уруулаас нь цус гарчихсан зодуулсан байдалтай байсан. Тэгэхээр нь Б.Д-өөс юу болсон талаар асуухад У.Х- намайг зодсон гээд уйлаад байхаар нь хувцсыг нь өмсүүлээд гэрээс нь авч гараад өөрийнхөө машинд суулгаад үзүүлэх гээд явж байтал Дархан сумын 16 дугаар баг 39 дүгээр байрны хажуугаар эргэх үйлдэл хийхэд машины зүүн талын арын хаалга онгойх шиг болохоор нь эргээд хартал Б.Д- машины хаалгыг өөрөө онгойлгоод машинаас үсэрчихсэн. Тэгээд би машинаа зогсоогоод буугаад хартал зам дээр Б.Д- хажуу талаараа хэвтэж байхаар нь дүү Отгоотойгоо өргөөд машиндаа суулгаад эмнэлэг оруулж үзүүлсэн. Тэгэхэд Б.Д- машинаас унахдаа зүүн тохой, зүүн ташаа, зүүн хавирга хэсэгтээ зулгаралт гэмтэл авсан байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13/,
-Гэрч Я.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр манай ах Б- рүү худууд нь залгаад У.Х-, Б.Д- хоёр хоорондоо зодолдоод байна гэж ярихаар нь Б- ах бид хоёр У.Х-ын гэрт очиход У.Х-, У.Х-ын аав У-, Ба-- ахын охин Б.Д- нар хамт байсан. Тэгээд бид хоёр юу болсон талаар асуухад У.Х- намайг зодсон гээд уйлаад байсан. Тухайн үед Б.Д-ий нүүр нь хавдаад хөхөрчихсөн, зүүн чихнээс нь цус гарчихсан байсан. Тэгээд Б.Д-ийг аваад гарах гэхэд У.Х- манай ах Б- рүү та нар хүний олон хүнээ барихгүй намайг зодвол зод гээд дайраад байсан. Тэгэхээр нь бид хоёр Б.Д-ийг аваад гэрээс нь гараад ахын машинд суулгаад ах машинаа бариад машины арын суудал дээр Б.Д- бид хоёр суугаад эмнэлэг орж Б.Д-ийг үзүүлэх гээд явсан. Тэгэхэд Б.Д-, У.Х- миний гэдсэн дээр дэвсээд хүүхдийг минь алчих шиг боллоо гээд уйлаад амьд явах хүсэл алга байна гээд уйлж байснаа явж байсан машинаас өөрөө хаалга онгойлгоод үсэрчихсэн. Тэгэхэд ах машинаа зогсоогоод бид хоёр машинаас буугаад хартал Б.Д- зүүн хажуугаараа асфальтан зам дээр хэвтэж байсан. Тэгэхээр нь бид хоёр өргөөд машиндаа суулгаад эмнэлэг орж үзүүлэхэд машинаас унахдаа зүүн талынх нь хавирга хэсэг, зүүн гарын тохой, зүүн хөлний өвдөг, зүүн ташаа хэсэгт нь тус тус зулгаралт үүссэн байсан. Харин У.Х-д зодуулаад чих, нүүр, толгойндоо гэмтэл авсан гэж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15/,
-Б.Б.Д-ий биед тархи доргилт, баруун чихний хэнгэргэн хальсны цоорхой, нүүр, хүзүү хоолойны зөөлөн эдийн цус хуралт, зүүн чихний дэлэнгийн зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Б.Б.Д-ий биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 253 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 17-18/,
-Хохирогч Б.Б.Д-ий эмнэлгийн тусламж үзүүлсэн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 19-20/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг У.Х-ттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд У.Х-ттай гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч У.У.Х- нь 2020 оны 03 дугаар сарын 15-ны орой 22 цагийн орчим тоот гэртээ хамтран амьдрагч Б.Б.Д-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрх чөлөөнд нь халдан эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун чихний хэнгэргэн хальсны цоорхой, нүүр, хүзүү хоолойны зөөлөн эдийн цус хуралт, зүүн чихний дэлэнгийн зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 253 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 17-18/ нотлогдож байна.
Шүүгдэгч У.У.Х-, хохирогч Б.Б.Д- нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3-р зүйлд заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх ба шүүгдэгч У.У.Х- нь хувийн таарамжгүй харьцаанаас болж хохирогч Б.Б.Д-ийг зодож, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байна.
Иймд шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч У.У.Х-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хохирогч Б.Б.Д- нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч У.У.Х-ыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч У.У.Х- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч У.У.Х- нь бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заасан ба шүүхээс шүүгдэгч У.У.Х-д оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч У.У.Х- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч У.У.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-т заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч У-ын У.Х-ыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар У-ын У.Х-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч У.У.Х- нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч У.У.Х-д анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.У.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ