Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2020/ШЦТ/18

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Боржигон овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Мянган дархан овогт Чулуунбаатарын Алтанзул Улсын яллагч ******* овогт *******н Шүүгдэгч овогт *******ийн ******* овогт *******ий******* Хохирогч овогт овогт ийн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорooс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******, Б.******* нарт холбогдох 1923001850116 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 02-ны өдөр аймгийн суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4 эхнэр, хүүхэд, хадам ээжийн хамт Завхан аймгийн сумын баг ийн тоотод оршин суудаг, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/153 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ийн ******* /Регистрийн дугаар: *******/

Монгол Улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хүнд машин механизмийн засварчин мэргэжилтэй, ам бүл 4, аав, ээж, ахын хамт Завхан аймгийн сумын багийн ийн тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ийн ******* /Регистрийн дугаар: *******/

Шүүгдэгч А.*******, Б.******* нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 26- ны шөнө 02 цагийн орчимд Завхан аймгийн сумын багийн нутагт байрлах “” ХХК-ны үйлчилгээ явуулах зориулалттай байрны цонхыг хагалан нэвтрэн орж, Dell маркийн компьютерийн процессер, хяналтын камерийн хард диск, ширээний шургуулганаас бэлэн 524.000 төгрөг хулгайлсан, мөн бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 21-ний шөнө 23 цагийн орчимд Завхан аймгийн сумын багийн тээвэрчдийн хэсгийн “” дэлгүүрийн урд зогсоолд байсан иргэн Г.*******ын ЗАН улсын дугаартай Верна маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын хойд түгжээгүй хаалгаар орж баруун талын суудлын урд хайрцаганд байсан 6 ширхэг шинэ цагийн дунд гарын мөнгөн аягыг нууц далд аргаар авсан буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч овогт *******ийн *******, овогт *******ийн ******* нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 26-ны шөнө 02 цагийн орчимд Завхан аймгийн сумын багийн нутагт байрлах “” ХХКны авто засварын газрын /цаашид авто завсарын газар гэнэ/ үйлчилгээ явуулдаг байрны цонхыг хагалан нэвтрэн орж, Dell маркийн компьютерийн процессер, хяналтын камерийн хард диск, ширээний шургуулганаас бэлэн 524.000 төгрөг хулгайлсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Хохирогч С.гийн “...2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 09 цагийн орчим ...Манай “Их Хурд” авто засварын менежер над руу утсаар яриад манай засварын газрын цонхыг хагалан орж эд зүйлс хулгай хийсэн талаар надад хэлсэн. ...Тухайн үед манай засварын газарт байсан DELL брэндийн компьютерийн хар өнгийн процессер, хяналтын камер бичлэг хадгалдаг санах ой буюу /DVDR/ хард диск, ширээний шургуулганы нүдэнд 524430 төгрөг байсан байхгүй болсон байсан... Нийт 1108500 төгрөг байх ёстой байснаас мөнгөний машинаар карт уншуулсан, мобайл банкаар данс руу орсон 584070 төгрөг хасагдаад 524430 төгрөг бэлнээр алга болсон байсан... Одоо үлдэгдэл 204430 төгрөг мөн цонхны шилний мөнгө 100000 төгрөг нийт 304.430 төгрөгний хохирол барагдуулаагүй үлдсэн байгаа... ” гэсэн мэдүүлгээр, 2019 оны 10 дугаар сарын 26-ны өглөө ажилдаа ирэхэд нь тус засварын газрын цонхны шилийг хагалж орон компьютерийн процессер, хард диск, орлогын мөнгийг хулгайлсан байсан талаар мэдүүлсэн гэрч Д.гийн “...Би Завхан аймгийн сумын багийн нутагт байрлах “” авто сервист менежирээр ажилладаг юм. Би ...2019 оны 10 дугаар сарын 26-ны өглөө 09 цаг 24 минут болж байхад... ажил дээрээ ирсэн. Миний суудаг өрөөний гадна талын цонх хагарсан... байсан... манай өрөөнөөс ажлын компьютерийн процессер, дотор камерний дүрс бичлэг хадгалдаг процессер, ... ширээний шургуулга дотор байсан бэлэн мөнгө 524.000 төгрөг тус тус алга... байсан...” гэсэн мэдүүлгээр, авто засварын газрын цонхыг хагалсан байсан талаар мэдүүлсэн гэрч Х.гийн “...2019 оны 10 дугаар сарын 26-ны өглөө 05 цаг өнгөрч байхад галлагаан дээр буцаж ирж галлагаагаа хийж байгаад “” сервисийн урд талаар тойроод шалгасан ...хамгийн зүүн талын захын цонхны шилийг нэвт хагалаад шилийг нь аваад хана түшүүлээд тавьчихсан байсан...” гэсэн мэдүүлгээр болон хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, авто засварын газрын байрны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийн “...2019 оны 10 дугаар сарын 26-ны 02 цаг 48 минутад өндөр нам 2 ...эрэгтэй хүн орж, өндөр махлаг эрэгтэй нь ...ширээний шургуулга хөшиж онгойлгон эд зүйлс ...гаргаж авч байгааг, жижигхэн намхан биетэй эрэгтэй нь дэлгэцийн цаад талд байх камерийн бичлэг, хард дискийг авч байгааг харуулав...“ гэсэн хэсгээр, Тухайн эд зүйлсийг хулгайлж авсан талаараа мэдүүлсэн шүүгдэгч Б.*******ын “...машинаа гийн цэцэрлэгт хүрээлэнгийн ард харанхуйд тавьчихаад ...бид хоёр авто сервис рүү явсан. ...тэгээд ...цонхны шилээс би татаад Б.******* дорцовоор хөшсөн цонхны шил хагарсан... би тэр шилийг томоор нь авч хана түшүүлж тавьсан Б.******* машин ирж байна хурдан ор гэхээр нь би цонхоор түрүүлээд дотогшоо орсон. Тэгээд миний араас Б.******* орж ирээд бид хоёр тэнд байсан хоёр ширээний нүднүүдийг татаж үзсэн онгойхгүй байхаар нь нөгөө барьж явсан дугуйн дорцовоороо ширээний нүднүүдийг хөшиж онгойлгосон наад талын ширээний нүдэнд мөнгө байхаар нь би аваад тэгээд Б.******* тэнд байсан компьютерийн процессер болон ширээн дээр байсан хард дискийг хоёрыг салгаад авчихъя энэ камерын бичлэг нь гэсэн. Тэгээд процессер, хар диск хоёрыг аваад орж ирсэн цонхоороо бид хоёр гараад машин дээрээ ирсэн. .....Би Б.*******т авсан мөнгөнөөсөө 80.000 төгрөг тоолж өгөөд бусдыг нь би авсан... гэсэн мэдүүлгээр, түүний мэдүүлгийг баталж мэдүүлсэн шүүгдэгч Б.*******ийн мэдүүлгээр тус тус нотлогдож байна. Мөн Б.*******, Б.******* нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 21-ний шөнө 23 цагийн орчимд Завхан аймгийн сумын багийн нутаг ийн хэсэгт байрлах “” дэлгүүрийн урд зогсоолд байсан иргэн Г.*******ын ЗАН улсын дугаартай Верна маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд талын түгжээгүй хаалгаар орж баруун талын суудлын урд хайрцагт байсан 6 ширхэг шинэ цагийн дунд гарын мөнгөн аягыг нууц далд аргаар авсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хохирогч А.ийн “...2019 оны 12 дугаар сарын 21-ний ...23 цагийн орчим баг, тээвэрчдийн хэсэгт ахынд ирж хоносон хонохдоо машиныг цоожлоод дэлгүүрийн үүдэнд тавьсан. Тэгээд маргааш өглөө нь машинаа асаах гэтэл машины цоожнууд нь онгойсон байдалтай байсан. Тэгэхээр нь машин дотор байсан зүйлээ шалгасан урд хайрцаг дотор байсан зүйлээ шалгасан. Урд хайрцаг дотор байсан 6 ширхэг шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга ...алдагдсан. ...” гэсэн мэдүүлгээр, Барьцаалдан зээлдүүлэх газрын ажилтанд 6 ширхэг мөнгөн аяга барьцаанд тавих гэж ирвэл мэдэгдээрэй гэж хэлсэн талаараа мэдүүлсэн гэрч Д.ын “...Манайх 6 ширхэг мөнгөн аягаа хулгайд алдчихсан. Тэгээд би алга болсон өдрийн маргааш гадуур явж ломбардуудаар орж худалдагч нарт 6 ширхэг мөнгөн аяга хүн тавихаар ирэх юм бол надад хэлээд өгөөч би аяга алдчихсан юм гэж хэлсэн байсан. Тэгсэн багийнийн худалдааны төвийн хажууд байдаг “” ломбарданд суудаг эмэгтэй над руу ярьж 6 ширхэг мөнгөн аяга барьсан залуу ороод ирсэн талаар хэлсэн. Тэгээд би ломбард дээр хүрээд ирсэн нэг өндөр залуу манай алга болсон 6 ширхэг мөнгөн аягыг барьчихсан зогсож байхаар нь цагдаад хэлсэн нэг цагдаа залуу ирээд аваад явсан...” гэсэн мэдүүлгээр, 6 ширхэг мөнгөн аягыг барьцаалдан зээлдүүлэх газар барьцаанд тавьж мөнгө зээлэхээр нэг өндөр залуу орж ирсэн гэж мэдүүлсэн гэрч М.ын “...Би 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн багийн нутагт байрлахийн худалдааны төвд байрлах “” ХХК-ны ломбарданд ажил дээрээ байж байсан нэг танихгүй эгч надтай уулзаад 6 ширхэг мөнгөн аяга хулгайд алдчихсан миний дүү 6 ширхэг мөнгөн аяга хүн ломбарданд тавих гээд ороод ирвэл надад хэлээдэхээрэй гээд утасныхаа дугаарыг үлдээсэн юм. Тэгээд би 2019 оны 12 дугаар сарын 23-ны өглөө ломбардан дээрээ ажлаа хийгээд сууж байсан 11 цаг өнгөрч байхад гаднаас нэг өндөр залуу орж ирээд 6 ширхэг мөнгөн аяга гаргаж ирээд ломбарданд тавих гэсэн тэгэхээр нь би нөгөө залууг мөнгө төгрөг гэж арга саам хийж байгаад нөгөө утсаа үлдээсэн эгч рүү залгаад 6 ширхэг мөнгөн аяга барьсан залуу ороод ирлээ гэсэн нөгөө эгч удалгүй хүрээд ирсэн. Тэгээд нөгөө залууг цагдаа аваад явсан... Өндөр махлаг 25-26 насны залуу байсан...” гэсэн мэдүүлгээр, Хохирогч А.ийн алдсан 6 ширхэг мөнгөн аягыг хулгайлж авсан талаар мэдүүлсэн шүүгдэгч Б.*******ын “...баазын “” дэлгүүрийн урд талд Г.*******ын байнга унаад байдаг Цагаан өнгийн верна маркийн ЗАН улсын дугаартай машин нь зогсож байхаар нь ...машины хаалгануудыг шалгасан жолооч талын хойд хаалга онгорхой байсан машин дотор ороод хойд суудлын урд талын хайрцгийг нь онгойлгосон тэрэн дотор 6 ширхэг мөнгөн аяга сул хийчихсэн байсан. Тэгэхээр нь би Б.*******т энэ яагаад мөнгөн аягануудаа машин дотроо хаячихдаг ямар тэнэг пяздаа бэ гэсэн. Тэгээд бид хоёр хоорондоо ярилцаж байгаад мөнгөн аягануудыг нь аваад явсан ...Тэгээд нэг дэх өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Б.******* бид хоёр мөнгөний хэрэг гараад нөгөө ын машинаас авсан 6 ширхэг мөнгөн аяганы 2 ширхэгийг нь ломбарданд тавьчихъя гээд би нөгөө аягануудыг цүнхэнд хийгээдийн “” ломбарданд орсон тэгээд нөгөө мөнгөн аяганаас Ломбардны хүнд үзүүлсэн. Нөгөө хүн байж бай гээд байж байтал гээд цагдаа Ломбарданд орж ирээд намайг юун мөнгөн аяганууд авч явж байгаа юм гээд нөгөө мөнгөн аягануудыг аваад намайг машиндаа суулгасан...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Б.*******ийн “...Тэгсэн Б.******* баруун талын суудлын урд талын хайрцагийг нь онгойлгосон тэрэн дотор 6 ширхэг мөнгөн аяга сул хийчихсэн байсан... Тэгээд бид хоёр ярилцаж байгаад мөнгөн аягануудыг аваад явсан... 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Б.******* бид хоёрт мөнгөний хэрэг гараад нөгөө *******ын машинаас авсан 6 ширхэг мөнгөн аяганы 2 ширхэгийг нь Ломбарданд тавьчихъя гээд Б.******* нөгөө аягануудыг цүнхэнд хийгээдийн “” ломбарданд орсон...” гэсэн мэдүүлгээр болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 6 ширхэг шинэ цагийн мөнгөн аягыг шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А. өөрийн мөнгөн аяга мөн болохыг баталж буцаан авах хүсэлт гаргасан байдлаар нотлогдож байна. Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогч С.д 2499900 төгрөгийн хохирол учирсан нь 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр, хохирогч А.д 900000 төгрөгийн хохирол учирсан нь 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Мөн шүүгдэгч нарын мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах баримтаар үнэлсэн болно. “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино. Шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь бүлэглэн Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж иргэн Г.*******ын өмчлөлийн машинд байсан А.ийн мөнгөн аягыг нууц далд аргаар авсан, авто засварын газрын үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд цонхны шилийг нь хагалж нэвтрэн орж эд зүйлийг нууц далд аргаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна. Шүүгдэгч нарын дээрх үйлдлийг Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн нь буруу байна. Учир нь нэг зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй хэд хэдэн удаагийн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл хэсэгт заасан хэд хэдэн шинжийг агуулсан бөгөөд тэдгээр нь объектив болон субъектив шинжээрээ нийтлэг байгаа тохиолдолд хүндрүүлэх бүрэлдэхүүнээр нь зүйлчлэх нь зүйтэй. Ийнхүү Б.*******, Б.******* нарын үйлдлийг Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэх нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч Б.*******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгай хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Хохирогч А.ийн алдсан 6 ширхэг мөнгөн аяга биет байдлаар эд мөрийн баримтад тооцогдон хураагдаж ирсэн, хохирогч мөнгөн аягаа буцаан авах хүсэлт гаргасан учир шүүгдэгч нарыг хохирогч А.д төлөх төлбөргүй гэж үзлээ. А. шүүх хуралдаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дуудагдах үед ирсэн зардал 80000 төгрөгийг нэхэмжилнэ гэж мэдүүлж байгаа ч энэ талаар ямар нэгэн баримтгүй учир шүүгдэгч нараас гаргуулах боломжгүй байна. Шүүгдэгч нар авто засварын газраас хулгайлсан Dell маркийн компьютерийн процессер, хяналтын камерийн хард дискийг хохирогчид хүлээлгэж өгсөн нь хохирогч С.гийн мэдүүлгээр тогтоогдож байна. Б.*******, Б.******* нар нь авто засварын газраас бэлэн мөнгө 180000 төгрөг хулгайлсан гэж мэдүүлж байгаа боловч тухайн үед 524000 төгрөг байсан гэдэг нь тус засварын газрын орлого зарлагын баримт, гэрч Д.гийн мэдүүлгээр тогтоогдож байх тул тэднээр хулгайлж авсан 524000 төгрөгийг, авто засварын газрын цонхыг шиллэхэд гарсан зардал 100000 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулж төлүүлэх үндэстэй байна. Үүнээс шүүгдэгч Б.******* 320000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ. Б.*******ээс 304000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.******* нь хохирол болох 304000 төгрөгийг нөхөн төлөхийг хүсч шүүх хуралдааныг завсарлуулах санал гаргасныг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 15 цаг хүртэл хугацаагаар завсарлуулсан ба уг хугацаанд шүүгдэгч Б.******* нь 305000 төгрөгийг хохирогч С.д төлсөн учир түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч Б.*******, Б.******* нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.“ гэж тус тус заасныг үндэслэн Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар бүлэглэж гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзлээ. Шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ижил оролцоотой оролцсон байгаа учир тэдэнд адил ял оногдуулах нь зүйтэй байна. Шүүгдэгч нар хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөрсдийн үйлдлийг үнэн зөвөөр мэдүүлж байгаа байдлыг харгалзан тэдэнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулах боломжтой гэж үзлээ. Шүүгдэгч Б.*******ийг Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/153 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.*******т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн байна. Шүүгдэгч Б.******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж нэмж нэгтгэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч Б.*******ийн өмчлөлийн 2001 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн Цагаан өнгийн Верна аксент маркийн ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн боловч шүүгдэгч нь хохирогч нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхэд тээврийн хэрэгсэл ашигласан гэх байдал тогтоогдоогүй учир битүүмжлэлийг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 6 ширхэг шинэ цагийн мөнгөн аягыг хохирогч А.д, дугуйн дорцовыг шүүгдэгч Б.******* буцаан авах хүсэлт гаргасан учир түүнд тус тус буцаан олгох нь зүйтэй гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.3, 1.5, 1.7, 1.8, 1.9 болон 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.*******, Б.******* нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсүгэй. 2. Шүүгдэгч овогт *******ийн *******, овогт *******ийн ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бүлэглэн, үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.*******ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.*******ийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/153 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2-д заасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй” гэсэн заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай. 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.*******т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 7. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийн тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 14 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай. 8. Шүүгдэгч Б.*******т өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.*******т энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 6 ширхэг шинэ цагийн мөнгөн аягыг хохирогч А.д, дугуйн дорцовыг шүүгдэгч Б.*******т тус тус буцаан олгож, дүрс бичлэг хадгалсан /DVD/-ыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй. 10. Шүүгдэгч Б.*******ийн эзэмшлээс 2001 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн Цагаан өнгийн Верна аксент маркийн ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 5/65 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай. 11. Шүүгдэгч Б.*******ын эд хөрөнгийг битүүмжлээгүй, Б.******* нь шийтгэх тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт авагдсан болохыг тус тус дурдсугай. 12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ